Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Новомикс 30 үзгэн 100 ОУН 3мл №5


MANUFACTURER: Novo Nordisk SA


148,000 ₮

Тоо хэмжээ:

ФармакодинамикЭмийн эмчилгээний бүлэг: чихрийн шижингийн эсрэг эмийн бүлэг. Инсулинууд болон инсулин тарианы аналог дунд хугацааны үйлдэлтэйг түргэн хугацааны үйлдэлтэй бэлдмэлтэй хавсруулсан бэлдмэл болно.АТС код: А10АD05.Новомикс 30 нь 2 шатлалт инсулины аспартын суспенз (хурдан үйлдэлт хүний инсулины аналог) бөгөөд талстат протамины инсулины аспарт (дунд хугацааны үйлдэлт хүний инсулины аналог) болно. Левемирийн цусны сахар бууруулах үйлдэл нь булчингийн болон өөхний эсэд инсулин холбогдон глюкоз шингэх процессыг хөнгөвчилдөгт орших бөгөөд мөн элэгнээс глюкоз гадагшлах явдлыг саатуулдагтай холбоотой болно. Новомикс 30 нь 2 шатлалт инсулин бөгөөд найрлагандаа 30% инсулины аспартын уусмалыг агуулна. Түүний үйлдэл нь түргэн эхлэх тул хүний уусмал инсулинтэй харьцуулвал хоолтой илүү орй хэрэглэх ёстой (хоолноос 0-10 минутын зайтай). Талстат фаз нь талстат протамин инсулины аспартаас тогтох (70%) бөгөөд энэхүү хэсэг нь хүний дунд хугацааны үйлдэлтэй инсулинтэй төстэй идэвхтэй болно. Новомикс 30 ийг арьсан дор тарьж хэрэглэх үед үйлдэл нь 10-20 минутын дотор эхлэнэ. 1-4 цагийн хооронд үйлдлийн идэвх нь хамгийн өндөр хэмжээндээ хүрч 24 цаг хүртэл үргэлжилнэ. 1 ба 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд Новомикс 30 ийг 3 сарын турш хэрэглэсэн клиник судалгаагаар хүний 2 шатлалт инсулинтай 30 тай харьцуулахад глюкозжсон гемоглобины хэмжээ нь тэнцүү байсан. Молийн суурьт үзүүлэх нөлөөгөөрөө хүний инсулинээс инсулин аспарт нь арай хүчтэй байжээ. 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй 341 өвчтөнд Новомикс 30 ийг санамсаргүй түүвэрлэлтийн аргыг ашиглан явуулсан судалгаагаар түүнийг дангаар нь, метформинтай хавсруулан, мөн метформин сульфонурийн бэлдмэлтэй тус тус хавсруулан хэрэглэжээ. Анхны 16 долоо хоногийн эмчилгээний явцад HBA1C ийн үзүүлэлт дээрх 3 бүлгийн хооронд ялгаагүй байсан. Уг судалгаанд өвчтөнүүдийн 57% нь HBA1C нь 9% иас дээш байв. Уг өвчтөнүүдэд Новомикс 30 ийг метформинтай хавсруулан хэрэглэхэд HBA1C нь метформинийг сульфонуритай хавсруулснаас илэрхий доогуур байжээ. Сахар бууруулах ууж хэрэглэх бэлдмэл дангаараа үр дүнгүй байгаа 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд хийгдсэн өөр нэг санамсаргүй хувиарлалтын аргыг ашиглан явуулсан судалгаагаар Новомикс 30 ийг өдөрт 2 удаа (117 өвчтөн) буюу инсулин гларгийнийг (116 өвчтөн) өдөрт 1 удаа хэрэглэн туршжээ. 28 долоо хоногийн эмчилгээний дараа HBA1C ийн бууралт нь (9,7%) Новомикс 30-д 2,8% байжээ. Новомикс 30 ийг хэрэглэсэн өвчтөнд 66% -д нь HBA1C 7%-иас доош, 42%-д нь HBA1C 6,5%-иас доош байсан ба FPG нь ойролцоогоор 7ммоль/л-ээр буурсан (14ммол/л ээс суурь хэмжээ болох 7,1ммоль/л хүртэл). Хүүхэд болон өсвөр насныханд: 10 аас 18 настай 167 хүүхдэд 16 долоо хоногийн туршид хоолны хамааралтай Новомикс 30 болон хоолны хамааралт хүний инсулин/2 шатлалт хүний инсулин 30 болон унтахын өмнөх дунд хугацааны үйлдэлтэй инсулинуудтэй харьцуулан клиник судалгаа явуулжээ. Энэхүү судалгаагаар HBA1C үзүүлэлтээрээ Новомикс 30 болон хүний 2 шатлалт инсулин 30 ийн хооронд сахар бууруулах үйлдлийн ялгаа илрээгүй байна. Цөөн тооны хүүхдэд клиник судалгааны давхар нуувар болон сүлжээ аргыг хэрэглэн эмнэлзүйн судалгаа явуулахад гипогликеми үүсэх хувь хэмжээ нь Новомикс 30-д хүний 2 шатлалт инсулин 30 аас илэрхий бага байжээ. HBA1C ийн эцсийн хэмжээ нь 2 шатлалт хүний инсулин 30-д Новомикс 30 аасаа илэрхий доогуур байжээ.