Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Дуовит эр №30


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d


19,000 ₮

Тоо хэмжээ:

Эрчүүдэд зориулсан Дуовит Pikovit for menТөрөл бүрийн аминдэм ба эрдэс бодис агуулсан энэ шахмал бол эм биш бөгөөд эрчүүдэд зориулан бүтээсэн биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.Эмийн үйлдэл, шинж чанар: Дуовит хальсанцар бүрхүүлтэй энэ шахмал нь эрчүүдийн идэвхтэй амьдралд чухал хэрэгцээт амин дэм ба эрдэс бодисыг агуулна.Аминдэм болоод эрдэс бодис нь хүний эд эс бүрийн бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас бодисын солилцоог хэвийн явуулахад хоол тэжээлээс гадна хүрэлцэхүйц хэмжээний аминдэм, эрдэс бодис шаардлагатай.Орчин үеийн амьдралын хэмнэлээс үүдсэн байж болох хоол тэжээлийн найрлага дахь амин дэм, эрдэс бодисын дутагдал нь улмаар хөдөлмөрийн чадвар буурахад хүргэдэг.Амин дэм ба эрдэс бодисын зохист нөөц нь бие махбодийн дасан зохицох үйл явцад тусалж, стрессийн улмаас үүсдэг хэт исэлдэлтийн бүтээгдэхүүний хорт нөлөөнөөс хамгаалдаг.Бие махбодь амин дэм, эрдэс бодисыг нийлэгжүүлдэггүй, зөвхөн хоол тэжээлийн хамт гаднаас авч хэрэглэдэг тул тэдгээрийг хүнстэй хамт авч чадаагүй тохиолдолд хүнсний нэмэлт байдлаар хэрэглэх нь зүйтэй.Өдөр тутмын стресс, оюуны болон биеийн хүчний хэт ачаалалд байдаг өндөр идэвхтэй эрчүүдэд зарим төрлийн амин дэмүүд, ялангуяа чөлөөт радикалуудыг устган хэт исэлдэлтийг багасгах үйлдэл бүхий А,С,Е аминдэмүүд, цусны эргэлтийг дэмжихийн тулд гомоцистейны хэмжээг бууруулдаг, эрдэс бодисуудтай хамтран бодисын солилцоонд оролцож энергийн хангалтыг нэмэгдүүлдэг, эд эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлдэг В бүлгийн амин дэмүүд онцгой чухал хэрэгцээтэй байдаг.Амин дэм ба эрдэс бодисын зохист найрлага бүхий хальсанцар бүрхүүлтэй Дуовит бэлдмэлийг бие махбодь дахь витамины өсөн нэмэгдсэн хэрэгцээг хангах зорилгоор болон, хоол хүнсний бүтэц найрлага хангалтгүй байгаа үед хүнсний нэмэлт хэлбэрээр хэрэглэнэ. Өдөрт нэг шахмалыг уухад хоногийн хэрэгцээг бүрэн хангана.

  • Витамин А 1000 мкг

  • Витамин D 5 мкг

  • Витамин В1 1.5 мг 

  • Витамин В2 0.7мг 

  • Витамин В6 2 мг   

  • Витамин В12 6 мкг 

  • Витамин С 60 мг 

  • Витамин Е 30 мг 

  • Ниацин 20 мг 

  • Пантотены хүчил 6.4 мг 

  • Фолийн хүчил 200 мкг 

  • Биотин 30 мкг 

  • Цайр 15 мг    

  • Төмөр 10 мг 

  • Зэс 2 мг   

  • Йод 150 мкг 

  • Магни 100 мг

  • Марганец 3.5 мг 

  • Туслах бодисууд:

