Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Терцеф 1гр №1


MANUFACTURER: Actavis International Limited


10,500 ₮

Тоо хэмжээ:

Терсефийн үйлчлэгч бодис цефтриаксон нь цефалоспорины III үеийн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. Бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ.

Бэлдмэл бактерийг устгах эсүүдийн ихэнх ферментүүдэд тэсвэртэй бөгөөд ихэвчлэн грам сөрөг бактерийн эсрэг идэвхтэй нөлөөлнө. Цефтриаксон нь бактерийн эсийн ханын нийлэгжилтийг саатуулах замаар бактерийн эсрэг үйлчилнэ.

  • 1 флаконд үйлчлэгч бодис: 1г цефтриаксонтой тэнцэх цефтриаксон натри агуулна. Төгсгөлийн эмийн бэлдмэл нь хэлбэр оруулагч агуулдаггүй

  • Терсефийг цефтриаксонд мэдрэг бактериар үүсгэгдсэн хүнд явцтай дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ

  • Амьсгалын замын халдвар: цочмог болон архаг бронхит, гуурсан хоолой ба уушгины үрэвсэл, уушгины буглаа, халдварлагдсан бронхэкзтази, хагалгааны дараах уушгины халдвар.

  • Бактерийн гаралтай эндокардит

  • Чих, хамар, төвөнхийн халдвар

  • Менингит Хэвлийн халдвар: перитонит, хоол боловсруулах ба цөсний замын халдварууд , сальмонеллез, шигеллез.

  • Бөөр ба шээсний замын халдвар (ялангуяа аминогликозидын бүлгийн антибиотик хэрэглэхэд тохиромжгүй тохиолдолд)

  • Бэлгийн замын халдварууд: зөөлөн яр, заг хүйтэн, тэмбүү (анхдагч, хоёрдагч, далд) Үжил (бактерийн цусан халдвар)

  • Лаймын өвчин

  • Арьс ба арьсны бүтцийн халдвар, яс, үе мөч, зөөлөн эдийн халдвар, халдварлагдсан шарх

  • Дархлалын хомсдолтой холбоотой халдвар

  • Мэс заслын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ

  • Бэлдмэлийг эмчийн заавраар хэрэглэнэ.Терсефийг булчингийн гүнд хийхээс гадна судсанд шууд болон дуслаар хийнэ.Насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд: 1-2г-р хоногт 1 удаа (буюу хоногийн тунг ижил 2 хувааж хоногт 2 удаа) хэрэглэнэ. Амь насанд аюултай хүнд явцтай халдварын үед 12 цагийн зайтай хэрэглэнэ

  • Хоногийн дээд тун 4г.Хүндрэлгүй гонококкын халдварын эмчилгээнд бэлдмэлийг 250мг тунгаар булчинд 1 удаа тарина.Мэс заслын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 1г-р мэс заслаас 30 минут - 2 цагийн өмнө судсанд тарина.12-оос доош насны хүүхдэд хоногт 50-75мг/кг тунгаар 1 удаа хэрэглэнэ. Хоногийн дээд тун 2г. Дутуу төрсөн болон шинэ төрсөн нярайд хоногт 20-50мг/кг тунгаар 1 удаа хэрэглэнэ.Терсефийг менингитийн үед 100мг/кг тунгаар хоногт 1 удаа буюу эсвэл 2 хувааж 12 цагийн зайтай хийнэ

