Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Глицин 0,1г №50


MANUFACTURER: Мосхимфарм ОАО


2,000 ₮

Тоо хэмжээ:

Амин хүчил бөгөөд бие махбодид төвийн саатуулах нейромедаторын үүрэгтэй. Тархины эдийн бодисын солилцоог сайжруулах, тайвшруулах, сэтгэц хөдлөлийн ачааллыг багасгах дасан зохицох чадварыг сайжруулах, нойрсолтыг хэвийн болгох, оюуны ажиллах чадварыг сайжруулах, хордлогын эсрэг глутаматын НМДА рецепторын үйл ажиллагааг зохицуулах зэрэг үйлчилгээтэй.

  • Глицин 0,1г


  • Гаж нөлөө: Харшлын урвал илэрч болзошгүй

  • Цээрлэлт : Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2016-04-09 05:50
Yund uudag be
1800-1883 Лавлах төвийн эмч Р. Мөнхдаваа - 2016-04-09 05:50
Сайн байна уу, Стресс, сэтгэл хөдлөлийн ачааллын үед оюуны ажиллах чадварыг сайжруулах, мэдрэлийн системийн янз бүрийн үйл ажиллгааны болон органик өвчнүүд невроз, невроз төст байдал, сэтгэл санааны тогтворгүй байдал, цочиромтгой нойр өөрчлөгдөх, архинд донтох өвчин архины хамааралт зовиур шаналгааны хурцдал үе, айх түгшүүрлэх болон сэтгэл уналын байдлын намжмал үе, нойрны өөрчлөлт зэрэгт тус тус хэрэглэнэ.
Guest - 2016-04-12 20:43
Uuh hugtsaa
1800-1883 Лавлах төвийн эмч Р. Мөнхдаваа - 2016-04-12 20:43
Сайн байна уу, Энэ эмийг эмчийн зааврын дагуу 14-30 хоног ууж болно.
Guest - 2016-07-11 10:21
Жороор олгох уу жоргүй олгох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2016-07-11 10:21
Сайн байна уу жортой. Баярлалаа
Guest - 2017-12-07 22:38
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-12-07 22:38
Сайн байна уу, асуултаа оруулна уу
Guest - 2016-12-27 05:56
jiremsen hun uuj bolhuu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2016-12-27 05:56
Сайн байна уу, заалтанд хориглосон зүйл байхгүй юм байна, хяналтын эмчдээ хандаарай
Guest - 2016-12-27 09:36
jiremsen hun uuj bolhuu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2016-12-27 09:36
Сайн байна уу, хяналтын эмчдээ хандаарай
Guest - 2016-12-30 03:46
bi harin nileen hed uutsan jiremsen gaj nolootei boluu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2016-12-30 03:46
Сайн байна уу, гайгүй байхаа заалтанд хориглоогүй тул
Guest - 2017-11-18 03:06
ой тогтоолт сайжруулдаг гээд байсан мөн үү
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Д.Баярмаа - 2017-11-18 03:06
сайн байна уу? Стресс, сэтгэл хөдлөлийн ачааллын үед оюуны ажиллах чадварыг сайжруулах зорилгоор хэрэглэхийн зэрэгцээ мэдрэлийн системийн янз бүрийн үйл ажиллгааны болон органик өвчнүүд невроз, невроз төст байдал, сэтгэл санааны тогтворгүй байдал, цочиромтгой нойр өөрчлөгдөх, архинд донтох өвчин архины хамааралт зовиур шаналгааны хурцдал үе, айх түгшүүрлэх болон сэтгэл уналын байдлын намжмал үе, нойрны өөрчлөлт зэрэгт тус тус хэрэглэнэ. Шахмалыг хэлэн дор тавьж шимж хэрэглэнэ.
Guest - 2018-04-12 20:33
өдөрт хэдэн удаа уух вэ.
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-04-12 20:33
Сайн байна уу. Юунд хэрэглэхээс хамаарна. Стресс, ой тогтоолт, анхаарал төвлөрөлт муудах үед: 1ш-р хоногт 2-3 удаа 14-30 хоног хэлэн дор шимж хэрэглэнэ. Нойрны өөрчлөлт, цочромтгой болох: 1ш-р 2-3 удаа 7-14 хоног хэрэглэнэ. Баярлалаа.