  • Магнийн исэл

  • Целлюлоза

  • Лактоз

  • Цайрын сульфат

  • Аскорбины хүчил

  • Төмрийн фумарат

  • Альфа-токоферил ацетат

  • Никотинамид

  • Марганецын сульфат

  • Зэсийн сульфат

  • Пантотенат кальци

  • Ретинилын ацетат

  • Будагч бодис- Е171,131

  • Рибофлавин

  • Тиамин нитрат

  • Пиридоксин гидрохлорид

  • Холекальциферол

  • Фолийн хүчил

  • Кали йод

  • Биотин

  • Цианокобаламин

  • Найрлагад нь глютен агуулагдаагүй

  • Бүрхүүлтэй нэг шахмалд:Амин дэм А 1000 мкг

  • Амин дэм Д 5,0 мкг 

  • Амин дэм В1 1,5 мг 

  • Амин дэм В2 1,7 мг 

  • Амин дэм В6 2,0 мг

  • Амин дэм В12 6,0 мкг 

  • Амин дэм С 60 мг 

  • Амин дэм Е 30 мг 

  • Ниацин 20 мг 

  • Кальци пантотенат 7,0 мг 

  • Фолийн хүчил 200 мкг 

  • Биотин 30 мкг 

  • Цинк 15 мг 

  • Төмөр 10 мг

  • Зэс 2,0 мг 

  • Иод 150 мкг 

  • Магний 100 мг

  • Марганец 3,5 мг агуулагдана

  • Дуовит эрэгтэйчүүдэд зориулсан, бүрхүүлтэй шахмал нь идэвхитэй амьдралын хэв маягаар амьдарч буй эрэгтэйчүүдэд нэн шаардлагатай амин дэм ба эрдэс бодисуудыг агуулдаг. Энэ нь чөлөөт радикалуудын цэвэрлэгч ба эд эсийг исэлдэхээс хамгаалдаг антиоксидантууд болон гомоцистеины бодисын солилцоонд оролцдог В бүлгийн амин дэмүүд ( В12, В6 ба фолийн хүчил )-ын комбинацийг агуулдаг. Цусны сийвэнд гомоцистеины агууламж нэмэгдэхэд зүрх судасны өвчлөл үүсэх халгаат хүчин зүйл болдог. Эдгээр амин дэмүүд дутагдахад гипергомоцистеинеми үүсдэг

  • Өдөрт нэг шахмалаар хэрэглэнэ. Шахмалыг хоолны дараа бага зэргийн усаар даруулан бүхлээр нь залгиж хэрэглэнэ

