Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Септолете интоор No.18


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d


6,000 ₮

Тоо хэмжээ:

Эм судлалын үйлдэл: Цетилпиридин хлорид нь дөрөвдөгч аммонит нэгдлийн бүлгийн халдваргүйжүүлэгч бодис бөгөөд нянгийн эсрэг, мөөгөнцөрийн эсрэг болон вирусыг үхүүлэх үйлдэлтэй.

  • Идэвхитэй бодис: цетилпиридин хлорид моногидрат 1,26 мг (цетилпиридин хлоридын 1,2 мг-тай тэнцэхүйц)

  • Туслах бодис:малтитол, шингэн (хуурай бодис), маннитол, левоментол, нимбэгний тос, интоорын үнэржүүлэгч, нил ягаан будагч бодис (Е120) (кармины хүчил (Е120), натрийн гидроксидын уусмал, нимбэгний хүчил), глицерол, касторын тос, кремнийн коллоид диоксид, усгүй, магнийн стеарат, титаны диоксид (Е171), повидон, капол 600 фарма (зөгийн лав, карнаубсын лав, шеллак), малтитол

  • Насанд хүрэгсэд болон 12-с дээш настай хүүхдэд өдөрт 8 хүртэл хүлхмэл хэрэглэж болно. Хүлхмэлийг амандаа уустал нь хүлхэх ёстой. Хүлхмэлийг 2-3 цаг тутамд хэрэглэдэг

  • 4-с дээш настай хүүхдэд өдөрт 4 хүртэл хүлхмэл хэрэглэх бөгөөд 10-12 настай хүүхдэд өдөрт 6 хүртэл хүлхмэл хэрэглэж болно

  • Хүлхмэлийг амандаа уустал нь хүлхэх ёстой. Хүлхмэлийг 3-4 цаг тутамд хэрэглэдэг. Хүлхмэлийг хоол идэхийн өмнөхөн буюу хоол идэх үедээ хэрэглэдэггүй

  • Хориглох заалт: Хувь хүний бие мах бодийн хэт мэдрэгшилт. 4 хүртэлх настай хүүхэд, жирэмсэн ба хөхүүл үед ,алим, интоор болон нимбэгний Септолете-г жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд болгоомжтой хэрэглэх шаардлагатай 

  • Гаж нөлөө:  Алим, Интоор болон Нимбэгний Септолете-г заасан тунгаар хэрэглэж байгаа үед гаж нөлөө ховор тохиолдоно.Харшлын урвал болон ходоод гэдэс хямрах гаж нөлөө (дотор муухайрах, суулгах г.м.) илэрч болох бөгөөд дээрх шинж тэмдэг илэрвэл бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох нь зүйтэй.Уг бэлдмэл нь полиолууд (малтитол, маннитол) агуулах тул түүнийг их тунгаар хэрэглэвэл ялангуяа хүүхдэд суулгалт үүсч болзошгүй

  • Тун хэтрэлт: Нэг хүлхмэлд агуулагдах идэвхитэй бодисын тоон хэмжээгээр тооцвол тун хэтрэлт үүсэх магадлал багатай. Тунг заагдсан хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэвэл ходоод гэдэсний замаас дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг өөрчлөлтүүд үүсдэг. Энэ тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээ зогсоон эмчид хандах шаардлагатай

  • Харилцан нөлөөлөл: Хүлхмэлийг сүүтэй хамт хэрэглэж болохгүй. Учир нь цетилпиридин хлоридын нянгийн эсрэг үйлдлийн идэвхи сулардаг

  • Тусгай заалт ба болгоомжлол: Хүлхмэлийг амны хөндийд ил шархлаатай үед хэрэглэж болохгүй. Учир нь цетилпиридин хлорид шархны эдгэрэлтийг удаашруулдаг.Өндөр халууралт, толгойн өвдөлт болон бөөлжилт бүхий хүнд хэлбэрийн халдварын үед 3 хоног хэрэглэхэд сайжрал илрэхгүй бол эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.Чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэхдээ хүлхмэл бүр нь ойролцоогоор 1.0 гр малтитол агуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Малтитолын метаболизмд инсулин шаардлагатай байдаг ч гидролиз болон ходоод гэдэсний замын шимэгдэлт удаан байдгийн улмаас гликемийн индекс бага байдаг. Малтитолын илчлэг нь (10кДж/г буюу 2.4ккал/г) сахарозоос нилээд бага болно. Бэлдмэлийг заагдсан хэмжээнээс өндөр тунгаар хэрэглэж болохгүй.Машин, техниктэй ажиллах чадварт нөлөөлөх ньХүлхмэл нь автомашин жолоодох болон техниктэй ажиллах чадварт нөлөөлөхгүй

Хамт худалдан авдаг бараа


Review