Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Дуовит эм №30


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d


19,000 ₮

Тоо хэмжээ:

Төрөл бүрийн аминдэм ба эрдэс бодис агуулсан энэ шахмал бол эм биш бөгөөд эмэгтэйчүүдэд зориулан бүтээсэн биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.

 Дуовит хальсанцар бүрхүүлтэй энэ шахмал нь эмэгтэйчүүдийн идэвхтэй амьдралд чухал хэрэгцээт амин дэм ба эрдэс бодисыг агуулна. Аминдэм болоод эрдэс бодис нь хүний эд эс бүрийн бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас бодисын солилцоог хэвийн явуулахад хоол тэжээлээс гадна хүрэлцэхүйц хэмжээний аминдэм, эрдэс бодис шаардлагатай.Орчин үеийн амьдралын хэмнэлээс үүдсэн байж болох хоол тэжээлийн найрлага дахь амин дэм, эрдэс бодисын дутагдал нь улмаар хөдөлмөрийн чадвар буурахад хүргэдэг. Амин дэм ба эрдэс бодисын зохист нөөц нь бие махбодийн дасан зохицох үйл явцад тусалж, стрессийн улмаас үүсдэг хэт исэлдэлтийн бүтээгдэхүүний хорт нөлөөнөөс хамгаалдаг. Бие махбодь амин дэм, эрдэс бодисыг нийлэгжүүлдэггүй, зөвхөн хоол тэжээлийн хамт гаднаас авч хэрэглэдэг тул тэдгээрийг хүнстэй хамт авч чадаагүй тохиолдолд хүнсний нэмэлт байдлаар хэрэглэх нь зүйтэй.Өдөр тутмын стресс, оюуны болон биеийн хүчний хэт ачаалалд байдаг өндөр идэвхтэй эмэгтэйчүүдэд зарим төрлийн амин дэмүүд, ялангуяа чөлөөт радикалуудыг устган хэт исэлдэлтийг багасгах үйлдэл бүхий А,С,Е аминдэмүүд, цусны эргэлтийг дэмжихийн тулд гомоцистейны хэмжээг бууруулдаг, эрдэс бодисуудтай хамтран бодисын солилцоонд оролцож энергийн хангалтыг нэмэгдүүлдэг, эд эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлдэг В бүлгийн амин дэмүүд онцгой чухал хэрэгцээтэй байдаг. Амин дэм ба эрдэс бодисын зохист найрлага бүхий хальсанцар бүрхүүлтэй Дуовит бэлдмэлийг бие махбодь дахь витамины өсөн нэмэгдсэн хэрэгцээг хангах зорилгоор болон, хоол хүнсний бүтэц найрлага хангалтгүй байгаа үед хүнсний нэмэлт хэлбэрээр хэрэглэнэ.

  • Бүрхүүлтэй нэг шахмалд

  • Амин дэм А 800мкг

  • Амин дэм Д 5,0мкг

  • Амин дэм В1 1,4мг

  • Амин дэм В2 2,0мг

  • Амин дэм В6 1,4мг

  • Амин дэм В12 1,0мкг

  • Амин дэм С 50мг

  • Амин дэм Е 10мг

  • Ниацин 18мг

  • Пантотены хүчил 5,0мг

  • Фолийн хүчил 200мкг

  • Биотин 30мкг

  • Цинк 15мг

  • Төмөр 14мг

  • Кальций 450мг

  • Иод 150мкг

  • Магний 50мг агуулагдана

  • Дуовит эмэгтэйчүүдэд зориулсан, бүрхүүлтэй шахмал нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай амин дэм ба эрдэс бодисуудыг агуулдаг: ясны эдэд нэн шаардлагатай бодисууд, кальций, магний, амин дэм Д: төмөр ба эритроцитын үүсэхэд чухал В бүлгийн амин дэмүүд, эд эсийг хамгаалдаг антиоксидантууд амин дэм С, амин дэм Е.Бэлдмэл төрөлхийн гажиг үүсэх халгаат хүчин зүйлийг бууруулдаг фолийн хүчлийн хоногийн хэрэгцээг 100% хангана

