Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Хиконцил 500мг №16


MANUFACTURER:


8,500 ₮

Тоо хэмжээ:

 Фармакологийн үйлдэл: Амоксациллин- хагас нийлэг пенициллины бүлгийн өргөн хүрээний антибиотик. Нянг устгах үйлчлэлтэй. Беталактамазын нөлөөнд тэсвэргүй. Streptococcus pyogenes, Streptococcus pneumonia, Clostridum tetani, C. welchii, Neisseria gonorrhoeae, Staphylococcus aureus, Bacillus antracis, Listeria monocytogenes, Helicobacter pylory г.м грам эерэг болон грам сөрөг нянгийн эсрэг идэвхитэй. Enterecoccus faecalis, E.Coli, Proteus mirabilis, Salmonella typhi, Shigella sonnei, Vibrio cholerae - н эсрэг бага зэрэг идэвхитэй. Беталактамаз ялгаруулдаг нянгийн эсрэг идэвхигүй Pseudomonas, индол эерэг Proteus, Serratia, Enterobacter ийн эсрэг мөн идэвхигүй. Ууж хэрэглэсний дараа амоксациллин хурдан бараг бүрэн шимэгддэг (93%), хүчилд тэсвэртэй. Бэлдмэлийн шимэгдэлтэнд хоол бараг нөлөөлдөггүй. Идэвхитэй бодисын хамгийн их концентраци сийвэнд 1-2 цагийн дараа хүрнэ. Ойролцоогоор амоксациллины 17% нь сийвэнгийн уурагтай холбогддог. Амоксациллин салст бүрхэвч, ясны эд ба нүдний доторх шингэн, эмчилгээний үр дүнтэй концентрациар хэрэглэхэд цэрэнд нэвтэрдэг. Цөсөнд амоксациллины концентраци сийвэн дэхээс 2-4 дахин их байдаг. Ургийн шингэн ба хүйн судсанд амоксациллины концентраци эхийн сийвэн дэх түвшингийн 25-30% байдаг.

Амоксациллин ГЭБ ыг муу нэвтэрдэг: гэвч тархины хальсны үрэвслийн үед (менингит) нугасны шингэнд сийвэнгийн концентрацийн 20% орчим байдаг байна. Амоксациллин бодисын солилцоонд хэсэгчлэн орох боловч метаболитууд нь нянгийн эсрэг идэвхигүй. Амоксациллин ихэвчлэн бөөрөөр ялгардаг, 80% орчим нь сувганцрын экскрецээр, 20% нь түүдгэнцрийн фильтрациар ялгарна. Бөөрний үйл ажиллагаа хэвийн бол амоксациллины хагас ялгарлын хугацаа 1-1,5 цаг байдаг.

Дутуу төрсөн хүүхэд, нярай хүүхэд, 6-аас доош сартай хүүхдэд амоксациллины хагас ялгарлын хугацаа 3-4 цаг байдаг. Бөөрний үйл ажиллагаа хэвийн бус (креатинины клиренс 15мл/мин тай тэнцүү эсвэл бага) бол амоксациллины хагас ялгарлын хугацаа нэмэгдэх ба анурийн үед 8.5цагт хүрнэ.

  • 1 капсул :

  • Амоксациллин тригидрат - 290,7 мг эсвэл 581,4 мг агуулах ба энэ нь 250мг ба 500 мг Амоксациллинтай тэнцэнэ

  • Бусад найрлага:

  • Усгүйжүүлсэн коллоид 2окись цахиур, магни стеарат

  • Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн халдвар

  • Үрэвслийн өвчнүүд: амьсгалын замын халдвар шээс бэлгийн замын халдвар

  • ХБЗ-ын халдвар

  • Арьс зөөлөн эдийн халдвар

  • Бэлдмэлийг дотуур ууж хэрэглэнэ. Тунг өвчлөлийн хүнд хөнгөн нас, үүсгэгчийн бэлдмэлд мэдрэг зэрэгт тохируулан тогтооно.Насанд хүрэгсдэд нэг удаагийн тун 0.5г өдөрт 3 удаа. Өвчин хүнд явцтай бол тунг 1.0г өдөрт 3 удаа хүртэл ихэсгэнэ. 5-10 настай хүүхдэд 0.25г өдөрт 3 удаа   2-5 настай хүүхдэд  0.125г өдөрт 3 удаа  2 хүртэлх насанд 0.02г/кг жинд өдрийн тунг бодож 3 удаа  хувааж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 5-12 хоног

