Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Энап 10мг №20


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d


6,500 ₮

Тоо хэмжээ:

Эмийн эмчилгээний бүлэг: АХФ саатуулах бүлгийн цусны даралт бууруулах бэлдмэл. Эналаприл нь ангиотензин хувиргагч ферментийн идэвхийг саатуулан ангиотензин II үүсэлтийг багасгах үйлдлийн механизмтэй цусны даралт бууруулах бэлдмэл. Ууж хэрэглэхэд эналаприлын 60 % орчим шимэгдэж элгэнд идэвхт бодис болох эналаприлат болон хувирдаг. Эналаприл нь ийлдсэнд хамгийн өндөр конценрацидаа 3-4 цагийн дараа хүрч, 4 хоногийн дараа тогтвортой концентраци үүсдэг. Бэлдмэл нь бөөрөөр ялгардаг. Бэлдмэлийн үйлдлийн максималь үр дүн нь 6-8 цагийн дараа илэрдэг. Үйлчилгээ нь 24 цаг үргэлжилдэг тул бэлдмэлийг хоногт 1-2 удаа хэрэглэхэд хангалттай. Эмчилгээний ерөнхий үр дүндээ хэдэн долоо хоногийн дараа хүрдэг.

  • 1 шахмал нь 10 мг, эналаприл малеатын идэвхт бодис агуулдаг

  • Туслах бодис: 2,5 мг, 5 мг шахмал: Лактоз, гидроксипропилцеллюлоз, эрдэнэ шишийн цардуул, натрийн гидроген карбонат, тальк, магнийн стеарат

  • Туслах бодис: 10 мг, шахмал: Лактоз, гидроксипропилцеллюлоз, эрдэнэшишийн цардуул, натрийн гидроген карбонат, тальк, магнийн стеарат, төмрийн оксид (будагч бодис Е172)

  • Бэлдмэл нь анхдагч артерийн даралт ихсэлт, бөөрний гаралтай хоёрдогч артерийн даралт ихсэлт (мөн чихрийн шижингийн улмаас үүссэн бөөрний үйл ажиллагааны алдагдалтай, бөөрний дутагдалтай үед), зүрхний архаг дутагдал, шинж тэмдэггүй зүүн ховдлын дисфункцийн (хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд) эмчилгээнд хэрэглэгддэг

  • Тунг өвчтний биеийн байдлаас хамааран эмч тохируулна. Шахмалыг бүхлээр нь багахан хэмжээний усаар даруулан ууна. Шахмалыг хоолны өмнө, хойно, хоол идэх үед ч хэрэглэж болно. Бэлдмэлийг тогтмол цагт хэрэглэж занших шаардлагатай.Өвчтөн бэлдмэлээ хэрэглэхийг мартвал санасан даруй уух шаардлагатай ч дараагийн тун уух хүртэл хэдхэн цаг үлдсэн бол тогтсон цагтаа уух нь тохиромжтой. Тунг дур мэдэн давхарлан хэрэглэж болохгүй. Энапаар эмчлэх эхэн үед буюу тохирох тунгаа тогтоолгохын тулд эмчид тогтмол үзүүлэх шаардлагатай. Эмчлэгч эмч үзлэг, шинжилгээний хоорондын зайг тогтооно. Артерийн гипертензийн эмчилгээ: зөвлөж буй хоногийн эхлэх тун &ndash хоногт 5 мг. Цаашид эмчилгээний үр дүнгээс хамааран тунг тохируулна. Ердийн хоногийн барих тун  10 мг - 20мг, онцгой тохиололд - 40мг. Бэлдмэлийг хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Энапаар эмчлэхээс өмнө шээс хөөх эмийн эмчилгээг зогсоож чадаагүй бол эхлэх тун  2,5 мг хоногт 1 удаа. Реноваскуляр гипертензитэй буюу реноваскуляр гипертензи байж болзошгүй өвчтөнд эмчилгээг туршлагатай нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд явуулна

  • Зүрхний архаг дутагдлын эмчилгээ: Зөвлөж буй эхлэх тун  2,5 мг хоногт 1 удаа. Энапын тунг эмчилгээний зохимжтой үйлдэлд хүртэл аажим ихэсгэнэ (ихэвчлэн 2-4 долоо хоногийн дараа). Ердийн барих тун  2,5мг  10 мг хоногт 1 удаа. Хоногийн барих дээд тун 20 мг хоногт 2 удаа. Шинж тэмдэггүй зүүн ховдлын дисфункцийн эмчилгээ: зөвлөж буй эхлэх тун 2,5 мг хоногт 2 удаа. Тунгийн зохицуулга бага хэмжээнд эмийн зохимжоос хамаарна. Ердийн барих тун  10 мг хоногт 2 удаа