  • Тухайн бодист мэдрэг хүн хэрэглэхгүй

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2014-10-29 10:59
belgiin sulrald yu sain be.
1800-1883 Лавлах төвийн эмч Д,Оюунчимэг - 2014-10-29 10:59
Виагра-Эр бэлэг эрхтний хөвчрөх үйл ажиллагааны хямралыг эмчлэх эм. Силденафил хүний тусгаарласан сийрхий биед шууд сулруулах нөлөө үзүүлдэггүй ба цГМФ-г задалдаг ФДЭ5 ферментийг дарангуйлан азотын оксидын үйлдлийг хүчжүүлдэг. Бэлгийн ажлыг бүрэн хангах чадваргүй эр бэлэг эрхтний аөвчрөх үйл ажиллагааны эмчилгээнд хэрэглэнэ. Силденафил нь зөвхөн бэлгийн дур хүслийн цочруул байгаа тохиолдолд үр дүнтэй.
Guest - 2014-10-30 07:03
belgiin sulrald yu sain be.
1800-1883 Лавлах төвийн эмч Д,Оюунчимэг - 2014-10-30 07:03
Belgiin surald duovit shaardlagagui.Duovit n darhlaa demjihed tustai. Harin belgiin sulraltai gej onoshlogdson bol yohimet , viagra, bei-er geh met buteegdehuunuud bgaa.
Guest - 2014-12-05 11:53
сайн уу энэ өдрийн мэнд хүргэе доувит би нөхөртөө авч өгсөн одоо уугаад дуусч байна , ер нь байнга уух естой юм уу нэг л 30 ширхэг уух ёстой юу , өөрт нь нээх өөрчлөлт өгөөд байгаа нь надад мэдэгдэх юм алга
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2014-12-05 11:53
Дор хаяж 3 сар хэрэглэх хэрэгтэй.
Guest - 2015-02-25 20:34
Эр дуовит бэлгийн ажилд эерэг нөлөө өгөх үү
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-02-25 20:34
витамин Е агуулдаг тул бэлэг эрхтний үйл ажиллагаа дэмжинэ
Guest - 2015-02-25 20:35
Эр дуовит бэлгийн ажилд эерэг нөлөө өгөх үү
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-02-25 20:35
витамин Е агуулдаг тул бэлэг эрхтний үйл ажиллагаа дэмжинэ
Guest - 2015-02-25 20:35
сайн уу энэ өдрийн мэнд хүргэе манай нөхөр одоо 34 настай жаахан ядрахаар цагаан хорхой нь гарч ирээд байх юм , нэг солонгос эм уудаг юм алга болчих хэсэг байж байгаад гараад ирэх юм , шинжилгээ өгөх ёстой юу , эсвэл таарах уух эм байна уу бүр устгах
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-02-25 20:35
Арьс өнгөний эмчид үзүүлж шинжилгээ өгөх хэрэгтэй
Guest - 2015-04-17 11:00
A vitamin orson bn. Ondor bolhod tus boloh u. 18nastai
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-04-17 11:00
Сайн байна уу өсөлт дэмжих хэмжээний тунгаар ороогүй байгаа
Guest - 2015-09-01 13:19
хурдан дур тавиад байна юу уух аэ
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-09-01 13:19
Сайн байна уу эрэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид хандан зөвөлгөө аваарай. Баярлалаа
Guest - 2015-09-01 13:23
Сайн байна уу? Дуовит Эр даавар буюу андроген дааварыг агуулах уу ер нь эрэгтэй хүн ямар үед андроген даавар гаднаас авдаг вэ? Би ддоо 19 настай, булчингийн хөгжил болон дуу хоолойгоо бүдүүсгэх зорилгоор хэрэглэж болох уу? хэрэв болдог бол ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-09-01 13:23
Сайн байна уу эрэгтэй даавар агуулаагүй дан эрдэс витамин найрлагандаа агуулсан та дээрх зорилгоор хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2015-12-30 17:58
Cайн байна уу энэ витамин үр тогтоох чадвар сайжруулах уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-12-30 17:58
Сайн байна уу биеийн ерөнхий үйл ажиллагааг сайжруулна. Баярлалаа
Guest - 2015-12-30 20:26
