Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Нефромон 100мл


MANUFACTURER: Монос Фарм ХХК
GENERIC: Нарийн навчит цахилдаг


2,000 ₮

Тоо хэмжээ:

Фармакологийн үйлдэл: Нефромон нь бөөрний түүдгэнцэр сувганцрын хучуур эсүүдийн гэмтэл, үрэвсэл, үхжлийг багасгах, дистрофийг бууруулах, бөөрний париеталь эсэд явагдах электролитийн солилцоог хэвийн болгох, шээсний ялгаралтыг ихэсгэж хаван бууруулах, азотын хортой нэгдлүүдийг бие махбодоос зайлуулах, хордлого тайлах, бөөрний гаралтай цусны даралт ихсэлтийг багасгах үйлдэл тус тус үзүүлнэ. Уг бэлдмэлийн найрлага дахь нийлбэр флавоноид нь антиоксидант, мембран бэхжүүлэх, дархлаа зохицуулах, өөртөө харших урвалыг дарангуйлах үйлдлийн механизмаар цусны сийвэн болон бөөрний эдэд хуримтлагдсан хэт исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнийг багасгаж, азотын хортой бүтээгдэхүүн мочевин, креатинин болон дархан бүрдлийг бие махбодоос зайлуулна.

  • Нарийн навчит цахилдгийн (Iris tenuifolia)-ийн үндэс үндэслэг ишээс гаргаж авсан спиртэн ханд

  • Үйлчлэгч бодис:Нийлбэр флавоноид

  • Бөөрний эдийн цочмог болон архаг үрэвсэл, бөөрний түүдгэнцрийн архаг ба архагдуу хэлбэрийн үрэвсэл, бөөрний эдийн цусан хангамжийн дутагдал, бөөрний гаралтай цусны даралт ихсэх, биед азотын хортой бүтээгдэхүүн хуримтлагдсан үе, хавагнах хам шинж, шээсний ялгаралт буурч, өнгө, үнэр өөрчлөгдөх, уур ихтэй хордлогот байдлын үед тус тус хэрэглэнэ

  • Бэлдмэлийг 5-10мл-р хоногт 3 удаа хоолны дараа ууж хэрэглэх ба ээлж эмчилгээ 14-28 өдөр үргэлжилнэ

  • Гаж нөлөө: Тогтоогдоогүй

  • Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй

  • Анхааруулга! 50%-ийн этилийн спирт агуулах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ

Хамт худалдан авдаг бараа


Review

- 2014-06-26 09:52



Guest - 2014-05-27 14:13
Бөөр өвдөх болгонд 3 шилийг уугаад дахин 10 хоноод өвдөхөд ууж болох уу. Ойрхон
1800-1883 Лавлах төвийн эмч С.Сэлэнгэ - 2014-05-27 14:13
Бэлдмэлийг 5-10мл-р хоногт 3 удаа хоолны дараа ууж хэрэглэх ба ээлж эмчилгээ 14-28 өдөр үргэлжилнэ. Гэхдээ дахин өвдсөн тохиолдолд өвдөж байгаа шалтгааныг тодруулж,бусад эмчилгээтэй хавсаргаж хэрэглээрэй.
Guest - 2014-05-27 14:18
Та асуух асуултаа энд бичнэ үү Би гломерулонефрит гэдэг бөөрний түүдгэнцэрийн үрэвсэлтэй юм. Одоо ойр ойрхон өвддөг. Улаан эс алддаг юм. Энэ эмийг 3 шилийг ууж дуусчихаад дахиад өвдөхөөр нь уугаад байж болох уу. Хоорондох завсарлага нь хэд хоног байвал болох вэ. Минийх ойрхон өвддөг болоод байгаа юм. Их уувал спиртний найрлагатай болохоор элгэнд нөлөө үзүүлэх боловуу гэж бодох юм. Зөвлөгөө өгч туслаач
1800-1883 Лавлах төвийн эмч С.Сэлэнгэ - 2014-05-27 14:18
50%-ийн этилийн спирт агуулах тул болгоомжтой хэрэглэнэ. Ээлж эмчилгээ (курс эмчилгээ) нь 14-28 хоног тул баримтлах хэрэгтэй.
Guest - 2015-12-31 03:18
2сартай нярай хүүхэдтэй хүн хэрэглэж болох ууу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-12-31 03:18
Сайн байна уу спиртийн агууламжтай тул болохгүй. Баярлалаа
Guest - 2015-12-09 14:50
Сайн байна уу? Энэ эмийг жирэмсэн үед ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2015-12-09 14:50
Сайн байна уу ууж болно
Guest - 2015-12-18 07:17
сахартай, нойр булчирхайн асуудалтай хүнд таардийн бол уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2015-12-18 07:17
сайн байна уу та эдгээр зүйлд харшилгүй бол хэрэглэж болно эмийн мэдээллийг орууллаа Найрлага:Нарийн навчит цахилдгийн (Iris tenuifolia)-ийн үндэс үндэслэг ишээс гаргаж авсан спиртэн ханд. Үйлчлэгч бодис:Нийлбэр флавоноид Гаж нөлөө: Тогтоогдоогүй. Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Анхааруулга! 50%-ийн этилийн спирт агуулах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
Guest - 2016-01-23 04:03
Sain bnu,minii buur er n uwddug l duu.gehdee uwduugui bhad n uridchilan sergiileh zorilgoor uuj bolhuu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-01-23 04:03
Сайн байна уу болно. Баярлалаа
Guest - 2016-02-03 03:29
Sain bnu.bi nefromon.g uugad 4 honojin.shees zadgairad bhin.uurin medelgui doosho shees gardag bolchloo.uuhaa bolihu urgeljluled uuhuu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б. Одгэрэл - 2016-02-03 03:29
Сайн байна уу Та нарын мэргэжилийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.Баярлалаа
Guest - 2016-10-13 08:27
Сайн байна уу , энэ эмийг бөөрний архаг үрэвсэл өвчний үед ууж хэрэглэж болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Гэрэлмаа - 2016-10-13 08:27
Сайн байна уу Бөөрний архаг үрэвслийн үед хэрэглэж болно.
Guest - 2016-11-10 18:29
emchiin jorgui uuj blh yy sheesnii garst jaahan muudaad bgaa yum
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-11-10 18:29
Сайн байна уу,Бөөрний эдийн цочмог болон архаг үрэвсэл, бөөрний түүдгэнцрийн архаг ба архагдуу хэлбэрийн үрэвсэл, бөөрний эдийн цусан хангамжийн дутагдал, бөөрний гаралтай цусны даралт ихсэх, биед азотын хортой бүтээгдэхүүн хуримтлагдсан үе, хавагнах хам шинж, шээсний ялгаралт буурч, өнгө, үнэр өөрчлөгдөх,уур ихтэй хордлогот байдлын үед тус тус хэрэглэнэ.Ургамлын гаралтай бөөр хамгаалах бэлдмэл тул эмчийн жоргүйгээр хэрэглэж болно.Баярлалаа
Guest - 2017-03-21 04:52
сайн байна уу гломерулонефриттэй хүн энэ эмийг ууж болохгүй юм бишүү спиртны төрлийн зүйл хэрэглэхээр шээсний өнгө шуу өөрчлөгддөг ямар эм хэрэглэвэл илүү сайн үр дүнтэй вэ зөвлөгөө өгөөч