  • Өдөрт 1 шахмалаар хэрэглэнэ. Шахмалыг хоолны дараа бага зэргийн усаар даруулан бүхлээр нь залгиж хэрэглэнэ

  • Гаж нөлөө: Харшлын урвал илэрч болзошгүй

  • Цээрлэлт. Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ

  • Бэрдмэлийн найрлаганд рибофлавин агуулагддаг учир шээс шар өнгөтэй гарч болно

  • 1 үрэлд 800 мг сахар, хоногийн тунд 1,6г сахар агуулагддаг учир чихрийн шижинтэй өвчтөнд анхаарна

  • Улаан ба цэнхэр үрэлд 331мг лактоз, 1083мг сахароз 270мг глюкоз 237мг сорбитол тус тус агуулагддаг учир глюкозын шимэгдэлтийн алдагдлын хам шинж бүхий төрөлхийн глюкоз ба фруктоз зохидоггүй хүмүүст хэрэглэхгүй

  • Улаан үрэл полиол /маннитол/ агуулдаг учир өндөр тунгаар суулгалт үүсгэж болно

  • Хоногийн тунг хэтрүүлж хэрэглэхгүй бөгөөд хэрэв санамсаргүй өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд яаралтай эмчид хандана

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2014-06-27 09:10
жирэмсэн хүн хэрэглэж болох уу Эхний 6-7 долоо хоногтой
1800-1883 Лавлах төвийн эмч С.Сэлэнгэ - 2014-06-27 09:10
Дуовит /эмэгтэй/-г жирэмсэн хүн хэрэглэж болно. Гэхдээ жирэмсэн эмэгтэйн хоногийн хэрэгцээ өөр байдаг тул жирэмсэнд зориулсан аминдэм эрдэсийн комплексийг хэрэглэхийг зөвлөж байна.
Guest - 2014-11-03 07:23
хөхүүл хүн хэрэглэж болох уу хүүхэд 4сартай
1800-1883 Лавлах төвийн эмч Д,Оюунчимэг - 2014-11-03 07:23
Sn bn u? Duovit hereglehgui. harin prenatalaa 3 sar hereglevel iluu sain.
Guest - 2014-11-12 08:06
Сайн бна уу.сая авсан юм яаж хэрэглэх вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Г.Отгонтөгс - 2014-11-12 08:06
Сайн байна уу. Хоолны дараа өдөрт 1 удаа шууд залгиж ууна.
Guest - 2015-02-25 21:07
dotroo heden shirhegtei bdag ve?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-02-25 21:07
30 ширхэгтэй
Guest - 2015-02-25 21:42
хөхүүл хүн ууж болхууу?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-02-25 21:42
6 сараас дээш хөхүүл эх ууж болно
Guest - 2015-03-05 07:16
Сайн байна уу? Хэдэн сар хэрэглэж байж курс болох вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-03-05 07:16
Витаминыг 2 сар хэрэглээд завсарлаж болдог байгаа
Guest - 2015-03-05 07:17
Сайн байна уу? Хэдэн сар хэрэглэж байж курс болох вэ?
Guest - 2015-03-05 07:17
Сайн байна уу? Хэдэн сар хэрэглэж байж курс болох вэ?
Guest - 2015-03-14 01:47
Sain bnu. 4sartai huuhedtei hohuul eh. Uuniig uugaad 10 honochihson. Zogsooh herwegtei yu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-03-14 01:47
Тиймээ та зогсоох хэрэгтэй
Guest - 2015-03-14 01:47
Sain bnu. 4sartai huuhedtei hohuul eh. Uuniig uugaad 10 honochihson. Zogsooh herwegtei yu
Guest - 2015-03-18 18:18
сайн байна уу дувовит витаминыг хэрхэн уух талаар зөвлөгөө өгөөч, үс хумсанд тэжээл өгөх үү
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-03-18 18:18
Сайн байна уу хүний биед хэрэгтэй бүх төрлийн витамин эрдэс нийлмэл хэлбэрээр орсон байгаа бүх зүйлд нөлөөлнө. Хэрвээ таны үс хумсанд илүү витамин дутагдаж байгаа бол хэйр нийл скин гэж нэртэй америк үс хумсны витамин байгаа