  • Хоногийн дээд тун 4г. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 7-14 хоног байна.Бэлдмэлийг халдварын шинж тэмдэг намдсанаас хойш дор хаяж 2 өдөр хэрэглэнэ. Хүнд явцтай халдварын үед эмчилгээний үргэлжлэх хугацаа уртсаж болно.Бөөр ба элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд тунг тохируулах шаардлагагүй. Бөөрний хүнд явцтай дутагдал болон креатининий клиренс 10мл/мин-аас бага байгаа тохиолдолд хоногийн тунг 2г-аас хэтрүүлж болохгүй.Элэг ба бөөрний үйл ажиллагааны эмгэг хавсарсан тохиолдолд цефтриаксоны цусан дахь концентрацийг хянах шаардлагатай.Терсефийн эмчилгээ өвчний явцаас хамаарч 4-14 хоног үргэлжилнэ. Өвчний шинж тэмдэг намдсанаас (бичил амь судлалын шинжилгээ сөрөг гарах, биеийн хэм буурах) хойш дор хаяж 2-3 өдөр эмчилгээг үргэлжлүүлнэ.Streptococcus pyogenes-ээр үүсгэгдсэн халдварын эмчилгээ 10 өдөр үргэлжилнэ. Хүнд явцтай халдварын үед удаан хугацааны эмчилгээ шаардагдаж болзошгүй. Гемодиализ хийлгэж буй өвчтөнүүдэд диализын дараа тунг нэмэх шаардлагагүй. Ийм өвчтөнүүдэд цусан дахь антибиотикын тунг хянах ба тунг зохицуулах шаардлагатай

  • Тарилгын уусмалыг бэлтгэх арга: Терсефийн 1г булчинд тарих бэлдмэлийг 1%-ийн 3,6мл лидокайны уусмалд уусгана (цефтриаксоны концентраци 250мг/мл). Өвчтөнг лидокайнд мэдрэг эсэхийг тогтоох шаардлагатай. Тарианы усаар найруулсан уусмалыг булчинд тарихад их өвдөнө. Шаардлагатай бол уусмалыг илүү шингэрүүлж болно. Тарилгыг өгзөгний булчингийн гүнд хийнэ. Терсефийг 1 газар 1г-аас илүүгээр хийхгүй.Лидокайнаар найруулсан булчинд тарихад зориулсан уусмалыг судсанд тарьж хэрхэвч болохгүй.Судсанд урсгалаар тарих 1г бэлдмэлийг 9,6мл ариутгасан тарианы усаар найруулж уусмал (цефтриаксоны концентраци 100мг/мл) бэлтгэнэ. Тарилгыг 2-5 минутанд хийнэ.Судсанд дуслаар тарих 1г бэлдмэлийг судсанд урсгалаар тарих уусмалын нэгэн адилаар бэлтгээд 100мг/мл цефтриаксоныг 50мл уусгагчид уусгаж шингэрүүлнэ. Судсанд дуслаар тарих бэлдмэлийг тарианы ус, 0,9%-ийн натрийн хлоридын уусмал, 5% ба 10%-ын глюкозын уусмал, 5%-ын левулозын уусмал зэрэг уусгагчдаар уусгаж бэлтгэхэд тохиромжтой. Дусал 15-30 минут үргэлжилнэ

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Терсеф нь хэдийгээр мутаци үүсгэдэггүй ба урагт сөргөөр нөлөөлдөггүй боловч бэлдмэлийг туйлын заалтаас (онцгой) бусад тохиолдолд жирэмсэн үед (ялангуяа эхний 3 сар) хэрэглэхгүй.Бэлдмэл хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгардаг тул хөхүүл үед зайлшгүй шаардлагатай тохиолдолд маш болгоомжтой хэрэглэнэ

 

 

  • Гаж нөлөө: Терцеф нь ерөнхийдөө зохимж сайтай. Зарим тохиолдолд бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө ажиглагдаж болзошгүй

  • Арьсаар харшлын тууралт гарах ба биеийн хэм ихсэх, ховор тохиолдолд анафилаксын шок

  • Хоол боловсруулах замын зүгээс: дотор муухайрах, бөөлжих, суулгах, бүдүүн гэдэсний псевдомембраноз үрэвслийн эхний шинж тэмдэг

