Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Энап 5мг No.20


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d


3,800 ₮

Тоо хэмжээ:

Эмийн эмчилгээний бүлэг: Ангиотензин хувиргагч ферментийг хориглогч эм.

Фармакологийн үйлдэл: Эналаприл нь артерийн даралт бууруулах бэлдмэл. Үйлдлийн механизм нь ангиотензин хувиргагч ферментийн идэвхийг саатуулснаар ангиотензин-II үүсэхийг хориглосонтой холбоотой.

Фармакокинетик: Бэлдмэлийг ууж хэрэглэхэд ойролцоогоор 60% нь хоол боловсруулах замаар шимэгдэнэ. Хоол хүнсний зүйл нь бэлдмэлийн шимэгдэлтэнд нөлөөлдөггүй. Эналаприл элгэнд метаболизмд орж идэвхитэй метаболит эналаприлат үүсгэх бөгөөд энэ нь эналаприлээс илүү ангиотензин хувиргагч ферментийн идэвхийг саатуулдаг. Эналаприлат цусны сийвэнгийн уурагтай 50-60% холбогдоно. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 3-4 цагийн дараа эналаприлатын, 1 цагийн дараа эналаприлын цусан дахь концентраци тус тус дээд хэмжээндээ хүрнэ. Эмчилгээг эхэлснээс хойш 4 хоногийн дараа цусан дахь концентраци нь тогтворжино. Эналаприлат эд цусны хоригийг (цус тархины хоригоос бусад) хялбархан нэвтрэх бөгөөд бага хэмжээний бодис ихсийн хориг ба хөхний сүүнд нэвтэрдэг. Эналаприлатын хагас задралын хугацаа нь 11 цаг байна. Үндсэндээ 60% нь (20% эналаприл, 40% нь эналаприлат хэлбэрээр) бөөрөөр, 33% өтгөнтэй (6% эналаприл ба 27% нь эналаприлат хэлбэрээр) тус тус ялгарна. Гемодиализ (62 мл/мин хурдтай) ба хэвлийн диализаар гадагшилна.

  •  1 шахмалд 2.5 мг, 5 мг, 10 мг, 20 мг идэвхитэй бодис эналаприл малеат

  • Туслах бодис: 2.5 мг, 5 мг шахмал: лактоз, гидроксипропилцеллюлоз, эрдэнэшишийн цардуул, натрийн гидрокарбонат, тальк, магнийн стеарат. Туслах бодис: 10 мг ба 20 мг шахмал: лактоз, эрдэнэшишийн цардуул, натрийн гидрокарбонат, тальк, магнийн стеарат, төмрийн исэл (будагч бодис Е172) тус тус агуулагдана. Дүрслэл 2.5 мг шахмал: дугуй, 2 тал уруугаа гүдгэр, налуу ирмэг бүхий цагаан өнгийн шахмал. 5 мг шахмал: дугуй, налуу ирмэгтэй, нэг талдаа хэрчлээстэй, хавтгай, цагаан өнгийн шахмал. 10 мг шахмал: дугуй, налуу ирмэгтэй, нэг талдаа хэрчлээстэй, хавтгай, шахмалын гадаргуу болон тогтоц нь цагаан өнгийн толборхог, улаан хүрэн өнгийн шахмал. 20 мг шахмал: дугуй, налуу ирмэгтэй, нэг талдаа хэрчлээстэй, хавтгай, шахмалын гадаргуу болон тогтоц нь цагаан өнгийн толборхог, цайвар улбар шар өнгийн шахмал

  • Бэлдмэлийг анхдагч артерийн гипертензи, бөөрний гаралтай (бөөрний дутагдал, чихрийн шижингийн улмаас бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх) артерийн хоёрдогч гипертензи, зүрхний архаг дутагдал, зүүн ховдлын үйл ажиллагааны шинж тэмдэггүй өөрчлөлт (хавсарсан эмчилгээнд) зэргийн үед тус тус хэрэглэнэ. Бэлдмэлийн тунг үргэлж өвчтөний биеийн байдлаас хамаарч тогтооно.

