Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Дицинон 250мг-2мл No.50


MANUFACTURER: LEK Pharmaceuticals d.d


87,000 ₮

Тоо хэмжээ:

Цус гоожих хугацаах богиносгох, тромбоцитын тоог олшруулан тэдгээрийн идэвхи, амьдрах хугацааг нэмэгдүүлэх замаар цус тогтоох үйлдэл үзүүлнэ.

  • Дицинон 250мг

  • Цус алдалтаас сэргийлэх зорилгоор 2мл-ийн 1-2 ампулыг хагалгаа эхлэхээс өмнө 1 цагийн өмнө булчинд буюу венийн судсанд тарина

  • Яаралтай үед 1-2 ампулыг булчинд буюу венийн судсанд дараа нь 4-6 цаг тутамд 1 ампул тарина

  • Гаж нөлөө: Толгой эргэх, бөөлжих, бөөлжис хүрэх, нүүр улайх, доод мөчдийн гаж мэдрэхүй, аюулхай орчмоор өвдөх

  • Эсрэг заалт: Тромбоз, тромбэмболи, хүүхдийн гемобластоз, цочимог порфирий, бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүн хэрэглэхгүй

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2014-10-04 10:09
sain uu? Ene emiig jiremsen hun uuj boloh uu? Trombotsit-iin toog olon bolgoh zorilgoor...
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Цэрэнжав - 2014-10-04 10:09
Эх барих эмэгтэйчүүдийн практикт хэрэглэгддэг.Гэхдээ Эмчийн заавраар хэрэглэнэ.
Guest - 2014-12-19 04:11
өдөрт хэд тарих
1800-1883 Лавлах төвийн эмч Г.Тунгалагтамир - 2014-12-19 04:11
Ямар өвчний үед хийж байгаагаас шалтгаална. хөнгөн хэлбэрийн цус алдалтын үед өдөрт нэг.
Guest - 2016-06-15 04:26
дицинон гээд цус тогтоох тариаг судасаар хийдэг юм болов уу булчинд хийдэг юм болов уу
1800-1883 Лавлах төвийн эмч Р.Мөнхдаваа - 2016-06-15 04:26
Сайн байна уу, эмчийн зааврын дагуу судсаар болон булчинд тарьж болно.
Guest - 2017-07-20 01:02
Сайн байна уу. Манай охин амаржаад хүүтэй болсон. Хүү нэлээн бүтэлттэй төрсөн одоо эмчилгээнд байгаа. Гэтэл өнөөдөр гаднаас актовэгэн дицинон кокар захиулж авлаа. Ямар үйлчилгээтэй яагаад хиийх гэж байгааг асуухад шаардлагатай учраас гэхээс өөр хариу өгсөнгүй. Эдгээр нь чжхам ямар үйлчилгээтэй юм бол хэлээд өгөөч. Миний мэдэхээр диуинон гдг нь цус тогтооход хэрэглэдэг шиг санагдах юм. Хэлж өгч туслаач. Сэтгэл зовоод сууж чадахгүй байна. Баярлалаа.
1800-1883 Лавлах төвийн эмч эмч А.Солонго - 2017-07-20 01:02
Сайн байна уу? тархины үйл ажиллагаа сайжруулах, бодисын солилцо сайжруулах, цус алдалтаас урьдчилан сэргийлэх эмнүүд байна. Баярлалаа
Guest - 2018-01-29 01:37
Bi jiremsnes hamgaalah suulgats taviulsnas hoish barag jil tasraltgu bieni yum ireed uzuulsen chin ene emig udurt 3 ar uu gsima. Ymr neg gaj nuguugui yu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Энхцолмон - 2018-01-29 01:37
Сайн байна уу.Толгой эргэх, бөөлжих, бөөлжис хүрэх, нүүр улайх, аюулхай орчмоор өвдөх гаж нөлөө өгч болно оо.Баярлалаа
Guest - 2018-01-29 01:36
Bi jiremsnes hamgaalah suulgats taviulsnas hoish barag jil tasraltgu bieni yum ireed uzuulsen chin ene emig udurt 3 ar uu gsima. Ymr neg gaj nuguugui yu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Энхцолмон - 2018-01-29 01:36
Сайн байна уу.Толгой эргэх, бөөлжих, бөөлжис хүрэх, нүүр улайх, аюулхай орчмоор өвдөх гаж нөлөө өгч болно оо.Баярлалаа
Guest - 2018-02-05 15:25
Сайн байна уу, Би 47 той, миний биений юм 4,5 сар ирэхгүй байж байгаад одоо ирээд тогтохгүй 8, 9 хоног болж байна, Зөвөлгөө өгөөч.
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-02-05 15:25
Сайн байна уу. 47 настай, биений юм тасалдаж байгаа учраас цэвэршилт эхэлж байж болзошгүй. Олон хоногоор биений юм тогтохгүй ирээд байгаа бол заавал эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид хандаж эмчилгээ хийлгээрэй.Богино хугацаанд их хэмжээгээр цус алдахад цус багадалтанд орох эрсдэлтэй тул аль болох хурдан үзүүлээрэй. Баярлалаа.
Guest - 2018-03-21 23:16
Би 8сартай жирэмсэн. Хамраас цус гараад байгаа болохоор энэ эмийг бичиж өгсөн юм. Хор нөлөө гайгүй юу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-03-21 23:16
Сайн байна уу. Жирэмсэн үед бэлдмэлийг хэрэглэж болох эсэх нь тогтоогдоогүй. Иймээс жирэмсэн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай үед л зөвхөн хэрэглэнэ гэсэн заавартай байна. Баярлалаа.
Guest - 2018-05-13 04:26
Сайн байна уу энэ эмийг таван настай хүүхдэд бүтнээр уулга гэж эмч бичиж өгсөн байна. Ямар тунгаар яаж хэрэглэх заавартай байдаг вэ. Мөн антибиотик ууж байгаа үед ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-05-13 04:26
Сайн байна уу. Хүүхдэд хоногт 10-15 мг/кг тунгаар 3-4 хувааж хэрэглэнэ. Баярлалаа.
Guest - 2018-05-24 09:39
Шамбарамын цус алдаж баых үед яаж хэрэглэх вэ
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-05-24 09:39
сайн байна уу та нарийн мэргэжлийн эмчид хандаарай баярлалаа
Guest - 2018-10-04 20:02
sn bnuu
Guest - 2018-10-04 20:01
дюфастан дицинон 2 ялгаатай юу яг юу юунд уух зориулалттай вэ
1800-1883 Лавлах төвийн эмч эмч М.Дэлгэрцэцэг - 2018-10-04 20:01
сайн байна уу? 2 өөр эм шүү.Дицинон нь цус тогтоох үйлдэлтэй, Дюфастон нь зулбалтын эсрэг эм байгаа. баярлалаа