ФармакокинетикХүний уусмал инсулинтэй харьцуулвал Новомикс 30 нь уусмал фракцдаа В28 байрлалдаа аспартик хүчилтэй амин хүчлийн үлдэгдэл нь гексамер хэсэгт шилжсэн байрлалтайгаараа онцлогтой. Новомикс 30 ийн уусмал фазын инсулин аспарт нь нийт инсулины 30% ийг эзэлнэ. Иймээс хүний 2 шатлалт уусмал инсулинтэй харьцуулвал арьсан дороос илүү хурдан шимэгддэг. Талсжсан хэлбэрийн үлдсэн 70% нь талсжсан протамин инсулины аспарт бөгөөд энэ нь хүний дунд хугацааны үйлдэлтэй инсулинтэй шимэгдэх хугацаагаараа адил юм. Сийвэнгийн инсулины хамгийн дээд концентраци нь Новомикс 30-д хүний 2 шатлалт инсулнээс дунджаар 5% орчим өндөр байдаг. Концентраци нь хамгийн их түвшиндээ хүрэх хугацаа нь хүний 2 шатлалт инсулин 30 ын тал хувьтай тэнцэнэ. Эрүүл сайн дурын хүмүүст хийсэн судалгаагаар сийвэнгийн концентрацийн хамгийн дээд хэмжээ нь 0,2Ед/кг тунгаар арьсан дор хэрэглэснээс хойш 30 минутын дараа 140 ± 32pmol/l –д хүрсэн. Новомикс 30 ын хагас задралын хугацаа нь протамины холбоот хэсгийн шимэгдэлтийн зэрэгтэй холбоотой байх бөгөөд энэ нь ойролцоогоор 8-9 цаг байдаг. Арьсан дор хэрэглэснээс хойш 15-18 цагийн дараа сийвэнгийн инсулины түвшин эргэж хэвийн хэмжээндээ хүрдэг. 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнүүдэд хэрэглэснээс хойш ойролцоогоор 95 минутын дараа хамгийн дээд концентраци нь үүсэх бөгөөд 14 цагаас багагүй хугацааны туршид 0 оос дээш байдаг.Хүүхэд болон өсвөр насныханд: хүүхэд болон өсвөр насныханд Новомикс 30 ын фармакокинетикийн судалгаа хийгдээгүй болно. Гэхдээ 6 аас 12 насны хүүхэд болон 13-17 настай 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүүхдүүдэд уусмал инсулин аспартын фармакокинетик болон фармакодинамикийн судалгаа хийгдсэн болно. Инсулин аспарт нь дээрх 2 бүлэг хүүхдүүдэд хурдан шимэгдэж tmax үзүүлэлт нь насанд хүрэгчдийнхтэй адил байжээ. Харин насны бүлгийн доторх хувь хүмүүст инсулин аспартын Сmax нь ялгаатай байсан. Новомикс 30 ын фармакокинетик өндөр настан болон бөөрний дутмагшил, элэгний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтнүүдэд хийгдээгүй болно.Клиникийн өмнөх судалгааКлиникийн өмнөх судалгаагаар давтан хэрэглэхэд үүсэх харилцан нөлөө, удамшлын хорт нөлөө, хорт хавдар үүсэх өртөмж, нөхөн үржихүйн хорт нөлөөгүй байжээ. In vitro хийсэн судалгаагаар эсийн өсөлтөнд үзүүлэх нөлөө, инсулины болон IGF1 рецепторт үзүүлэх нөлөө нт аспарт инсулины хувьд хүний инсулинтэй төстэй байсан. Мөн инсулины рецепторын холбогдолтоос салах үзүүлэлт нь аспарт инсулины хувьд мөн л хүний инсулинтай адил байсан.Эмзүйн онцлогХольцын жагсаалт, глицерол, фенол, метакресол, цайр (хлорид), натрийн хлорид, динатри фосфат дигидрат, протамин сульфат, натрийн гидроксид (ph-ийн тохируулганд зориулагдсан),гидрохлорийн хүчил (ph-ийн тохируулганд зориулагдсан), тарианы усТохиромжгүй зүйлсТохиромжтой чанарын судалгаагаар түүнийг эмийн аль нэгэн бэлдмэлтэй хольж хэрэглэхгүй. Хадгалалтын тусгай болгоомжлолХөргөгчинд хөлдөхтэй ойролцоо түвшинд хадгална (2-80С). Новомикс 30 үзгэн тариурыг гадаад орчны температур 300 аас доош нөхцөлд 4 долоо хоног хүртэл хадгалах бөгөөд ямар нэг үлдэгдэл гарвал хаяна. 300 ээс дээш нөхцөлд хадгалж болохгүй. Уг үзгэн тариурыг өөрийн савалгаанд нь гэрлээс хамгаалж хадгална. Новомикс 30 үзгэн тариурыг хөргөгчнөөс гаргасны дараа хэрэглэхийнхээ өмнө тасалгааны температурт түр байлгана.