Guest - 2015-04-07 01:18
2 iig uutsan shte ogloo oroi
1800-1883 Лавлах төвийн эмч Р. Мөнхдаваа - 2015-04-07 01:18
Сайн байна уу, Дуовит эмэгтэйчүүдэд зориулсан витаминыг өдөрт 1 ширхэгээр хоолны дараа ууна.
Guest - 2015-05-01 09:56
ene emiig uuhaar jiremsen boldog gsen unen uu?
1800-1883 Лавлах төвийн эмч Р. Мөнхдаваа - 2015-05-01 09:56
Сайн байна уу,Энэ витаминыг уухаар жирэмсэн болохгүй.
Guest - 2015-12-31 02:37
Cайн байна уу хэдэн наснаас дээшээ хэрэглэх бэ? би одоо 20той жаахан ядраад бгаа юмаа хэрэглэхэд болхуу?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-12-31 02:37
Сайн байна уу хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2015-06-22 15:48
Зарим нь арай л дэндүү асуулт асуужээ. Энэ эмийг уувал жирэмсэн болдог уу ч гэж байх шиг.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-06-22 15:48
Сайн байна уу
Guest - 2015-12-18 07:04
жирэмслэхээр төлөвлөж байгаа үед уухад дэмжлэг болох уу \жирэмсэн болохгүй юмаа\
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2015-12-18 07:04
сайн байна уу витамин тул фолийн хүчлийн хэрэгцээг хангаж өгнө.Жирэмслэхээр төлөвлөж байгаа үед фоли хүчил уух хэрэгтэй
Guest - 2016-01-11 18:32
Uuwal targalah boluu???
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-01-11 18:32
Сайн байна уу таргалуулахгүй. Баярлалаа
Guest - 2016-01-28 18:06
Сайн байнуу би 3 сар ууж байна цаашаа үргэлжлүүлэд жил ууж болохуу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2016-01-28 18:06
Сайн байна уу Амин дэм ба эрдэс бодисын зохист найрлага бүхий хальсанцар бүрхүүлтэй Дуовит бэлдмэлийг бие махбодь дахь витамины өсөн нэмэгдсэн хэрэгцээг хангах зорилгоор болон, хоол хүнсний бүтэц найрлага хангалтгүй байгаа үед хүнсний нэмэлт хэлбэрээр хэрэглэнэ.
Guest - 2016-04-21 11:09
Сайн байна уу. Цус багдалттай хүн энэ витамины хажуугаар өөр цус багдалтын эсрэг витамин ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б. Одгэрэл - 2016-04-21 11:09
Сайн байна уу Дуовит эмэгтэйчүүдэд зориулсан, бүрхүүлтэй шахмал нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай амин дэм ба эрдэс бодисуудыг агуулдаг: ясны эдэд нэн шаардлагатай бодисууд, кальций, магний, амин дэм Д: төмөр ба эритроцитын үүсэхэд чухал В бүлгийн амин дэмүүд, эд эсийг хамгаалдаг антиоксидантууд амин дэм С, амин дэм Е.Бэлдмэл төрөлхийн гажиг үүсэх халгаат хүчин зүйлийг бууруулдаг фолийн хүчлийн хоногийн хэрэгцээг 100% хангана.
Guest - 2016-05-02 06:43
Sainuu bi vitamin uuhaar targald bdag yum eniig uuhaar targalahuu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-05-02 06:43
Сайн байна уу,Төрөл бүрийн аминдэм ба эрдэс бодис агуулсан энэ шахмал бол эм биш бөгөөд эмэгтэйчүүдэд зориулан бүтээсэн биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.Таргална гэсэн гаж нөлөө байхгүй.Баярлалаа
Guest - 2016-05-05 16:59
