Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Иммунал 80мг №20


MANUFACTURER: LEK Pharmaceuticals d.d


14,000 ₮

Тоо хэмжээ:

  • Иммунал нь эхинаци эмийн ургамлаас гаргаж авсан дархлал идэвхжүүлэх бэлдмэл. Эхинаци нь бие махбодын хамгаалах чадварыг хүчжүүлэх өвөрмөц бус идэвхжүүлэх бодис агуулна. Бэлдмэл лейкоцитын (гранулоцит)-ын тоог олшруулах, бие махбодын фагоцитозын процессыг сайжруулах, өвчин үүсгэгч бичил биетний үржил хөгжлийг дарангуйлж устгах үйлдэл тус тус үзүүлнэ. Мөн уг ургамлын өвс вирусын (томуу болон хомхойн) эсрэг нөлөөтэй болох нь тогтоогдсон

 

  • Эхинацийн ханд 80  мг 

  • Эхинацийн шүүсийг хүндрээгүй цочимог халдварт өвчнүүд, ханиадаар өвчлөмтгий хүмүүс, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн архаг халдварт өвчний үед удаан хугацаагаар антибиотик эмчилгээ хийлгэж байгаа дархлаа нь суларсан хүмүүст хэрэглэнэ

  • Иммуналыг эмчилгээний үр нөлөө гаргах зорилгоор 7 хоногоос дээш хугацаагаар хэрэглэнэ. Бэлдмэлийн тунг тохируулахын тулд савлалт бүрт хэмжээс бүхий тунгийн дусаагуур байдаг. Дуслыг хэрэглэхийн өмнө бага зэргийн усаар шингэрүүлнэ

  • Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд: 2,5мл-р хоногт 3 удаа ууна. 6-12 насны хүүхдэд 1,5мл-р хоногт 3 удаа; 1-6 настай хүүхдэд 1мл-р хоногт 3 удаа хэрэглэнэ.Ээлж эмчилгээний үргэлжлэх дээд хугацаа 8 долоо хоног

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Иммунал болон ямар нэгэн эмийн бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед эмчийн урьдчилсан зөвлөгөөгүйгээр хэрэглэхгүй.

  • Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэхгүй. Даамжрах явцтай системийн болон аутоиммуны өвчнүүд: сүрьеэ, лейкоз, коллагеноз, тархмал хатуурал, ДОХ буюу ХДХВ-ын халдвар. Нийлмэл цэцэгтний овгийн ургамлууд болон бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс

  • Гаж нөлөө: Ховор тохиолдолд хэт мэдрэгшлийн урвал илрэх бөгөөд энэ нь арьсны харшлын урвалаар (улайх, тууралт гарах) илэрнэ

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Иммуналын тун хэтэрсний улмаас хордлого үүссэн талаар тэмдэглэгдээгүй байна

  • Эмийн болон бусад харилцан үйлчлэл: Иммунал спирт агуулдаг учир бусад эмийн бэлдмэлийн үйлдлийг өөрчлөх болон хүчжүүлж болзошгүй

  • Согтууруулах ундаа (маш бага хэмжээгээр ч) ба цефалоспорины бүлгийн дараах 5 бэлдмэлийн (цефамандол, цефотетан, цефменоксим, цефаперазон, моксалактам) нэгтэй хамт хэрэглэхэд илрэх эмнэлзүйн шинж тэмдгийн талаар тэмдэглэгдсэн. Энэ үед нүүр улайх, дотор муухайрах, хөлрөх, толгой өвдөх, зүрх дэлсэх зэрэг шинж илэрдэг учир иммуналыг дээр дурьдсан антибиотик хэрэглэж буй өвчтөнүүдэд хэрэглэхгүй

  • Цефалоспорины бүлгийн дээрх антибиотикуудын ээлж эмчилгээ дууссанаас хойш 3 хоногийн дараа иммуналыг хэрэглэж болно

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2015-07-31 23:42
Jiremsen hun hergelj bolhu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-07-31 23:42
Сайн байна уу жирэмсэн ба хөхүүл үед эмчийн урьдчилсан зөвлөгөөгүйгээр хэрэглэхгүй.Баярлалаа
Guest - 2016-02-22 13:01
шахлал эмийг нь том хүн яаж уух вэ өдөрт хэдэн удаа хэдэн ширхэгээр бэ
1800-1883 Лавлах төвийн эмч Г. Отгонтөгс - 2016-02-22 13:01
Сайн байна уу.Насанд хүрэгчид өдөрт 3 удаа ууна.
Guest - 2017-05-29 06:44
Хөхүүл хүн хэрэглэж болохуу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-05-29 06:44
Сайн байна уу, Иммунал болон ямар нэгэн эмийн бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед эмчийн урьдчилсан зөвлөгөөгүйгээр хэрэглэхгүй. Баярлалаа
Guest - 2017-10-23 20:53
tabletkiig huuhded heregluulj bolohuu yaaj ogoh ve nas nasaar ni ?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-10-23 20:53
Сайн байна уу, 2-оос дээш насанд хэрэглэнэ, өдөрт 1 таблетикаар хэрэглэнэ, Баярлалаа
Guest - 2018-09-17 19:29
Арьсан дээр юм туурсан хүн дархлаа сайжруулах зорилгоор үүнийг ууж болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-09-17 19:29
Сайн байна уу,ууж болно.Баярлалаа.
Guest - 2018-09-17 19:30
мэдрэлийн ядаргаанд орсон хүн үүнийг ууж болох болов уу? юу уувал дээр вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-09-17 19:30
Сайн байна уу,ууж болно.Брайн акт,билобил зэрэг витамин байгаа ууж болно.Мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй.Баярлалаа.