Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Фунголон 100мг №16


MANUFACTURER: Actavis International Limited


46,480 ₮

Тоо хэмжээ:

Мөөгөнцрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй ууж хэрэглэдэг нийлэг бэлдмэл ,  эсийн мембраны нэвчимтгий чанарыг ихэсгэн мөөгөнцөрийн эсийн өсөлт үржилийг саатуулдаг.

  •  Флуконазол  0,1г , Лактоза , Эрдэнэ шишийн цардуул , Коллиод кремний исэл , Магнийн стериат , Натрийн лаурил сульфат ,  Желатин


  • Цээрлэлт:Флуконазол, азолын нэгдлүүд, бэлдмэлийн найрлаган дахь бусад бодисуудад хэт мэдрэг үед хэрэглэхийг цээрлэнэ.Жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.Флуконазолыг цисаприд, терфенадин, астемизолтай хамт хэрэглэхийг цээрлэнэ

  • Болгоомжлол: Флуконазол нь голчлон шээсээр ялгардаг тул бөөрний дутмагшилтай өвчтнүүдэд болгоомжтой хэрэглэнэ. Давтан тунг креатинины клиренсээс хамааран тохируулна. Элэгний дутмагшилтай өвчтнүүдэд болгоомжтой хэрэглэнэ. Эмчилгээний үед элэгний үйл ажиллагааны ферментүүд, өвчтний биеийн байдлыг хянаж флуконазолын үүсгэж болзошгүй сөрөг нөлөөг илрүүлэх шаардлагатай. Элэгний үйл ажиллагааны ферментийн идэвхжил ихсэхэд эмчилгээний ашигтай үйлдэл, элэгний эмгэг хүндрэх эрсдлийг тооцох хэрэгтэй. Флуконазол нь хүүхдэд хэрэглэгдсэн туршлага бага учраас шаардлагатай үед хүүхдэд хэрэглх эсэхийг эмч өөрөө шийдвэрлэнэ

  • Жирэмсэн, хөхүүл үед: Жирэмсэн үед бэлдмэлийг зөвхөн эхэд үзүүлэх ашигтай үйлдэл нь нь урагт сөрөг нөлөөлөх эрсдлээс илүү тохиолдолд хэрэглэнэ.Хөхүүл үед бэлдмэл нь хөхний сүүгээр ялгарч сийвэн дэхь концетрацид ойролцоо хэмжээгээр агуулагддаг тул эмчилгээний үед хүүхдээ хөхүүлэхээ түр зогсоох хэрэгтэй.Тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизм дээр ажиллах чадварт үзүүлэх нөлөө:Бэлдмэл нь хөдөлгөөн сэтгэхүйн чадварт нөлөө үзүүлэхгүй.Тун хэтрэх: Флуконазолын бүрээсийн тунг хэтрүүлэн хэрэглэхэд дотор муухайрах, бөөлжих, суулгах, хүнд тохиолдолд татах гаж нөлөө илэрч болзошгүй. Ходоодыг угааж, шинж тэмдгийн эмчилгээ хийхийг зөвлөдөг. Флуконазол шээсээр ялгардаг тул форсированын диурез хийхэд үр дүнтэй. Гемодиализыг 3 цагийн хугацаанд хийхэд сийвэн дэхь флуконазолын концентраци 2 дахиан буурна.Гаж нөлөө:Дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, хэвлийгээр өвдөх,суулгах зэрэг хоол боловсруулах замын талаас гаж нөлөө илүү илэрдэг. Мөн толгой өвдөх, татах, үс унах, халцрах шинж илэрч болно. Арьс хэт мэдрэгших урвал (тууралт, анафилакси, ангионевротик хаван илэрвэл эмчилгээг яаралтай зогсооно) маш ховор тохиолдолд азол буюу бэлдмэлийн найрлаган дахь бусад бодисуудад хэт мэдрэг үед үүснэ.Мөөгөнцөрт халдварын хүнд хэлбэртэй өвчтнүүдэд захын цусны үзүүлэлтүүд (лейкопени,тромбоцитопени) өөрчлөгдөж, элэгний үйл ажиллагааны ферментийн идэвхжил ихсэн элэгний дутмагшил үүсч болзошгүй

Орлуулах бүтээгдэхүүн

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2017-06-05 08:32
Дотроо хэдэн ш вэ
1800-1883 Лавлах төвийн эмч эмч А.Солонго - 2017-06-05 08:32
Сайн байна уу? 16 ширхэгтэй. Баярлалаа
Guest - 2017-05-28 00:58
энэ фунголорыг хөхүүл хэрнэ ууцана ш дээ яаана яадан бол???
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-05-28 00:58
Сайн байна уу. Шаардлагатай тохиолдолд хөхүүл үед ууж болно.
Guest - 2017-10-20 02:26
Үлд гэдэг арьсны халдварт өвчлөлөөс хамгаалах зорилгоор ууж болохуу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-10-20 02:26
Сайн байна уу мөөгөнцөр үүсгэдэг үүсгэгчээс үүсдэг тул мөөгөнцрийн эмээр эмчилнэ. Сэргийлэхийн тулд дархлаагаа дэмжинэ. Баярлалаа
Guest - 2017-11-11 04:21
Hooloi uvdsun ideelsen ued ene emiig uudag uu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-11-11 04:21
Сайн байна уу энэ мөөгөнцрийн эм байгаа антибиотик ууж байгаа тохиолдолд хавсарч хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2018-03-19 14:32
Нярай хүүхдэд уулгаж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-03-19 14:32
Сайн байна уу. Эмчийн заалтаар мөөгөнцөрт өвчний үед хэрэглэж болно оо.