сайн байна уу энэхүү дуовит нэмэлт тээжээлийг хэрхэн яаж хэрэглэх ёстой вэ ? 20 настай хүүхэд хэрэглэж болох уу хүний биед ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б. Одгэрэл - 2016-05-05 16:59
Сайн байна уу өдөрт 1 удаа ууна
Guest - 2016-07-01 18:52
Сайн байна уу. Антибиотик уугаад дархлаа унасан байна. Энийг уувал дархлаа сайжрах уу? эсвэл өөр дархлааны бэлтдэл уусан нь илүү үр дүнтэй юу? Баярлалаа
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-07-01 18:52
Сайн байна уу сонгомлоор дархлаагаа дэмжих бол дархлааны бэлдмэл хэрэглэх хэрэгтэЙ. Үүнийг уухад дархлаа сайжирна мөн эрдэс витаминуудаа нөхнө. Баярлалаа
Guest - 2016-07-17 08:50
Sain bn uu 16 tai huuhed uuj bolohu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2016-07-17 08:50
Болно, Өдөрт 1 шахмалаар хэрэглэнэ. Шахмалыг хоолны дараа бага зэргийн усаар даруулан бүхлээр нь залгиж хэрэглэнэ, 20 хоног хэрэглээд 1-3 сарын дараа хэрэглэж болно
Guest - 2016-09-18 00:52
Сайн байна уу? Мёмтой хүн ууж болох бол уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-09-18 00:59
Сайн байна уу,Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.Бэрдмэлийн найрлаганд рибофлавин агуулагддаг учир шээс шар өнгөтэй гарч болно 1 үрэлд 800 мг сахар , хоногийн тунд 1,6г сахар агуулагддаг учир чихрийн шижинтэй өвчтөнд анхаарна. Улаан ба цэнхэр үрэлд 331мг лактоз, 1083мг сахароз 270мг глюкоз 237мг сорбитол тус тус агуулагддаг учир глюкозын шимэгдэлтийн алдагдлын хам шинж бүхий төрөлхийн глюкоз ба фруктоз зохидоггүй хүмүүст хэрэглэхгүй.Тухайлсан харшлах заалт бол байхгүй.Миомтой бол эмчдээ хандан зөвлөгөө авсаны үндсэн дээр хэрэглэнэ.
Guest - 2016-09-15 18:01
Sn bnu 1sar jirmesen ugaad 8honjiin bolohuu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-09-15 18:01
Сайн байна уу жирэмсэнд өөр витамин ууна. Баярлалаа
Guest - 2016-10-01 06:10
Сайн бнуу би 13 настай дуовитыг ууж болохуу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-10-01 06:10
Сайн байна уу 16 наснаас дээш хэрэглэнэ. Баярлалаа
Guest - 2017-01-28 05:15
Darhlaagaa demjih zorilgoor uuj bllohuu???
1800-1883 Лавлах төвийн эмч эмч А.Солонго - 2017-01-28 05:15
Сайн байна уу? Олон найрлагатай витамин дархлаа дэмжих үйлдэлтэй баярлалаа
Guest - 2017-03-19 19:59
Sain.bnu duovit.iig uuj ehleed 3 honoj bn huh tomrood hundvvreed bh yum vitamint holboot yu, iim tohioldol bdgiin blov uu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-03-19 19:59
Сайн байна уу витаминны нөлөө биш байна. Өөр шалтгаантай хөх хөндүүрлэсэн байх. Баярлалаа
Guest - 2017-04-02 21:26
Sain bna uu neg oitoi khuukhedtei khukhuul uuj bolokh uu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-04-02 21:26
Сайн байна уу хүүхэд нь 1 нас хүрсэн хөхүүл ээж ууж болно. Баярлалаа
Guest - 2017-04-02 21:26
Zarim ni mongol bichigtei bna lee ylgatai yu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-04-02 21:26
Сайн байна уу ялгаагүй адил байгаа. Баярлалаа
Guest - 2017-04-02 21:26