  • Уусмал инсулин аспарт*/талстат протамин инсулины аспарт*..........100Ед/мл (30:70-ийн харьцаатай агуулагдана). *Saccharomyces cerevisiae-г ашиглан ДНХ-ийн рекомбинант технологоор гарган авсан. Нэг нэгж инсулины аспарт нь 6 нмоль, 0,035 мг ангижирсан инсулины аспартын давс агуулна. Нэг бортогод 300 нэгжтэй тэнцэхүйц 3мл бэлдмэл агуулагдана.Эмийн хэлбэрТарьж хэрэглэхэд зориулагдсан хөвмөл. Новомикс 30 нь цагаан өнгөтэй хөвмөл болно

  • Эмчилгээг эхлэх: Инсулиныг анх хэрэглэж буй өвчтөн 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнд Новомикс 30 пенфилл бэлдмэлийг эхлээд өглөөний цайны өмнө 6ЕД ба оройн хоолны өмнө 6ЕД тунгаар хэрэглэнэ. Түүнчлэн 12ЕД тунгаар хоногт 1 удаа оройн хоолны өмнө хэрэглэж болно

  • Өвчтөнг инсулины бусад бэлдмэлээс шилжүүлэх: Адил тун дэглэмээр эхлүүлнэ. Дараа нь бэлдмэлийн тунг хүн бүрийн хэрэгцээнээс хамаарч тохируулна. Бэлдмэл эхэлж хэрэглэсэн эхний 7 хоног эмнэлэгийн нарийн хяналт шаардагдана

  • Эмчилгээг эрчимжүүлэх:Бэлдмэлийн эмчилгээг хоногийн 1 удаагийн тунг 2 удаагийн тунд шилжүүлэх замаар ихэсгэж болно.Бэлдмэлийн тун 30ЕД-д хүрсний дараа түүний тунг адил 2 хувааж хоногт 2 удаа хэрэглэх (өглөө ба орой буюу өглөөний цайны өмнө, орой хоолны өмнө)аргад шилжинэ.Түүнчлэн хоногт 3 удаа хэрэглэх аргад шилжүүлэхдээ өглөөний тунг 2 тэнцүү хуваах ба энэ 2 хэсгийн нэгийг нь өглөө, нөгөөг нь өдрийн хоолны үед хэрэглэнэ

  • Тунг зохицуулах: Тунг тохируулахын тулд сүүлийн 3 хоног авсан өлөн үеийн цусан дах глюкозын концентрацийн бага үзүүлэлтийг ашиглана. Өмнөх тун нь тохиромжтой эсэхийг үнэлэхийн тулд дараагийн хоололтын өмнөх цусан дахь глюкозын концентрацийг ашиглана

  • Новомикс 30 Пенфилл бэлдмэлийг гуя болон хэвлийн урд хэсэгт арьсан дор тарьж хэрэглэх ба шаардлагатай үед мөр болон өгзөгний хэсэгт тарьж болно

