Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Фромилид 500мг №14


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d


43,000 ₮

Тоо хэмжээ:

  • Удаан задралтай бүрхүүлтэй шахмал

  • Кларитромицин 500мг

  •  Амьсгалын дээд замын халдвар: тонзиллофарингит, дунд чихний үрэвсэл, цочмог синусит
  • Амьсгалын доод замын халдвар: цочмог бронхит, архаг бронритын сэдрэл, эмнэлгээс гадуур туссан уушигны хатгалгаа, тодорхой бус хэв шинжит уушигны хатгалгаа
  • Арьс, зөөлөн эдийн халдвар Н. pylori нянгийн эрадикацид ходоод дээрх гэдэсний шархлаатай өвчтөнд (үргэлж бусад бэлдмэлтэй хавсруулан хэрэглэнэ) M. tuberculosis- оос бусад микобактерийн халдвар
  • Шахмалыг багахан хэмжээний усаар даруулан зажлахгүй залгина. Хооллолт нь бэлдмэлийн шимэгдэлтэнд нөлөөлөхгүй
  • Фромилид шахмал 250 мг 500 мг. Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхэд хөнгөн ба хүндэвтэр халдвар 250 мг  2 удаа, H. influenzae нянгаар үүсгэгдсэн халдвар 500 мг 2 удаа, Синусит 500 мг 2 удаа, уушигны хатгалгаа 500 мг 2 удаа, хүнд хэлбэрийн халдвар 500 мг 2 удаа, Н. pylori  нянгаар үүсгэгдсэн халдвар 250-500 мг 2 удаа,12-оос доош насны хүүхэд 7.5 мг/кг  2 удаа
  • S. pneumoniae буюу M. pneumoniae үүсгэгдсэн халдварын үед 250 мг  2 удаа хэрэглэхэд хангалттай
  • Тун нь хавсран хэрэглэж буй бэлдмэлээс хамаарна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа дунджаар 7-14 хоног. Хоногийн дээд тун 2 г
  • Бөөрний үйл ажиллагаа хэвийн бол элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд тун зохицуулалт хийх шаардлагагүй
  • Бөөрний үйл ажиллагааны дутмагшилтай өвчтөнд (креатинины клиренс 0.5 мл/сек- с бага буюу цусны сийвэнгийн креатинин 290 мкмоль/л- с илүү) тунг хоёр дахин багасгах буюу тун хоорондын зайг хоёр дахин холдуулж хэрэглэнэ
  • Жирэмсэн үед зөвхөн эхэд үзүүлэх ашигтай үйлдэл урагт үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү тохиолдолд хэрэглэнэ. Хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхгүй
          •  Уг бэлдмэл болон макролидын бүлгийн бусад антибиотикуудад хэт мэдрэгшсэн, элэгний хүнд хэлбэрийн дутагдалтай болон харга мөөгний алкалоидын бэлдмэл терфенадин, цисаприд, пимозид болон астемизолтай хамт хэрэглэхийг хориглоно

          • Порфиритэй өвчтөнд кларитромициныг хэрэглэхгүй. Эмчилгээний явцад өвчтөн хүнд хэлбэрээр байнга суулгаж псевдомембранозот колит үүссэн байж болзошгүй үед эмчилгээг зогсоож шаардагдах арга хэмжээг авна

          • Гаж нөлөө: Ходоод гэдэсний замын талаас: дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэвлий орчмоор өвдөх, амны болон хэлний салст үрэвсэх, ам болон хэл түр зуур цайх, нойр булчирхай үрэвсэх, нарийн, бүдүүн гэдэсний хуурамч бүрхүүлт үрэвсэл үүсэх, цөс зогсонгшилт шарлалт үүсэх болон элэг үрэвсэж болно. Элэгний үйл ажиллагаа өөрчлөлт хүнд хэлбэртэй байж болох боловч ерөнхийдөө эргэх шинж чанартай байдаг. Хүнд хэлбэрийн суурь өвчтэй буюу эмийн эмчилгээнээс шалтгаалан үүссэн эмгэгшлийн суурин дээр элэгний үйл ажиллагааны дутмагшил үүсвэл энэ ховор тохиолдолд үхлээр ч төгсөж болох юм.