Sain bna uu neg oitoi khuukhedtei khukhuul uuj bolokh uu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-04-02 21:26
Сайн байна уу хүүхэд нь 1 нас хүрсэн хөхүүл ээж ууж болно. Баярлалаа
Guest - 2017-04-10 08:50
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-04-10 08:50
Сайн байна уу, асуултаа оруулна уу,
Guest - 2017-05-11 07:55
Сайн байна уу? Жирэмслэлтийг дэмждэг үү?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Уянга - 2017-05-11 07:55
Сайн байна уу? Жирэмсэн хүн ууж болохгүй байга шүү. Баярлалаа
Guest - 2017-06-14 18:58
sn bnu 9 sartai huuhedtei huhuul yumaa uuj boloh blwu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-06-14 18:58
Сайн байна уу,хөхүүл үед ууж болохоор элевит болон пренатал витаминуудын аль нэгийг ууж болно.Баярлалаа
Guest - 2017-07-03 03:36
биений юм ирэхгүй байгаа тохиолдолд ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-07-03 03:36
Сайн байна уу,таны биений юм хэр удаан ирэхгүй удаж байгаа вэ?,ийм тохиолдолд эход харуулж дааврын эм эмчийн заалтаар ууна.Энэ витамин бие юмны алдагдлыг эмчлэхгүй.Баярлалаа
Guest - 2017-08-15 21:16
Sain bn uu. Ulaan bolon tsenher unguteig herhen yaj uudag yum be. Ugluu,oroidoo ungu unguur ni yalgaatai uuh uu. Esvel udurt zuvhun 1-iig ni uuh yumuu.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-08-15 21:16
Сайн байна уу улааныг өглөө цэнхэр орой ууна. Баярлалаа
Guest - 2017-09-30 19:32
Үс маш ихээр унаад санаа зовоогоод байна.шингэн дээрээ бүр шингэрсэн. Ямар витамин уух вэ зөвлөөч
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-09-30 19:32
Сайн байна уу? Та виши брендийн үс уналтын эсрэг бүтээгдэхүүн болон биомон халгай шампунийг авч хэрэглээрэй. Баярлалаа
Guest - 2017-10-26 11:46
sain bnu darhlaa demjih vitamin sanal bolgooch ene hir sain bol
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2017-10-26 11:46
сайн байна уу та манай сайтын витамин хэсгээс орж сонирхож үзээрэй
Guest - 2017-10-28 20:02
sain bnu ulaan tsenher gj yug yariad bnaa.duovit jin dotro usan yagaandu geneer l ungut yum bnshde uur bdg yumu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-10-28 20:02
Сайн байна уу? Эрэгтэй эмэгтэй аль аль нь ууж болохоор нийлмэл найрлагатай цэнхэр улаан өнгөтэй байдаг. Баярлалаа
Guest - 2017-12-19 01:54
сСайн байна уу би ууж эхэлж байгаа. Хэликатэй хүн ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-12-19 01:54
Сайн байна уу хелико бактерийн эсрэг эмчилгээ хийж дуусаад хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2017-12-19 22:47
2 өдөр ууж байна ходоодон дээр горойгоод гэдэс дүүрээд байгаа ч юм шиг болоод байна аа, Зүгээр болов уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2017-12-19 22:47
Сайн байна уу. Та эмчид хандана уу. энэ эм уухад тийм шинж илэрч байвал усаар сайн даруулах ба ахиад ийм шинж илэрч байвал хоол боловсруулах эмчид хандана уу.
Guest - 2017-12-19 23:01
уг нь хоолоо идсэнийхээ дараа л ууж байгаа юм.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2017-12-19 23:01
