Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Нольпаза 40мг №28


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d


19,500 ₮

Тоо хэмжээ:

Ходоодны париетал эсийн Н+K+-АТФ-аза ферментийг (протоны шахуурга) хориглон давсны хүчлийн нийлэгжилтийн төгсгөлийн шатыг саатуулдаг. Үүний дүнд цочроогчийн төрлөөс хамааралгүйгээр суурь болон өдөөгдсөн давсны хүчлийн шүүрэл багасна. Пантопразолыг 20мг тунгаар 1 удаа ууж хэрэглэсний дараа бэлдмэлийн үйлдэл эхний 1 цагийн хугацаанд илрэх бөгөөд 2-2.5 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг. Хоол боловсруулах замын хөдөлгөөнд нөлөөлөхгүй. Пантопразолын эмчилгээг зогсоосны дараа ходоодны шүүрлийн идэвх 3-4 хоногийн дараа бүрэн эргэж сэргэдэг байна.

  • Үйлчлэгч бодис: Пантопразолын натрийн сесквигидрат 22.55мг ба 45.10 (20мг ба 40мг пантопразол)

  • Туслах бодис: Маннитол, кросповидон, усгүй натрийн карбонат, сорбитол, кальцийн стеарат тус тус агуулагдана

  • Бүрхүүл:Гипромеллоза, повидон, титнийн хоёрч исэл, Е171, шар төмрийн ислийн будагч бодис, Е172, пропиленгликоль, метакрилийн хүчил ба этилакрилатын сополимер (1:1), 30% дисперси (Эудрагитийн дисперси L30D, метакрилийн хүчил ба этилакрилатын сополимер ба уснаас гадна цийдмэгжүүлэгч натрийн лаурилсульфат (0.7%, дисперсийн хуурай бодисоор тооцоолсон) ба полисорбат 80 (2.3%, дисперсийн хуурай бодисоор тооцоолсон)), тальк, макрогол 6000

  • Ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчин, ялангуяа улаан хоолойн улайлтат шархлаат сөөргөөт үрэвсэл, ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчний шинж (цээж хорсох, хүчиллэг зүйлээр гулгих, залгих үед өвдөх) бүхий эмгэг

  • Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотой үүссэн ходоод ба 12 хуруу гэдэсний улайлтат шархлаат гэмтэл

  • Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт

  • Helicobacter pylori-ын эмчилгээнд 2 антибиотиктай хавсарч хэрэглэнэ. Золлингер-Эллисоны хам шинж болон ходоодны шүүрэл ихэссэнтэй холбоотой бусад эмгэг

  • Шахмалыг бүтнээр нь зажилж бутлалгүйгээр  бага хэмжээний шингэнээр даруулж хоолны өмнө (өглөөний цайны өмнө) залгиж ууна. Өдөрт 2 удаа хэрэглэж байгаа үед сүүлийн тунг оройн хоолны өмнө ууна. Хөнгөн хэлбэрийн эмгэгийн үед бэлдмэлийг хоногт 1 шахмал (20мг)-р хэрэглэнэ. Хүнд ба дунд зэргийн явцтай эмгэгийн үед 40мг шахмалыг хоногт 1-2 ширхгээр (хоногт 40-80мг) хэрэглэнэ. 2-4 долоо хоногийн эмчилгээний үед өвчний шинж тэмдэг хөнгөвчлөгдөнө. Ээлж эмчилгээ 4-8 долоо хоног үргэлжилнэ

  • Урьдчилан сэргийлэх зорилгоор болон түүнчлэн удаан хугацааны барих эмчилгээнд хоногт 20мг тунгаар хэрэглэх ба шаардлагатай үед хоногийн тунг 40-80мг хүртэл ихэсгэнэ. Өвчний шинж илрэх үед түүнийг намдаах зорилгоор хэрэглэж болно.Бэлдмэлийг хоногт 40-80мг тунгаар хэрэглэх бөгөөд ээлж эмчилгээ 4-8 долоо хоног үргэлжилнэ.Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийг удаан хугацаагаар хэрэглэх үед улайлтат гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлдмэлийг 20мг тунгаар хэрэглэнэ. Бэлдмэлийг хоногт 40-80мг тунгаар хэрэглэх ба ээлж эмчилгээ 12 хуруу гэдэсний шархлааны хурцдалын үед 2 долоо хоног, ходоодны шархлааны хурцдалын үед 4-8 долоо хоног тус тус үргэлжилнэ. Шаардлагатай үед эмчилгээний үргэлжлэх хугацааг уртасгана