          • Төв болон захын мэдрэлийн системийн талаас: Толгой өвдөх, толгой эргэх, паристези нойрмоглох, хий үзэгдэл илрэх, таталт үүсэх, солиоролт үүсэх, ой ухаан будангуйрах, айх түгшүүрлэх мэдрэмж төрөх, нойргүйдэх, аймшгийн зүүд зүүдлэх, зан авир өөрчлөгдөх болон баримжаа алдагдах гаж нөлөө илэрч болзошгүй.

          • Цус төлжүүлэх болон тунгалагийн системийн талаас илрэх өөрчлөлт: Лейкопени, тромбоцитопени үүсч болно.

          • Мэдрэх эрхтний талаас: Амтны болон үнэрлэх мэдрэмж өөрчлөгдөх, чих шуугих, богино хугацаагаар дүлийрч болох боловч энэ нь бэлдмэлийг хэрэглэхээ зогсоосны дараа эргэн сэргэдэг.

          • Зүрх судасны системийн талаас: Зүрхний цахилгаан бичлэг QT зай уртсах, ховдолын  (Тorsades de pointes) хэлбэрийн тахикарди илрэх.

          • Амьсгалын системийн талаас: Амьсгаадана.

          • Тулгуур хөдөлгөөний системийн талаас: Үе мөч өвдөх, булчин өвдөх

          • Шээс бэлгийн системийн талаас: Бөөрний завсарын эдийн үрэвсэл болон бөөрний үйл ажиллагааны дутмагшил үүсч болно.

          • Харшлын урвал: Арьсны тууралт, чонон хөрвөс, арьс загтнах, нүд хавагнах, анафилаксийн шок, Стивенс-Жонсоны хам шинж, арьсны хучуур эдийн хорт үхжил (Лайеллын хамшинж) болон Квинкийн судаслаг хаван үүсч болно.

          • Лаборторийн шинжилгээний үзүүлэлтүүд: Элэгний трансаминаза болон шүлтлэг фосфатазийн идэвхжил өндөрсөх сийвэнд билирубин, кератинин, шээсний хүчил ихсэх, протромбиний хугацаа уртсах, тромбоцитопени (цус харвах, цус алдах), лейкопени, нейтропени үүсэх болон цусны сахар бууруулах эмийн бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд гипогликеми үүсч болзошгүй