  • Тоо чанарын найрлагаУусмал инсулин аспарт*/талстат протамин инсулины аспарт*..........100Ед/мл (30:70-ийн харьцаатай агуулагдана). *Saccharomyces cerevisiae-г ашиглан ДНХ-ийн рекомбинант технологоор гарган авсан. Нэг нэгж инсулины аспарт нь 6 нмоль, 0,035 мг ангижирсан инсулины аспартын давс агуулна. Нэг бортогод 300 нэгжтэй тэнцэхүйц 3мл бэлдмэл агуулагдана.Эмийн хэлбэрТарьж хэрэглэхэд зориулагдсан хөвмөл. Новомикс 30 нь цагаан өнгөтэй хөвмөл болно.Эмнэлзүйн онцлогХориглох заалт; Идэвхтэй бодис болон түүний найрлагын аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөн; ГипогликемиӨвөрмөц болгоомжлол ба анхааруулгаЗохимжгүй тунгаар хэрэглэх буюу эмчилгээг зогсоох үед ялангуяа инсулин хамааралт чихрийн шижинтэй өвчтөнүүдэд гипогликеми болон үхлийн аюултай кетоацидоз үүсч болох юм. Хооллолт дутмаг байх, биеийн хүчний гэнэтийн ачааллаас болж гипогликеми үүсэж болно. Хүний 2 шатлалт инсулинтэй харьцуулвал Новомикс 30 нь тарьж хэрэглэсний дараа 6 цаг хүртэлх хугацаанд глюкозыг буулгаж чаддагаараа онцлогтой. Энэ нь хувь хүнд дасан зохицох боломж үүсгэх сайн талтай бөгөөд инсулины тунг тохируулах болон хооллолтоор зохицуулахад эерэг нөлөөтэй. Инсулиныг тогтмол хэрэглэж байгаа буюу цусны сахарыг нарийн хянаж байгаа тохиолдолд заримдаа гипогликемийн шинж өөрчлөгдөж болохыг өвчтөнд зөвлөх ёстой. Ноцтой гипогликемийн үед цусны сахарыг нарийн хянаж байх шаардлагатай бөгөөд эмчилгээний тунд анхааран зохицуулах шаардлагатай. Новомикс 30 ийг хоолтой ойрхон хэрэглэх ёстой. Түүний үйлдэл нь хурдан эхлэх учраас хавсарсан эмгэгтэй өвчтөн буюу бусад эмийн бэлдмэл хэрэглэж буй өвчтөнүүдэд хоолны шимэгдэлт удааширч болзошгүй. Хавсарсан өвчнүүд тухайлбал, халдваруудын үед өвчтөний инсулины хэрэгцээ ихэсдэг. Нэг төрлийн инсулинээс нөгөө төрлийн инсулинд шилжиж байгаа өвчтөнүүдэд гипогликемийн эрт дохиолох шинж өөрчлөгдөн бүдгэрч болно. Шинэ төрлийн инсулин эсвэл өөр үйлдвэрлэгчийн инсулинд шилжихдээ сайтар хянаж байх шаардлагатай. Тунгийн зөрөө, үйлдвэрлэгчийн ялгаа (үйлдвэрлэгч), төрөл, гарал үүсэл (амьтаны, хүний, хүний инсулины аналог), үйлдвэрлэлийн технологиос шалтгаалж (рекомбинант технологи, амьтнаас гаргаж авах) эмчилгээний тунг өөрчлөх шаардлага тулгарна.Новомикс 30 ийг хэрэглэхдээ өвчтөнд түүний хэрэглэж байсан инсулины ердийн тунг өөрчлөх шаардлага гарч болох юм. Хэрэв тун зохицуулалт шаардагдвал түүнийг эхний тун эсвэл эмчилгээний эхний долоо хоног болон эхний сарын туршид хийж болдог. Биеийн хүчний ачаалалтай байгаа болон эсвэл хооллолт нь өөрчлөгдсөн өвчтөнд тун зохицуулалт хийх шаардлага гарч болзошгүй. Ялангуяа биеийн хүчний ачаалалтай өвчтөнд хооллосны дараахан гипогликеми үүсэх өртөмж нэмэгддэг. Инсулины суспензийг инсулины шахуургаар хэрэглэж болохгүй. Бусад инсулин эмчилгээний нэгэн адил тарьсан хэсэгт өвдөх, загатнах, халуу оргих, хавагнах болон үрэвсэх зэрэг урвалууд илэрч болох юм. Тариаг тарих талбайн хүрээнд хатгалтын цэгийг өөрчлөх замаар дээрх урвалуудыг багасгах буюу сэргийлэх боломжтой. Эдгээр урвал нь хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн дотор аяндаа арилдаг. Ховор тохиолдолд тарьсан газар хэрэглэсэн сөрөг урвалын улмаас Новомикс 30 ийг хэрэглэхийг зогсоох шаардлага гарч болзошгүй.Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан нөлөөлөлОлон тооны эмийн бэлдмэлүүд глюкозын метаболизмын талаас харилцан нөлөөлөл үүсгэж болох юм.Дараах эмийн бэлдмэлүүд өвчтөний инсулины хэрэгцээг бууруулж болно: ууж хэрэглэх чихрийн шижингийн эсрэг бэлдмэлүүд, моноаминоксидазаг хориглох бэлдмэлүүд, сонгомол бус бетта адреноблокаторууд, ангиотензинконвертаза ферментийг саатуулах эмүүд, салицилатууд, архи, анаболик стеройдууд болон сульфаниламидын бэлдмэлүүд.Дараах бэлмэлүүд өвчтөний инсулины хэрэгцээг ихэсгэж болно: ууж хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүд, тиазидууд, глюкокортикойдууд, бамбай булчирхайн дааврууд, симпатомиметикууд, өсөлтийн дааврууд болон даназол. Бетта блокаторууд гипогликемийн шинж тэмдгийг бүдгэрүүлж болох бөгөөд гипогликемигээс гарах хугацааг уртасгадаг. Остреотид/ланреотид хэмээх эмүүд нь хоёулаа инсулины хэрэгцээг ихэсгэдэг. Архи нь инсулины глюкоз бууруулах нөлөөг эрчимжүүлэн уртасгадаг.Жирэмсэн ба хөхүүл үедНовомикс 30 ийг жирэмсэн үед хэрэглэсэн эмнэлзүйн туршлага хомс. Амьтанд хийгдсэн нөхөн үржихүйн судалгаагаар аспарт инсулин болон хүний инсулины хооронд ураг хордуулах хийгээд төрөлхийн гаж хөгжил үүсгэх талаар ямар нэг ялгаа байгаагүй. Ерөнхийдөө жирэмсэн эхийн чихрийн шижингийн эмчилгээний үед цусны сахарыг нарийн хянаж байх шаардлагатай. Инсулины хэрэгцээ нь эхний 3 сард багасах бөгөөд харин дараагийн 2 дахь болон 3 дахь гурван саруудад ихэсдэг. Төрсний дараа инсулины хэрэгцээ эргээд жирэмсний өмнөх түвшинтэйгээ адил болдог байна. Новомикс 30 ийг хөхүүл үед хэрэглэхийг хориглохгүй. Хөхүүл эхэд инсулин эмчилгээ хийхэд хүүхдэд сөрөг өртөмж үүсдэггүй. Харин Новомикс 30 ийн тунд зохицуулалт хийх шаардлага гарч болзошгүй болно.Жолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөхЖолоо барих болон машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөх талаар хийгдсэн судалгаа байхгүй. Харин гипогликемийн үед өвчтөний анхаарал төвлөрүүлэх болон үйлдэл хийх чадвар суларч болзошгүй. Иймээс энэхүү өртөмж үүсч болохийг анхаарах нь зүйтэй (жолоо барьж байгаа болон машин техниктэй ажиллаж байгаа өвчтөнүүдэд). Өвтөнүүдэд жолоо барих явцад гипогликемигээс хэрхэн зайлсхийх тухай болгоомжлуулан зөвлөж байх шаардлагатай. Ялангуяа тэдэнд гипогликемийн дохиолол шинжийг чухалчлан анхааруулна.Гаж нөлөөНовомикс 30 ийн гаж нөлөө нь тунгийн хамааралтай бөгөөд фармакологийн үйлдэлтэй нь холбоотойгоор илэрдэг. Бусад инсулины бэлдмэлүүдийн нэгэн адилаар олонтоо тохиолддог гаж нөлөө нь гипогликеми болно. Энэ нь хэрэглэж буй тун инсулины хэрэгцээнээсээ ихэссэнтэй холбоотойгоор үүсэх тул эрчимтэй тунгаар хэрэглэж байгаа үед онцгой анхаарах ёстой. Хүнд хэлбэрийн гипогликемийн үед ухаан алдах, татах, түр зуур эсвэл бүрмөсөн тархины үйл