Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Лориста 50мг №28


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d


15,500 ₮

Тоо хэмжээ:

Лозартан нь ангиотензин II рецепторын нэгэн төрөл болох АТ1-ыг хориглогч болно. Ангиотензин II нь янз бүрийн эрхтэнд(судасны гилгэр булчин, бөөрний дээд булчирхай, бөөр болон зүрх г.м.) байрладаг АТ1-рецептортой холбогдож судас нарийсгах, альдостероны ялгаралтыг ихэсгэх зэрэг биологийн олон чухал үйлдлийг үзүүлнэ. Ангиотензин II нь мөн гилгэр булчингийн эсийн пролиферацийг идэвхижүүлдэг. Лозартан нь АТ1-рецепторыг хориглосноор артерийн даралт бууруулан, зүүн ховдлын гипертрофийг багасгаж, гемодинамикт тааламжтайгаар нөлөөлөн зүрхний үйл ажиллагааны дутмагшлын үеийн ачаалал даах чадварыг сайжруулахын зэрэгцээ ялангуяа 2-р хэлбэрийн чихрийн шижинтэнй өвчтөний бөөрний үйл ажиллагааны дутмагшлын үеийн даамжирч буй протеинурийг багасгана.

Фармакокинетик: Лозартан нь ходоод гэдэсний замаас сайн шимэгдэнэ. Шимэгдсэний дараа элгээр эхэлж дамжихдаа анхдагч хувирал-д нилээд өртөж идэвхитэй метаболит (ЕХР-3174) ба хэд хэдэн идэвхигүй метаболитуудыг үүсгэдэг. Биохүрэхүй нь ойролцоогоор 33% байдаг. Хоолтой хамт хэрэглэхэд түүний сийвэнгийн концентрацид эмнэл зүйн ач холбогдолтой хэмжээгээр нөлөөлөхгүй. Ууж хэрэглэснээс хойш 1 цагийн дараа лозартан нь сийвэнд хамгийн өндөр концентрацидаа хүрэх ба харин ЕХР-3174-ийн сийвэнгийн хамгийн өндөр концентраци нь 3-4 цагийн дараа үүсдэг. Лозартан ба ЕХР-3174 цусны сийвэнгийн уурагтай 99%-иас дээш, дийлэнх нь альбуминтай холбогдоно. Лозартаны тархалтын эзлэхүүн 34л байдаг. Цус тархины хоригоор бараг нэвтрэхгүй. Лозартан элгэнд хувирч идэвхитэй метаболит ЕХР-3174(14%) ба идэвхигүй метаболитууд, тухайлбал бутилын бүлгийн хэлхээ нь гидроксилжих замаар үүсдэг 2 үндсэн метаболит ба ач холбогдол багатай метаболит N-2-тетразол глюкуронидыг үүсгэдэг. Лозартаны сийвэнгийн клиренс ойролцоогоор 10мл/сек(600мл/мин) байх ба ЕХР-3174-ийн сийвэнгийн клиренс ойролцоогоор 0.83мл/сек(50мл/мин) байдаг. Лозартаны бөөрний клиренс 1.23мл/сек(74мл/мин) байх ба ЕХР-3174-ийн бөөрний клиренс 0.43мл/сек(26мл/мин) байдаг. Лозартаны хагас ялгаралтын хугацаа 2 цаг, ЕХР-3174-ийн хагас ялгаралтын хугацаа 6-9 цаг байдаг. Бэлдмэлийн 58% нь цөстэй хамт, 35% нь бөөрөөр ялгарна.

