Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Но-шпа 40мг №100


MANUFACTURER: Sanofi-Aventis Private


18,500 ₮

Тоо хэмжээ:

ФАРМАКОЛОГИЙН ҮЙЛДЭЛ: Гилгэр булчингийн эсэд шууд нөлөөлж, түүний агчлыг сулруулдаг бэлдмэл. Дротаверин нь изохинолоны уламжлал бөгөөд фосфодиэстеразыг хориглож эс доторхи цАМФ-ийн хэмжээг ихэсгэх замаар гилгэр булчинд шууд үйлчилдэг бөгөөд миозины киназын сул гинжийг идэвхигүй болгосны дүнд гилгэр булчинг сулруулдаг. Папаверинтай харьцуулвал үйлдэл нь хүчтэй бөгөөд шимэгдэлт нь хурдан, уурагтай нэгдэх нь бага. Дротаверины агчил тавиулах үйлдэл нь вегетатив мэдрэлжүүлэлтээс үл хамааран ходоод гэдэсний зам, шээс бэлгийн зам, судасны гилгэр булчинд адилхан үйлчилдэг. Судас өргөсгөж эдийн цусан хангамжийг сайжруулна. Үр хөврөл хордуулах болон ургийн гаж нөлөө үүсгэх нөлөөгүй. Хоол боловсруулах замаар амархан шимэгддэг. Хагас шингээлтийн үе нь 12 минут. Биохүртэхүй-100%.

  •  1 шахмал 40 мг дротаверин гидрохлорид агуулна


  • Гаж нөлөө: Толгой өвдөх, толгой эргэх, зүрх дэлсэх, даралт буурах, хөлрөх, дотор муухайрах, харшлын урвал илэрч болно

  • Цээрлэлт: Элэг, бөөр, зүрхний хүнд дутагдал, AВ-зангилааны II-III зэргийн хоригийн үед хэрэглэхгүй

Орлуулах бүтээгдэхүүн

Хамт худалдан авдаг бараа


Review