Sain bna uu. Eregtei hund huch tamir ughuur ymr beldmel zuwluh we. Tamirdaad bais hiiged l ydraad bn.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-12-30 20:26
Сайн байна уу биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг бол ажил амралт зохицуулах хэрэгтэй. Баярлалаа
Guest - 2015-10-09 17:10
Ууж дуусаад нэг сар өнжих үү шууд үргэлжлүүлээд ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Г. Отгонтөгс - 2015-10-09 17:10
Сайн байна уу.3 сар уухад нэг курс болно.Тиймээс та өнжилгүй үргэлжлүүлээд ууж болно.
Guest - 2015-10-22 18:06
Cайн байна уу энэ витамин үр тогтоох чадвар сайжруулах уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2015-10-22 18:26
Сайн байна уу Төрөл бүрийн аминдэм ба эрдэс бодис агуулсан энэ шахмал бол эм биш бөгөөд эрчүүдэд зориулан бүтээсэн биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.
Guest - 2015-12-30 14:58
Архи уувал зүгээр үү?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-12-30 14:58
Сайн байна уу эмийн үйлчилгээ буурна. Баярлалаа
Guest - 2015-12-02 05:33
Архи уувал зүгээр үү?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2015-12-02 05:33
Сайн байна уу архитай цуг хэрэглэж болохгүй
Guest - 2016-01-18 11:12
Сайн байна уу? эр эсийн тоог нэмэгдүүлэхэд ямар эм, бүтээгдэхүүн хэрэглэвэл болох вэ? энэ тохиолдолд Дuovit хэрэглэхэд үр дүн өгөх үү?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2016-01-18 11:12
Сайн байна уу Верона нь олиго-астеноспермийг эмчлэх зохимжтой бэлдмэл болох нь батлагдсан. Тэрээр Лейдигийн эсийг(тэрээр андрогенийг ялгаруулдаг) идэвхижүүлэн сэргээдэг. Уг эсийг лютинжүүлэгч гормоны ялгаралтыг ихэсгэх болон сперматозоид болон спермагений үйл ажиллагааг дэмжигч Сертолийн эсийн тоог нэмэгдүүлэн бэлгийн эсийн өсөлтийг ихэсгэх замаар дээрх эсийг дэмждэг байна.Баярлалаа
Guest - 2016-01-30 15:31
Гормон нөхөх эм танайд байга юу?
1800-1883 Лавлах төвийн эмч Р. Мөнхдаваа - 2016-01-30 15:31
Сайн байна уу, манай эмийн сангуудаар даавар орлуулах эм байгаа. Та эмчийн зааврын дагуу авч болно.
Guest - 2016-02-19 01:48
Сайн байна уу? Манай нөхөр үрийн шингэний шинжилгээ Эх нялхаст өгсөн юмаа. Тэгээд Эр бэлгийн эсийн тоо цөөрсөн /oligo asteno teratozoo spermia-ийм онош гарсан байна. би зарим үгийг буруу бичсэн байж магад эмчийн бичгийг сайн гаргахгүй байна./ гэсэн оношинд ямар эм бэлдмэл хамгийн сайн бэ зөвлөгөө өгөөч. Эмч Ортомол фертил плюс гэсэн эм бичиж өгсөн. Энэ нь монголд байдаггүй байх. ямар ч байсан олоогүй. Энэ эмийг олж өгөх боломж байна уу? Бид хүүхэдтэй болох гээд чадахгүй байгаа юмаа. Эрэгтэй хүн өөр ямар шинжилгээ энэ тэр өгөх ёстойн болоо. Үрийн шингэний шинжилгээг хаана сайн найдвартай хийдэг юм бол. Зөвлөөч эмч нараа.
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б. Одгэрэл - 2016-02-19 01:48
Сайн байна уу Эх нялхас хамгийн сайн найдвартай шинжилгээ хийнэ.Баярлалаа
Guest - 2016-04-19 11:09
Дуовит нь GYM-д явж байгаа хүн хэрэглэх үед үр дүн, хэр нөлөө үзүүлэх бол. (жин нэмэх, энерги нөхөх,өөр сайн талууд байдаг уу) зөвөлж өгөөч
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2016-04-19 11:09
сайн байна уу Дуовит эрэгтэйчүүдэд зориулсан, бүрхүүлтэй шахмал нь идэвхитэй амьдралын хэв маягаар амьдарч буй эрэгтэйчүүдэд нэн шаардлагатай амин дэм ба эрдэс бодисуудыг агуулдаг.
Guest - 2016-04-21 11:08
