Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Ампициллин 250мг х 10


MANUFACTURER: Монос Фарм ХХК


500 ₮

Тоо хэмжээ:

Бета лактамын цагирагт бүтэцтэй, бактерийн эсрэг, өргөн хүрээний үйлдэлтэй пенициллиний бүлгийн антибиотик.
 

  • Ампициллин 250мг

  • Насанд хүрэгсдийн тун 0.25-0.5г, хоногийн тун 1-3г

  • Нярай хүүхдэд хоногт 100мг/кг, бусад насны хүүхдэд 50мг/кг тунгаар хэрэглэнэ

  • Анхааруулга: Бөөрний эмгэгтэй өвчтөнд креатинины клиренсээс хамаарч тунг тогтоох бөгөөд  эмчилгээний явцад өвчтөний бөөрний үйл ажиллагааг тогтмол хянах шаардлагатай

  • Ямар нэг харшлын урвал мэдэгдвэл эмчилгээг зогсоож тохирох эмчилгээг эхэлнэ. Төрөлхийн эмгэг бүхий өвчтөнд болгоомжтой хэрэглэх шаардлагатай

  • Пенициллиний бүлгийн эмэнд харшил өгч байсан өгүүлэмжтэй хүмүүст цефалоспорины бүгийн антибиотикт солбицсон харшлын урвал  илэрч болно

  • Хүнд хэлбэрийн суулгах ба бөөлжих шинж бүхий өвчтөнд шимэгдэлт муу явагдах  учраас  ампициллиныг уулгаж хэрэглэж болохгүй. Хүнд явцтай халдварын үед (менингит, артрит, перикардит) бэлдмэлийг тарьж хэрэглэнэ

  • Цөсний замын хүнд бус, мэдэгдэхүйц цөс зогсонгижоогүй халдвар (холецистит, холеангит)-тай өвчтөнд антибиотик эмчилгээг өвөрмөц эмчилгээгээр дуусгана. Антибиотикийг өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд өвчтөний элэгний үйл ажиллагааг хянах шаардлагатай. Эмийг удаан хугацаагаар хэрэглэснээр тэсвэртэй омгоор үүсгэгдсэн мөөгөнцөр гэх мэт бусад нянгийн халдвар илэрч болно

  • Эмчилгээний явцад хүндэрсэн болон дахилтат хэлбэрийн суулгалт илэрвэл гэдэс цочролын хам шинж үүссэн байж болзошгүй. Ийм үед антибиотикийг зогсоож өвөрмөц эмчилгээг эхэлнэ. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг багасгах эм хэрэглэхгүй

Хамт худалдан авдаг бараа


Review