  • Нольпаза бэлдмэлийг 40мг-р хоногт 2 удаа 2 антибиотиктой хавсарч хэрэглэх бөгөөд ээлж эмчилгээ 7-14 хоног үргэлжилнэ.Пантопразолыг удаан хугацааны эмчилгээнд эхлээд хоногт 80мг тунгаар 2 хувааж хэрэглэнэ. Цаашдын хоногийн тун ходоодны шүүрлийн хэмжээнээс хамаарна. Ходоодны булчирхайн шүүрлийг найдвартай хянах зорилгоор пантопразолын хоногийн тунг түр зуур 160мг хүртэл ихэсгэж болно. Эмчилгээний үргэлжлэх хугацааг хүн бүрийн онцлогт тохируулж сонгоно.Хүнд явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд хэрэглэх пантопразолын хоногийн тунг 40мг-аас хэтрүүлэхгүй бөгөөд элэгний ферментийн идэвхийг тогтмол (ялангуяа удаан хугацааны эмчилгээний үед) хянана. Хэрэв элэгний ферментийн идэвх ихэсвэл пантопразолын эмчилгээг зогсооно. Настай хүмүүс болон бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд хэрэглэх пантопразолын хоногийн дээд тун 40мг. Настай өвчтөнд Нelicobacter pylori-ын эмчилгээнд пантопразолыг 7 хоногоос удаан хугацаагаар хэрэглэхгүй

  • Онцгой анхааруулга! Пантопразолын эмчилгээг эхлэхийн өмнө хорт хавдар байгаа эсэхийг үгүйсгэнэ

  • (Ялангуяа ходоодны шархлааны үед дуран болон шаардлагатай үед эдийн шинжилгээ хийнэ.) Учир нь пантопразолын эмчилгээ нь өвчний шинжийг далдалж зөв онош тавих хугацааг уртасгаж болзошгүй

  • Хэрэв пантопразолын эмчилгээг эхэлснээс хойш 4 долоо хоногийн хугацаанд эмчилгээний үр нөлөө илрэхгүй байвал давтан шинжилгээ хийх шаардлагатай

  • Бэлдмэл протоны шахуургыг дарангуйлдаг бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар ходоодны хүчиллэг багассан суурин дээр цианокоболамины (витамин В12) шимэгдэлтийг багасгаж болно

  • Ялангуяа витамин В12-ын дутагдлын эрсдэл хүчин зүйлтэй өвчтөн болон бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед үүнийг анхаарна

  • Удаан хугацааны эмчилгээний үед, ялангуяа 1 жилээс удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед өвчтөнийг тогтмол хянах шаардлагатай

Орлуулах бүтээгдэхүүн

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2014-12-10 23:29
Kontrolok tariagaat bnu ymar unetei ve
1800-1883 Лавлах төвийн эмч Г.Тунгалагтамир - 2014-12-10 23:29
Байнаа. 1ширхэг нь 19800 төгрөгний үнэтэй. Авах бол 18001883руу залгаж захиалгаар гэртээ хүргүүлж болно.
Guest - 2014-12-10 23:30
Kontrolok tariagaat bnu ymar unetei ve
1800-1883 Лавлах төвийн эмч Г.Тунгалагтамир - 2014-12-10 23:30
Байнаа. 1ширхэг нь 19800 төгрөгний үнэтэй. Авах бол 18001883руу залгаж захиалгаар гэртээ хүргүүлж болно.
Guest - 2014-12-10 23:30
Kontrolok tariagaat bnu ymar unetei ve
1800-1883 Лавлах төвийн эмч Г.Тунгалагтамир - 2014-12-10 23:30
Байнаа. 1ширхэг нь 19800 төгрөгний үнэтэй. Авах бол 18001883руу залгаж захиалгаар гэртээ хүргүүлж болно.
Guest - 2017-02-21 18:54
Ene emiig hoolnii umnu daraa? Heze uuh we? Udurt bs hediig?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-02-21 18:54
Сайн байна уу, хоолноос 20-30минутын өмнө ууна, өдөрт 20мг-тай бол өглөө орой 40 мг-тай бол орой хэрэглэж болно
Guest - 2017-02-23 02:37
Ene emiig hoolnii umnu daraa? Heze uuh we? Udurt bs hediig?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Уянга - 2017-02-23 02:37
Сайн байна уу? Хоногийн ямар ч цагт хэрэглэх, хоолноос 30 мин өмнө хэргэлнэ.Шахмалыг бүтнээр гв шингэнээр даруулж залгиж ууна. Баярлалаа
Guest - 2017-03-17 05:35
Энэ эмийг эмчилгээнд хамгийн удаандаа хэдий хугацаанд хэрэглэх заалттай вэ? Энэ хир хортой эм бэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-03-17 05:35
Сайн байна уу, 1-2сар хэрэглэнэ, хорны талаар тодорхой судалгаа байхгүй юм байна, Баярлалаа
Guest - 2017-03-17 05:38
Энэ эм яг ямар үйлчилгээтэй вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-03-17 05:38
Сайн байна уу, ходоодны хүчил саармагжуулах үйлчилгээтэй эм байгаа, Баярлалаа
Guest - 2018-03-12 01:56
Жирэмсэний 1 сартайд дотор хэргэлсэн бол зүгээр болов уу? 12 хоног уусан.
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-03-12 01:56
Жирэмсэн хүнд эсрэг заалттай, гэхдээ эмчийн заалтаар хэрэглэж болдог. Хяналтын эмчдээ хандаарай. Баярлалаа.