Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Клион-Д 100мг №10


MANUFACTURER: Gedeon Richter Plc


16,300 ₮

Тоо хэмжээ:

  • Фармакодинамик:  Метронидазол нь хэсгийн болон ерөнхий трихомонадын эсрэг үйлдэлтэй бэлдмэл. Миконазол нь мөөгөнцөрийн эсрэг хүчтэй үйлдэлтэй, дерматофит, кандидын төрлийн мөөгөнд үйлчлэхээс гадна зарим грам эерэг кокк, бактерийн эсрэг хэсэг газрын бактериостатик үйлдэлтэй. Энэхүү хавсарсан бэлдмэлийг трихомонадын халдвар, метронидазол хэрэглэсний дараа үүсдэг үтрээний мөөгөнцөрөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Мөн үтрээний анхдагч мөөгөнцөрийн үед үр дүнтэй

  • Фармакокинетик: Үтрээний ханаар метронидазол болон миконазол нитрат нь муу шимэгдэнэ. Судалгаагаар сийвэнгийн метронидазолын түвшин 0,2мкг/мл, миконазол нитратын түвшин 0,3мкг/мл байна. Уулгахад метронидазол амархан шимэгдэнэ. Нэг шахмал уусны дараа 1-3 цагийн дараа сийвэнгийн концентраци хамгийн дээд түвшинд хүрнэ. 250мг метронидазол уусны дараа хийн хроматографийн аргаар тодорхойлоход сийвэнгийн концентраци 5мкг/мл байна. бэлдмэлийн биохүрэхүй бараг 100%. Эрүүл сайн дурыхан болон өвчтэй хүмүүст хийсэн судалгаагаар метронидазол маш амархан тархи нугасны шингэнд нэвчиж тархины болон уушигны абсцессын үед шаардлагатай түвшиндээ очно. Тархалтын эзэлхүүн ихтэй, 20хүртэл хувь нь сийвэнгийн уургуудтай холбогдоно. Метронидазол цөсөнд нэвтэрч цусны концентрацитай ижил болно. Хагас элиминацийн хугацаа дунджаар 8 цаг. Метронидазол болон түүний метаболитууд нь 60-80% нь бөөрөөр, нийт тунгийн 6-15% нь өтгөнөөр гадагшилна

  • Үтрээний нэг шахмал бүрт 100мг метронидазол ба 100мг миконазол нитрат агуулагдана

  • Туслах бодис: Лаурил сульфат натри, усгүйжүүлсэн, коллоид кремнийн диоксид, повидон, гидрокарбонат натри, дарсны хүчил, карбоксиметилкрахмал натри А хэлбэр, кросповидон, гипромеллоз, магнийн стеарат, лактозын моногидрат

  • Эмийн хэлбэр ба дүрслэл 2 тал руугаа гүдгэр үтрээний шахмал, цагаан, , зуйван хэлбэртэй, шовх үзүүртэй

  • Трихомонад, эсвэл мөөгөнцөрийн гаралтай үтрээний халдваруудын хэсэг газрын эмчилгээнд хэрэглэнэ. Трихомониазын үед өдөрт 1 удаа (унтахын өмнө), 10 хоногийн турш, Клион-Д-100-ийн нэг шахмалыг усаар норгон үтрээндээ гүн оруулна

  • Мөөгөнцөрийн гаралтай вульвовагинитын үед өдөрт 1 удаа (унтахын өмнө), 10 хоногийн турш, Клион-Д-100-ийн нэг шахмалыг усаар норгон үтрээндээ гүн оруулна

  • Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх:  Жирэмсний эхний 3 сартайд хэрэглэхийг хориглоно. Эхэсээр нэвтэрнэ. Хүнд хэрэглэдэг тунгаар хээлтэй хулганы хэвлийн хөндийд тарихад ургийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны алдагдал үүсэх нь илүүтэй байсан боловч тэр тунг уулгахад эмгэг өөрчлөлт илэрч байгаагүй.Гэхдээ жирэмсэн эмэгтэйчүүдэд эмнэл зүйн туршилт хийгдээгүй. Метранидазолыг жирэмсний эхний 3 сард хэрэглээд мета-анализ хийж үзэхэд урагт ямар нэг сөрөг нөлөөлөл үзүүлээгүй.Метронидазолыг жирэмсэн эмэгтэйд эмийн ашигтай үйлдэл нь уг эмийн сөрөг талаас илүү давуу байгаа үед хэрэглэнэ