  • Цусны системийн зүгээс: эозинофиль ба тромбоцитын тоо ихсэх, лейкоцитын тоо цөөрөх ховор тохиолдолд цус багадах, цус задралын цус багадалт, цусны цагаан эс ба тромбоцитын тоо цөөрөх

  • Зарим лабораторийн шинжилгээний үр дүн өөрчлөгдөх: протромбины хугацаа уртсах, цусан дахь трансаминазын хэмжээ түр зуур ихсэх

  • Суперинфекци: мөөгөнцөр болон бусад үүсгэгчээр үүсгэгдсэн халдвар. Шарлах, цөсний агчилт өвдөлт, цусан дахь билирубиний хэмжээ ихсэх

  • Эхографийн шинжилгээгээр цөсний хүүдийд сүүдэр илэрнэ

  • Цээрлэлт: Цефалоспорин болон пенициллиний бүлгийн антибиотикуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ

  • Терцефийг эмгэг төрүүлэгч бичил биетний мэдрэг эсэхийг бичил амь судлалын сорилоор тогтоосны дараа хэрэглэнэ. Шинэ ээлж эмчилгээ бүрийн өмнө өвчтөнөөс цефалоспорин ба пенициллиний бүлгийн буюу бусад ямар нэг эмэнд харшилтай эсэхийг анхааралтай асууна. Зарим хэлбэрийн харшилтай болон пенициллин, пеницилламин, гризеофульвинд харшилтай өвчтөнүүдэд солбицсон харшил үүсэж болзошгүй тул эхний тарилгын дараа маш анхааралтай хянах шаардлагатай. Харшлын анемнезгүй тохиолдолд терсефийн уусмалаар арьсны сорил хийнэ. Сорилын хариу 30 минутын дараа гарна.Цочимог хүнд явцтай харшлын урвал илэрсэн тохиолдолд адреналиныг 0,5-1мг -р арьсан дор тарих, кортикостероидуудыг судсанд тарих, гистамины эсрэг бэлдмэлүүд тарих, бронх агчсан үед новфиллин ба сонгомол үйлдэлтэй бета-адреномиметик эм хэрэглэх, хүчил төрөгч эмчилгээ, шаардлагатай тохиолдолд хиймэл амьсгал, интубауци тавих зэрэг арга хэмжээ авна

