Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Панзинорм-форте No.30


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d


15,300 ₮

Тоо хэмжээ:

Идэвхитэй липаза ферментын өндөр агууламжтай, ферментүүдийн комбинаци.  Шахмал пленкан бүрхүүлтэй ба энэ нь ферментүүдийг хугацаанаасаа өмнө амны хөндий ба ходоодонд үйлчлэхээс хамгаална.  Панзинорм® форте Н нэг шахмал нь өөх тос ба уургаар баялаг хоолны шимэгдэлт ба боловсруулалтыг сайжруулахад хангалттай.

  • Липаза (Lipasum) 20 000 ЕД Ph.Eur. Амилаза (Amylasum) 12 000 ЕД Ph.Eur. Протеаза (Proteasum) 900 ЕД Ph.Eur

  •  Нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутмагшил (архаг панкреатит, муковисцидоз болон бусад шалтгаант). Ходоод, гэдэс, элэг цөсний хүүдийн архаг үрэвсэлт өвчнүүд,дээрх эрхтнүүдэд хийгдсэн туяа эмчилгээ ба тайрсаны дараах хоол боловсруулах замын хямрал, гэдэс дүүрэлт, суулгалт бүхий байдал (хавсарсан эмчилгээ байдлаар), ходоод гэдэсний замын хэвийн үйл ажиллагаатай хүний хоол тэжээлийн түр зуурын хямралын үеийн засал эмчилгээ. Хэвлийн хөндийн эрхтнүүдийг рентген болон ЭХО шинжилгээнд бэлтгэх

  • Хоол боловсруулах замын хямралын зэргээс хамаарч тунг тохируулна. Насанд хүрэгсдэд (өөрөөр заагаагүй бол)  хоолны үед 1 шахмал, шахмалыг хангалттай хэмжээний усаар даруулж зажлалгүй ууж хэрэглэнэ. Хүүхдэд эмчийн заавраар хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь 1 удаа буюу хэдэн өдрөөс (хоол тэжээлийн хямралын үед) хэдэн сар буюу жил (орлуулах эмчилгээний үед) хүртэл байж болно. Гидросорбентын бүрхүүлийг залгиж болохгүй

  • Эсрэг заалт: Цочмог панкреатит, архаг панкреатитын хурцдал, бэлдмэлийн найрлага дахь бодисуудад эсвэл гахайн маханд хэт мэдрэг тохиолдолд, муковисцидозтой 15 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй

  • Онцгой заалт: Жирэмсэн ба хөхүүлд Панзинорм® форте Н бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхэд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй. Муковисцидозын үед тунг хэрэглэж буй хоол хүнсний хэмжээ чанараас хамааран хэрэгцээтэй ферментыг тооцоолон тунг тогтооно

  • Тунг хэтрүүлэн хэрэглэх шинж тэмдгүүд: Гиперурикозури, гиперурикеми, хүүхдэд  өтгөн хаталт, дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг зогсооно