  • Хориглох заалт: Эмийн бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг байх. Жирэмсний эхний 3 сард

  • Бэлдмэлийг хэрэглэх үеийн анхааруулга ба болгоомжлол: Эмчилгээний үеэр болон дууссанаас хойш 1 хоногийн дотор архи хэрэглэх, бэлгийн хавьталд орохгүй байх.Эмчилгээний дараа сайн үр дүнд хүрээгүй тохиолдолд трихомониазын болон мөөгөнцөрийн эсрэг системт эмчилгээ хийнэ.Үтрээний салстын мэдрэг чанар хэт ихэссэн үед эмчилгээг зогсооно

  • Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл:Тогтоогдоогүй

  • Үтрээний шахмал Клион-Д 100-г уухаар Клион-тай хавсарч байгаа тохиолдолд дараах шинж илэрч болно:

  •  Бэлдмэл нь ууж хэрэглэж байгаа антикоагулянт бэлдмэлүүдийн хүчийг нэмэгдүүлж болно. Протромбины хугацаа уртасдаг учраас антикоагулянтын тунг зөв тохируулах хэрэгтэй

  • Ферментын индукторууд (фенитоин, фенобарбитал) метронидазолын ялгаралтыг нэмэгдүүлснээс цусан дахь концентрацийг нь бууруулж, фенитоины клиренсийг нэмэгдүүлж болно

  • Ферментын ингибитор (циметидин) хагас ялгарлын хугацааг уртасган, метронидазолын клиренсийг бууруулж болно.

  • Эмчилгээний үеэр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд дисульфирамтай төстэй урвалууд (гэдэс базлаж өвдөх, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, арьс улайх) илэрнэ

  • Дисульфирамтай хамт хэрэглэж болохгүй. Учир нь сөрөг нөлөө нь их үед солиорол, ухаан самуурал үүсгэж мэднэ

  • Метронидазол эмчилгээний үеэр литийн хэмжээ цусанд ихэсч болно, ийм учраас Клион эмчилгээний үед литийн тунг бууруулж, гаднаас авахыг зогсоох хэрэгтэй

  • Метронидазолыг циклоспоринтай хавсарч байгаа үед циклоспорины түвшинг ихэсгэх магадлалтай учраас лабораторийн шинжилгээгээр циклоспорины түвшинг хэмжиж байх шаардлагатай

  • Метронидазол 5-фторурацилын клиренсийг бууруулдаг учраас түүний хоруу чанар нэмэгдэнэ

  • Клион Д нь АлАТ, АсАТ, лактатдегидрогеназа, глюкоз-гексокиназа, триглицеридын түвшинг тодорхойлоход саад учруулж болно

  • Авто тээврийн хэрэгсэл, машин техниктэй ажиллахад нөлөөлөх байдал: Авто тээврийн хэрэгсэл, машин техниктэй ажиллахад метронидазол тааламжгүй нөлөөлөл үзүүлэхгүй

  • Гаж нөлөө:Хэсэг газрын: ховор тохиолдолд үтрээний ханын салст цочрох, хэт мэдрэгших.Клион хавсарч ууж байгаа тохиолдолд:Хоол боловсруулах эрхтний талаас: дотор муухайрах, бөөлжих, хоолны дур хүсэл буурах, хэвлийн доод хэсгээр базлах, гүйлгэх, хэл өнгөртөх, исгэлэн, металл амт аманд бий болох

  • Цус төлжүүлэх тогтолцооны зүгээс: эргэх нейтропени (лейкопени)ТМТ-ы зүгээс: Захын невропати, мөчид мэдээгүйжих, заримдаа их удаан хэрэглэж байгаа үед толгой өвдөх, татах, нойрмоглох, толгой эргэх, тэнцвэр алдах, атакси, ухаан самуурах