  • Бөөрний дутагдалтай өвчтөнд тунг өөрчлөх шаардлагагүй. Цусан дахь бэлдмэлийн хэмжээг байнга хянах ба хэрэв ямар нэг хордлогын шинж илэрвэл тунг багасгана.Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийн тунг багасгах шаардлагагүй. Харин бөөрний эмгэгтэй хавсарсан тохиолдолд тунг 2г-аас хэтрүүлж болохгүй бөгөөд цусан дахь бэлдмэлийн тунг нарийн хянана.Элэгний архаг үрэвсэл ба буруу хооллолтын улмаас бие махбодод витамин К-ийн нийлэгжилт болон нөөц багасч улмаар протромбины хугацаа уртасч болзошгүй тул үүнийг анхаарах хэрэгтэй. Хэрэв шаардлагатай бол витамин К-г долоо хоногт 10мг - р хийнэ.Хоол боловсруулах замын эмгэг, ялангуяа бүдүүн гэдэсний үрэвсэлтэй өвчтөнд терсефийг болгоомжтой хэрэглэнэ.Терсефтэй төстэй ихэнх бактерийн эсрэг бэлдмэлүүд нь гэдэсний хэвийн бичил биетнийг устгаж хүнд явцтэй эмгэг (бүдүүн гэдэсний псевдомембраноз үрэвсэл) үүсгэж болзошгүй. Бэлдмэлийг хэрэглэсний дараа суулгалт үүссэн өвчтөнүүдийг онцгой анхаарах шаардлагатай. Бүдүүн гэдэсний псевдомембраноз үрэвсэл үүссэн эсэхийг оношилж эмчилгээг үнэлж цэгнэнэ. Хөнгөн эмгэгийн үед эмчилгээг түр зогсоох ба хүнд ба хүндэвтэр эмгэгийн үед шингэн ба электролит нөхөх, уураг хийх, Clostridum difficile -ын эсрэг бактерийн эсрэг эм уух зэрэг арга хэмжээ авна.Цөсний замын эмгэгийн шинж тэмдгүүд (шарлалт, цөсний агчилт өвдөлт) ихэссэн тохиолдолд терсефийн эмчилгээг зогсооно.Гранулоцитын тоо багассан өвчтөнд терсефийг аминогликозидын бүлгийн антибиотиктай хавсарч хэрэглэнэ.Терсефийн удаан хугацааны эмчилгээний үед мөөгөнцөр болон бусад бичил биетнүүд өсөж үржиж болзошгүй. Эмчилгээний явцад хоёрдагч халдвар илэрвэл тохирсон арга хэмжээ авна.Бэлдмэл цусны сийвэнгийн уурагтай их хэмжээгээр холбогддог учир цусан дахь билирубины хэмжээ ихэссэн шинэ төрсөн нярай болон верапамилын удаан хугацааны эмчилгээ хийлгэж буй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.Терсефийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд цусны үзүүлэлтүүдийг тогтмол хянана.Эмчилгээний явцад шээсэнд глюкоз тодорхойлох шинжилгээний үр дүн хуурамчаар эерэг гарч болзошгүй учир уг шинжилгээг бэлдмэлийг хэрэглэснээс дор хаяж 4 цагийн дараа хийх буюу глюкоз-оксидаз-ын аргачлалаар явуулвал зохино.Мөн Кумбсын сорил хуурамчаар эерэг гарч болзошгүй.Мэдрэлийн мэс заслын үед терсефийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй.Бэлдмэлийн найрлагад натри агуулагддаг (=70mg/g) учир натри хязгаарласан хоолны дэглэм барьж буй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.Терсефийг лидокаинаар найруулах ба лидокаингүйгээр булчинд таривал маш хүчтэй өвдөнө. Иймээс лидокаинд харшилтай эсэхийг тодорхойлох сорилыг зайлшгүй хийнэ.Терсефийг лидокаинаар найруулж судсанд тарьж хэрхэвч болохгүй. Тарилгыг булчинд хийхдээ зүүг оруулсны дараа тариурын бүлүүрийг татаж судсанд орсон эсэхийг шалгана. Учир нь зүү цусны судсыг гэмтээх ёсгүй.Шинэхэн бэлтгэсэн уусмалыг тарилгад хэрэглэнэ

  • Эмийн болон бусад харилцан үйлчлэл: Pseudomonas aeruginosa ба Streptococcus faecalis зэрэг грам сөрөг бактерийн эсрэг терсефийг аминогликозидын бүлгийн антибиотиктай хамт хэрэглэвэл үйлдэл нь хүчжинэ.Терцефийг аминогликозидын бүлгийн антибиотиктай хамт булчинд тарихдаа өөр өөр газар хийх ба нэг дуслын уусмал болон тариур хольж хийж болохгүй. Учир нь идэвхгүй болж үйлдэл нь суларна.Бэлдмэл ванкомицинтэй үл нийцэлтэй.Ууж хэрэглэдэг цусны бүлэгнэлтийг саатуулдаг эмүүдтэй хамт хэрэглэхэд терцеф нь витамин К-ийн нийлэгжилтийг багасгадаг учир түүний үйлдлийг нэмэгдүүлнэ.Өвөрмөц бүлэг өвчтөнүүдэд зориулсан анхааруулга!

  • Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Терцеф нь жолоо барих болон техниктэй ажиллах чадварт нөлөөлдөггүй.Бэлдмэлийг тогтмол зөв хэрэглэхэд зориулсан мэдээлэл:

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Терцефийн хордлогын талаар тэмдэглэгдээгүй байна

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2014-10-18 19:15
Suudsaar hiihee yugaar nairuulah ve
1800-1883 Лавлах төвийн эмч Г.Отгонтөгс - 2014-10-18 19:15
Сайн байна уу.Судсаар бол дан натрийн хлорид уусмалаар найруулна.
Guest - 2015-12-31 03:21
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-12-31 03:21
Сайн байна уу
Guest - 2016-03-03 13:28
эмэгтэйчүүдийн өвчинд энэ тариаг хийж болох уу үтрээний бактершил гэсэн
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б. Одгэрэл - 2016-03-03 13:28
Сайн байна уу Эмчийн заалтаар хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2016-07-21 02:11
Эмэгтэйчүүдийн үтрээний бактершилд судсаар хийх үү булчинд хийх үү? Хэд хоногийн хугацаатай хийх вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-07-21 02:11
Сайн байна уу,Терцефийг цефтриаксонд мэдрэг бактериар үүсгэгдсэн хүнд явцтай дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Бөөр ба шээсний замын халдвар болон Бэлгийн замын халдварууд: зөөлөн яр, заг хүйтэн, тэмбүү (анхдагч, хоёрдагч, далд) Үжил (бактерийн цусан халдвар)халдварын үед эмчийн заалтаар хэрэглэж болно.Эмчлэгч эмч нь тухайн хүний өвчний шинж үе шат зэргээс шалтгаалж тунг хэд хоног хийх хугацааг тохируулна.Баярлалаа
Guest - 2017-06-17 04:42
Тэмбүүтэй хүн хэрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-06-17 04:42
Сайн байна уу,Шинжилгээ өгөөд эмчийн заалтаар хэрэглэнэ.Баярлалаа
Guest - 2017-06-17 04:41
Тэмбүүтэй хүн хэрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-06-17 04:41
Сайн байна уу,Шинжилгээ өгөөд эмчийн заалтаар хэрэглэнэ.Баярлалаа
Guest - 2017-06-17 04:41
Тэмбүүтэй хүн хэрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-06-17 04:41
Сайн байна уу,Шинжилгээ өгөөд эмчийн заалтаар хэрэглэнэ.Баярлалаа
Guest - 2017-08-04 22:44
сайн байна уу, шээсэнд бактери их хэмжээгээр илэрсэн тохиолдолд ямар тунгаар хэд хоног хийх вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-08-04 22:44
Сайн байна уу ихдээ хэдий хэр гэж тоон үзүүлэлтийг харж мөн бусад шинжийг харгалзан эмчилгээний тун хавсрах эм мөн эмчилгээ үргэлжлэх хугацааг тодорхойлно. Баярлалаа
Guest - 2017-10-16 18:51
Одоо эмийн сангуудаар зарагдаж байгаа юу олдохгүй юмаа
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-10-16 18:51
Сайн байна уу? манайхаар одоогоор дууссан байгаа. Баярлалаа
Guest - 2017-10-16 18:51
Одоо эмийн сангуудаар зарагдаж байгаа юу олдохгүй юмаа
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-10-16 18:51
Сайн байна уу? манайхаар одоогоор дууссан байгаа. Баярлалаа
Guest - 2017-10-16 18:51
Одоо эмийн сангуудаар зарагдаж байгаа юу олдохгүй юмаа
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-10-16 18:51
Сайн байна уу? манайхаар одоогоор дууссан байгаа. Баярлалаа
Guest - 2017-11-20 09:40
сайн байна уу манай хүүхэд цефатаксим хийлгэх эмчийн жортой байсын эмийн санчаас болж цефатаксион хийлгэцэн байнаа 1настай ямар гаж нөлөөтэй вэ 4фалкон хийлгэсэн
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-11-20 09:40
Сайн байна уу, тухайн эмийн сандаа хандаарай нэг эм олон нэрээр гарч байгаа тул, Баярлалаа