  • Артерийн гипертензиийн эмчилгээ: Эхлээд хоногт 5 мг тунгаар хоногт 1 удаа хэрэглэнэ. Эмнэлзүйн үр нөлөөнөөс (артерийн даралт буурах) хамаарч тунг тохируулна. Ердийн барих тун 10-20 мг байх бөгөөд шаардлагатай тохиолдолд болон бэлдмэлийн зохимж сайн байвал хоногийн тунг 40 мг хүртэл нэмэгдүүлж болно. Илүү өндөр тунгаар хэрэглэж байгаа тохиолдолд хоногийн тунг 2 хувааж хэрэглэнэ. Эналаприлын эмчилгээний өмнө шээс хөөх эмийг зогсоож чадаагүй өвчтөнд 2.5 мг тунгаар хоногт 1 удаа эхэлж хэрэглэж болно. Бөөрний судасны гаралтай артерийн гипертензи буюу уг эмгэг гэж сэжиглэж байгаа тохиолдолд эмчилгээг нарийн мэргэжлийн эмч явуулна

  • Зүрхний архаг дутагдлын эмчилгээ: Эхлээд 2.5 мг тунгаар хоногт 1 удаа хэрэглэнэ. Бэлдмэлийн тунг эмнэлзүйн дээд үр нөлөө илэртэл ерөнхийдөө 2-4 долоо хоногийн дараа аажим нэмэгдүүлнэ. Хоногийн барих дундаж тун 2.5-10 мг (1 удаа хэрэглэх) бөгөөд барих дээд тун - 20 мг-р хоногт 2 удаа хэрэглэнэ. Зүүн ховдлын үйл ажиллагааны шинж тэмдэггүй өөрчлөлт: Эхлээд 2.5 мг-р хоногт 2 удаа хэрэглэх бөгөөд бэлдмэлийн зохимжоос хамаарч тунг тохируулна. Барих дундаж тун нь 10 мг-р хоногт 2 удаа хэрэглэнэ

  • Бөөрний гаралтай артерийн гипертензийн эмчилгээ: Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт болон креатинины клиренс зэргээс хамаарч тунг тогтооно. Креатинины клиренс 0.5 мл/сек (30 мл/мин)-с их үед эхлээд хоногт 5 мг-р, 0.5 мл/сек (30 мл/мин)-с бага үед бэлдмэлийг хоногт 2.5 мг-р эхлэн хэрэглэх бөгөөд эмнэлзүйн үр нөлөө илэртэл тунг аажим нэмж болно. Гемодиализ-д байгаа өвчтөнд гемодиализ хийлгэсэн өдрөө 2.5 мг-р хэрэглэх ба бусад өдөр эмч артерийн даралтаас хамаарч тунг тохируулна. Шахмалыг бүтнээр нь бага зэргийн шингэнээр даруулж ууна

  • Бэлдмэлийг хоолны өмнө, хооллох үед, хоолны дараа тус тус хэрэглэж болно. Хоногийн 1 цагт тогтмол хэрэглэж занших хэрэгтэй. Хэрэв өвчтөн бэлдмэлээ хэрэглэхийг мартвал санасан даруйдаа уух шаардлагатай. Дараагийн эм хэрэглэх цаг болоход хэдхэн цаг үлдсэн байвал тогтсон цагтаа эмээ уух нь тохиромжтой. Мартаж өнгөрөөсөн тунг хэрэглэхгүй. Тунг дур мэдэн давхарлаж хэрэглэхгүй. Энапын эмчилгээний үед ялангуяа эмчилгээний эхэнд болон бэлдмэлийн хамгийн тохиромжтой тунг тогтоох үед эмнэлгийн шинжилгээ явуулах шаардлагатай. Эмнэлгийн шинжилгээ явуулах давтамжийг эмчлэгч эмч тогтооно. Энапын эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлнэ.Эмчилгээг зогсоох шалтгаан үүсэхгүй бол бүх амьдралын турш хэрэглэнэ