  • Харшлын урвал: Арьсны тууралт, гүвдрүү, арьс загатнах, олон хэлбэрийн шүүдэст эмзэгшил, ангионевротик хаван, анафилакси

  • Бусад: Биеийн хэм ихсэх, метронидазолын эмнэл зүйн ач холбогдолгүй метаболитын нөлөөгөөр шээс харлах.Эдгээр өөрчлөлт нь курс эмчилгээ дуусах болон эмийн тунг бууруулахад арилна

  • Тун хэтрүүлэх: Зөвхөн үтрээнд хэрэглэнэ. Санаандгүй их тунгаар уусан үед ходоод угаана. Тун хэтрүүлснээс дотор муухайрч, бөөлжиж, атакси илэрсэн бол ходоод угаах, идэвхижүүлсэн нүүрс уулгах, гемодиализ зэрэг шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Метронидазолд тусгай антидот байхгүй. Гемодиализын үед метронидазол болон түүний метаболитууд амархан ялгарна

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2015-12-31 10:07
dan laagaar ni 10 hnog hregled ur duntei yu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-12-31 10:07
Сайн байна уу хавсарч дотроосоо эм уух хэрэгтэй. Баярлалаа
Guest - 2016-01-27 05:45
Сайн байна уу? Энэ шахмалыг үтрээнд хийж болдог юм болов уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-01-27 05:45
Сайн байна уу уухаар болон лаагаар гэж байгаа үтрээнд хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2016-03-20 04:33
Клион д лаа бичиж өгсөн. Эхний хэрэглээнд маш их загатнуулаад байх юм үргэжлүүлэн хэрэглэх үү???
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2016-03-20 04:33
Сайн байна уу эмийн бодисоос харшилж байж болзошгүй тул эмчлэгч эмчдээ хандаарай
Guest - 2016-04-06 10:31
Sn bnu laa xergelx ved xvvxedd muu nolootoi yu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-04-06 10:31
Сайн байна уу, Метронидазолыг ууж хэрэглэхэд тунгийн эхийн хөхний сүүнд концентраци нь цусны сийвэнгийн концентрацитай ижил байна. Хөхний сүүг исгэлэн амттай болгоно. Хүүхдэд сөрөг нөлөөлөл үүсгэхээс зайлсхийж эхийн эмчилгээний үед болон эмчилгээг дууссанаас хойш 1-2 хоног хүүхдийг хөхүүлэхгүй байх хэрэгтэй.
Guest - 2016-04-15 11:33
Sain bnauu? Laa em 2ig n hamt hereglej bolohuu?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2016-04-15 11:33
Сайн байна уу клион Д уухаар байдаггүй
Guest - 2016-05-17 09:21
Sain bnauu. Enenii laah sariin temdegiin uyd hereglej bolhuu
1800-1883 Лавлах төвийн эмч Г. Отгонтөгс - 2016-05-17 09:21
Сайн байна уу. Сарын тэмдэг ирж байгаа үед хэрэглэхгүй.
Guest - 2016-05-20 10:58
Sain bnuu ene klion d 100 gedeg ni yag em shig yum bna laa mun uu jiremsen ued urewsliin ued hereglej bolohuu udurt 1 eer 10 udur hiih ni zuw uu, hiigeed daraa ni jaahan us shig yum gardag uu tgd bas joohon horsdog uu bayarlalaa
1800-1883 Лавлах төвийн эмч Р. Мөнхдаваа - 2016-05-20 10:58
Сайн байна уу, Клион-Д нь үтрээний шахмал лаа байна. Жирэмсэн үед эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Guest - 2016-06-07 18:33
Сайн байнауу энэ лааг хэрэглээд бэлгийн харьцаанд орж болохуу хэрэглэж байхдаа
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-06-07 18:33
Сайн байна уу өмнө нь бэлгийн харьцаанл ороод дараа нь лаагаа хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2016-07-07 08:07
