Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Хлорфенамин 4мг х 20


MANUFACTURER: Монос Фарм ХХК
GENERIC: Хлорфенамин 


1,100 ₮

Тоо хэмжээ:

Хлорфенамин нь гистаминий эсрэг үйлдэлтэй бэлдмэл бөгөөд гистаминий Н1 рецепторт хориг үүсгэж гистаминий бие махбодид үзүүлэх сөрөг нөлөө хялгасан судасний нэвчимтгий чанарыг багасгахын зэрэгцээ эдэд гистамин шалтгаант хаван үүсэх, артерийн даралт буурах зэрэг үзэгдлийг саатуулна. Үүний үр дүнд гистамины нөлөөгөөр үүсэх харшлын аливаа илрэл багасна. Хлорфенамин нь төв мэдрэлийн системд нөлөөлж тайвшруулах, нойрсуулах үйлдэл үзүүлдэггүйгээрээ гистаминий эсрэг бусад бэлдмэлээс ялгаатай.

  • Хлорфенамин 4мг

  • Харшлын гаралтай загатнаа 

  • Чонон хөрвөс 

  • Дерматит 

  • Ринит 

  • Квинкийн хаван 

  • Бронхийн багтраа зэрэг эмчилгээнд хэрэглэхээс гадна мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ

  • Насанд хүрэгсэд болон 12-с дээш насны хүүхэд 4мг-аар 4-6 цагийн зайтай эсвэл 8-12 мг аар 12 цагийн зайтай ууна

  • 2-6 насны хүүхэд1 мг-аар 4-6 цагийн зайтай; 6-12 насны хүүхэд 2 мг-аар 4-6 цагийн зайтай ууна

  • Гаж нөлөө: Хааяа бие сулрах, нойрмоглох байдал илэрч болзошгүй

  • Цээрлэлт: Жирэмсэний эхний 3 сар, 2 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй

  • Анхааруулга: Глаукома, гипертиреодизм, зүрх судасны хүнд өвчин, түрүү булчирхай томорсон үед болгоомжтой хэрэглэнэ

Хамт худалдан авдаг бараа