Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Нифеди-денк 20мг №100


MANUFACTURER: Denk Pharma GmbH & Co.KG


23,500 ₮

Тоо хэмжээ:

Фармакологийн үйлдэл: Кальцийн сувагт хориг үүсгэдэг бүлгийн эм. Нифедипин нь зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээг багасгах, титмийн судасны агчлыг тавиулж зүрхний цусан хангамжийг сайжруулах, захын судасны эсэргүүцлийг багасган артерийн даралтыг бууруулах үйлдэл үзүүлнэ.

  •  1 бүрхүүлтэй шахмалд үйлчлэгч бодис: Нифедипин -20 мг

  • Туслах бодис: лактоз моногидрат, бичил талст целлюлоз, улаан буудайн цардуул, желатин, магнийн стеарат, тальк, этилцеллюлоза, арлацел 186, сахароз, повидон, натрийн кармеллоза, титанийн хоёрч исэл, кремнийн коллоид диоксид, Е 104, Е110, макрогол, полисорбат, глицерин агуулагдана.

  • Нэг шахмалаар өдөрт 1-2 удаа ууж хэрэглэнэ

  • Хооны дараа усаар даруулж бүхлээр нь залгиж ууна.Өглөө орой тогтмол цагт ууж хэрэглэнэ

  • Цээрлэлт:Нифидипинд хэт мэдрэг хүмүүс,тогтворгүй зүрхний бах,зүрх судасны шок,аортын хэт нарийсал,сүрье өвчний эмчилгээнд хэрэглэдэг бэдмэлтэй хамт хэрэглэгүй,зүрхний булчингийн цочмог шигдээс үед цээрлэнэ

  • Анхааруулга!Эмчилгээний өмнө артерийн даралтыг тогтмол хэмжих шаардлагатай бөгөөд ялангуяа энэ нь бусад артерийн даралт бууруулах эм хэрэглэж байгаа өвчтөнүүдэд чухал. Нифедипиний эмчилгээний үед элэгний үйл ажиллагааны зарим үзүүлэлтүүд (АЛАТ, АСАТ) ихсэж болно.

  • Тусгай бүлгийн өвчтөнүүдийн урьдчилан сэргийлэлт: Хүнд явцтай зүрх судасны өвчин, зогсонгишилт зүрхний дутагдалтай өвчтөнүүд маш болгоомжтой хэрэглэнэ. Хүүхдийн артерийн даралт ихсэх өвчний эмчилгээнд хэрэглэхгүй. Фентанил өндөр тунгаар хэрэглэж байгаагаас шалтгаалан хагалгааны үед даралт огцом унахаас сэргийлж хагалгаанаас 36 цагийн өмнө нифедипиний эмчилгээг зогсооно. Бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэхгүй ба нифедипин хөхний сүүтэй ялгардаг учир бэлдмэлийг хэрэглэх явцад хөхөөр хооллохыг хориглоно.

  • Автомашин жолоодох, техниктэй ажиллахад эмийн үзүүлэх нөлөө: Машин жолоодох ба бусад техниктэй ажиллах чадварт нөлөө үзүүлэхгүй. 

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх явцад дараах гаж нөлөө илэрч болно.

  • Зүрх судасны системийн зүгээс:Хаван, артерийн даралт илэрхий буурах, зүрх дэлсэх.

  • ТМС-ийн зүгээс: Толгой эргэх, цочромтгой болох, нойр өөрчлөгдөх, нүд бүрэлзэх, тэнцвэр алдагдах.

  • Хоол боловсруулах замын зүгээс: Дотор муухайрах, суулгах, өтгөн хатах, агчил.

  • Системийн урвалууд: Толгой өвдөх, нүүр улайх, ядарч сульдах.

  • Цусны системийн зүгээс: Цусны эсийн тоо цөөрөх (агранулоцитоз, цус төлжилгүйдлийн цус багадалт, тромбоцитопени)

  • Бусад урвалууд:Арьсны тууралт, загатнаа, халуурах, бэлгийн дур хүсэл өөрчлөгдөх, ховор тохиолдолд буйл өвдөж хавдах.

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2017-08-21 02:30
8 сартай жирэмсэн хэрэглэж болох уу яг юуны эм бэ
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-08-21 02:30
Сайн байна уу даралт буулгах эм байгаа эмчийн заалтаар хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2017-08-21 03:20
8 сартай жирэмсэн хэрэглэж болох уу яг юуны эм бэ
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-08-21 03:20
Сайн байна уу даралт буулгах эм байгаа эмчийн заалтаар хэрэглэж болно. Баярлалаа
Guest - 2018-02-20 02:03
Daralt ihessen ued uuval zugeeruu? 10gramtaig ni? udurt negiig uuh uu?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж, Давааболор - 2018-02-20 02:03
Сайн байна уу, Болно, 10мг тайг ууна, гэхдээ зүрх судасны эмчид хандаж зөвлөгөө аваарай, Баярлалаа
Guest - 2018-02-20 02:32
daraltaa buuruulhiin tuld togtson tsagaar uuhuu esvel zgr l udurt negiig uuchihuu?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Энхцолмон - 2018-02-20 02:32
Сайн байна уу,тогтсон цагаар ууна аа.Баярлалаа.