Сайн байна уу.Элгэнд ямар нэгэн нөлөө байгаа юу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б. Одгэрэл - 2016-04-21 11:08
Сайн байна уу Одоогоор гаж нөлөө тодорхойлогдоогүй байна.
Guest - 2016-07-07 08:20
15tai hun ashiglaj boloh uu ?
Guest - 2016-07-07 08:20
15tai hun ashiglaj boloh uu ?
Guest - 2016-07-09 06:19
бэлгийн сулралд ямар эмчилаээ хийлгэх бэ
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-07-09 06:19
Сайн байна уу урологийн эмчид үзүүлээрэй. Баярлалаа
Guest - 2016-07-29 09:50
udaan suuj tolgoigoo ajillullhaar tolgoi neg olon talaas neg ymaar hatgaadch bga ymshig boloh ym ? medreliin ydargaa yu computer deer ih suudag ennes uuval zuger bolhu ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-07-29 09:50
Сайн баЙНА УУ,Мэдрэлийн ядаргаа байж болно мөн тархины судасны нарийсал,цусан хангамжийн дутагдал байж болох учраас нарийн мэргэжлийн мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ витаминыг тамир тэнхээ сайжруулах журмаар ууж болно.Баярлалаа
Guest - 2016-08-29 03:22
Хоолны дараа уух уу? Хамаагүй юу?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-08-29 03:22
Сайн байна уу,Өдөрт нэг шахмалаар хэрэглэнэ.Шахмалыг хоолны дараа бага зэргийн усаар даруулан бүхлээр нь залгиж хэрэглэнэ.Баярлалаа
Guest - 2016-08-29 03:21
Хоолны дараа уух уу? Хамаагүй юу?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-08-29 03:21
Сайн байна уу,Өдөрт нэг шахмалаар хэрэглэнэ.Шахмалыг хоолны дараа бага зэргийн усаар даруулан бүхлээр нь залгиж хэрэглэнэ.Баярлалаа
Guest - 2016-11-09 19:40
Сайн байна уу? Би дуовит 3 сар ууж байгаа юм. 1 курс болоод хэдий хугацаанд завсарлаад дахиж ууж болох вэ? Ер нь байнга хэрэглээд байж болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2016-11-09 19:40
Сайн байна уу, 3 сар хэрэглэсэн бол 2-3 сар завсарлаад хэрэглэж болно,
Guest - 2017-03-08 19:17
Энэ эм өсөлтөнд нөлөөлөх болов уу
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-03-08 19:17
Сайн байна уу. Эрэгтэйчүүдийн өдөр тутамын амин дэм эрдэсийн хэрэгцээг хангаж өгнө.
Guest - 2017-03-21 19:31
Үрийн шингэнээ удаан барихгүй юм. Яавал дээр болох вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-03-21 19:31
Сайн байна уу, эрэгтэйчүдийн эмчид үзүүлээрэй, Баярлалаа
Guest - 2017-04-05 00:33
sain baina uu? bi odoo 21tei yum. nuruu tseejin deer batag garaad baih yum humuus gormon geh yum. gormon nohoh uu ene duovit. oor gormon nohoh em bn uu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж, Давааболор - 2017-04-05 00:33
Сайн байна уу, гормоныг бол дотоод шүүрлийн эмчид үзүүлж шинжилгээ хийлгэж байж хэрэглэнэ, дуовит бол олон найрлагатай витамин байгаа,
Guest - 2017-06-26 19:29
энэ дуовит витамин жин нэмэх үү амт нь ямар вэ гашуун уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-06-26 19:29
Сайн банйа уу,Ямар нэг гашуун амтгүй,бага зэрэг жин нэмж болно.
Guest - 2017-06-26 19:29
жин нэмдэг ямар витамин байх вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-06-26 19:29
Сайн байна уу,апетоны жин нэмэгч уургууд байгаа .
Guest - 2017-08-10 11:34
Сайн байна уу манай нөхөр олон цагаар зогсдог ажил хийдэг юм аа тэгээд орой унтах гэхлээр л хөлнийх нь булчин өвдөөд байх юм шөрмөс нь татахгүй мөртлөө булчин нь өвддөг дуовит уувал зүгээр болуу өөр ямар эм ууж болох уу? Г