  • Бэлдмэлийг эналаприл болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүд, ангиотензин хувиргагч ферментэд хориг үүсгэгч бусад бэлдмэлд хэт мэдрэг өвчтөн, жирэмсэн ба хөхүүл үе, порфири, урьд нь ангиотензин хувиргагч ферментийг хориглогч эмийн бэлдмэлийг хэрэглэснээр судас мэдрэлийн хаван (уруул, нүүр, хүзүү, гар хөлөөр гэнэт хавагнах, амьсгаадах, хоолой сөөх зэрэг харшлын урвал) илэрч байсан хүмүүс, түүнчлэн өмнө нь судас мэдрэлийн хаван тохиолдож байсан хүмүүс зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ

  • Болгоомжлол: Бэлдмэлийг 2 талын бөөрний артерийн нарийсал буюу нэг бөөртэй өвчтөний бөөрний артерийн нарийсал, хүнд явцтай зүрхний бах өвчин, хүнд явцтай тархины судасны эмгэг, гемодинамикийн өөрчлөлт бүхий аортын хавхлагын нарийсал ба зүүн ховдлоос гарах цусны урсгал саатах бусад тохиолдол (артерийн даралт хэт буурах эрсдэлтэй тул) зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед илэрч болох гаж нөлөө нь хөнгөн явцтай, түр зуурын шинжтэй байх бөгөөд эмчилгээг зогсоох шалтгаан болдоггүй

  • Зүрх судасны тогтолцооны зүгээс: Артерийн даралт хэт багасах, ортостатик коллапс, ховор тохиолдолд өвчүүний ард зүрхний бахын өвдөлт, зүрхний шигдээс (артерийн даралт илэрхий багассантай холбоотой), зүрхний хэм алдалт (брадикарди, тахикарди, тосгуурын мерцани), зүрх дэлсэх, уушигны артерийн салааны тромбэмболи, зүрх орчмоор өвдөх, муужирч унах

  • Мэдрэлийн тогтолцооны зүгээс: Толгой эргэх ба өвдөх, ядарч сульдах, ядрамтгай болох, нойрмоглох (2-3%), маш ховор тохиолдолд ухаан балартах, ядрамтгай болох, маш ховор тохиолдолд өндөр тунгаар хэрэглэж байгаа үед сэтгэл санаа тогтворгүй болох, сэтгэл гутрах, бадайрах

  • Мэдрэхүйн эрхтэний зүгээс: Тэнцвэрийн аппаратын өөрчлөлт, сонсгол ба хараа өөрчлөгдөх, чих шуугих

  • Хоол боловсруулах тогтолцооны зүгээс: Ам хатах, хоолонд дургүй болох, хоол боловсруулах замын хямрал (дотор муухайрах, суулгах, өтгөн хатах, бөөлжих, хэвлий орчмоор өвдөх), гэдэсний түгжрэл, нойр булчирхайн үрэвсэл, элэгний ба цөс ялгаруулах үйл ажиллагаа өөрчлөгдөх, элэгний үрэвсэл, шарлах

  • Амьсгалын тогтолцооны зүгээс: Цэргүй хуурай ханиалгах, уушгины завсрын эдийн үрэвсэл, бронх агчих, амьсгаадах, нус гоожих, залгиур үрэвсэх

  • Харшлын урвал: Арьсны тууралт, нүүр, уруул, мөч, хэл, дууны хөвч, төвөнхийн судас мэдрэлийн хаван, дуу хоолой өөрчлөгдөх, олон хэлбэрийн улайрал, эксфолиатив дерматит, Стивенс Джонсоны хам шинж, хорт явцтай эпидермийн үхжил, цэврүү үүсэх, загатнах, чонон хөрвөс, гэрэлд мэдрэгших, серозит, судасны үрэвсэл, булчингийн үрэвсэл, үений өвдөлт ба үрэвсэл, амны хөндийн салст ба хэлний үрэвсэл