          Хамт худалдан авдаг бараа


          Review


          Guest - 2017-07-21 02:53
          би жирэмсэн болсноо мэдэлгүй эхний 3-4 недель байхдаа 14 ширхэгийг өдрийн 2 удаа хэоэглэсэн. Урагт хор нөлөө байхуу
          1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-07-21 02:53
          Сайн байна уу
          Guest - 2017-07-22 00:23
          би жирэмсэн болсноо мэдэлгүй эхний 3-4 недель байхдаа 14 ширхэгийг өдрийн 2 удаа хэоэглэсэн. Урагт хор нөлөө байхуу, хариулт авмаар байнаа
          1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-07-22 00:23
          Сайн байна уу? Хүчтэй антибиотик тул нөлөөлсөн байх магадлалтай та хяналтын эмчдээ хандана уу?
          Guest - 2017-06-21 04:00
          Дотроо хэдэн ширхэг вэ?
          1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-06-21 04:00
          Сайн байна уу,14 ширхэгтэй.Баярлалаа
          Guest - 2018-06-08 03:39
          Сайн байна уу. Манай хүүхэд 8 настай 29 кг. Чихний үрэвсэлд 12 цагийн зайтай өдрийн 2р гэж бичиж өгсөн. Ийм тунгаар хүүхэд ууж болдог у
          1800-1883 Лавлах төвийн эмч Б. Ариунцэцэг - 2018-06-08 03:39
          Сайн байна уу 500мг тунгаар 12цагын зайтай буюу өдөрт 2удаа өгч болноо баярлалаа.
          Guest - 2018-06-08 03:40
          Сайн байна уу? Манай хүүхэд 8 настай 29 кг жинтэй. Чихний үрэвсэлд уг эмийг 12 цагийн зайтай уухаар бичиж өгсөн. Ийм тунгаар ууж болдог юм уу.
          1800-1883 Лавлах төвийн эмч Б. Ариунцэцэг - 2018-06-08 03:40
          Сайн байна уу 500мг тунгаар 12цагын зайтай буюу өдөрт 2удаа өгч болноо баярлалаа.
          Guest - 2017-08-26 09:01
          сайн байна уу энэ эмийг хеликобактерийн эсрэг ууж болох уу?
          1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-08-26 09:01
          Сайн байна уу,эмчийн заалтаар энэ эмтэй хасвраад 2 төрлийн эм нэмэлтээр хэрэглэнэ.
          Guest - 2017-12-08 18:55
          Sain bna u. Ene emiig uuhad muuguntsuriin em davhar uuh shaardlagatai yu
          1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-12-08 18:55
          Сайн байна уу давхар уух шаардлагатай. Баярлалаа
          Guest - 2017-12-22 12:24
          энэ эмийг уреплазмозын халдварын үед ууж болдог юм уу, энэ эмэнд халдвар устах уу
          1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-12-22 12:24
          Сайн байна уу, нарийн мэргэжлийн эмчид хандана уу, Баярлалаа
          Guest - 2017-12-24 19:19
          Яг энэ төрлийн өвчнийг бүрэн анагаах мэдлэгтэй эмч хаана байна вэ? Аборт хийж ашиг олдог эмч нар бол зөндөө л байна. Хүн эмчилдэг эмч бол олдохгүй л байна. Гарсан шинжилгээний хариу уншиж чадахгүй эмчтэй ч таарч л байна. Зүгээр өндөр үнэтэй хүчтэй гэсэн антибиотек л бичээд байна ш дээ. Энд эм зүйч эмч байна уу? Гол нь өвчинд үр дүнтэй байж чадах уу ? Кларитромицин сөрөг урвал ихтэй, хеликобактерит уухад ч биед маш хүнд байдаг шүү дээ.
          1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-12-24 19:20
          Сайн байна уу ямар эмгэгийн талаар асууж байна вэ? Эмч бүхэн бүгдийг мэдэхгүй. Тус тусдаа өөр өөр чиглэлээр нарииссан байгаа бүх эмгэгийг нэг хүн мэдэж байх боломжгүй учир нь анагаах ухаан маш том өргөн цар хүрээтэй байдаг.Асуултанд эмч нар хариулж байгаа. Ямар эмгэгийг ямар эмчид хандан үзүүлэх гэдэг нь илүү чухал байдаг. Баярлалаа
          Guest - 2018-01-19 03:54
