Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Фосфалюгель 10.4гр/16г №20


MANUFACTURER: Astellas Pharma Europe B.V


17,400 ₮

Тоо хэмжээ:

Бэлдмэл хүчил саармагжуулах, бүрхээх, шингээх үйлдэл үзүүлнэ. Пепсиний уураг задлах идэвхийг багасгана. Ходоодны шүүсийг шүлтлэг болгохгүй ба ходоодны агууламжийн хүчиллэг чанарыг физиологийн түвшинд хадгална. Ходоодны хүчиллэг шүүрлийг хоёрдогчоор ихэсгэхгүй. Түүнчлэн хоол боловсруулах замын салс бүрхүүлд хамгаалах давхар үүсгэдэг. Хоол боловсруулах замын бүхий л хэсгийн хорт бодис, хий, бичил биетнийг гадагшлуулах ба гэдэсний агууламжийн хөдөлгөөнийг хэвийн болгоно.

  • 16г-р савласан уутанд 20% хөнгөн цагааны фосфатын гель 10.4г 70% сорбитол 4.48г Агар-агар 0.0448г Пектин 0.0872г Кальцийн сульфат 0.0117г Калийн сорбат 0.0402г Жүржийн амт оруулагч 0.080г Цэвэр ус 20 грхүртэл агуулагдана

  • Ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа, гастрит, хоолны хордлого, хоол боловсруулах ажиллагааны хямрал зэрэгт хэрэглэнэ

  • Бэлдмэлийг шингэлэлгүй бага зэргийн усаар даруулж уух буюу эсвэл хагас аяга усанд хийж бага зэрэг элсэн чихэр нэмж ууна

  • Өдөрт 1-2 ширхгээр 2-3 хооллохоос 30 минутын өмнө ууна

  • Гаж нөлөө:Бэлдмэлийг хэрэглэх үед ховор тохиолдолд хэвтрийн өвчтөн болон настангуудад өтгөн хатах шинж ажиглагдана

  • Цээрлэлт:Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ

  • Болгоомжлол!Эмчийн зөвшөөрөлгүй удаан хугацаагаар хэрэглэхгүй. Бөөрний эмгэг, элэгний хатуурал, зүрхний илэрхий дутагдлын үед болгоомжтой хэрэглэнэ.Настангууд болон бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийг зөвлөсөн тунгаар хэрэглэж байгаа үед цусан дахь хөнгөн цагааны концентраци ихсэж болно.Тетрациклины бүлгийн антибиотик, төмрийн бэлдмэл, зүрхний гликозид зэрэг бэлдмэлийг фосфалюгелийг хэрэглэснээс 2 цагаас дээш хугацааны дараа хэрэглэнэ. Бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед тодорхой заалтаар эмчилгээний тунгаар хэрэглэж болно

  • Онцгой анхааруулга!Бэлдмэлийг хэрэглэх үед ховор тохиолдолд өтгөн хатах шинж илэрвэл өдөрт хэрэглэх усны хэмжээг ихэсгэнэ.Бэлдмэлийг чихрийн шижин өвчтэй хүмүүст хэрэглэж болно.Фосфалюгель-ийг радио идэвхт бодисын шимэгдэлтийг багасгахын тулд урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.Бэлдмэлийг хэрэглэж байгаа үед рентген шинжилгээний үр дүн өөрчлөгдөхгүй.Фосфалюгель зарим бэлдмэлийн эмчилгээний үйлдлийг сулруулдаг учир түүнийг бусад эмийн бэлдмэлийн хамт хэрэглэх шаардлага гарвал эмчээс зөвлөгөө авна

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:Их хэмжээний хөнгөн цагааны ион нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дарангуйлна. Хордлогын үед туулгах эм хэрэглэнэ

Орлуулах бүтээгдэхүүн

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2018-06-18 08:14
9sartai huuhed gedes n hymraad oligtoi zugeer bolohgui yumaa. Linex forte uuj bga fosfalyugeliig ugch boloh uu
1800-1883 Лавлах төвийн эмч Б. Ариунцэцэг - 2018-06-18 08:14
Сайн байна уу фосфалюгель ходоодны хүчил бууруулах бэлдмэл байгаа хүүхэддээ өгч болохгүй та эмчид хандаад хүүхдээ үзүүлээй баярлалаа.