Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

анаферон


MANUFACTURER: Nycomed Austria GmbH


96,000 ₮

Тоо хэмжээ:

Эдийн нөхөн төлжилтийг идэвхжүүлэгч бэлдмэл.Актовегин бол хүчтэй антигипоксант. Глюкоз болон хүчилтөрөгчийн зөөвөрлөлтийг нэмэгдүүлж, тэдгээрийн эс дэх утилизацийгшимэгдэлтийг ихэсгэнэ, АТФ үүсэлтийг дэмжин эсийн энергийн хэрэгцээг хангана.Энергийн солилцооны хэвийн үйл ажиллагаанд саадтай байгаа (гипокси, субстратын дутагдал) нөхцөлд болон энергийн хэрэгцээ ихэссэн үед (эдгэрэлт, нөхөн төлжилт) Актовегин нь үйл ажиллагааны метаболизм болон анаболизмын энергийн үйл явцыг идэвхжүүлдэг. Хоёрдогч үйлдэл нь цусны хангамжийг ихэсгэх юм.

Фармакодинамик:Актовегин зөвхөн 5000 дальтоноос бага молекул жинтэй физиологийн бодис агуулсан. Молекулын төвшинд уг бэлдмэл нь хүчилтөрөгчийн утилизаци болон хэрэгллээг нэмэгдүүлж (хүчилтөрөгчийн дутагдалд тэсвэрлэх чадварыг ихэсгэх), энергийн метаболизм болон глюкозын хэрэглээг ихэсгэдэг. Эдгээр үйл явцын дүнд ялангуяа гипокси болон ишемийн нөхцөлд байгаа эсийн энергийн байдал сайжирдаг.Актовегин үйлчлэл нь судсаар хийх болон уусаны дараа 30-аас доошгүй минутын дараа эхэлж 3 цагийн дараа дээд хэмжээндээх хүрнэ.

Фармакокинетик:Тус бэлдмэлийн фармакокинетик шинж чанарыг (абсорбци, тархалт, ялгаралт) тогтоох боломжгүй юм, учир нь Актовегин нь биед хэвийн үед байдаг физиологийн найрлагатай.

  • Гадуураа бүрхүүлтэй 1 шахмал дараах найрлагатай: Цөм

  • Идэвхтэй бодис: Тугалын цусны уурагүйжүүлсэн гемодериват

  • Туслах бодис: Целлюлоз Повидон (К 90) Магни стеарат Тальк Бүрхүүл Сахароз Диоксид титан (T 171) Будагч бодис хинолин шар хөнгөн цагаан лак Гликолят тос Повидон (К 30) Макроголь (6000) Аравийн камедь Диэтилфталат Тальк 200 мг 


  • Гаж нөлөө:харшлын урвал: чонон хөрвөс, гэнэт халуурах ,  зүрхний ээнэгшил нь алдагдсан дутагдал , уушгины хавагнал , олигури, анури, биед шингэн хуримтлагдах, шок.

  • Цээрлэлт: Актовегины найрлаган дахь бодисд хэт мэдрэг бол

  • Бусад эмийн бэлдмэлтэй үйлчлэх ньТогтоогдоогүй

  • Тунгийн хэтрүүлэлт:Бэлдмэл нь сайн тэсвэрлэддэг. Харшлын урвал үүссэн бол Актовегин хэрэглэхээ зогсооно.Хүнд зэргийн анафилаксийн урвалын үед яаралтай арга хэмжээ авна

