Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Септолете лимон No.18


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d


7,500 ₮

Тоо хэмжээ:

 Антисептик бодис.

Эм судлалын үйлдэл:

Цетилпиридин хлорид нь дөрөвдөгч аммонт нэгдлийн бүлгийн антисептик бодис бөгөөд нянгийн эсрэг, мөөгөнцөрийн эсрэг болон вирусыг үхүүлэх үйлдэлтэй.

  • Нимбэгний нэг хүлхмэлийн(пастилка) агуулагдахуун

  • Идэвхитэй бодис: Цетилпиридин хлорид моногидрат 1.26мг (Цетилпиридин хлоридийн 1.2мг-тай тэнцэнэ)

  • Туслах бодис: Малтитол, шингэн(хуурай бодис), маннитол, левоминтол, нимбэгний тос, нимбэгний үнэржүүлэгч, жүржийн үнэржүүлэгч, амтат жүржийн тос, шар будагч бодис(Е100)(куркумын будагч бодис (Е100), нимбэгний хүчил, натрийн бензоат, сахароз, ус, акацийн давирхай), глицерол, касторын тос, кремнийн коллоид диоксид, усгүй, магнийн стеарат, титаны диоксид (Е171), повидон, капол 600 фарма (зөгийн лав, карнаубсын лав, шеллак), малтитол.


  • Цээрлэлт:Хувь хүний бие мах бодийн хэт мэдрэгшилт.¤ 4 нас хүртэлх хүүхэд.Жирэмсэн ба хөхүүл үед: Алимны, чий жимсний болон нимбэгний септолете-г жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

  • Гаж нөлөө:Алимны, чий жимсний болон нимбэгний септолете-г заасан тунгаар хэрэглэж байгаа үед гаж нөлөө ховор тохиолдоно. Харшилын урвал болон ходоод гэдэсний замын хямралын гаж нөлөө (дотор муухайрах, суулгах г.м.) илэрч болох бөгөөд дээрх шинж тэмдэг илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох нь зүйтэй. Уг бэлдмэл нь полиолууд агуулах тул түүнийг их тунгаар хэрэглэвэл ялангуяа хүүхдэд суулгалт үүсч болзошгүй.

Хамт худалдан авдаг бараа


Review