Лаагаа хэрэглэж дуусаад хэд хоноод дахин наалдацын шинжилгээ өгвөл зүгээр вэ? Мөн эмэгтэй хүний цагаан эс хэдий хэмжээтэй байвал хэвийн гэж үзэх вэ? 14-16 гэдэг нь ямар байна гэсэн үг вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч None - 2016-07-07 08:07
Shinjilgee ogson labartori bolgon oor baidag ym. shinjilgeeg 3-7 xonogiin daraa ogj bolno
Guest - 2016-09-20 02:01
сайн байна уу? Эмчид үзүүлээд метронидазол уухаар бас клион-д лаа 10 хнг бичиж өглөө. Төрөөд сар болж байна. хэрэглэж болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2016-09-20 02:01
Сайн байна уу. Эмчид үзүүлсэн бол эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Баярлалаа
Guest - 2016-09-20 00:22
Bi 5 sartai hohuul dan hohoor hoolloj bgaa. Dooguur zagatnaad, ongotei yum garaad bhaar n mazok ogson urevseltei bn gsn. Tgd geksikon laa 10 honog hii gd hiisen ch namdaagui dahiad emchid uzuultel Klion D 100 laag 10 honog hii gsn. Zoviur bagssan ch huuhed maani chytsaga aldaad bna. Yahuu emchee
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2016-09-20 00:22
Сайн байна уу. Ууж хэрэглэхэд тунгийн эхийн хөхний сүүнд концентраци нь цусны сийвэнгийн концентрацитай ижил байна. Хөхний сүүг исгэлэн амттай болгоно. Хүүхдэд сөрөг нөлөөлөл үүсгэхээс зайлсхийж эхийн эмчилгээний үед болон эмчилгээг дууссанаас хойш 1-2 хоног хүүхдийг хөхүүлэхгүй байх хэрэгтэй.Баярлалаа
Guest - 2016-10-16 09:45
Bi 5 sartai hohuul dan hohoor hoolloj bgaa. Dooguur zagatnaad, ongotei yum garaad bhaar n mazok ogson urevseltei bn gsn. Tgd geksikon laa 10 honog hii gd hiisen ch namdaagui dahiad emchid uzuultel Klion D 100 laag 10 honog hii gsn. Zoviur bagssan ch huuhed maani chytsaga aldaad bna. Yahuu emchee
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2016-10-16 09:45
Сайн байна уу, лааг үтрээгээр хэрэглэхэд чацга алдахгүй дээ тиймээс өрхтөө хүүхдээ үзүүлээрэй
Guest - 2016-12-10 23:05
Сайн байна уу. 4 сар хагастай жирэмсэн хүн цагаан хорхойны ямар эм ууж болох вэ? Заавал хариулт өгөөрэй
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-12-10 23:05
Сайн байна уу,Ихэнхи цагаан хорхойн туулгах эмнүүд жирэмсэн үед хэрэглэхгүй заалттай байгаа.Зентел эмийг эхний 3 сард хэрэглэхгүй ба түүнээс хойш зайлшгүй тохиолдолд хяналтны эмчийн заалтаар хэрэглэнэ.Баярлалаа
Guest - 2016-12-15 22:00
laagaaaa gun hih yostoi yu anh udaa laa hereglej bgaa bolhoor ewgu medremj turuud bh yum???
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-12-15 22:00
Сайн байна уу гүн хийх хэрэгтэй. Баярлалаа
Guest - 2016-12-15 22:03
sain baina uu? her hugatsaanii daraa buren uusaj duusdg bol?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-12-15 22:03
Сайн байна уу 30минутын дотор хайлна. Орой унтахдаа хийвэл зүгээр. Баярлалаа
Guest - 2016-12-18 10:05
laagaa hiij untaad margaash udur ni joohn shngn tsgan/em shgee bujmagtai/ yum grah yumaa zugr bolow uu?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Уянга - 2016-12-18 10:05