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-08-10 11:35
Сайн байна уу магни ууж болно гэхдээ ачааллын улмаас өвдөж байгаа тул сайн амраах хэрэгтэй.Бүлээн усанд хөлийг нь дүрэх тос түрхэж массажлах халуун бигнүүр тавих ачааллаа багасгах зэргээр энэ бүхний дараа бас өвдөөд байвал эмчид хандан үзүүлж зөвөлгөө аваарай. Баярлалаа
Guest - 2017-08-10 11:36
Магни кальц дутахаар хөлийн булчин өвддөг гэж сонссон манай нөхөрийн булчин нь орой болгон өвддөг ямар эм витамин хэрэглэх вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-08-10 11:36
Сайн байна уу магни болон кальци дутагдах үед булчингаар өвдөж болно. Шинжилгээ өгч байж дутагдсан эсэхийг тодорхойлно. Баярлалаа
Guest - 2017-08-10 11:36
Магни кальц дутахаар хөлийн булчин өвддөг гэж сонссон манай нөхөрийн булчин нь орой болгон өвддөг ямар эм витамин хэрэглэх вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-08-10 11:36
Сайн байна уу магни болон кальци дутагдах үед булчингаар өвдөж болно. Шинжилгээ өгч байж дутагдсан эсэхийг тодорхойлно. Баярлалаа
Guest - 2017-11-24 05:38
Ene yngchu samnok gdg bvteegdhvvnii zurgiin ywuulah bolomjtoi yu aptekd bdg yum bolwuu aptekd bdggvim bn
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Энхцолмон - 2017-11-24 05:38
https://emonos.mn/category/product/39208/ та энэ сайтнаас хараарай
Guest - 2017-09-24 19:40
2юмуу 3дахь аа хийх гэхээр хөвчирсөн ч гэсэн буцаад буучихаад байна энэ эм тус болох болвуу?
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-09-24 19:40
Сайн байна уу. Энэ эм эрэгтэйчүүдийн дархлаа дэмждэг эм юм шүү.
Guest - 2017-11-12 00:45
Сайн байна уу. Би 30 настай л даа. Сүүлийн үед их санаа зовох боллоо. Эрэгтэй гормоны дутагдал гэж байдаг уу. Хаана яааж оношлуулах вэ. Дуу хоолой их сул, дээрээс нь хэт туранхай туниа муутай ч юм шиг санагдах боллоо. Тусгай эм бэлдмэл гэж бий юу хэлж зөвөлгөө өгөөч
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Д.Баярмаа - 2017-11-12 00:45
сайн байна уу байж болно.дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмчид хандаарай.
Guest - 2017-11-24 04:32
Энэ янгчу самнок гэдэг бүтээгдхүүн аптекаар байдаг эм үү бэлдмэл юм уу?хаанаас яаж олдог юм болоо зургийн явуулах болмж байнуу, тусалсан танд баярлалаа
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Энхцолмон - 2017-11-24 04:32
https://emonos.mn/category/product/39208/ та энэ сайтнаас хараарай
Guest - 2017-11-24 05:22
Энэ янгчу самнок гэдэг бүтээгдхүүн аптекаар байдаг эм үү бэлдмэл юм уу?хаанаас яаж олдог юм болоо зургийн явуулах болмж байнуу, тусалсан танд баярлалаа
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Энхцолмон - 2017-11-24 05:22
Сайн байна уу,манай моносын салбаруудаар байгаа.Баярлалаа
Guest - 2017-11-24 02:07
Sulraltai bolson gj bdood bn yu hereglehvv solongost bgaa blhoor emchid handah bolomjgvi bn
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Энхцолмон - 2017-11-24 02:07
Дуовит эрэгтэйчүүдэд зориулсан, бүрхүүлтэй шахмал нь идэвхитэй амьдралын хэв маягаар амьдарч буй эрэгтэйчүүдэд нэн шаардлагатай амин дэм ба эрдэс бодисуудыг агуулдаг.В бүлгийн амин дэмүүд ( В12, В6 ба фолийн хүчил )-ын комбинацийг агуулдаг. Янгчусамнок гээд солонгосын бүтээгдэхүүн байгаа хэрэглэж болно.
Guest - 2017-11-24 02:07
