Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Кардиомагнил 75мг №100


MANUFACTURER: Nycomed Austria GmbH


11,500 ₮

Тоо хэмжээ:

Фармакологийн үйлдэл: Ацетилсалицилын хүчил ба магнийн гидроксидоос тогтсон нийлмэл найрлагатай бэлдмэл. Ацетилсалицилын хүчлийн їйлдлийн механизм нь циклооксигеназ ферментийг эргэлтгїйгээр дарангуйлж тромбоксан А2-ын нийлэгжилтийг саатуулан улмаар томбоцитын бєєгнєрємтгий чанарыг багасгана. Ацетилсалицилын хүчил нь тїїнчлэн халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Кардиомагнилын найрлага дахь магнийн гидроксид нь хоол боловсруулах замын салст бүрхүүлийг ацетилсалицилын хүчилийн үйлчлэлээс хамгаална.

  •  Үйлчлэгч бодис: Ацетилсалицилын хүчил 75 мг ба 150мг. Магнийн гидроксид 12.2 мг ба 30.39 мг тус тус агуулагдана


  • Гаж нөлөө:Чонон хөрвөс (олонтаа), квинкийн хаван (олонтаа),гуурсан хоолойн агчих 

  • Хоол боловсруулах зам: Дотор муухайрах (олонтаа), цээж хорсох (байнга), бөөлжих(олонтаа), хэвлий орчмоор өвдөх, ходоод ба 12 хуруу гэдэсний салст бүрхүүлийн шархлаа (хааяа), элэгний ферментийн идэвх ихсэх (ховор), амны хөндийн үрэвсэл (маш ховор), хоол боловсруулах замын дээд хэсгий нулайлтат гэмтэл, нарийсал (маш ховор), бүдүүн гэдэсний үрэвсэл, гэдэсний цочрол хурцдах

  • Цус төлжүүлэх систем: Цус шүүрэмтгий болох(байнга), цус багдалт (ховор), цусан дахь протромбины хэмжээ багасах, тромбоцитопени, нейтропени, цус төлжилгүйдлийн цус багадалт (маш ховор), эозинофили (маш ховор), агранулоцитоз (маш ховор)

  • Төв мэдрэлийн систем: Толгой эргэх (хааяа), толгой євдєх (олонтаа), нойргүйдэл (байнга), нойрмоглох (хааяа), чих шуугих, тархинд цус харвах 

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2014-08-02 19:20
Танай эмийн сангаас цус шингэлэх эм асуухад энэ эмийг егсен цус шингэлдэг талаар бичээгуй байхын ингэж буруу тайлбарлаж зараад асуудал гарвал хариуцахуу жнь энэ эмийг ууж байгаа дээ
1800-1883 Лавлах төвийн эмч С.Сэлэнгэ - 2014-08-02 19:20
Ацетилсалицилын хүчлийн їйлдлийн механизм нь циклооксигеназ ферментийг эргэлтгїйгээр дарангуйлж тромбоксан А2-ын нийлэгжилтийг саатуулан улмаар томбоцитын бєєгнєрємтгий чанарыг багасгана гэдэг нь цусны бүлэгнэлтийн эсрэг үйлчилж цус шингэлнэ гэсэн утгатай юм.
Guest - 2015-12-31 01:55
кардио магнилииг өдөрт нэг удаа уухдаа өглөө өдөр оройн аль цагт уух нь зөв вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-12-31 01:55
Сайн байна уу өглөөд уудаг. Баярлалаа
Guest - 2016-02-21 03:37
Сайн байн уу жирэмсэн хун ууж болхуу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-02-21 03:37
Сайн байна уу,Энэ эмиЙг жирэмсэн хүн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.Баярлалаа
Guest - 2016-09-16 22:48
Er ni engiin ugeer oilgohod amarhanaar bichihgui bol anagaahiin mergejliin gadaad ner tomiyog jiriin humuus oilgohgui shdee
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Гэрэлмаа - 2016-09-16 22:48
Сайн байна уу Таны саналыг хүлээн авлаа баярлалаа
Guest - 2016-10-22 11:55
Сайн байна уу даралт багатай хүн ууж болохуу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-10-22 11:55
Сайн байна уу хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2017-01-14 01:14
Сайн байна уу, Аспиран75 өдөрт нэгийг уу гэсэн юм. Танай эмийн сан аспирины оронд энэ эмийг өгсөн, адилхан үйлчилгээтэй юм уу
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-01-14 01:14
сайн байна уу. Ууж болно адил үйлчилгээтэй эм.
Guest - 2017-02-07 08:16
Bayarlalaaa
Guest - 2017-04-28 19:58
Кардио магнил 150 - г ууж байгаа даралт ихтэй юмаа. Цус шингэлж , харвалтаас сэргийлдэг гэсэн . Үнэн үү?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-04-28 19:58
Сайн байна уу зүрх судасны хүндэрэлээс сэргийлж та байнга уух хэрэгтэй. Баярлалаа
Guest - 2017-10-11 21:51
Zvrhnii titem sudasnii bogloroltei ymaa. aspirin 100 giin orond uuj blohu.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-10-11 21:51
Сайн байна уу орлуулж хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2017-11-13 10:07
Сайн байна уу. Миний даралт дунжаар 140 100 байдаг 36 настай. Эмч Кардиомагнил 75мг вальсакор 160 мг тус бүрийг өдөрт 1 удаа уу гэж зөвлөсөн. 14 хоног ууж байна. Зүрхний цохилт өмнө нь зүгээр байсан. Одоо 90-100 гараад байх боллоо. Заримдаа хөшч өвдөөд байна. Зөвлөгөө өгнө үү. Эм таарахгүй байна гэж байх уу. Эдгээр эмүүд зүрхний пүлс нэмдэг үү.
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-11-13 10:07
Сайн байна уу? Цус шингэлэх үйлдэлтэй эм. Зүрхний цохилтын тоог нэмэхгүй. Өөр зүйлээс шалтгаалж байж магадгүй
Guest - 2018-02-04 06:04
сайн байна уу. Бөөрөнд цус шингэлэх Клопи дeнк75 эмийг тогтмол уу гэсэн юм. Энэ эмийг ууж болохуу. Хоорондоо ялгаатай юу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-04 06:04
Сайн байна уу Кардиомагнил нь Ацетилсалицилын хүчил буюу цус шинглэх үйлдэлтэй. Клопи дeнк нь Клопидогрел буюу шинглэх үйлдэлтэй