Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Називин 0.01%-5мл No.1


MANUFACTURER: Nycomed Austria GmbH


7,100 ₮

Тоо хэмжээ:

Фармакокинетик:

Бэлдмэлийг хамарт дусаах буюу цацсанаас хойш оксиметазолины үйлдэл 15 минутын дараа эхэлж 6-8 цаг үргэлжилнэ.

Фармакодинамик:

Називин бэлдмэлийн гол үйлчлэгч бодис оксиметазолин нь имидазолины уламжлалын альфа адреномиметик бүлгийн эм. Альфа адренорецепторыг идэвхжүүлнэ. Хамрын дусаалга болон цацлагыг хэсэг газар хэрэглэхэд хамрын салст бүрхүүлийн цусны судсыг нарийсган хамар залгиурын салст бүрхүүлийн гипереми ба хавагналтыг арилгана. Хамрын салст бүрхүүлийн үрэвслийн үед хамрын амьсгалыг хөнгөвчилнө.

  • 1мл дусаалгад: Үйлчлэгч бодис: оксиметазолины гидрохлорид 100мкг

  • Туслах бодис: Бензалконийн хлорид, ЭДТА, натрийн гидроксидын уусмал, натрийн дигидрофосфат, натрийн моногидрофосфат, цэвэршүүлсэн ус

  • Називины 0.01%-ын хамрын дусаалгыг 4 долоо хоног хүртэл настай хүүхдэд 1 дуслаар хамрын 2 нүхэнд хоногт 2-3 удаа дусаана

  • 5 долоо хоногоос 1 хүртлэх насны хүүхдэд 1-2 дуслаар хамрын нүх бүрд хоногт 2-3 удаа дусаана

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрнэ. Хамрын хөндийн салс бүрхүүл түр зуур хорсох ба хуурайших, ам ба залгиур хуурайших, найтаах. Удаан хугацаагаар хэрэглэх үед салст улайх, салст бүрхүүл хатингирших шинж илэрч болно. Зүрх дэлсэх, артерийн даралт исхэх Толгой өвдөх, цочромтгой болох, нойр өөрчлөгдөх, толгой эргэх, дотор муухайрах

  • Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. Оксиметазолинд хэт мэдрэг хүмүүс, шүүрэлгүй хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчин ,хамрын салст бүрхүүлийн хатингаршилт үрэвсэл ,зүрхний цохилт олшрох бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх (гипертиреоз), чихрийн шижин ,тав үүссэн хамрын үүдэн хэсгийн салст бүрхүүл ба арьсны үрэвсэл ,жирэмсэн ба хөхүүл үе.

  • Эмийн харилцан үйлчлэл: Артерийн даралт ихсэж болзошгүй тул МАО (моноаминаоксидаза) ферментэд хориг үүсгэгч бэлдмэл, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эмтэй хамт хэрэглэхгүй

  • Судас нарийсгах үйлдэлтэй бусад эмтэй хамт хэрэглэхэд гаж нөлөө үүсэх эрсдэл нэмэгдэнэ

  • Онцгой анхааруулга: Називиныг эмчийн зөвлөснөөс өөрөөр хэрэглэхгүй. Тунг ихэсгэвэл оксиметазолины системийн үйлдэл илэрч болно

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2015-08-28 13:59
БИЧИГИЙН ФОН НЬ УНШИГДАХГҮЙ БАЙНА.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-08-28 13:59
Сайн байна уу ойлголоо одоо засаж байна. Баярлалаа
Guest - 2015-12-30 21:21
энийг яаж унших вэ эм зүйч нараа тайлаад гаргаад уншаад бичээд өгчөөч
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-12-30 21:21
Сайн байна уу за ойлголоо. Баярлалаа
Guest - 2016-03-01 02:36
үсгийн фондоо засаачэээ
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-03-01 02:36
Сайн байна уу за ойлголо яг одоо заслаа. Баярлалаа
Guest - 2017-08-31 02:14
Энэ танайд байгаа юу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-08-31 02:14
Сайн байна уу? Манайхаар тасарсан байгаа
Guest - 2017-03-21 12:16
Hi ene yag ali salbart bgaa we unodor 2ch salbaraar orloo yag ene 0,01 dozatai n erusoo alga .hariulj tus bolno uu bayarlalaa
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ундармаа - 2017-03-21 12:16
Сайн байна уу?Яг энэ проценттой нь манайд дууссан байна.Бүх салбараар дууссан гэсэн үг.Баярлалаа
Guest - 2017-10-26 08:38
Танай эмийн сангуудаар байгаа юу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2017-10-26 08:38
сайн байна уу манайхаар тасарсан байгаа баярлалаа
Guest - 2017-12-03 04:23
Хэдэн сараас дээш хэрэглэх вэ.бас бүх салбарт байгаа юу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-12-03 04:23
Сайн байна уу 14хоногтойгоос хэрэглэнэ. Манай салбаруудаар дууссан байгаа. Баярлалаа
Guest - 2017-12-21 19:00
Задлснаас хойш хир хугацаанд хэрэглэх вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2017-12-21 19:00
Сайн байна уу. Хадгалах нөхцөлийг хангасан бол 3 сар хүртэл хадгална.
Guest - 2017-12-23 19:24
Хэзээ ирэх болоо
1800-1883 Лавлах төвийн эмч эмч А. Солонго - 2017-12-23 19:24
Сайн байна уу? Одоогоор хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Уучлаарай
Guest - 2018-09-16 07:23
энэнтэй адилхан үйлчилгээтэй цацлага байна уу
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-09-16 07:23
Сайн байна уу Салин, аквамарис гэх мэт хүүхдийн цацлаганууд бас зарагдаж байгаа Баярлалаа