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2015-12-30 21:22
Guest - 2017-07-18 06:47
Сайн байна уу? Нойр булчирхайн өвддөг үе үе сэдэрдэг хүн панзинорм креон гэсэн 2 эмийн алийг нь уувал дээр вэ? Энэ 2 эмэнд ялгаа байна уу? Үнийн хувьд креон үнэтэй юм. Хариу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-07-18 06:47
Сайн байна уу, эмэнд агуулагдаж байгаа ферментээрээ ялгаатай байгаа, креон мезимфортоос илүү найрлага өндөртэй байгаа, Баярлалаа
Guest - 2017-07-18 06:51
Сайн байна уу? Нойр булчирхайн өвддөг үе үе сэдэрдэг хүн панзинорм креон гэсэн 2 эмийн алийг нь уувал дээр вэ? Энэ 2 эмэнд ялгаа байна уу? Үнийн хувьд креон үнэтэй юм. Хариу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-07-18 06:51
Сайн байна уу, эмэнд агуулагдаж байгаа ферментээрээ ялгаатай байгаа, креон мезимфортоос илүү найрлага өндөртэй байгаа, Баярлалаа
Guest - 2016-10-14 06:02
панзинорм хэрэглэхээр өдөрт 2-3 удаа гүйлгээд өтгөн хар өнгөтэй гараад байна яах вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-10-14 06:02
Сайн байна уу,Тийм шинж удаан ажиглагдаж байгаа бол эмчид хандах хэрэгтэй.Давхар төмрийн бэлдмэл хэрэглэсэн үү ?Төмрийн бэлдмэл хэрэглэсэн үед баас хар гарч болно.Мөн ходоод гэдэсний замаас цус алдаж байгаа үед баас хар гарч болно.Баярлалаа
Guest - 2016-10-17 08:18
mentat iig emeer ni 6 nastai hyyhded yaj uguh ve?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2016-10-17 08:18
сайн байна уу? эмчийн заалтаар өгөөрэй
Guest - 2016-10-22 06:27
өдрийн хэдээр уух вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-10-22 06:27
Сайн байна уу 1ширхгээр өдөрт нэг удаа эмч тунг тохируулж өөрчилж болно. Баярлалаа
Guest - 2016-12-01 19:30
Сайн байна уу. Жирэмсэн хүн ууж болох уу.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-12-01 19:30
Сайн байна уу жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхэд аюулгүй эсэх нь тогтоогдоогүй.Баярлалаа
Guest - 2016-12-30 08:41
Өдөрт нэг ийг уух уу? Тийм бол. Энэ эмийг уухад нойр булчирхай хоол боловсруулах эрхтний үйл ажииллагааг дэмждэг үйлчилгээтэй гэсэн үг үү
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-12-30 08:41
Сайн байна уу нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутмагшил (архаг панкреатит, муковисцидоз болон бусад шалтгаант). Ходоод, гэдэс, элэг цөсний хүүдийн архаг үрэвсэлт өвчнүүд,дээрх эрхтнүүдэд хийгдсэн туяа эмчилгээ ба тайрсаны дараах хоол боловсруулах замын хямрал, гэдэс дүүрэлт, суулгалт бүхий байдал (хавсарсан эмчилгээ байдлаар), ходоод гэдэсний замын хэвийн үйл ажиллагаатай хүний хоол тэжээлийн түр зуурын хямралын үеийн засал эмчилгээ. Хэвлийн хөндийн эрхтнүүдийг рентген болон ЭХО шинжилгээнд бэлтгэх зэрэг үед хэрэглэнэ. Хоол боловсруулах замын хямралын зэргээс хамаарч тунг тохируулна.Баярлалаа
Guest - 2017-03-28 00:04
сайн бн уу. панзинорм эмийг ямар хугацаагаар уух вэ? байнга ууж бх уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-03-28 00:04
Сайн байна уу, дотрын эмчийн хяналтанд хэрэглэнэ, Баярлалаа
Guest - 2017-04-10 08:58
сайн байна уу панзинормын фармококинетик.н талаар мэдмээр байна
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-04-10 08:58
Сайн байна уу, фармококинетикийн дэлгэрэнгүй судалгаа байхгүй юм байна, Баярлалаа
Guest - 2017-10-25 15:02
Сайн байна уу? Би жирэмсэн 8нд-тэй..миний нойр булчирхай ер нь идсэн ууснаас шалтгаалж үе үе өвддөг.. Пазинорм өвдөх үедээ уухаар өвдөлт хэсэгтээ наддаг.. Одоо жирэмсэн болохоор уухгүй байгаа юмаа нойр булчирхай үе үе бага зэргийн өвдөөд байх юмаа.. Панзинормоо ууж байж болох болвуу?? Урагт хэр нөлөөлөх бол хариулж өгч туслаач!!!
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-10-25 15:02
Сайн байна уу хяналтын эмчдээ хандах хэрэгтэй. Жирэмсний хугацаанд байнга эм уух нь урагт гаж нөлөө үзүүлнэ. Нойр булчирхай үрэвсэлтэй тохиолдолд жирэмсний тодорхой хугацаанд эмчилгээ хийж болно. Баярлалаа
Guest - 2017-10-28 19:48
Сайн байна уу? Би жирэмсэн 8нд-тэй..миний нойр булчирхай ер нь идсэн ууснаас шалтгаалж үе үе өвддөг.. Пазинорм өвдөх үедээ уухаар өвдөлт хэсэгтээ наддаг.. Одоо жирэмсэн болохоор уухгүй байгаа юмаа нойр булчирхай үе үе бага зэргийн өвдөөд байх юмаа.. Панзинормоо ууж байж болох болвуу?? Урагт хэр нөлөөлөх бол хариулж өгч туслаач!!!
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-10-28 19:48
Сайн байна уу? Уучлаарай та хяналтын эмчдээ хандан үзүүлээрэй. Ялангуяа эхний 3н сард дур мэдэн хамаагүй эм уух ургийн гажиг үүсэх аюултай байдаг тул манайх жирэмсэн эхэд зөвлөгөө өгдөггүй. Баярлалаа
Guest - 2018-05-07 07:58
Сайн байна уу Панзинормыг авах гэтэл Либрозим плюс гэж эм уудаг болсон гэх юм. Үйлчилгээний хувьд аль нь дээр вэ? Би панзинормыг хааяа хүнд хоол идэхээрээ 1-ыг л уучихдаг. Либрозим плюсыг өдөрт 2-3 удаа ууна гэх юм зөвөлгөө өгөөч
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-05-07 07:58
сайн байна уу хоол боловсруулалтаа сайжруулах зорилгоор хэрэглэх гэж байгаа бол алийг нь ууж болно либрозим: Хоол идэхээс 10 минутын өмнө эсвэл хоол идэж байх үедээ 1-2 үрлийг бага зэргийн усаар даруулж өдөрт 3-4 удаа ууна. баярлалаа
Guest - 2018-07-16 07:41
Хоолны өмнө уух уу эсвэл дараа уух уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-07-16 07:41
Сайн байна уу,хооллох үед ууна.Баярлалаа.
Guest - 2018-08-01 23:00
Сайн байна уу. Намайг жижиг цөсний чулуутай байна гэсээ юмаа урсамон уугаад хөөгөөд гаргана гэж эмч зөвлөсөн. Би 90kg жинтэй өглөө 2ш, орой 2ш гээд өдөрт 4ш ууж байгаа. Бас миний нойр булчирхай өвдөөд байгаа би панзинорм-г өдөрт 1ш ууж байгаа. Энэ 2 эмийг хамт хэрэглэх нь зөв үү?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2018-08-01 23:00
Эмчийн заалтаар бол болноо.
Guest - 2018-08-10 10:53