Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Назол адвансе 30мл


MANUFACTURER: Bayer Consumer Care AG


12,000 ₮

Тоо хэмжээ:

Оксиметазолин гидрохлорид нь α-адреномиметик бүлгийн эм, хамрын салст бүрхүүл, дайврын хөндий, евстахиевийн гуурсны судсыг агшааснаар зогсонгишилтын эсрэг үйлдэл үзүүлнэ.

Эмийг хамрын хөндийд шүршиж хэрэглэхэд хавангийн эсрэг үйлдэл 5-10 минутын илэрч 12 цаг үргэлжилнэ. Ментол, камфор, эвкалиптол нь хэсэг газарт хавангийн, үрэвслийн эсрэг, ариутгах, дархлал сэргээх үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ өтгөн салстыг шингэлснээр хамрын ойролцоох хөндийгөөс салстын гадагшлах чадварыг нэмэгдүүлнэ.

Назол Адванс нь бусад хамрын дусаалганаас 3-4 дахин илүү үйлчилдэг.

Идэвхитэй бодист:

Оксиметазолин гидрохлорид 0,5мг/мл (0.05%), камфор 0.17%, гаа 0.17%, эвкалиптол 0.17%.

Идэвхигүй бодист:

Бензалкони хлорид, бензилийн спирт, полисорбат, пропиленгликоль, хоёрсуурьт натрийн фосфат, нэгсуурьт натрийн фосфат, динатри эдетат, цэвэршүүлсэн ус.

Гаж нөлөө:

Зарим тохиолдолд хамрын салст хуурайших, хорсох, найтаах, шүүрлийн ялгаралт ихсэх зэрэг гаж нөлөө илэрдэг. Эмийн үйлдэл арилсаны дараа хамар битүүрэх шинж илэрнэ.

Цээрлэлт:

6 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг цээрлэнэ. Бэлдмэлийн найрлаганд орсон эмийн бодист харшилтай, илэрхий атеросклерозтой, тахикарди, нүдний даралт ихсэх эмгэгтэй, хаалттай өнцөгт глауком, гипертиреоз, чихрийн шижин, феохромоцитом, бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй, түрүү булчирхай томорсноос шээс саадтай гарах, МАО ингибитортой хамт хэрэглэх болон жирэмсэн эхэд хэрэглэхийг цээрлэнэ. Эмийн тун хэтрүүлэн хэрэглэсэн үед Бэлдмэлийг хэсэг газарт хэрэглэх явцад зүрхний цохилт олшрох, артерийн даралт ихсэх зэрэг ерөнхий үйлдлийн шинж илэрнэ. Ховор тохиолдолд өвчтөн тайван бус болох, нойргүйдэл, ядрах, толгой өвдөх болон дотор муухайрна.

Тусгай заалт, болгоомжлох арга:

Хоногт 2 илүү хэрэглэх шаардлагагүй. Эмийн эмчилгээг 3 хоногоос илүү хэрэглэхгүй. Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх үед үрэвслийн гаралтай хаванг бууруулах үйлдэл нь суларна. Эмийг хувь хүн ганцаараа хэрэглэснээр халдвар тарахаас сэргийлнэ.

Эмийн харилцан нөлөөлөл: Гурван цагирагт антидепрессант/МАО-ын ингибитортай хамт эсвэл тэдгээрийг хэрэглэсний дараа оксиметазолиныг хэрэглэхэд артерийн даралт ихэсдэг.

Хамт худалдан авдаг бараа


Review

No title - 2015-09-26 18:23



Guest - 2015-12-13 09:23
Сайн байна уу? хамар битүүрээд сүүлрүүгээ чих өвдөөд сонсгол муудаад байх юм, хамрын дусаалга хэрэглэхгүй гүрийхээр толгой өвдөөд нусаа нийх зэрэгт толгой чих зэрэг өвдөөд байх юм энэ юутай холбоотой вэ? Анх халуураад, хоолой өвдөж эхэлсэн одоо хамар зүгээр болдоггүй ээ
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2015-12-14 05:07
сайн байна уу чих хамар хоолойн эмчид заавал үзүүлж зөвөлгөө аваарай
Guest - 2017-04-25 09:46
Сайн байна уу? 5н сартай жирэмсэн хүн хэрэглэж болох уу? Урд нь гамриттай ггэд хамраа угаалгаж байсан юма.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-04-25 09:46
Сайн байна уу жирэмсэн эхэд хэрэглэх судалгаа хийгдэгүй байна. Баярлалаа
Guest - 2017-04-25 09:50
Сайн байна уу? 5н сартай жирэмсэн хүн хэрэглэж болох уу? Урд нь гамриттай ггэд хамраа угаалгаж байсан юма.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-04-25 09:50
Сайн байна уу жирэмсэн эхэд хэрэглэх судалгаа хийгдэгүй байна. Баярлалаа