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2014-07-09 17:07
8 сартай 1 ширхэгээр өдөрт 2 ууж болохуу
1800-1883 Лавлах төвийн эмч Г.Отгонтөгс - 2014-07-09 17:07
Нярай хүүхэд заавал эмчийн заавраар уух ёстой.Энэ эм нь тухайн өвчлөлөөсөө шалтгаалж тун нь янз бүр байдаг.Та нярайн эмчдээ хандана уу.
Guest - 2014-08-20 14:57
актовегин 200 мг таблетик эмийг энгийн үед өдөрт хэдэн удаа хэдээр уух вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Д,Оюунчимэг - 2014-08-20 14:57
САЙН БАЙНА УУ? Энэ эмийг эмчийн заалтаар хэрэглэнэ.
Guest - 2016-02-04 09:11
Хүүхдэд 1 sartai 2 huvaasnii neger odrin 2 oor ogj bolno bizde
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б. Одгэрэл - 2016-02-04 09:11
Сайн байна уу 4хуваасны нэгээр өдөрт 2 удаа уулгаарай. Баярлалаа
Guest - 2016-06-27 20:31
Omno zadlaad uuj bgad uldsen 9 sard hugatsaa n duusah ym bn, uldsen bsima. Tgd jiremsni 6 sartaid emch uu gej bichij ugsiin ene uldsneese uuwal zugeer uu?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-06-27 20:31
Сайн байна уу шахмал эм бол хугацаа дууссахас өмнө ууж болно. Баярлалаа
Guest - 2016-06-27 20:32
Omno zadlaad uuj bgad uldsen 9 sard hugatsaa n duusah ym bn, uldsen bsima. Tgd jiremsni 6 sartaid emch uu gej bichij ugsiin ene uldsneese uuwal zugeer uu?
Guest - 2016-08-17 05:46
actovegin tariagaar hereglej bsn ih sn bsn ahij gereer hereglej bolhu]
Guest - 2016-09-17 23:04
Жирэмсэн 20 хоногийн дараа төрнө актовегин тариагаар хийж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2016-09-17 23:04
Сайн байна уу, уг нь хийж болдог гэхдээ хяналын эмчдээ үзүүлж байж хэрэглэх эсэхээ шийднэ
Guest - 2016-09-22 20:50
10 doloo honogtoi jiremsen. Uu gd bicheed ugsun. Uragt maani sain nuluutei baigaa?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-09-22 20:50
Сайн байна уу гаж нөлөө бага. Баярлалаа
Guest - 2016-11-16 05:31
7 Сар гарантай тариагаар хийлгэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2016-11-16 05:31
Сайн байна уу, Эмчийн заавраар хэрэглэнэ.
Guest - 2016-12-03 08:48
Сайн бна уу? Би 20 гаран хоногийн дара төрөх юмаа. Эмч намайг 2 дахь кесарь хагалгаагаар төрөхөд хүүхэд архаг бүтэлттэй гарна гээд энэ эмийг өдрийн 3-р 14 хоног уу гэсэн. Гэтэл үнэ нь их өндөр юмаа 100 гаран мянгаар авах болох гээд бна. Тариагаар хийлгэвэл хэдийг хэд хоног хийх вэ? Арай хямд тусах болов уу гэж бодсон юмаа. Ер нь жирэмсний эмүүд их үнэтэй юмаа даатгалд оруулах талаар бодоосой гэж хүсч бна.
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2016-12-03 08:48
Сайн байна уу? Жирэмсэн тохиолдолд эмчийн заавраар эм хэрэглэх шаардлагатай байдаг юмаа. Таны саналыг хүлээж авлаа. Саналаа хэлсэнд баярлалаа.
Guest - 2017-01-19 00:13
Сайн байна уу turuud 5 honoj bgaa yum olon oydoltoi,, oydoloo hurdan edgeeh zorilgoor ene emiig uuh gsen yum,, boloh uu
1800-1883 Лавлах төвийн эмч Д.Баярмаа - 2017-01-19 00:13
сайн байна уу хэрэглэж болно гэхдээ жирэмсэн болон хөхүүл ээжүүд эмчийн хяналтанд болгоожмтой хэрлэнэ.
Guest - 2017-03-08 02:11
Энэ эмийг хоол идсэний дараа уухуу өмнө уухуу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-03-08 02:11
Сайн байна уу, хоолны дараа ууна, Баярлалаа
Guest - 2017-03-18 19:07
Энэ эмийг 10 мл 5 ширхэг авсан юм аа жирэмсэн.судсаар эсвэл булчинд хийл гэж болох уу? Холих натрийн хэмжээ ямар байх вэ? Баярлалаа
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-03-18 19:07
Сайн байна уу,Актовегин тариагаар хэрхэн хэрэглэх тун хэмжээг эмчлэгч эмч таны онош биеийн байдлаас шалтгаалж тусгайлан хэрэглэх арга болон тунг тогтоодог байнгаа.Баярлалаа
Guest - 2017-05-07 07:16
?=+*&^%$!@:":"AD
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-05-07 07:16
Сайн байна уу, асуултаа дахин оруулна уу
Guest - 2017-05-29 06:49
эмийг нь яаж уух вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-05-29 06:49
Сайн байна уу, эмчийн заавраар тунг тогтооно, Баярлалаа
Guest - 2017-08-31 09:56
Сайн байна уу? Одорт 4 ш нийт 21 хоног уу гэсэн уугаад эхэлсэн. Хэдий хугацааны дараа давтан хэрэглэвэл сайн бэ
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-08-31 09:56
Сайн байна? Тархины цусан хангамжийн алдагдлаас хамаарна. та эмчдээ үзүүлэн зөвлөгөө аваарай. Баярлалаа
Guest - 2017-10-12 02:24
Энэ танайд ширхэг нь хэдээр зарагдаж байгаа вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2017-10-12 02:24
сайн байна уу?50 ширхэгтэй нь 101000 гэж байна .баярлалаа
Guest - 2017-10-12 02:23
Энэ танайд ширхэг нь хэдээр зарагдаж байгаа вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2017-10-12 02:23
сайн байна уу?50 ширхэгтэй нь 101000 гэж байна .баярлалаа
Guest - 2017-11-01 20:32
Сайн байна уу. Жирэмсэн 6- сартай толгой өвдөөд өдөрийн 3- тавь хоног уу гэсэн ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-11-01 20:32
Сайн байна уу? Хяналтын эмчийн заалтаар хэрэглээрэй. Баярлалаа
Guest - 2017-11-30 19:14
Өдөрт 2 оор ууж байгаа юм хэдэн цагийн зайтай уух вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-11-30 19:14
Сайн байна уу схемээр уудаг байгаа. 1800-1883 утсаар лавлаарай. Баярлалаа
Guest - 2017-11-30 19:21
Өдөрт 2 оор ууж байгаа юм хэдэн цагийн зайтай уух вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-11-30 19:21
Сайн байна уу схемээр уудаг байгаа. 1800-1883 утсаар лавлаарай. Баярлалаа
Guest - 2018-03-23 00:35
Аквоген жирэмсний эмийг яаж уудаг вэ? зүгээр усар даруулаад уусан нь зөвүүү
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-03-23 00:35
сайн байна уу аквоген гэж эм байхгүй анаферон бол жирэмсэн үед уухгүй баярлалаа