  • Лабораторийн үзүүлэлтийн зүгээс: Цусан дахь креатинин, мочевины хэмжээ ихсэх, элэгний трансаминазын идэвх ихсэх, цусан дахь билирубин ба калийн хэмжээ ихсэх, натри ба гемоглобины хэмжээ багасах, гематокрит буурах, СОЭ ихсэх, тромбоцит ба нейтрофилийн тоо цөөрч агранулоцитоз болох (аутоиммуны өвчтэй хүмүүст), эозинофилийн тоо олшрох. Шээс ялгаруулах замын зүгээс: бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх, шээсээр уураг ялгарах

  • Бусад: Үс унах, бэлгийн дур хүсэл буурах, улайх. Хэрэв өвчтөнд бэлдмэлийг хэрэглэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн гаж нөлөө ажиглагдвал эмчдээ мэдэгдэх хэрэгтэй

  • Тун хэтрэлт: Хэрэв өвчтөн 1 удаа хэтэрхий их хэмжээний шахмал хэрэглэсэн бол эмч яаралтай дуудна

  • Хордлогын шинж: Артерийн даралт коллапс-д ортлоо гэнэт буурах, зүрхний шигдээс, тархины цусны эргэлтийн цочмог өөрчлөлт буюу тромбэмболийн хүндрэл, татах, хөших

  • Эмчилгээ: Өвчтөний толгойг нь биеийн тэнхлэгээс доош байрлуулан хэвтүүлнэ. Хөнгөн хэлбэрийн үед ходоод угааж давсны уусмал уулгана. Хүнд тохиолдолд артерийн даралтыг тогтворжуулах зорилгоор судсанд шингэн (физиологийн уусмал, сийвэн орлуулагч шингэн) юүлнэ. Шаардлагатай үед ангиотензин II судсанд тарих ба гемодиализ (эналаприлатын ялгаралтын хурд 62 мл/мин) хийж болно

  • Онцгой анхааруулга: Хүнд явцтай зүрхний дутагдал

  • Хүнд явцтай бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт

  • Шээс хөөх эм

  • Давсгүй хоолны дэглэм

  • Суулгалт

  • Бөөлжилт зэргэээс үүсгэгдсэн ус электролитийн тэнцвэрийн алдагдал

  • Гемодиализ-д байгаа өвчтөн зэрэгт артерийн гипотензи (артерийн даралт огцом багасах) ажиглагдаж (бэлдмэлийн анхны тунг хэрэглэснээс хойш хэдэн цагийн дараа) болзошгүй

  • Артерийн даралт илэрхий буурах нь дотор муухайрах, зүрхний цохилт түргэсэх, муужрах хэлбэрээр илэрнэ

  • Даралт огцом багассан тохиолдолд өвчтөнийг хэвтрийн байрлалд байлгах ба эмч дуудна

  • Артерийн гипотензи ба түүний хүнд явцтай үр урхаг нь ховор ажиглагдах бөгөөд түр зуурын шинжтэй байна

  • Түр зуур даралт багасах нь эмчилгээг цаашид зогсоох шалтгаан болохгүй

  • Даралт тогтворжсоны дараа өвчтөн цаашдын тунд зохимж хэвийн байна

  • Хэрэв боломжтой бол энапын эмчилгээний өмнө давсгүй хоолны дэглэмээс татгалзах, шээс хөөх эмийн эмчилгээг завсарлавал артерийн даралт хэт буурахаас зайлсхийж чадна

  • Артерийн гипотензи (дотор муухайрах, зүрхний цохилт олшрох, мууурах шинж бүхий) дахин илэрвэл эмчээс зөвлөгөө авна