Сайэ байна уу? Ерөн бол лааны үлдэгдэл бол гарч болно, Тийм болхоор та лаагаа маш сайн гүн хийж хэрэглэх хэрэгтэй.
Guest - 2017-01-05 04:25
Сайн байна уу? Энэ лааг хэрэглээд өглөө нь аймар загатнаад байж яадлаа яагаад ингэдэг вэ? Хөхүүл юмаа. Metronidozalig нь өмнө нь хэрэглээд дуусчихсан. Хүүхэдийн маань баас хатахаар нь бас нөлөөлдөг юм боловуу гээд дан хөхөөрөө
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-01-05 04:25
Сайн байна уу хүүхдийн өтгөн хаталтанд нөлөөлөхгүй. Үрэвсэл их байгаа тохиолдолд хорсох загатнаах зовиур илэрнэ. Зовиур улам ихсээд байгаа тохиолдолд эмчид хандаарай. Баярлалаа
Guest - 2017-01-15 04:57
Ene laag jiremsnii ehen ued hiij blh uu. Jiremsen bolsnoo medeegui. Emch bichij ogson.
1800-1883 Лавлах төвийн эмч Д.Баярмаа - 2017-01-15 04:57
сайн байна уу жирэмсэн бол эхний 3 сартай хэрэглэж болохгүй.цаашид хяналтандаа орж эмчээсээ зөвлөгөөө аваарай.
Guest - 2017-02-18 19:48
Сайн байнуу 8сартай жирэмсэн сүүлийн ү.д сагаан юм их ирдэг мөөгөнсөрдөж бга бха х энэ эмийг эрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзая - 2017-02-18 19:48
Сайн байна уу,Энэ лааг эмчийн заалтаар хэрэглэнэ.Энэ лаа нь үрэвсэл мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй үтрэний шахмал лаа байгаа .Баярлалаа
Guest - 2017-05-05 20:23
Trihomoniaz.r onoshlogdson bol ene laag heregleh ni zow uu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-05-05 20:23
Сайн байна уу,эмчийн заалтаар хэрэглэж болно.Баярлалаа
Guest - 2017-05-05 20:17
Sain bnu ene uuhaar baidag yumuu yag em shig yumaa hiiheer butraad bas ih zagtnuulaad bh yum geksikon gd laag hiihed yamar zoviurgui bolj bsn trihomoniaz.nd ennees oor laa bdag yum boluu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-05-05 20:17
Сайн байна уу,уухаар байхгүй үтрээний шахмалаар л байдаг.Үрэвсэл ихтэй үед тийм шинж илэрч болно.Арилахгүй олон хоног илэрвэл эмчид хандан үтрээний өөр лаагаар солиулж болно.Трихомоназ өвчинд олон төрлийн лаа байгаа эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө аваарай.
Guest - 2017-06-05 08:29
Dotroo hedn sh ve? Bayrlala
1800-1883 Лавлах төвийн эмч эмч А.Солонго - 2017-06-05 08:29
Сайн байна уу? Дотроо 10 ширхэг байгаа. Баярлалаа
Guest - 2017-06-20 18:47
Үрэвсэл ихтэй үед 1 хайрцгиыг хэрэглээд гайгүй болох болов уу? Эмч өар уух эм энтэр бичиж өгөөгүй. Эхний өдөр загатнуулж бснаа гайгүй болчихлоо. Шинжилгээгээр флор палочки гэдэг нь өөрчлөлттэй гарсан. Өөр лаа бичиж өгсийн. Хөдөө бгаа болхоор тэр нь бхгүй, үтрээний үрэвсэлд болно гээд аптекийн хүн өгсийн
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-06-20 18:47
Сайн байна уу. Эмэгтэйчүүдийн эмчид хандаж эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгээрэй.
Guest - 2017-06-25 20:23
sain bnuu jiremsen 15 weektei ymaa muuguntsurduud emch ene laag bichij ugsiin tgd hiigeed unthar margash ni shar nogoon ylgadas garch ired bhin shinjilgeger uwchin bgagvi urewsel muuguntsurtei garsan hariulj tus bloroi
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-06-25 20:23