  • Бөөрний гаралтай артерийн гипертензийн эмчилгээ: Энапын тунг бөөрний үйл ажиллагаа креатинины клиренсийн үзүүлэлтээс хамааран тохируулна. Креатинины клиренс 0,5 мл/сек (30 мл/мин)-с их байвал хоногийн эхлэх тун  5 мг. Креатинины клиренс 0,5 мл/сек (30 мл/мин)-с бага байвал хоногийн эхлэх тун  2,5 мг. Цаашид тунг эмчилгээний зохимжтой үйлдэлд хүртэл аажим ихэсгэнэ

  • Гемодиализ хийлгэж буй өвчтнүүд: Гемодиализ хийлгэж буй өдрөө 2,5 мг хэрэглэнэ. Бусад өдрүүдэд цусны даралтын үзүүлэлтээс хамааран тунг эмч тохируулна. Бүх төрлийн цусны даралт бууруулах бэлдмэлүүд нь өвчнийг эмчилж эдгээх бус, цусны даралтыг бууруулж тодорхой түвшинд барих үйлдэлтэйг санууштай. Ингэснээр цусны даралт ихсэлтийн хор уршиг, хүндрэлээс сэргийлэх буюу эрдлийг бууруулна. Энап бэлдмэлийн эмчилгээг удаан хугацаанд, бэлдмэлийг солих шаардлага гарахгүй бол насан туршдаа явуулна

  • Цээрлэлт: Эналаприл, бэлдмэлийн найрлаганд ордог бусад бодисууд ба бусад АХФ саатуулагч эмэнд хэт мэдрэг, асуумжинд нь АХФ сатуулагчийг хэрэглэсэнтэй холбоотой ангионевротик хаван (уруул хавдаж, нүүр, хүзүү, гар, хөл хавагнаж, хоолой сөөж, амьсгаа бачуурах шинж тэмдгээр илрэх харшлын урвал) урьд нь илэрч байсан өвчтнүүдэд, хөхүүл, жирэмсэн үед, порфиритэй өвчтнүүдэд хэрэглэхийг цээрлэнэ

  • Болгоомжлол: Зүрхний дутагдлын хүнд хэлбэртэй, бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай, мөн шээс хөөх эм хэрэглэснээс ус эрдсийн тэнцвэр алдагдсан, давсгүй хоолны дэглэм сахидаг, бөөлжиж, суулгасан, гемодиализ хийлгэж буй өвчтнүүдэд цусны даралт хэт буурч болзошгүй. Цусны даралт хэт буухад ихэвчлэн дотор муухайрах, зүрх дэлсэх, ухаан алдаж унах шинжүүд илэрдэг. Энэ үед өвчтний хөлийг өндөрлөн хэвтүүлж эмч дуудна. Цусны даралтын хэт бууралт , түүний хүндрэл нь ховор тохиолдож, түр зуурын шинжтэй байдаг. Түр зуурын цусны даралтын хэт бууралт нь бэлдмэлийг үргэлжлүүлэн хэрэглэх цээрлэл болохгүй. Цусны даралт тогтворжмогц өвчтөн дараагийн тунгаа хэвийн хүлээж авна. Цусны даралт хэт буурахаас сэргийлэхийн тулд боломжтой бол эмчилгээг эхлэхийн өмнө шээс хөөх эмийн эмчилгээг зогсоон давсгүй хоолны дэглэмээс татгалзах хэрэгтэй. Дотор муухайрах, зүрх дэлсэх, ухаан алдаж унах шинжүүд бүхий цусны даралтын хэт бууралт дахин ажиглагдвал эмчийн зөвлөгөө авах шаардлагатай. Бэлдмэлийг хоер талын буюу цорын ганц бөөрний артерийн судасны нарийсалтай өвчтнүүдэд хэрэглэхээс зайсхийх шаардлагатай. Зүрхний бахын хүнд хэлбэртэй, тархины судасны хүнд эмгэгтэй, аортын хавхлагын нарийсал буюу зүүн ховдлоос гарах цусны урсгалд саад учруулах бусад эмгэгийн үед цусны даралт хэт буурч болзошгүй тул болгоомжтой хэрэглэнэ. Энап бэлдмэлээр эмчлэхийн өмнө ба эмчлэх үедээ бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай. Энап бэлдмэлээр эмчлэхэд бөөрний архаг дутмагшилтай, чихрийн шижинтэй өвчтнүүдэд, мөн калий баригч шээс хөөх эм (спиринолактон, амилорид, триамтерен) буюу калий агуулсан бэлдмэлтэй хамт хэрэглэвэл цусан дахь калийн хэмжээ ихсэж болзошгүй. Энапыг дээрх бэлдмэлтэй хамт хэрэглэхдээ эмчийн зааврыг чанд сахиж булчин сулрах, зүрхний хэм алдагдах шинжүүд илэрвэл даруй эмчид мэдээллэх шаардлагатай.Гемодиализ буюу бусад төрлийн цус шүүлтэнд (аферез) хэрэглэдэг зарим шүүгч мембранууд нь харшлын урвал үүсгэж болзошгүй тул эмч дээрхи эмчилгээг төлөвлөвөл өвчтөн Энап бэлдмэл хэрэглэж буйг урьдчилан анхааруулах шаардлагатай.Зөгийн хорны харшлыг эмчлэхэд хэт мэдрэгших урвал үүсч болзошгүй тул эмч дээрхи эмчилгээг төлөвлөвөл өвчтөн Энап бэлдмэл хэрэглэж буйг урьдчилан анхааруулах шаардлагатай.Бэлдмэлийг хүүхдэд хэрэглэх үр дүн, аюулгүй байдал тогтоогдоогүй тул хүүхдэд хэрэглэх хэрэггүй. Жирэмсэн, хөхүүл үе:Жирэмсэн, хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ. Энапаар эмчлэх үед жирэмсэлбэл эмчид яаралтай мэдээллэн эмээ солиулах шаардлагатай

  • Тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизм дээр ажиллах чадварт үзүүлэх нөлөө: Ялангуяа эмчилгээний эхэн үед зарим нэгэн өвчтөнд цусны даралт хэт буурч толгой эргэн тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизм дээр ажиллах чадварт түр зуур шууд бус нөлөөлж болно

  • Гаж нөлөө: Гаж нөлөө нь ихэвчлэн сулхан илэрч, түр зуурын шинжтэй тул эмчилгээг зогсоох шаардлагагүй. Бэлдмэлийг хэрэглэхэд гаж нөлөө илрэх хандлагатай буюу илэрч байвал эмчдээ мэдээлэх шаардлагатай. Гаж нөлөө илэрч амьдралын чанар буурч байвал эмчийн зөвлөгөө авах шаардлагатай. Харьцангуй элбэг тохиолдох гаж нөлө болох хуурай ханилгалт нь эмчилгээг зогсооход хэдэн долоо хоногийн дараа намдана. Мөн толгой эргэх, толгой өвдөх, ядарч сульдах шинжүүд илэрч болно. Ховор тохиолдолд цусны даралт хэт буурах, сууж байгаад босоход цусны даралт огцом буурах (ортостатик гипотензи), ухаан алдаж унах, дотор муухайрах, суулгах, булчин татах, арьсны тууралт гарах, гэрэлд хэт мэдрэгших, амт буюу дууны өнгө өөрчлөгдөх зэрэг шинжүүд илэрнэ.Ангионевротик хаван илэрвэл эмчид даруй хандах шаардлагатай. Энапаар эмчлэх үед цусан дахь цагаан цогцсын тоо буурч болно. Гэнэт дагжин чичрэх, халуурах, горойх шинжүүд илэрвэл эмчид даруй хандах шаардлагатай.Энапаар эмчлэх үед элэг ба бөөрний үйл ажиллагаа бага зэрэг хямарч болох ч маш ховор тохиолдолд шарлалт үүсдэг.Эдгээр өөрчлөлт нь эмчилгээг зогсооход хэвийн байдалд орно. Мэргэжлийн хэвлэлд чоно яр төст хам шинжийн тухай мэдээлэл нийтлэгдэж байсан (халуурах, артралги, миалги, серозит, васкулит, седиментацид хүргэх, лейкоцитоз, эозинофили)

  • Тун хэтрэх:Нэг дор хэтэрхий олон шахмал хэрэглэсэн тохиолдолд эмч даруй дуудах шаардлагатай. Тун хэтрэхэд хаьцангуй элбэг тохиолдох шинж - цусны даралтын хэт бууралт. Энэ үед өвчтний хөлийг өндөрлөн хэвтүүлж эмч дуудна. Эмч иртэл ходоодыг угаах зорилгоор бөөлжүүлэхийг оролдоно

Орлуулах бүтээгдэхүүн

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2015-12-31 03:54
Guest - 2018-10-05 10:17
Харшлын үед ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Г.Солонго - 2018-10-05 10:17
Сайн байна уу ? Болохгүй.Энэ нь даралт бууруулах эм. Баярлалаа.