  • Энапын эмчилгээний үед болон өмнө бөөрний үйл ажиллагааг хянана

  • Эмчилгээний үед ялангуяа бөөрний архаг дутагдал, чихрийн шижин, кали хөөдөггүй шээс хөөх эм (спиронолактон, амилорид, триамтерен) болон кали агуулсан бэлдмэл хамт хэрэглэж байгаа үед цусан дахь калийн хэмжээ ихсэж болзошгүй

  • Иймээс энапыг дээрх бэлдмэлүүдтэй хамт хэрэглэж байгаа үед эмчийн зааврыг нарийн баримтална

  • Эмчилгээний үед өвчтөнд булчин сулрах ба зүрхний хэм алдагдах шинж илэрвэл яаралтай эмчдээ мэдэгдэх шаардлагатай

  • Гемодиализ болон бусад хэлбэрийн цус шүүх үед хэрэглэдэг зарим төрлийн нэвчүүлэх мембран нь харшлын урвал үүсгэж болно

  • Хэрэв эмч ийм эмчилгээ явуулахаар төлөвлөж байгаа бол энап хэрэглэж байгаагаа эмчдээ мэдэгдээрэй

  • Зөгийн хорыг мэдрэггүйжүүлэх эмчилгээний үед харшлын урвал ажиглагдаж болзошгүй

  • Хэрэв эмч ийм эмчилгээ явуулахаар төлөвлөж байгаа бол энап хэрэглэж байгаагаа эмчдээ мэдэгдээрэй

  • Хүүхдэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө ба аюулгүй чанар нь бүрэн судлагдаагүй учир бэлдмэлийг хүүхдийн практикт хэрэглэхгүй

  • Жирэмсэн ба хөхүүл үед жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ. Эмчилгээний үед жирэмсэлвэл аль болох яаралтай эмчдээ мэдэгдэх ба даралт бууруулах өөр эм хэрэглэнэ

  • Автомашин жолоодох ба машин механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө: Зарим хүмүүст ялангуяа эмчилгээний эхэнд артерийн даралт илэрхий буурч толгой эргэх шинж илэрч болзошгүй. Иймээс тээврийн хэрэгсэл ба машин механизм жолоодох чадварт шууд бусаар түр зуур нөлөөлж болно

  • Эмийн харилцан нөлөөлөл: Согтууруулах ундаа нь эналаприлын даралт бууруулах үйлдлийг хүчжүүлдэг учир согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийнэ

  • Эналаприлыг шээс хөөх эм ба бусад даралт бууруулах эмтэй зэрэг хэрэглэх үед эдгээр бэлдмэлийн үйлдэл нэмэгдэнэ

  • Зүрхний дутагдлын үед хэрэглэдэг эмийн бэлдмэлтэй (зүрхний гликозид) эмнэлзүйн ач холбогдол бүхий харилцан нөлөөлөлд ордоггүй

  • Ерөнхий унтуулгын үед артерийн даралт хэт багасаж болзошгүй тул мэс заслын өмнө өвчтөн эналаприл хэрэглэж байгаагаа эмчдээ мэдэгдэнэ

  • Стероид бус үрэвслийн эсрэг эм буюу аспиринтай хамт хэрэглэснээр бэлдмэлийн үйлдэл суларч бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх эрсдэл нэмэгдэнэ

  • Эналаприлыг зарим шээс хөөх эм (спиронолактон, амилорид, триамтерен) ба калийн бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа үед цусан дахь калийн хэмжээ ихсэнэ

  • Эналаприл нь теофиллин агуулсан бэлдмэлийн үйлдлийг сулруулна

  • Литийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд литийн гаж нөлөө нь нэмэгдэнэ

  • Циметидин агуулсан бэлдмэл эналаприлын үйлдлийг удаашруулна

  • Хэрэв өвчтөн дээр дурьдсан бэлдмэлийг хэрэглэж байгаа болон хэрэглэхийг түүнд зөвлөсөн бол Энап хэрэглэж байгаагаа эмчдээ мэдэгдэнэ

Орлуулах бүтээгдэхүүн

Хамт худалдан авдаг бараа


Review