Сайн байна уу лааны үлдэгдэл гарч байгаа. Баярлалаа
Guest - 2017-06-25 00:41
sain bnuu jiremsen 15 weektei ymaa muuguntsurduud emch ene laag bichij ugsiin tgd hiigeed unthar margash ni shar nogoon ylgadas garch ired bhin shinjilgeger uwchin bgagvi urewsel muuguntsurtei garsan hariulj tus bloroi
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-06-25 00:41
Сайн байна уу,эмчийнхээ заалтаар хэдэн өдөр хий гэсийн тэр заавраар нь хийнэ.Орой унтахын алдад үтрээндээ гүн байрлуулж хийнэ.Үтрээнд гүн байрлуулаагүй үед өглөө лаа бага зэргийн ялгарч болно.Баярлалаа
Guest - 2017-06-29 03:35
odoo 16 weektei jiremsen ymaa muuguntsurduud emch bichij ugsun ym ene laag hiij bolhuu ih hvchtei laa gj sonsson ym uragt nuluutei bolwuu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-06-29 03:35
Сайн байна уу, Жирэмсний эхний 3 сартайд хэрэглэхийг хориглоно. Түүнээс хойш эмчийн заалтаар мөөгөнцрийн үед хэрэглэж болно.
Guest - 2017-08-23 07:36
Sain bn uu minii bienii yum ireh boltson getel irdeggui ee deerees ni ene laag ochigdor hiitsen 7 honog hiine gesen hervee jiremsen boltson bol yamar negen muu ur dagavar bhgui bizdee
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-08-23 07:36
Сайн байна уу. Жирэмсний эхний 3 сартайд хэрэглэхийг хориглодог бөгөөд хэрэв жирэмсэн болмон бол эмчид хандаарай.
Guest - 2017-08-29 03:05
Sain bna uu! Ene laag heden honog heregleh heregtei we? Gadaad surdag bolohoir emchid uzuulj chadahgui bnaa. Zaawal hariulj uguurei
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-08-29 03:06
Сайн байна уу трихомониазын үед өдөрт 1 удаа (унтахын өмнө), 10 хоногийн турш, Клион-Д-100-ийн нэг шахмалыг усаар норгон үтрээндээ гүн оруулна. Зэрэгцээд 10 хоногийн турш Клион бэлдмэлийг 1 шахмалаар өглөө оройд 2 удаа, хоолны үеэр эсвэл хоолны дараа ууна. Шахмалыг бүтнээр нь залгина. Баярлалаа
Guest - 2017-08-31 02:54
Sain bna uu! Ene lasg hoyr udur hereglej bna aa ugluu vvreer ih zagtnalt uguh ymaa ene hewiin uzegdel uu?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-08-31 02:54
Сайн байна уу? Загатнаж байвал мөөгөнцрийн шинж тэмдэг дарагдаагүй улмаас үүсч болно. Лааны гаж нөлөө загатнах хэлбэрээр илэрч болно.
Guest - 2017-09-17 21:52
Сайн байна уу. Энэ үтрээний лааг хэрэглээд 2 хонож байна. 8 сартай жирэмсэн. Хэрэглэсний маргааш ус шиг yum үе үе гараад байна. Ургийн ус гараад байгаан болов уу, эсвэл ингэж гардаг уу?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2017-09-17 21:52
сайн байна уу?та хяналтын эмчдээ заавал нягтлан үзүүлээрэй,үтрээний шүүрэл бага багаар гарах тохиолдол бий .гэхдээ заавал үзүүлээрэй.баярлалаа
Guest - 2017-10-13 02:24
Sn bnuu bi 7-8 dolo honogtoi vedee ene laag 10 shirhegiig hereglesen yumaa.3 sartai Jiremsen hereglej bolohgui gesen bhiin. Uragt gaj noloo bii yu?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Д.Баярмаа - 2017-10-13 02:24
сайн байна уу урагт ямар нэг нөлөө байхгүй ээ.Ер нь жирэмсний эхний сартайд үтрээгээр ямар ч лааг хориглодог учир нь жирэмсний бага сартайд цочироож болохгүй тул.
