Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Диклоденк 100мг No.10


MANUFACTURER: Denk Pharma GmbH & Co.KG


14,500 ₮

Тоо хэмжээ:

Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг бэлдмэл.   

Давуу тал: Өвчин намдаах, үрэвслийн эсрэг үйлдлээрээ өндөр үр дүнтэй нь олон жилийн судалгаагаар тогтоогдсон. 2004 онд Монгол улсын Импортын шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан. Эмийн хэлбэр, тун нь олон янз тул тунгийн зохицуулалт хийхэд болон хэрэглэх заалтаас хамаарч сонголт ихтэй. Булчинд тарьж хэрэглэсний дараа цусан дахь хамгийн өндөр тун нь 10-20 минутын дотор илэрдэг тул өвдөлт намдаах үйлчилгээгээ богино хугацаанд үзүүлж өвчтөнд тааламжтай байдал төрүүлдэг. Өвдөлт намдаах үйлчилгээ нь 30 минутын дотор эхэлдэг тул тэсвэрлэшгүй хүчтэй өвдөлт, хагалгаа, гэмтлийн дараа хэрэглэхэд онцгой үр дүнтэй нь тогтоогдсон. Шахмалаар ууж хэрэглэхэд ходоодны шүүсэнд тэсвэрлэх чадвар өндөртэй тул ууж хэрэглэхэд ходоод цочроох нөлөө багатай. 100 ретард буюу уртасгасан үйлдэлтэй хэлбэр нь өдөрт 1 удаа хэрэглэхэд өвдөлт намдаах үйлчилгээгээ хоногийн турш үзүүлнэ. Хоногт 1 удаа хэрэглэхэд ходоод цочроох нөлөө багатай.Урт хугацаагаар хэрэглэхэд тохиромжтой.

  • Үйлчлэгч бодис: диклофенак натри

  • Хүчтэй болон дунд зэргийн өвдөлтүүдийн үед:

  • Насанд хүрэгсэд хоногт дунджаар 50-150мг  хэрэглэх бөгөөд хоногийн тунг 2-3 хувааж уудаг. Өсвөр насныханд хоногт биеийн кг жин тутамд 2мг аар тооцож хоногийн тунг 2-3 хувааж залгиж ууна

  • Хагалгааны дараах өвчин намдаах зорилгоор

  • Үений цочмог үрэвслүүд /артритууд/болон тулайн цочимог хөдлөл

  • Үений архаг үрэвслүүд /архаг полиартритууд,ревматоид артрит/ Бехтеревийн өвчин/

  • Нуруу болон үе мөчний бүтцийн өөрчлөлт бүхий цочмог үрэвслүүд /артроз ба спондилоартроз/

  • Зөөлөн эдийн хэрлэг

  • Гэмтлийн дараах үрэвсэл, хаван ихтэй өвдөлт

  • Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй. Цус төлжүүлэх үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст хэрэглэхгүй. Ходоод, дээрх гэдэсний шархлаа Ходоод гэдэсний цус алдалт, тархины цус харвалт болон бусад цочимог цус алдалт , 15-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Жирэмсний сүүлийн 3 сард хэрэглэхгүй

Орлуулах бүтээгдэхүүн

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2017-03-06 18:59
ene laagaar baigaa yu? laag n hohuul hun hereglej boloh uu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-03-06 18:59
Сайн байна уу,Энэ лаа моносын эмийн сангаар байна.Хөхүүл үед хэрэглэсэн үед хөхний сүүгээр ялгардаг байгаа.Тиймээс лаа хэрэглэсэн тохиолдолд хөхөө хөүүлэх зайгаа холдуулах эсвэл тэжээл хэрэглэдэг бол хөхөө хөхүүлэхгүй нэмэлт тэжээл хэрэглэнэ.Баярлалаа
Guest - 2017-04-06 08:54
Сайн байна уу? Энэ лаа том хүнийх мөн биздээ
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-04-06 08:54
Сайн байна уу, Тиймээ, дэлгэрэнгүй мэдээлэлийг emonos.mn-ээс аваарай, Баярлалаа
Guest - 2017-04-06 10:41
Сайн байна уу? Энэ лаа том хүнийх мөн биздээ
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-04-06 10:41
Сайн байна уу, Тиймээ, дэлгэрэнгүй мэдээлэлийг emonos.mn-ээс аваарай, Баярлалаа
Guest - 2017-05-06 11:28
Sain baina u? Laagaa hiicheed hed orchim minut hvleeh estoi we? 00 ormoor bdag
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-05-06 11:28
Сайн байна уу лаагаа хийгээд 30-40мин дараа босож болно. Баярлалаа
Guest - 2018-03-27 09:25
Sain bn uu 29 doloo honogtoi odriin 3 r uuj bga tun hemjeen boloh uu uragt sorog nolootei yu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-03-27 09:27
сайн байна уу жирэмсэн үед эмчийн заалтаар ууна өдөрт 1-2-р ууна баярлалаа