          Сайн байна уу? Асуулт байнаа. Эмчийн заавраар Флемоксин, Фромилид эмийг Нольпазатай хамт ууж эхэлсэн юм. /Ходоодны шархлаанд/. Гэтэл антибиотикний харшилтай байсан тул Флемоксин /Амоксициллиний бүлэг юм шиг байналээ/ нь харшилсан тул 2 дахь ширхэгээс нь зогсоосон. Одоо хоолны өмнө 1 ш нольпаза, хоолны дараа Фромилид болон Деноль зэргийг 1 ширхэгээр хавсарч ууж байгаа. Гол асуулт маань би багадаа антибиотикний хордлогонд орж байсан боловч ямар төрлийнхөд нь хордсоноо мэдэхгүй байгаа юмаа. Тэгээд Флемоксинийг уусны дараа өглөө сэрэхэд бие улайн хорсож загатнаж эхэлсэн. Өөр хурц шинж тэмдэг илрээгүй. Тэгээд зогсоогоод маргаашнаас нь Нольпаза, Деноль, Фромилидийг уусан. Биеийн улайлт загатнаа нь одоо 7 дахь хоног дээрээ арай гайгүй болж байна. Тэгэхээр би Флемоксинд харшилсан гэж үзэж болох уу? эсвэл ийм удаан харшил нь арилаагүй байсан юм чинь Фромилиднээс бас харшлаад байсан гэсэн үг үү? энэ хоёр нь ходоодны шархлаанд ер нь хэр үр дүнтэй бол? харшил эхэлснээс хойш Профилас гэдэг эмийг өдрийн нэгээр уусан. Танд баярлалаа
          1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-01-19 03:54
          Сайн байна уу Та харшилын сорил тавиулж байж аль эмэнд харшилсан гэдэгээ мэдэх боломжтой.2 антибиотикийн алинд нь ч харшилсан байж болно. Ходоодны шархлаанд амоксициллин болон кларитромицин , денол нольпаза эмнүүдийг эмчийн заавраар хавсарч хэрэглэвэл үр дүнтэй байгаа
          Guest - 2018-02-01 05:17
          Сайн байна уу? Флемоксин, Фромилид, Нольпаза эмийг Хелекобактерт ууж болох уу?
          1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-02-01 05:17
          Сайн байна уу,ууж болно оо.Баярлалаа.
          Guest - 2018-02-22 23:05
          Дээрх эмийг хеликобактерийн эмчилгээнд ууж байгаа юм. Аманд гашуун яг левомицин шиг амт хоолойноос мэдрэгдээд зовиуртай байх юм. Энэ ямар учиртай бол үргэлжлүүлээд уух нь зөв үү. Элэг цөсөнд өөрчлөлт өгөөд байна уу. Баярлалаа
          1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-22 23:05
          Сайн байна уу гаж нөлөө нь тэр юмаа. Хоол идсэнээс 30минутын дараа усаар даруулж залгина
          Guest - 2018-02-25 06:45
          Баярлалаа хариулт өгсөнд. Эмийн гаж нөлөө бол эмээ зогсоочих уу
          1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Дэлгэрцэцэг - 2018-02-25 06:45
          тиймээ баярлалаа.
          Guest - 2018-04-10 20:07
          сайн байна уу? би энэ эмийг хеконцил,улькавис, нольфазатай хамт ходоодны хелико бактерт ууж байгаа юм. Тэгсэн амнаас, хоолойноос антибиотек ливомецин шиг юм амтагдаад байх юм. Бодвол фромилидээс болж байна уу? шууд эм ээ уухаа зогсоосон нь дээр үү?
          1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-04-10 20:07
          Сайн байна уу,олон антибиотик уугаад ходоод хямарсан байж болно.Хелико бактернаас болж тэгж үнэртсэн байж болно.Эмээ зогсоохгүй.Баярлалаа
          Guest - 2018-07-22 04:55
          Сайн байна уу фромилид энэ тухай асууж байна
          1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Мандах - 2018-07-22 04:55
          сайн байна уу асуултаа тодорхой асууна уу.баярлалаа
          Guest - 2018-10-23 00:15
          энэ эмийг хеликобактерийн эмчилгээнд ууж байгаа мөөгөнцрийн эсрэг эмийг хэд дэх өдрүүдэд уух вэ
          1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-10-23 00:15
          Сайн байна уу Урьд нь мөөгөнцөртөж байгаагүй, зөвхөн урьдчилан сэргийлэх зорилгоор уух гэж байгаа бол 7хоногт 1 удаа уусан ч болно. Бусад тохиолдолд та эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй. Баярлалаа