Сайн байна уу. Хоол идсэний дараа горойх нь ходоод дурандуулж оношлуулах шаардлагатайг илтгэнэ.
Guest - 2018-01-02 09:06
Sain baina uuu daawriin ulmaas bie nuuren deer ym garaad baigaa ma eneiig hergelwel gaigu bolh bolow uu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2018-01-02 09:06
Сайн байна уу. Энэ эм дааврын эм биш тул дааврын гаралтай эмнүүдээс эмчийн зөвөлгөө авч хэргэлнэ үү.
Guest - 2018-01-15 07:14
Sain bnuu? Ene vitaminii niit jin ni hed bdag yum boloo?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-01-15 07:14
Сайн байна уу Бүрхүүлтэй нэг шахмалд:Амин дэм А 1000 мкг Амин дэм Д 5,0 мкг Амин дэм В1 1,5 мг Амин дэм В2 1,7 мг Амин дэм В6 2,0 мгАмин дэм В12 6,0 мкг Амин дэм С 60 мг Амин дэм Е 30 мг Ниацин 20 мг Кальци пантотенат 7,0 мг Фолийн хүчил 200 мкг Биотин 30 мкг Цинк 15 мг Төмөр 10 мгЗэс 2,0 мг Иод 150 мкг Магний 100 мг Марганец 3,5 мг агуулагдана.
Guest - 2018-01-15 07:17
Дуовит хүүхдийнх гж байхуу өсөлт нтрт нэмэртэй юму
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-01-15 07:17
Сайн байна уу Дуовит хүүхдийх гэж байхгүй. Хүүхдийн асалт дэмждэг олон төрлийн витамин байгаа. Манай сайтын витамин хэсгээс сонирхоорой
Guest - 2018-01-23 19:31
Дааврын зохицуулалтанд ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-01-23 19:31
Сайн байна уу Дуовит эм дааврын зохицуулалтанд нөлөөлөхгүй байгаа
Guest - 2018-01-23 19:30
Дааврын зохицуулалтанд ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-01-23 19:30
Сайн байна уу Дуовит эм дааврын зохицуулалтанд нөлөөлөхгүй
Guest - 2018-03-25 11:50
sain bn uu hoolnii durshil mash sain nemegduuldeg buteegdhun beldmel bnuu emegtei nasand hursen hunii.
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-03-25 11:50
Сайн байна уу,апетон уураг байж болно.Баярлалаа
Guest - 2018-04-01 01:53
Uusan chin Bi deeguur shirgen tuuraad bn yah ystoi ve
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-04-01 01:53
Сайн байна уу. Гаж нөлөө: Ховор тохиолдолд харшлын урвал илэрч болно гэж байна. Шууд эмнээс болсон гэх боломжгүй учир та бусад харшил төрүүлэх юм хэрэглэсэн эсэх /эм, хоол хүнс, гоо сайхан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн/- ээ тодруулаад өрхийн эмч юм уу, дүүргийн эмчдээ хандаарай. Баярлалаа.
Guest - 2018-04-01 01:54
Uusan chin Bi deeguur shirgen tuuraad bn yah ystoi ve
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-04-01 01:54
Сайн байна уу. Гаж нөлөө: Ховор тохиолдолд харшлын урвал илэрч болно гэж байна. Шууд эмнээс болсон гэх боломжгүй учир та бусад харшил төрүүлэх юм хэрэглэсэн эсэх /эм, хоол хүнс, гоо сайхан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн/- ээ тодруулаад өрхийн эмч юм уу, дүүргийн эмчдээ хандаарай. Баярлалаа.
Guest - 2018-04-01 01:54
Uusan chin Bi deeguur shirgen tuuraad bn yah ystoi ve
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-04-01 01:54