Guest - 2017-10-14 20:05
metronidazol 500mg Laag sariin temdeg irsen uyd xereglej boloxuu ?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Д.Баярмаа - 2017-10-14 20:05
сайн байна уу болохгүйээ. Сарын тэмдэг дуусахаар лааг хэрэглээрэй.
Guest - 2017-10-20 02:20
Сайн бна уу. Жирэмсэн 5н сар гарантай. Энэ лааг хэрэглэж болохуу 1ш хэргэлсэн бгаа. Эмч бичэж өгөөгүй. Эмийн сангаас асууж бгаал авсан.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-10-20 02:20
Сайн байна уу жирэмсний эхний 3 сард хориглоно. Бусад тохиолдолд хэрэглэнэ. Баярлалаа
Guest - 2018-06-09 04:15
sn bnauu emch klion-d 100g odrin 1geer 7honog hiigsn ym onoodr ene laag hergelsn yma tegsn aimr haluu dvvgd horsuuld bhn odoo 17w tei ymaa
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-06-09 04:19
сайн байна уу аж нөлөө:Хэсэг газрын: ховор тохиолдолд үтрээний ханын салст цочрох, хэт мэдрэгших.Клион хавсарч ууж байгаа тохиолдолд:Хоол боловсруулах эрхтний талаас: дотор муухайрах, бөөлжих, хоолны дур хүсэл буурах, хэвлийн доод хэсгээр базлах, гүйлгэх, хэл өнгөртөх, исгэлэн, металл амт аманд бий болох зовиур нь ихсээд байвал давтан эмчдээ үзүүлээрэй баярлалаа
Guest - 2017-11-23 01:18
ene laag udriin 2 r bichij ugsiin 5 honog oroo 6 sartai jiremsen ugluu hiiged yawhaar butsaj garaad bhuu 10 honog hereglehuu 1 r tgj bolhuu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Энхцолмон - 2017-11-23 01:18
Сайн байна уу,хэрэглэж болно оо.Баярлалаа
Guest - 2018-02-01 01:17
Мазокоор флоркокк бактерт хэрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-01 01:17
Сайн байна уу Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл болон мөөгөнцөрийн үед хэрэглэж болно
Guest - 2018-03-04 18:44
sn bnu utreenees otgon tsagaan ym garaad bxn ug ni urewseltei bsn odoo tgd zagtnaad bx ym xaayaa. klion-D tei xamt metronidazoli 0.5-g 2 shaxmalaar 12 tsagaar uuj xereglej blxuu eswel oor antibiotiktoi xawsarch xereglexuu ta zaawal zowlogoo ogch tus bolooroi bayrlalaa
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-03-04 18:44
Сайн байна уу та заавал нарийн мэргэжлийн эмчид хандан шинжилгээ өгөөрэй
Guest - 2018-03-04 18:43
utree zagtnaxad turxdeg tos baidag bolwuu xelj tus bolooch
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-03-04 18:43
Сайн байна уу нарийн мэргэжлийн эмчид хандан шинжилгээ өгч өөрт тохирохыг хэрэглэнэ үү
Guest - 2018-03-15 02:49
Сайн байна уу? Төрөөд сар гаран болж байна. Шавхрага гараад дууссан. Биений юм ирээгүй байгаа. Тэгээд өчигдөр орой энэ лааг хийгээд унтсан , өглөө цустай ялгадас үтрээнээс гараад бас суухад маш их хүндүүртэй байх юм. Энэ хэвийн үзэгдэл үү? Лаа хийхэд Ингэж цус гардаг уу?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч М.Дэлгэрцэцэг - 2018-03-15 02:49
сайн байна уу? лаа хийхэд ийм зовиур илэрнэ гэж байгүй ээ төрсөн эмнэлэг дээрээ очиж үзүүлээрэй баярлалаа.
Guest - 2018-03-22 10:12
сайн бн уу энэ клион лааг өөр антибиотиктай хэрэглэж бга.тэгд давхар мөөгөнцөрийн эм хэрэглэх үү.