ажиллагаа алдагдаж болох бөгөөд үхэлд ч хүргэж болзошгүй. Клиник судалгааны үед гипогликеми үүсэх тохиолдол нь инсулин аспарт болон хүний инсулины хооронд ялгаагүй байсан болно. Клиник судалгааны үед илэрсэн аспарт инсулины гаж нөлөөг тохиолдлоор нь дараах байдлаар ангилсан. Үүнд: цөөвтөр тохиолдох гаж нөлөө (>1/1000, <1/100), ховор тохиолдох гаж нөлөө (>1/10000, <1/1000), гэнэт үүсэх, маш ховор тохиолдох гаж нөлөө (<1/10000) гэх мэт. Энэхүү бүлэг бүрийн дотор гаж нөлөөг хүндээс нь хөнгөнрүү нь чиглүүлэн дараалуулан жагсаасан болно.Дархлалын системийн өөрчлөлтүүдЦөөвтөр тохиолдох гаж нөлөө: чонон хөрвөс, тууралт, улайлт. Маш ховор тохиолдох гаж нөлөө: анафилаксийн урвалууд. Хэт мэдрэгшлийн ерөнхий урвалын шинжүүдэд арьс улайх, загатнах, хөлрөх, ходоод цанхайх, судаслаг хаван, амьсгал бачимдах, зүрх дэлсэх болон цусны даралт буурах зэрэг урвалууд хамаарагдана. Энэхүү хэт мэдрэгшлийн ерөнхий урвалууд нь амь насанд ноцтой сөргөөр нөлөөлж болох юм.Мэдрэлийн системийн эмгэгшлүүдХовор тохиолдох: захын невропати. Инсулин тохируулах эмчилгээний явцад үүссэн цочмог өвдөлтөт невропати нь аяндаа эргэн засардаг.Нүдний эмгэгшлүүдЦөөвтөр тохиолдох гаж нөлөө: Рефракцийн эмгэгшил. Инсулин эмчилгээний эхэн үед рефракцийн өөрчлөлт илэрч болно. Мөн тэр нь түр зуурын хугацаанд илэрдэг.Диабетийн ретинопатиУдаан хугацааны эмчилгээний явцад хяналтыг сайтар тавьж чадвал диабетийн ретинопати даамжрах өртөмжийг бууруулах боломжтой. Инсулин эмчилгээг эрчимжүүлэх явцад диабетийн ретинопати түр зуур дорддог.Арьс болон арьсан доорх зөөлөн эдийн эмгэгшилЦөөвтөр тохиолдох: ЛиподистрофиТариаг 1 газарт олон дахин тарьснаас липодистрофи үүсдэг.Ховор тохиолдох: хэсгийн хэт мэдрэгших урвалХэсгийн хэт мэдрэгших урвалууд нь улайх, хавагнах, тарьсан газар загатнах хэлбэрээр үүсч болно. Тэр урвалууд нь түр зуурын шинжтэй байх бөгөөл эмчилгээг зогсоосны дараа аяндаа арилдаг. Ерөнхий өөрчлөлтүүд болон тарьсан газар илрэх урвалуудЦөөвтөр тохиолдох: хавагнахХаван бол инсулин эмчилгээний эхэнд үүсч болох бөгөөд тэр нь түр зуурын хугацаанд л илэрдэг. Хаван болон жин ихсэх явдал Новомикс 30 ийг ууж хэрэглэх чихрийн шижингийн эмүүдтэй хавсруулан хэрэглэж байгаа тохиолдолд үүсч болзошгүй.Тун хэтрэлтИнсулины тунг гэнэт хэтрүүлэх тохиолдол ховор бөгөөд тун хэтрэлтийн шинж давтан хэрэглэх үед яваандаа гипогликемийн хэлбэрээр илрэх бөгөөд дараах тохиолдолд тун хэтрэлтийн арга хэмжээ авах шаардлагатай байдаг.Хөнгөн хэлбэрийн гипогликемийн үед глюзоз буюу сахарын бүтээгдэхүүн уулгаж эмчлэх боломжтой. Иймээс диабеттэй өвчтөнийг биедээ сахар агуулсан бүтээгдэхүүн авч явахыг зөвлөх нь зүйтэй. Хүнд хэлбэрийн гипогликемийн үед өвчтөн ухаан алдах учир глюкагон (0,5-1мг) –ийг булчинд буюу арьсан дор тарина эсвэл судсаар глюкоз тарина. Глюкагонд 5-10 минутанд хариу урвал өгөхгүй бол глюкозыг судсаар тарих нь зүйтэй. Өвчтөнийг ухаан орсны дараа нүүрс усны зүйлийг дахилтаас сэргийлэн уулгаж хэрэглэх нь зүйтэй.Эм судлалын үйлдлүүд

Хамт худалдан авдаг бараа


Review