Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Аспирин кардио 100мг №20

MANUFACTURER: Bayer Schering Pharma AG

10,000 ₮

Тоо хэмжээ:

Ацетилсалицилын хүчил нь простагландины нийлэгжилтэнд оролцдог циклооксигеназа 1 ба 2 ферментийг дарангуйлснаар өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлэх ба түүнчлэн тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг саатуулна. Аскорбины хүчил нь исэлдэн ангижрах процессын зохицуулгад чухал үүрэг гүйцэтгэхээс гадна нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эдийн нөхөн төлжилтөнд тус тус оролцох ба бие махбодын эсэргүүцлийг мөн сайжруулдаг.

  • Ацетилсалицилын хүчил 100мг

  • Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвдөлт намдаах зорилгоор 5 хоног

  • Халуун бууруулах зорилгоор 3 өдрөөс илүү удаан хугацаагаар хэрэглэхгүй

  • Бэлдмэлийг халуун бууруулах зорилгоор вирусээр үүсгэгдсэн амьсгалын замын цочимог өвчтэй 15 хүртлэх насны хүүхэд хэрэглэхгүй

  • Учир нь Рейе-ын хам шинж (энцефалопати ба элэгний цочимог дутагдал үүсгэх элэгний цочимог өөхөн дистрофи) үүсэх эрсдэлтэй

  • Ацетилсалицилын хүчил нь бие махбодоос ялгарах шээсний хүчлийг багасгадаг учир өртөмхий бүлэг өвчтөнд цочимог тулай өвчнийг үүсгэж болзошгүй

  • Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед элэгний үйл ажиллагааны үзүүлэлт, цусны ерөнхий шинжилгээ, өтгөнд далд цус илрүүлэх шинжилгээг тогтмол хийж хянана

  • Ацетилсалицилын хүчил цусны бүлэгнэлтийг саатуулдаг учир өвчтөн мэс ажилбар хийлгэх гэж байгаа тохиолдолд уг бэлдмэлийг хэрэглэж байгаа тухай эмчдээ урьдчилж мэдэгдэнэ

  • Эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийнэ. Учир нь хоол боловсруулах замаас цус алдах эрсдэлтэй

Орлуулах бүтээгдэхүүн

Хамт худалдан авдаг бараа

Review

Guest - 2015-02-25 22:05
и
Guest - 2015-02-25 22:05
хөнгөлөлттэй байдаг уу
Guest - 2015-02-25 22:47
сайн байна уу би 6 долоо хоногтой жирэмсэн жирэмсэн болсон гэдгээ мэдээгүй байхдаа аспирин кардио ууж байсан хүүхдэд минь ямар нөлөөтэй вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-02-25 22:47
Урагт нөлөөлнө. Их хэмжээгээр уусан бол
Guest - 2016-03-03 01:55
Аспирин кардио 100 мг уух гэсэн юм Яг ямар үед уух мэдээлэл өгөөч Миний хувьд зүрх нэг бол жоохон дэлсэнэ нэг бол зүрхний хэм сул байгаа юм шиг санагддаг Ер ууж болох юм болов уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2016-03-03 01:55
Сайн байна уу өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлэх ба түүнчлэн тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг саатуулна. Аскорбины хүчил нь исэлдэн ангижрах процессын зохицуулгад чухал үүрэг гүйцэтгэхээс гадна нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эдийн нөхөн төлжилтөнд тус тус оролцох ба бие махбодын эсэргүүцлийг мөн сайжруулдаг.
Guest - 2016-09-19 22:56
Sainuu Aspirin 81 udur bolgon uu gesen ym. Aspirin kardio adilhan uilchilgeetei yu?
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2016-09-19 22:56
Аспирин 81 аспирин кардио 100 мг нь тунгийн зөрүүтэй ижилхэн эм. Эмч нь үзэд 81г уу гэсэн бол эмчийн зааврыг дагана уу.
Guest - 2017-04-14 04:39
Сайн байна уув. би 10 долоо хоногтой жирэмсэнв аспирин 81 өдөрт нэг удаа уу гэж эмч жор бичиж өгсөнв Жиирэмсэн эхэд ямар нэгэн нөлөө байгаа юу ууж өолох уу....Ураг тасалдахаас хамгаалдаг гэсэн үнэн болов уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-04-14 04:41
Сайн байна уу,Жирэмсэн эх эмчийн заалтаар хэрэглэнэ.Хэд хоног уу гэсэн бэ? удаан хугцаагаар уухаар бол эмчээс дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай.Гаж нөлөө нь удаан хугацаагаар уухаар бол ходоод өвдөх эрсдэлтэй.Баярлалаа
Guest - 2017-10-02 11:27
Сайн байна уу зүрх хааяа дэлсээд дэлсэлт нь зогсохгүй ухаан алдчих гээд байдаг юмаа ууж болох болов уу?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2017-10-02 11:27
сайн байна уу хяналтын эмчийн заавраар хэрэглээрэй
Guest - 2017-11-07 03:34
Даралт хэлбэлзэлтэй зүрхний хэм алдагдалтай үед 100мг тайг нь ууж болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-11-07 03:34
Сайн байна уу? Болноо өдөрт 1 ширхэгээр өглөө уугаарай. Баярлалаа
Guest - 2017-11-01 22:16
Даралт хэлбэлзэлтэй зүрхний хэм алдагдалтай үед 100мг тайг нь ууж болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Баярмаа Д - 2017-11-01 22:16
сайн байна уу хамт ууж болно.
Guest - 2017-11-02 03:10
Даралт хэлбэлзэлтэй зүрхний хэм алдагдалтай үед 100мг тайг нь ууж болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Баярмаа Д - 2017-11-02 03:10
сайн байна уу даралтны эмтэй хамт ууж болно.
Guest - 2017-11-03 20:08
Даралт хэлбэлзэлтэй зүрхний хэм алдагдалтай үед 100мг тайг нь ууж болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Д.Баярмаа - 2017-11-03 20:08
сайн байна ууж болно.
Guest - 2018-01-29 20:20
Sn bnu mnai egch zvrh ni delseed bhar ni aspirin 100gas 6 shirhegiig uutsan gen ymar neg sorog noloo yu garah bol amind ayultai yu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-01-29 20:20
Сайн байна уу аспирин 100мг зэрэг 6н ширхэгийг уусан бол хоол боловсруулас замаас цус алдах эрсдэлтэй тул эмчид хандаарай