Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Мезимфорте 10000ед+7500ед+375ед №20


MANUFACTURER: Berlin Chemie AG


4,300 ₮

Тоо хэмжээ:

Бэлдмэл нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутагдлын үед түүнийг нөхнө. Панкреатины найрлага дахь амилаза, липаза, протеаза зэрэг фермент нь нүүрс ус, өөх тос, уургийн боловсруулалтыг хөнгөвчилж тэдгээрийн нарийн гэдэсний ханаар бүрэн шимэгдэх явцыг нөхцөлдүүлнэ.

  • Гэдсэнд уусдаг бүрхүүлтэй 1 шахмалд: панкреатин (нойр булчирхайгаас гаргаж авсан нунтаг): бага идэвх бүхий липаза 10000ЕД Ph.Eur, амилаза 7500ЕД Ph.Eur, протеаза 375ЕД Ph.Eur

  • Туслах бодис: бичил талст целлюлоза, лактозын моногидрат, А типийн карбоксиметилын цардуулын натрийн давс, өндөр дисперст кремнийн хоёрч исэл, магнийн стеарат, тус тус агуулагдана

  • Бүрхүүлд: тальк, гипромеллоза, азорубины лак Е 122, триэтилцитрат, симетиконы цийдмэг, 30% дисперс бүхий метилметакрилийн хүчлийн сополимер ба этилакрилат (1:1), натрийн гидроксид, полисорбат 80, карбоксиметилцеллюлозын натрийн давс, титанийн хоёрч исэл Е 171, макрогол 6000 тус тус агуулагдана

  • Бэлдмэлийг дараах эмгэгийн үед хэрэглэнэ. - Нойр булчирхайн гадаад шүүрлийн үйл ажиллагааны дутагдал (нойр булчирхайн архаг үрэвсэл, муковисцидоз). - Ходоод, гэдэс, элэг, цөсний хүүдийн архаг явцтай үрэвсэлт-тэжээлгүйдийн эмгэг. Хоол боловсруулах үйл ажиллагаа алдагдах, гэдэс дүүрэх, суулгах шинж бүхий дээрх эрхтнүүдийн мэс заслын болон туяа эмчилгээний дараах байдал (хавсарсан эмчилгээнд) - Ходоод гэдэсний замын үйл ажиллагаа хэвийн өвчтөний хоолны дэглэм алдагдсан үед хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэнэ. - Хэвлийн хөндийн эрхтнийг рентген болон хэт авиан шинжилгээнд бэлтгэх

  • Хоол боловсруулах үйл ажиллагааны өөрчлөлтийн зэргээс хамаарч тунг өвчтөн бүрт өвөрмөц тогтооно. Насанд хүрэгсдэд (өөр ямар нэгэн эм хэрэглэх заавар байхгүй үед) 1-2 шахмалаар зажлалгүйгээр хангалттай хэмжээний шингэнээр даруулж хооллох үед ууна. Хүүхдэд эмчийн заавраар хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нэг удаа буюу хэдэн өдөр (хоолны дэглэм алдагдсанаас шалтгаалсан хоол боловсруулах үйл ажиллагааны алдагдлын үед) хэрэглэхээс хэдэн сар болон жил (байнгын орлуулах эмчилгээ шаардлагатай үед) хэрэглэх хүртэл үргэлжилнэ

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед харшлын урвал илэрч болно. Өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд цус болон шээсэн дэх шээсний хүчлийн хэмжээ ихсэнэ. Муковисцидозын үед панкреатиныг шаардлагатай тунгаас хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд мухар гэдэс ба өгсөх гэдэсний хэсэгт нарийсал үүсэж болно

  • Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, нойр булчирхайн цочимог үрэвсэл, нойр булчирхайн архаг үрэвслийн хурцдал үе зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Болгоомжлол: Жирэмсэн үед панкреатиныг хэрэглэх талаар бүрэн судлагдаагүй. Иймээс бэлдмэлийн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө нь урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай тохиолдолд л зөвхөн хэрэглэж болно

  • Эмийн харилцан үйлчлэл: Панкреатиныг төмрийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд төмрийн шимэгдэлт багасна. Кальцийн карбонат ба магнийн гидроксид агуулсан ходоодны хүчил саармагжуулах эмтэй зэрэг хэрэглэхэд панкреатины үйлдэл суларч болно

Хамт худалдан авдаг бараа