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-03-21 04:56
Сайн байна уу,Бөөрний эдийн цочмог болон архаг үрэвсэл, бөөрний түүдгэнцрийн архаг ба архагдуу хэлбэрийн үрэвсэл, бөөрний эдийн цусан хангамжийн дутагдал, бөөрний гаралтай цусны даралт ихсэх, биед азотын хортой бүтээгдэхүүн хуримтлагдсан үе, хавагнах хам шинж, шээсний ялгаралт буурч, өнгө, үнэр өөрчлөгдөх, уур ихтэй хордлогот байдлын үед тус тус хэрэглэнэ.Хэрвээ таны шээс өнгө өөрчлөгдсөн бол эмчид хандан эмчийн заалтаар эмээ солино уу!Баярлалаа
Guest - 2017-04-11 05:41
бөөрний уйланхайтай хүнд энэ эмийг уувал арилах болов уу. зөвлөгөө өгөөч.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-04-11 05:41
Сайн байна уу та эмчлэгч эмчдээ хандаарай. Баярлалаа
Guest - 2017-05-16 07:04
Тэвшинцэрийн үрэвсэлд ууж болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-05-16 07:04
Сайн байна уу,энэ эмийг хэрэглэж болно.Баярлалаа
Guest - 2017-06-02 03:36
Сайн байна уу.Энэ эмийг Канефронтой хавсарч ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-06-02 03:36
Сайн байна уу канефронтой хавсарч хэрэглэхгүй. Баярлалаа
Guest - 2017-06-13 09:40
cain bnuu. emch prudonii bichij ugsun dotor muuhairaad bn. ene emiig uuj boloh uu. buur tom jijig bn urrvdeltei gesen onoshtoi
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-06-13 09:40
Сайн байна уу, нефромон ургамлын гаралтай тул үрэвсэлтэй үед нянгийн эсрэг эмтэй хамт хэрэглэвэл болно, Та эмчдээ хандан эмчилгээгээ солиулна уу, Баярлалаа
Guest - 2017-06-13 09:44
hariu ugnuu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-06-13 09:44
Сайн байна уу, нефромон ургамлын гаралтай тул үрэвсэлтэй үед нянгийн эсрэг эмтэй хамт хэрэглэвэл болно, Та эмчдээ хандан эмчилгээгээ солиулна уу, Баярлалаа
Guest - 2017-08-30 02:17
Бөөрний архаг үрэвсэлтэй хүн өөр ямар эмтэй хавсарч уувал зүгээр вэ зүүн бөөр уйланхайтай
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-08-30 02:17
Сайн байна уу. Та зайлшгүй урологийн эмчид хандаарай.
Guest - 2017-09-29 09:39
Odoo 8 sartai jiremsen yumaa. Nuruugaap uwduud sheexeer svweer uwduud jooxon shees gapaad bx yum. Emchiin zaawapgvi xeregkewel yax bol
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-09-29 09:39
Сайн байна уу? Уучлаарай жирэмсэн бол заавал эмчид үзүүлэн эм ууна. Баярлалаа
Guest - 2017-10-03 20:19
Сайн байна уу. Миний бөөр маш их өвддөг ч янз бүрийн эм хэрэглэж байгаагүй. Ойрдоо илэрхий өвчин нэмэгдэж удаан зогсож нэг хэвийн байрлалд зовиуртай болоод байна. Эхо-д харуулсан. Маш их сийрэгжилттэй гэсэн. Эмээр эмчилж болох уу...
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-10-03 20:19
Сайн байна уу? Та эхоны бичиг болон шээсний шинжилгээний хариугаа аваад дотрын нарийн мэргэжлийн эмчид хандан эмийн эмчилгээ хийлгээрэй. Баярлалаа
Guest - 2018-02-27 04:20
Урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болох уу ? Зүгээр бөөрөө хамгаалах зорилгоор ямар эм уувал зүгээр вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-02-27 04:20
Сайн байна уу. Ууж болно оо. Өөр эм гэвэл Himalaya - н цистон урьдчилан сэргийлэх зорилгоор уухад их тохиромжтой байдаг. Мөн та шингэн зүйл сайн ууж байгаарай, бас цангис жимсний шүүс бөөр болон шээс ялгаруулах тогтолцоог халдваргүйжүүлэх, үрэвслийн эсрэг үйлдэлтэй. Баярлалаа
Guest - 2018-08-22 08:29
Сайн байна уу. Бөөрний уураг алдаад байгаа энэ эмийг ууж болох болов уу. Уураг алдхад ямар эм уух ёстой бол.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2018-08-22 08:29
Сайн байна уу. Үндсэн эмчилгээг эмчээр бичүүлэн хэргэлсний дараа хамгаалах дахилт сэдрэлээс сэргийлэхэд хэрэглэж болно.