Deer asuultand hariu ognvv?bayrlala
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Энхцолмон - 2017-11-24 02:07
Дуовит эрэгтэйчүүдэд зориулсан, бүрхүүлтэй шахмал нь идэвхитэй амьдралын хэв маягаар амьдарч буй эрэгтэйчүүдэд нэн шаардлагатай амин дэм ба эрдэс бодисуудыг агуулдаг.В бүлгийн амин дэмүүд ( В12, В6 ба фолийн хүчил )-ын комбинацийг агуулдаг. Янгчусамнок гээд солонгосын бүтээгдэхүүн байгаа хэрэглэж болно.
Guest - 2017-11-24 02:27
Yangchu somnak gdg bvteegdhvvn yg ymar vilcholgeetei we
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Энхцолмон - 2017-11-24 02:27
Сайн байна уу,эр бэлэг эрхтний цусан хангамжийг сайжруулна,түрүү булчирхай болон төмсөгний үрэвслийг бууруулна,дархлаа сайжруулж эд эсийн нөхөн төлжилтийг дэмжинэ,ясны хугарал, зөөлөн эдийн гэмтлийн эдгэрэлтийг түргэсгэнэ,хорт хавдар үүслээс сэргийлнэ,эр бэлгийн эсийн тоог нэмэгдүүлнэ,эрэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааны алдагдлыг сайжруулна,бэлгийн харилцаанд орохоос өмнөх сэрэл мэдрэмжийг нэмэгдүүлнэ.
Guest - 2017-12-18 22:19
Эрэгтэйчүүдийн солонгос бэлдмэл байгаа юу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-12-18 22:19
Сайн байна уу янгчунсамнок гэж байгаа. Баярлалаа
Guest - 2017-12-27 19:08
Дархлаа дэмжихүү?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-12-27 19:08
Сайн байна уу? Олон найрлагатай витамин тул дархлааг дэмжинэ
Guest - 2018-02-06 07:52
Сайн уу? Архаг ядаргаанд хэр үр дүнтэй вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-02-06 07:52
Сайн байна уу витамин, эрдэстэй учраас ядаргаанд ууж болно.
Guest - 2018-02-06 07:50
Сайн уу? Архаг ядаргаанд хэр үр дүнтэй вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Цэрэнчимэд - 2018-02-06 07:50
Сайн байна уу витамин, эрдэстэй учраас ядаргаанд ууж болно.
Guest - 2018-02-28 20:39
Унтахын өмнө ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч М.Дэлгэрцэцэг - 2018-02-28 20:39
сайн байна уу? өглөөгүүр юмуу өдрийн цагаар уувал тохиромжтой. ус сайн уух ёстой шүү. баярлалаа.
Guest - 2018-02-28 20:39
Унтахын өмнө ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч М.Дэлгэрцэцэг - 2018-02-28 20:39
манай сайтанд хандсанд баярлалаа.
Guest - 2018-04-17 10:45
Сайн байнуу Дувовит ууж байхда хамт салимон ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-04-17 10:45
Сайн байна уу,ууж болохгүй.Баярлалаа
Guest - 2018-05-01 11:04
darxla demjij tsus shingelex vv vr dvn n xer sain be
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-05-01 11:05
сайн байна уу шууд дархлаа дэмжиж цус шингэлэхгүй ээ витамин ууснаар бодисын солилцоог дэмжин дархлаа сайжирдаг. баярлалаа
Guest - 2018-05-14 15:19
Хөнгөлөөд хэд болох вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-05-14 15:19
Сайн байна уу,эмийн сангаас асуугаарай.Баярлалаа.
Guest - 2018-07-13 10:32
Өндөр болхийн тулд ямар бүтээгдэхүүн хэргэлхү одоо 18 тай
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-07-13 10:32
сайн байна уу сенрбик, витрум тинежер, хүүхдийн кальци, д витамин байгаа баярлалаа
Guest - 2018-08-19 18:48
Даатгалын хөнгөлөлтөнд орох уу энэ
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-08-19 18:48
сайн байна уу даатгалын мэдээллийг өөрт ойр эмийн сан. өрхийн эмнэлэгээсээ асуугаарай баярлалаа