  • Лозартан 50 мг

  • Артерийн даралт ихсэх өвчин, шээстэй ялгарах уургийн хэмжээ хоногт 0,5г-с дээш, цусны шинжилгээгээр батлагдсан бөөрний эмгэг бүхий 2 хэлбэрийн чихрийн шижин ба цусны даралт өндөр өвчтөний бөөрийг хамгаалах үед хэрэглэнэ. Бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан өдөр бүр 1 ижил цагт хэрэглэвэл тохиромжтой, шахмалыг аяга усаар даруулж залгиж ууна

  • Цээрлэлт: Лозартан буюу түүний найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөн болон жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэхгүй

  • Болгоомжлол ба тусгай анхааруулга: Эргэлдэх цусны эзлэхүүн багассан өвчтөнд (жишээ нь, шээс хөөх эм их тунгаар хэрэглэж буй тохиолдолд) артерийн даралт буулах шинж тэмдэг үүсч болзошгүй

  • Лозартан эмчилгээ эхлэхээс өмнө бага тунгаар эмчилгээ эхлэх үед илэрч байсан өөрчлөлтийг арилгах хэрэгтэй

  • Бэлдмэлийг ууж хэрэглэхэд хөнгөн болон дунд зэргийн хэлбэрийн циррозтой өвчтөнд лозартан болон түүний идэвхитэй метаболитын цусны сийвэн дэх концентраци эрүүл хүнийхээс өндөр байдаг. Тиймээс элэгний эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөнд эмчилгээг бага тунгаар явуулах нь зүйтэй

  • Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд чихрийн шижинтэй болон үгүй үед нэгэн адилаар гипергликеми байнга үүсдэг байна

  • Хааяа карим тохиолдолд гиперкалиемийн улмаас эмчилгээг зогсоох шаардлага гардаг

  • Эмчилгээний үед цусан дахь калийн концентрацийн хэмжээг, ялангуяа өндөр настай болон бөөрний үйл ажиллдагааны өөрчлөлттэй өвчтөнд тогтмол хянаж байх шаардлагатай

  • Ренин-ангиотензины системд нөлөөт эмийн бэлдмэлүүд нь бөөрний хоёр талын артерийн буюу нэг бөөртэй өвчтөний нэг талын артерийн нарийсалтай өвчтөний цусны сийвэнд мочевин болон креатинины агууламжийг өндөрсгөж болзошгүй

  • Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт нь эмчилгээг зогсоосны дараа эргэн арилдаг

  • Эмчилгээний явцад цусны сийвэнгийн креатинины концентрацийг тогтмол хянаж байх хэрэгтэй. Бэлдмэлийг хүүхэд ба 18 нас хүрээгүй өсвөр настанд хэрэглэдэггүй, учир нь насны эдгээр бүлгийн хүмүүст хэрэглэсэн талаар хангалттай туршлага байхгүй болно

  • Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх: Жирэмсэн эхэд лозартан калийг хэрэглэсэн туршлага хомс боловч амьтанд хийгдсэн судалгаагаар ураг болон нярайн гажиг үүсгэх боломжтой нь тодорхойлогдсон. Лозартаныг жирэмсний 2-р болон 3-р гурван сард хэрэглэвэл урагт үзүүлэх өртөмж нэмэгдэнэ. Жирэмсэн болох нь тогтоогдвол лозартан калийг цаашид хэрэглэхээ аль болох хурдан зогсоох хэрэгтэй. Локзартан хүний хөхний сүүгээр ялгарах эсэх нь тодорхойгүй, харин хархны сүүнд лозартан болон түүний идэвхитэй метаболит өндөр концентрациар илэрдэг байна. Хөхүүл хүүхдэд гаж нөлөө үүсч болох өртөмжтэйн улмаас эхэд зайлшгүй чухал хэрэгцээтэй эсэхийг тооцсоны үндсэн дээр лозартан эмчилгээ хийх хүүхдээ хөхөөр тэжээхээ зогсоох эсэхийг шийдэх нь зүйтэй

  • Бэлдмэл ердийн тунгаараа сэтгэц-хөдөлгөөний урвал болон анхаарал төвлөрөлтөнд нөлөөлөхгүй

  • Туслах бодистой хамаа бүхий тусгай анхааруулга: Лориста нь лактоз агуулах тул түүнийг дараах тохиолдлуудад хэрэглэхгүй. Үүнд: лазтаза-гийн дутмагшил, галактоземи, глюкоз буюу галактозын шимэгдэлтийн дутмагшлын хам шинж зэрэг болно

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2017-12-18 07:10
Tegeed yuni em be~?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2017-12-18 07:10
Сайн байна уу. Энэ эм нь артерийн даралт бууруулах эм.