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-03-22 10:12
сайн байна уу та антибиотик уусны дараа ихэвчлэн мөөгөнцөртөхдөө ямар шинж илэрдгээс шалтгаална.амархан хүдэрдэг бол урьдчилан сэргийлэх тунгаар ууж болно.баярлалаа
Guest - 2018-04-23 13:59
Сайн байна уу, би 1 нас 5 сартай хөхүүл хүүхэдтэй юмаа. Доорхи 3 эмийг ууж болохуу. Клион-Д 100мг, метронидазол 250мг, юнидокс солютаб гэсэн 3 эмийг хамт хэрэглэ гэсэн юмаа.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2018-04-23 13:59
Сайн байна уу. хэрэв та эдгээр эмчилгээг хийлгэх гэж байгаа бол хүүхдээ хөхүүлэхгүй байх хэрэгтэй.
Guest - 2018-04-28 13:40
Сайн байна уу. Клион д нь лаа клион нь уухаар юм уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-04-28 13:40
сайн байна уу та хүүхдийн нарийн мэргэжлийн эмчид хандаарай баярлалаа
Guest - 2018-04-28 13:40
Сайн байна уу охин маань 4тэй. Цэцэрлэгээс халдвар аваад байна уу. Үтрээнээс нь юм гараад байна. Яавал дээр вэ
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-04-28 13:40
сайн байна уу та хүүхдийн нарийн мэргэжлийн эмчид хандаарай баярлалаа
Guest - 2018-04-30 19:29
сайн байна уу. энэ лааг үтрээнд хийж байгаа юмаа тэгсэн доошоогоо лаа нь гараад байх шиг бна. энэ нь зүгээр үү.
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-04-30 19:29
Сайн байна уу,гарна аа.Орой унтахдаа хийгээрэй.Баярлалаа.
Guest - 2018-06-09 04:23
Hi. Ene laag xeregleed 2dx xonogoos tsusarxag nyaltsgai ym doosh garaad bxiin nuruu xewliigeer zowiurtai bn ingedeg ym bluu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-06-09 04:24
сайн байна уу Гаж нөлөө:Хэсэг газрын: ховор тохиолдолд үтрээний ханын салст цочрох, хэт мэдрэгших.Клион хавсарч ууж байгаа тохиолдолд:Хоол боловсруулах эрхтний талаас: дотор муухайрах, бөөлжих, хоолны дур хүсэл буурах, хэвлийн доод хэсгээр базлах, гүйлгэх, хэл өнгөртөх, исгэлэн, металл амт аманд бий болох баярлалаа
Guest - 2018-06-03 13:37
sn bnu huuhed maani 2sar garantaa terjinan laag urevseld hereglej blhuu helj uguch
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-06-03 13:37
сайн байна уу хүүхдэд үзүүлэх гаж нөлөөг эмчтэй зөвлөлдсөний дараа эмчийн заавраар хэрэглэнэ баярлалаа
Guest - 2018-07-09 05:39
Sain bainuu? Neg sawangaar erhtenee ugaasan chni tsagiin daraa zagatnaad horsood ulaisan yumaa. Tegeed gadaadad baidag bolhoor tervvhen uydee namdaad zvgeer bolchxoor ni orhison. Odoo belgiin haritsaand oroh uyd tsagaan yum ih garaad haaya baga zereg zagatnaad bna. Klion D laag hiij bolhuu? Gadaadad baigaa bolhoor end vzvvleh barag l bolomjgvi baigaan
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э. Риймаа - 2018-07-09 05:39
сайн байна уу. Трихомонад, эсвэл мөөгөнцөрийн гаралтай үтрээний халдваруудын хэсэг газрын эмчилгээнд хэрэглэнэ. Трихомониазын үед өдөрт 1 удаа (унтахын өмнө), 10 хоногийн турш, Клион-Д-100-ийн нэг шахмалыг усаар норгон үтрээндээ гүн оруулна Мөөгөнцөрийн гаралтай вульвовагинитын үед өдөрт 1 удаа (унтахын өмнө), 10 хоногийн турш, Клион-Д-100-ийн нэг шахмалыг усаар норгон үтрээндээ гүн оруулна