Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

0303709


MANUFACTURER: ПОЛИСАН ООО


40,600 ₮

Тоо хэмжээ:

Циклоферон нь вирусийн эсрэг, дархлаа дэмжих эм. Вирус ба бактерийн халдварын эсрэг биемахбодын өвөрмөц бус тэсвэртэй байдлыг сайжруулдаг.

  • Идэвхитэй бодис: акридон цууны хүчил 0.15 г, N-метилглюкамин (меглумин) 0.146 г

  • Туслах бодис: метилцеллюлоза, стеарат кальция, Kollicoat MAE 30 DP, пропиленгликоль агуулдаг

  • Хоногт 1 удаа хоолноос хагас цагийн өмнө зажлалгүйгээр ууж хэрэглэнэ

  • Насанд хүрэгсдэд 4 шахмалаар хоногт 1 удаа, долоо хоногт 3 удаа хэрэглэнэ

  • Хүүхдэд 4-6 настайд 150мг буюу хоногт 1 шахмал, 7-11 настайд 300мг буюу хоногт 2 шахмал, 12-с дээш насанд 450мг буюу хоногт 3 шахмалаар хэрэглэнэ 

  • Бэлдмэл өвчтөнд зохимж сайтай бөгөөд зохих тунгаар хэрэглэж байгаа үед гаж нөлөө ажиглагддаггүй байна

  • Харшлын урвал ажиглагдаж болзошгүй

  • Цээрлэлт: Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй. Мөн ээнэгшилгүй элэгний циррозтой өвчтөнд цээрлэнэ

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2015-12-07 05:15
Эмч 1 ш.ээр 5 хоног уу гэсэн . 7 настай хүүг минь. Ханиадтай. Хатгалгаатай
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2015-12-07 05:15
Сайнбайна уу Циклоферон нь вирусийн эсрэг, дархлаа дэмжих эм. Вирус ба бактерийн халдварын эсрэг биемахбодын өвөрмөц бус тэсвэртэй байдлыг сайжруулдаг эмч тухайн хүүхдэд тунг тааруулж өгнө
Guest - 2017-04-23 05:06
Циклоферон таблетками 20ш байгаа юу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-04-23 05:06
Сайн байна уу дотроо 50ш байна. Баярлалаа
Guest - 2017-04-24 22:58
Дархлаа сайжруулах зорилгоор ямар тунгаар уух вэ? 4шахмалаар 2 өдөр өнжөөд уух нь зөв үү?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-04-24 22:58
Сайн байна уу, эмчийн заавраар хэрэглэнэ, Баярлалаа