Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

АЦЦ 100мг No.20


MANUFACTURER: LEK Pharmaceuticals d.d


15,500 ₮

Тоо хэмжээ:

Фармакологийн үйлдэл: Цэрийг шингэрүүлэн хэмжээг нь ихэсгэж, ялгаралтыг нь хөнгөвчилж, цэр ховхрох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ амьсгалын замын үрэвслийг багасгана. Ацетилцистеин мөн идээг шингэрүүлэх үйлдэл үзүүлдэг.

 

 

  • Ацетилцистеин 100мг

  • Цэрний зуурмаг чанар ихэссэн ба салс-идээт цэр дагалдсан цочимог, архаг бронхит, бактери, вирусын трахеит, уушгины үрэвсэл, бронх тэлэх өвчин, бронхын багтраа, бронх салсаар бөглөрснөөс үүссэн ателектаз зэргийн үед хэрэглэнэ

  • Бэлдмэлийн хэрэглэх тунг өвчний байдал, өвчтөний насыг харгалзан тогтооно. Ацетилцистеиныг шахмал, бүрээс хэлбэрээр насанд хүрэгсдэд 200мг-аар хоногт 2-3 удаа,  2-6 настайд мөхлөгийг 100мг-аар хоногт 2 удаа  хэрэглэнэ

  • Цээрлэлт: Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, ходоод 12 хуруу гэдэсний шарх, цус алдалт, жирэмсэн үед хэрэглэхийг цээрлэнэ

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2016-06-11 20:01
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-06-11 20:01
Сайн байна уу,Цэрний зуурмаг чанар ихэссэн ба салс-идээт цэр дагалдсан цочимог, архаг бронхит, бактери, вирусын трахеит, уушгины үрэвсэл, бронх тэлэх өвчин, бронхын багтраа, бронх салсаар бөглөрснөөс үүссэн ателектаз зэргийн үед хэрэглэнэ.
Guest - 2016-06-11 20:05
сайн уу ацц нэг нас хүрээгүй хүүхдэд өгч болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-06-11 20:05
Сайн байна уу,2 наснаас эхлэн эмчийн заалтаар хэрэглэнэ. 2-6 настайд мөхлөгийг 100мг-аар хоногт 2 удаа хэрэглэнэ.Баярлалаа
Guest - 2016-10-16 09:49
Heden gramm usand nairuulah ve 100mg bolon 200mg. Taig
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2016-10-16 09:49
Сайн байна уу, 100мг-тайг 50мл усанд 200 мг-тайг 100 мг усанд найруулна
Guest - 2017-01-02 03:55
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-01-02 03:55
Сайн байна уу, цэр шингэлэх эм
Guest - 2017-01-07 22:14
6 недельтэй жирэмсэн хvн ууж болох уу? Эмч бичиж егсен юм? Тайлбар дээр нь болохгvй гэсэн байх юм
1800-1883 Лавлах төвийн эмч Д.Баярмаа - 2017-01-07 22:14
Сайн байна уу шаардлагатай үед 5 сар-с дээш жирэмсэн ууж болно.
Guest - 2017-03-20 03:52
Sain bnuu 8 sar garantai hvhed uuj bolhuu emchiin zaawraar
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-03-20 03:52
Сайн байна уу, заавар нь бол 2-оос дээш насанд хэрэглэдэг эмчийн заалтаар бол хэрэглэнэ Баярлалаа
Guest - 2017-04-03 23:00
Сайн байна уу. Хэд хоног ууж болох бэ, Манай хүүхэд ларингит нь хөдлөөд сальбутмолтой ууж байгаа юм 3 хоног.
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-04-03 23:00
Сайн байна уу. Та асуултаа , эмийн нэрээ ойлгомжтой бичиж асуугаарай.
Guest - 2017-04-05 00:34
Ацц-г нэг уухдаа хэд хоног уух вэ 😊
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж, Давааболор - 2017-04-05 00:34
Сайн байна уу, биеийн байдлаас хамааран 3-5 хоног ууна
Guest - 2017-05-08 04:56
Сайн байна уу АЦЦ лонг 600мг хэдий хэмжээний усанд найруулж уух вэ Том хүн ?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч А.Солонго - 2017-05-08 04:56
Сайн байна уу? 30мл бүлээн усанд найруулан уугаарай. Баярлалаа
Guest - 2017-10-17 05:27
Сайнуу ацц 100мг 3 грамм усанд хольж өгөх юмуу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2017-10-17 05:27
сайн байна уу ацц 100мг 30-50гр усанд хийж найруулаарай
Guest - 2017-12-17 22:54
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2017-12-17 22:54
сайн байна уу манай сайтанд хандсанд баярлалаа
Guest - 2018-01-29 20:23
АЦЦ цэр ховхлох эмийг орой өгч болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-01-29 20:23
Сайн байна уу Цэр ховхлох эмийг орой 17н цагаас хойш өгөхгүй
Guest - 2018-09-16 07:23
Guest - 2018-08-15 08:35
Сайн байна уу? Гамрит болсон 7 настай хүүхдэд эмч өдрийн 2 уухаар бичиж өгсөн. Шөнө их ханиалгуулаад байх юм яах вэ? Хажууд нь цитризин уух уу яах уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б. Ариунцэцэг - 2018-08-15 08:35
Сайн байна уу цэр ховхлох эм учраас ханиалгалт ихэснэ, орой 5 цагаас өмнө эрт уулгаж байгаарай баярлалаа.
Guest - 2018-08-16 21:12
Цэр ховхлох гэхээр цэргүй байхад нь гамрит гээд эмч бичиж өгсөн өгч болох уу т?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-08-16 21:12
Сайн байна уу,эмчийн заалтаар ууж болно.Баярлалаа.
Guest - 2018-10-14 06:42
сайн байна уу 200 мгтай АЦЦ-г зөвхөн хүүхэд уух уу
1800-1883 Лавлах төвийн эмч Т. Идэрбат - 2018-10-14 06:42
Сайн байна уу АЦЦ 100мг тай нь хүүхдэд зориулсан байдаг. Том хүн ч бас хэрэглэж болно. 200мг тай нь насанд хүрэгчидийн тун байгаа. Баярлалаа
Guest - 2018-10-31 14:22