Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Салимон 50мл


MANUFACTURER: Монос Фарм ХХК
GENERIC:  Шинэсэрхүү бударгана


2,750 ₮

Тоо хэмжээ:

Бэлдмэл нь Т-лимфоцит, В-лимфоцит, макрофаг гэсэн гурвал эсийн хоорондох хоршилт үйл ажиллагааг идэвхжүүлж фагоцит эсүүдийн залгих чадварыг нэмэгдүүлэх, иммуноглобулины нийлэгжилтийг хурдасгах, хэт исэлдэлт хамааралт дархлал дутагдлын үед антиоксидант үйлдлийн механизмаар бие махбодын дархлааг сэргээх,өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх, биеийн тамир тэнхээг сайжруулах болон уураг, липид, амин хүчлийн нийлэгжилтийг хурдасгах, нойр ба хоолонд сайжруулах, сэтгэл санааг тайвшруулах зэрэг үйлдэл үзүүлнэ. Салимон бэлдмэлийн нөлөөгөөр бүх төрлийн хорт хавдар өвчний үед болон хорт хавдрын туяа хими эмчилгээний үед илэрдэг дархлаа дутагдлын хүнд хэлбэрийн урвалууд багасч, Т-хелпер эс, Т-хелпер ба Т-супрессорын харьцаа нэмэгдэн Т-супрессор эсийн хэт эмгэг идэвхжил дарангуйлагддаг. Мөн хорт хавдрын туяа ба хими эмчилгээний хордлогыг тайлах, хорт хавдрын эсрэг биеийн эсэргүүцэх чадвар, дархлалын тогтолцооны идэвхийг дээшлүүлэх үйлдэлтэй.

  • Шинэсэрхүү бударгана (Salsola laricifolia) ургамлын газрын дээрх хэсгээс бэлтгэсэн спиртэн ханд

  • Үйлчлэгч бодис: Фраксетин, фраксин, клеомиксозин-D зэрэг нийлбэр кумарин ба нийлбэр флавоноид бүхий ханд


Гаж нөлөө: Тогтоогдоогүй.

Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

Анхааруулга! Салимоны найрлагад этилийн спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.

Хамт худалдан авдаг бараа