Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Индомон 25мг №20


MANUFACTURER: Монос Фарм ХХК
GENERIC: Индометацин


1,100 ₮

Тоо хэмжээ:

Стероид бус үрэвслийн эсрэг үйлдэлтэй эм. Фармакологийн үйлдэл: Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах, халуун бууруулах хүчтэй үйлдэлтэй эм. Циклооксигенеза (ЦОГ) ферментэд хориг үүсгэж простагландины нийлэгжилтийг саатуулснаар дээрх үйлдлүүд илэрнэ. Үрэвслийн эсрэг үйлдлээрээ салицилатууд, бутадионоос илүү.

Фармакокинетик: Шахмалыг ууж хэрэглэхэд хоол боловсруулах замаар түргэн шимэгдэнэ. Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 2 цагийн дараа цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрнэ. Элгэнд хоргүйжих ба хагас задралын үе нь ойролцоогоор 4,5 цаг. Бэлдмэлийн 60% нь өөрчлөгдөөгүй болон метаболит хэлбэрээр шээсээр, 33% нь метаболит хэлбэрээр өтгөнөөр тус тус ялгарна.

  • 1 шахмалд 25мг индометацин

  • Хэрхийн гаралтай үе мөчний өвчин ,тулайн гаралтай үений үрэвсэл  ,үе ясжих , үе мөчний үрэвсэлт өвчнүүд ,халдварын гаралтай өвөрмөц бус олон үений үрэвсэл ,Бехтеревийн өвчин ,үлд, тромбофлебит Холбогч эдийн тархмал өвчин ,мэдрүүлийн өвдөлт ,үений уутны үрэвсэл ,түрүү булчирхайн үрэвсэл ,давсагны үрэвсэл ,өндгөвчний үрэвсэлт өвчин Бөөрний болон бусад үрэвсэлт өвчний үед тус тус хэрэглэнэ

  • Индомоныг хоол идэх үед буюу хоолны дараа ууна. Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно. Насанд хүрэгсдэд эхлээд 25мг-аар өдөрт 2-3 удаа хэрэглэх ба дараа нь хоногийн тунг 150мг зарим тохиолдолд 200мг хүртэл нэмэгдүүлнэ. Хэрэв гаж нөлөө илэрвэл тунг тохиромжтой хэмжээ хүртэл багасгаад дараа нь аажим ихэсгэнэ.  Индомоны шахмал эмийг тосон түрхэцтэй нь хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй

  • Гаж нөлөө:Бэлдмэлийг хэрэглэх явцад толгой өвдөх, эргэх, нойрмоглох, нүд гялбах, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил муудах, аюулхай орчим өвдөх, ам үрэвсэх, элэг, нойр булчирхай үрэвсэх, тромбоцитын тоо багасгах, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэх явцад ажиглагдаж болно

  • Цээрлэлт: Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, хоол боловсруулах замын шархлаа, цус төлжилтийн эмгэг, элэг ба бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлт, артерийн даралт ихсэх, нойр булчирхайн үрэвсэл, жирэмсэн ба хөхүүл эхчүүд, 14 хүртэлх насны хүүхэд зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ

Орлуулах бүтээгдэхүүн

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2014-07-28 21:16
жирэмсэн ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Д.Жавхлантөгс - 2014-07-28 21:16
Sainuu jiremsen hvn hereglej bolohgvi
Guest - 2014-11-05 09:36
индомоны гаж нөлөөг хэлж өгнө үү
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2014-11-05 09:36
Бэлдмэлийг хэрэглэх явцад толгой өвдөх, эргэх, нойрмоглох, нүд гялбах, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил муудах, аюулхай орчим өвдөх, ам үрэвсэх, элэг, нойр булчирхай үрэвсэх, тромбоцитын тоо багасгах, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэх явцад ажиглагдаж болно.
Guest - 2015-06-22 16:04
Ходоод өвдөхөөр н ууцан зүгээр болов уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2015-06-22 16:04
Сайн байна уу үемөчний өвдөлтөнд уудаг ходоод цочроодог тул ходоод өвдсөн үед улам өвтгөнө. Баярлалаа
Guest - 2016-11-18 01:25
Индомоныг өдрийн хэдээр уух вэ
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2016-11-18 01:25
Сайн байна уу, Насанд хүрэгсдэд эхлээд 25мг-аар өдөрт 2-3 удаа хэрэглэнэ
Guest - 2018-04-08 16:56
Индометацин индомон 2 neg em vv
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-04-08 16:56
Сайн байна уу. Тийм ээ. Нэг эм шүү. Баярлалаа.
Guest - 2018-09-29 19:53
sain bna ee ene emiig uugaad hodood owdood bnaaa ugaasaa iim shinj yemdeg ilerdeg uu
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-09-29 19:54
Сайн байна уу Индомон нь аюулхай орчимд өвдөх гаж нөлөө өгдөг. Та эмээ хоол идэж байх үедээ юм уу хоолны дараа хэрэглэж байгаарай. Баярлалаа