  • Хүндрээгүй заг хүйтэнг эмчлэхэд 3.0г бэлдмэлээр нэг удаа уулгана

  • Амоксациллинтэй хамт 1.0 пробеницид хэрэглэвэл сайн.Бөөрний үйл ажиллагаа алдагдалтай (креатинины клиренс 10мл/мин аас бага) бол амоксациллины тунг 15-50% бууруулж тунгийн хоорондох зайг 24 цаг хүртэл уртасгана. Хүүхдэд хэрэглэх суспензи найруулах суспензи найруулахдаа цэвэршүүлсэн ус эсвэл буцалгаж хөргөсөн ус хэрэглэнэ

  • Гаж нөлөө: ХБЗын талаас ховор тохиолдох нь- суулгалт, анусны орчим загатнах, диспепси илэрч болзошгүй зарим тохиолдолд  псевдомембраноз ба геморрагический колит (бүдүүн гэдэсний үрэвсэл) илэрч болзошгүй.ШДЗын талаас ховор интерстициаль нефрит. Цус бүтээх эрхтэний талаас ховор агранулоцитоз, тромбоцитопения

  • Харшлын урвал арьсны урвал, ялангуяа онцлог макулопапулёз тууралт хэлбэрээр  ховор- олон хэлбэрт эритема, Стивенс-Джонсоны синдром зарим тохиолдолд анафилаксын шок, ангионевротик хаван

  • Цээрлэлт: Бэлдмэлд хэт мэдрэг байдал ба бусад беталактам антибиотикт харшилтай халдварт мононуклеоз ба лимфатик хэлбэрийн лейкемоид урвалын үед хэрэглэхгүй

  • Эмийн харилцан нөлөөлөл: Пробенецид, фенилбутазон, оксифенбутазон, бага зэргээр  ацетилсалицилын хүчил ба сульфинпиразон нь пеницилины бүлгийн бэлдмэлүүдийн сувгын секрецыг дарангуйлдаг ба энэ нь амоксациллины хагас ялгарлын хугацаа ба сийвэн дэх амоксациллины концентрацийг нэмэгдүүлнэ. Амоксациллин зөвхөн үржиж буй микро организмд үйлчилдэг, иймээс бактериостатик үйлчилдэг микробын эсрэг бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй. Үүсгэгчийн мэдрэг чанарт эерэг гарсан бол амоксациллиныг бусад бактерицид үйлчлэлтэй антибиотикуудтай хавсран хэрэглэж болно (цефалоспоринууд, аминогликозидууд г.м)

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2018-05-05 10:17
Том хүнд өдөрт хэдэн удаа хэрэглэх вэ ?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-05-05 10:17
Сайн байна уу. Хэр их үрэвсэлтэй байгаагаас хамаарч 6-8 цагийн зайтай ууна аа. Баярлалаа.
Guest - 2018-06-30 18:58
37 долоо хоногтой жирэмсэн эх бөөрний үйл ажиллагааг сайжруулахын тулд уухад зүгээр үү. Өдөрт 4-5 удаа. Бөөр нь жаахан үрэвсэлтэй байгаан.
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Риймаа - 2018-06-30 18:58
сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ.
Guest - 2018-07-17 08:24
Sain baina uu? Tsistit edgeehed uuj heregleh uu?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2018-07-17 08:24
Эмчийн заалтаар хэрэглэж болно.
Guest - 2018-08-29 03:33
Sain baina uu ? Ene emiig ogloo olon uuh shaardlagtai yu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-08-29 03:33
Сайн байна уу,хоолны дараа ууна аа.Баярлалаа.
Guest - 2018-10-04 13:45
Сайн бну энэ эмийг 3тай 8тай хүүхдэд яаж өгөх вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-10-04 13:45
Сайн байна уу. Антибиотик учир үзлэг, шинжилгээ хийж хүүхдийн кг жин, биеийн байдалд тохируулан тунг тооцдог тул эмчид үзүүлэх шаардлагатай. Баярлалаа