Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Цефазолин 1гр

MANUFACTURER: Красфарма ОАО

1,250 ₮

Тоо хэмжээ:

  • Цефалоспорины I үеийн антибиотик. Грам эерэг, сөрөг нянгууд тухайлбал пенициллиназа фермент үүсгэдэггүй стафилококк, цус задалдаг стрептококк,пневмококк, сальмонелл, шигелл, зарим протея, Klebsiell-ын бүлгийн нянгууд, сахуугийн савханцар, гонококк зэрэгт үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Харин вирус, риккетси, мөөгөнцөр, эгэл биетэнд нөлөөлөхгүй

  • Фармакокинетик: Уухад гэдэсний ханаар шимэгдэхгүй. Харин булчинд тарихад цусанд амархан шимэгдэнэ. Тарьснаас хойш 1 цагийн дараа түүний цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрч, эмчилгээний үр нөлөөтэй концентраци 8-12 цаг хадгалагдана.Судсанд тарихад үйлдэл түргэн эхлэх боловч түргэн гадагшилна. Бэлдмэлийн 90% хэвээрээ шээстэй ялгарна

  • Ихэсийн хоригийг нэвтрэх ба хөхний сүүтэй бага зэрэг ялгарна

  • Цефазолин 1гр

  • Цефазолинд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн өвчнүүд тухайлбал амьсгалын замын халдвар, үжил, эндокардит, остеомиелит, перитонит, шээсний замын халдвар, идээлж үрэвссэн шарх зэрэгт хэрэглэнэ.

  • Булчин ба судсанд тарина. Булчинд тарих бэлдмэлийг 2-3мл тарианы ус буюу натрийн хлоридын изотоник уусмалд найруулж булчингийн гүнд тарина. Судсанд урсгалаар тарих бэлдмэлийг 10мл натрийн хлоридын изотоник уусмалд найруулж 3-5 минутын хугацаагаар аажим тарих ба судсанд дуслаар тарих бэлдмэлийг (0,5г-1г) 100-250мл натрийн хлоридын изотоник уусмал буюу 5%-ийн глюкозын уусмалд шингэлж 20-30 минутын хугацаагаар дуслаар тарина. Цефазолины насанд хүрэгсдийн хоногийн тун 1г-4г байна. Хэрэв өвчин үүсгэгч нь грам эерэг нян байвал насанд хүрэгсдийн 1 удаагийн тун 0,25г-0,5г-аар 8 цагийн зайтай тарина

  • Пневмококкоор үүсгэгдсэн амьсгалын замын өвчнүүд, цефазолинд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн шээсний замын өвчнүүдийн үед 0,5г-1г-аар 12 цагийн зайтай тарина. Грам сөрөг нянгуудаар үүсгэгдсэн өвчнүүдэд 0,5-1г-аар 6-8 цагийн зайтай тарина. Үжил, эндокардит ба бусад хүнд өвчнүүдийн үед хэрэглэх хоногийн тун 6г ба түүнээс дээш байна

  • Хүүхдэд хоногт 20-50мг/кг, хүнд тохиолдолд хоногт 100мг/кг хүртэл тунгаар хэрэглэнэ. (3-4 хувааж хэрэглэнэ). Бөөрний өвчтэй хүмүүст бага тунгаар хэрэглэнэ

  • Цефалоспорины бүлгийн антибиотикт хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй

Хамт худалдан авдаг бараа

Review

Guest - 2017-08-07 11:19
sn bnuu jiremsen uyd tarij boloh uu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-08-07 11:19
Сайн байна уу та 6сартайгаас дээш жирэмсэн тохиолдолд эмчийн заалтаар хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2017-07-31 07:00
Тус тариаг лидокайнаас өөр өвдөлтийг багасгах ямар усаар найруулж болох вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-07-31 07:00
Сайн байна уу, новокайнаар найруулж болно
Guest - 2017-05-03 22:47
Цефазолин тариаг 15 sayiig buurnii urewseld bichij ugsiin.tariagaa tsagtaa hiilgej chadahgui bolchood ципринол 0,5g 5 honog uuj heregleheer soluilsiin.ene her ur duntei boloo.
1800-1883 Лавлах төвийн эмч эмч А.Солонго - 2017-05-03 22:47
Сайн байна уу? Биеийн байдлыг үзэж эмчилгээ бичсэн Эмчийн зөвлөгөөг дагана уу? Баярлалаа
Guest - 2017-05-24 08:32
Цефазолин тариаг эмч сорил тавиулж судсаар хийлгэ гэсэн чинь сувилагч нь судсанд хийлгэж яадаг юм гээд шууд бөгсөнд хийчих юм. Болдог юмуу.
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-05-24 08:32
Сайн байна уу, Болно, Баярлалаа
Guest - 2017-05-30 20:34
Цефазолинг зөвхөн лидокайн-р шинглээд тарьж болох уу. Баярлалаа
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-05-30 20:34
Сайн байна уу болно. Баярлалаа
Guest - 2017-05-30 20:34
Цефазолинг зөвхөн лидокайн-р шинглээд тарьж болох уу. Баярлалаа
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-05-30 20:34
Сайн байна уу болно. Баярлалаа
Guest - 2017-08-06 18:52
tariag hiisenchn jhn ondgowchruu hatgaad bas boor halit hatgaad bxiin. omno ingedgu bsiin,. yg emchilgee hiij ehleel im shinj temdeg ilreed bxiin ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-08-07 10:42
Сайн байна уу үрэвслийн эмчилгээ хийж эхэлсэн үед эхэндээ сэдэрч өвдөх шинж илнрч болно. Баярлалаа
Guest - 2017-09-29 21:29
Yu????
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2017-09-29 21:29
сайн байна уу?манай сайтанд хандсанд баярлалаа
Guest - 2017-09-28 07:07
Бусад цефазолиноосоо өөр юм уу үйлдэл нь. Зураг нь харагдахгүйй байна
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2017-09-28 07:07
сайн байна уу бусадаасаа ялгаа байхгүй. үйлчилж байгаа бодис нь адилхан
Guest - 2017-09-29 21:28
Sn bn uu? Ene tariag tariad 3 honoj bn tgsn genet yum tuuraad tgd zagtnaad bhiin. Yamr ngn surug nuluu gj bgaa
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2017-09-29 21:28
сайн байна уу?тухайн эмийн бодисонд мэдрэг,харшламтгай байж болно.баярлалаа
Guest - 2017-09-29 21:28
Sn bn uu? Ene tariag tariad 3 honoj bn tgsn genet yum tuuraad tgd zagtnaad bhiin. Yamr ngn surug nuluu gj bgaa
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2017-09-29 21:28
сайн байна уу?тухайн эмийн бодисонд мэдрэг,харшламтгай байж болно.баярлалаа
Guest - 2017-09-29 21:29
Sn bn uu? Ene tariag tariad 3 honoj bn tgsn genet yum tuuraad tgd zagtnaad bhiin. Yamr ngn surug nuluu gj bgaa
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2017-09-29 21:29
сайн байна уу?тухайн эмийн бодисонд мэдрэг,харшламтгай байж болно.баярлалаа
Guest - 2017-10-13 23:12
5 сартай жирэмсэн бөөр өвдсөн хийлгэж болох уу? Эмч 5өдөр өдөрт 3 удаа нийт 15-ийг бичсэн байна
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2017-10-13 23:12
Сайн байна уу эмчийн заалтаар шаардлагатай үед хйиж болно
Guest - 2017-12-30 10:40
1 nastai 3 nastai 2 huuhded yaj tarih we?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-12-30 10:40
Сайн байна уу, антибиотек тул манайхаас зөвлөгөө өгөх боломжгүй байгаа, шаардлагатай гэвэл эмчид хандаж байж хэрэглэнэ, Баярлалаа

Guest - 2018-01-29 02:12
Sain baina uu? Cefazoliniig natrii bolon lidocaina-aar holij nairuulj taridaggui yumu? Neg emch 1 natrii bolon lidocain-aar nairuulaad bulchind gej bichsn bsn. Nuguu emch ter 2iig holidoggui, neg bol 2 natrii, esvel 2 lidocain-aar nairuuldag geh yum. Bayarlalaa.
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-01-29 02:12
Сайн байна уу Цефазолиныг натри болон лидокайнаар хольж найруулж болно
Guest - 2018-01-29 02:11
Sain baina uu? Cefazoliniig natrii bolon lidocaina-aar holij nairuulj taridaggui yumu? Neg emch 1 natrii bolon lidocain-aar nairuulaad bulchind gej bichsn bsn. Nuguu emch ter 2iig holidoggui, neg bol 2 natrii, esvel 2 lidocain-aar nairuuldag geh yum. Bayarlalaa.
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-01-29 02:11
Сайн байна уу Цефазолиныг натри болон лидокайнаар зэрэг найруулж болноо