Сайн байна уу. Гаж нөлөө: Ховор тохиолдолд харшлын урвал илэрч болно гэж байна. Шууд эмнээс болсон гэх боломжгүй учир та бусад харшил төрүүлэх юм хэрэглэсэн эсэх /эм, хоол хүнс, гоо сайхан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн/- ээ тодруулаад өрхийн эмч юм уу, дүүргийн эмчдээ хандаарай. Баярлалаа.
Guest - 2018-04-01 01:55
Uusan chin Bi deeguur shirgen tuuraad bn yah ystoi ve
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-04-01 01:55
Сайн байна уу. Гаж нөлөө: Ховор тохиолдолд харшлын урвал илэрч болно гэж байна. Шууд эмнээс болсон гэх боломжгүй учир та бусад харшил төрүүлэх юм хэрэглэсэн эсэх /эм, хоол хүнс, гоо сайхан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн/- ээ тодруулаад өрхийн эмч юм уу, дүүргийн эмчдээ хандаарай. Баярлалаа.
Guest - 2018-09-11 07:45
Ene beldmeliig uuhaar sheesnii ongo oorchlogddog uu?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-09-11 07:45
сайн байна уу үгүй ээ баярлалаа
Guest - 2018-09-18 05:00
sn bnu, helikonii antibiotik emchilgeenii uyer udurt 2-3udaa suulgaj bsan.tgd biohini shinjilgee ughud erdes bagassan bna gesen. sudas todorson bdaltai bolson bas gariin huruunii undugvvdiin aris guujaad bgaa. emch erdes bolon darhlaagaa demjeed emegteichudin duovit uu gesen. minii zowiurt yag taarah beldmel mun v?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-09-18 05:00
Сайн байна уу,тийм ээ.Баярлалаа.
Guest - 2018-10-10 19:59
Өдрийн аль үед уух вэ? Өглөө, өдөр, орой?
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-10-10 19:59
Сайн байна уу Өдөрт 1 шахмалаар хэрэглэнэ. Шахмалыг хоолны дараа бага зэргийн усаар даруулан бүхлээр нь залгиж хэрэглэнэ. Өдрийн хоолны дараа өдөр бүр тогтмол цагт хэрэглэж байвал сайн. Баярлалаа
Guest - 2018-11-07 03:47
Elegnii uwchte hun uuj bolohuu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Мандах - 2018-11-07 03:47
сайн байна уу дотрын эмчий заалтаар хэрэглээрэй.баярлалаа
Guest - 2018-11-07 03:47
Elegnii uwchte hun uuj bolohuu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Мандах - 2018-11-07 03:47
сайн байна уу дотрын эмчий заалтаар хэрэглээрэй.баярлалаа
Guest - 2018-11-07 02:42
ugad 14honoj bn sarin temdeg irdeggue sarin temdeg horidog ym bolovuu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч М.Дэлгэрцэцэг - 2018-11-07 02:42
сайн байнауу? сарын тэмдэгт нөлөөлөхгүй ээ баярлалаа
Guest - 2018-11-07 02:42
Elegnii uwchte hun uuj bolohuu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч М.Дэлгэрцэцэг - 2018-11-07 02:42
сайн байна уу? хяналтын эмчийнхээ зөвөлгөөг авна уу баярлалаа
Guest - 2018-11-07 21:12
Elegnii uwchte hun uuj bolohuu
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-11-07 21:12
Сайн байна уу Элэгний эмгэгтэй хүмүүс заавал дотрын эмчид үзүүлж байж хэрэглэнэ. Баярлалаа
Guest - 2018-11-17 17:11
Миомтой эмэгтэй хэрэглэж болох уу? Баярллаа
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Дэлгэрцэцэг - 2018-11-17 17:11
Витамин дур мэдэж хэрэглэхгүй ээ баярлалаа