Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Нурофен 200мг №24


MANUFACTURER: Reckitt Benckiser Healthcare


13,500 ₮

Тоо хэмжээ:

  • Бэлдмэлийг толгой ба шүдний өвдөлт, мигрень, биений юм өвдөлттэй ирэх, мэдрэлийн өвдөлт, нурууны өвдөлт, булчингийн болон хэрхийн өвдөлт зэргийн үед хэрэглэхээс гадна ханиад томууны үеийн халрууралтын үед мөн хэрэглэнэ

  • Идэвхтэй бодис: ибупрофен 200мг

  • Туслах бодис: натрийн кроскармеллоз, натрийн лаурилсульфат, натрийн цитрат, стеарины хүчил, кремнийн коллоид ангидрид, натрийн кармеллоз, тальк, акаци, сахароз, титанийн хоёрч исэл, макрогол, опакод, цэвэршүүлсэн ус тус тус агуулагдана

  • Нурофен -г насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны хүүхдэд 200мг тунгаар хоногт 3-4 удаа усаар даруулж ууна
    Насанд хүрэгсдэд эмчилгээний түргэн үр нөлөө гаргахын тулд тунг 400мг-р (2 бүрээс) хоногт 3 удаа хэрэглэх хүртэл нэмж болно
    Хоногт 6 бүрээсээс их тунгаар хэрэглэхгүй бөгөөд хоногийн дээд тун 1200мг. Хэрэв 2-3 өдрийн эмчилгээний дараа өвчний шинж тэмдэг арилахгүй байвал эмчилгээг зогсоож эмчид хандах шаардлагатай

  • Цээрлэлт:Ходоод гэдэсний улайлтат-шархлаат эмгэгийн хурцдал үе, ялангуяа ходоод 12 хуруу гэдэсний шархлаа өвчний хурцдал, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, идэгдмэл шарх, Кроны өвчин Зүрхний дутагдал Хүнд явцтай артерийн даралт ихсэх өвчин Ибупрофен болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, бронхын багтраа, ацетилсалицилын хүчил (салицилат) болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бусад бүлгийн эм хэрэглэснээс сэдэрсэн чонон хөрвөс, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хамрын салст бүрхүүлийн уйланхай Харааны мэдрэлийн өвчнүүд: өнгө ялгах чадвар алдагдах, хараа муудах, харааны талбарын согог Глюкоза-6-фосфат дегидрогеназын дутагдал, гемофили, цусны бүлэгнэлт багасах, цусархаг эмзэгшил (гемморагическая диатез) Жирэмсний 3 дахь 3 сар ба хөхүүл үе Элэг ба бөөрний илэрхий өөрчлөлт Сонсгол муудах, сонсголын аппаратын эмгэг 6 хүртлэх насны хүүхэд

  • Болгоомжлол! Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчнөөр өвдөж байсан хүмүүс, ходоодны үрэвсэл, нарийн ба бүдүүн гэдэсний үрэвсэл, хоол боловсруулах замаас цус алдаж байсан гэсэн анамнезтэй өвчтөн, элэг ба бөөрний өвчин, үүдэн венийн даралт ихсэлт бүхий элэгний хатуурал, нефроз хам шинж, зүрхний архаг дутагдал, артерийн даралт ихсэх, цусны шалтгаан тодорхойгүй өвчнүүд, бронхын багтраа, цусан дахь билирубины хэмжээ ихсэх, жирэмсний I ба II дахь 3 сар, 12 хүртлэх насны хүүхэд зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ

  • Гаж нөлөө: Нурофены 2-3 өдрийн эмчилгээний үед гаж нөлөө ажиглагддаггүй. Удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд дараах гаж нөлөө илэрч болно. Хоол боловсруулах замын зүгээс: Дотор муухайрах, бөөлжих, цээж хорсох, хоолонд дургүй болох, аюулхай орчим өвдөж эвгүйрхэх, суулгах, гэдэс дүүрэх, ходоод гэдэсний замын улайлтат-шархлаат эмгэг үүсэх (зарим тохиолдолд цоорох ба цус алдаж хүндрэх), хэвлийгээр өвдөх, цочрох, ам хатах, амны хөндий ба буйлны салст шархалж өвдөх, амны хөндийн үрэвсэл, нойр булчирхайн үрэвсэл, өтгөн хатах, элэгний үрэвсэл. Мэдрэлийн системийн зүгээс: Толгой өвдөх ба эргэх, нойргүйдэх, цочромтгой болох, нойрмоглох, сэтгэлээр унах, дүйнгэдэх, хий юм үзэгдэх, хааяа бактерийн бус гаралтай менингит (ялангуяа аутоиммуны өвчтэй хүмүүст) Зүрх судасны системийн зүгээс: Зүрхний дутагдал, артерийн даралт ихсэх, зүрхний цохилт олшрох. Шээс ялгаруулах системийн зүгээс: Нефроз хам шинж (хаван), бөөрний цочимог дутагдал, харшлын гаралтай бөөрний үрэвсэл, их шээх, давсагны үрэвсэл Цус төлжүүлэх системийн зүгээс: Цус багадалт (цус задралын ба цус төлжилгүйдлийн), тромбоцитын тоо цөөрөх, тромбоцитопенийн пурпур, агранулоцитоз, лейкоцитын тоо цөөрөх. Мэдрэхүйн эрхтний зүгээс: Сонсгол муудах, чих шуугих, эргэх хорт явцтай харааны мэдрэлийн үрэвсэл, нүд бүрэлзэх, юм хоёр харагдах, нүд хуурайшиж цочрох, харшлын гаралтай зовхи ба салст бүрхүүлийн хаван, харааны талбарын согог Харшлын урвал: Арьсаар тууралт гарах, загатнах, чонон хөрвөс, Квинкийн хаван, анафилаксын урвал, анафилаксын шок, халууралт, Стивенс-Джонсоны хам шинж, эпидермийн хорт явцтай үхжил (Лайеллын хам шинж), эозинофилийн тоо олшрох, харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл Амьсгалын системийн зүгээс: Бронх агчих, амьсгаадах. Бусад: хөлс ихээр ялгарах. Удаан хугацаагаар өндөр тунгаар хэрэглэж байгаа үед хоол боловсруулах замын салст бүрхүүл шархлах, цус алдах (ходоод гэдэсний, буйлны, умайн, шулуун гэдэсний), хараа өөрчлөгдөх (өнгө ялгах чадвар алдагдах, харааны талбарын согог, хараа муудах) зэрэг шинж илэрнэ. Гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоож эмчид хандаарай

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Энэ үед хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, сааталд орох, нойрмоглох, сэтгэл гутрал, толгой өвдөх, чих шуугих, бодисын солилцооны хүчилшил, комд орох, бөөрний цочимог дутагдал, артерийн даралт багасах, зүрхний цохилт түргэсэж удаашрах, тосгуурын фирилляци, амьсгал зогсох зэрэг шинж илэрч болно. Эмчилгээ: Ходоод угаах (хэрэглэснээс хойш цагийн дотор), идэвхжүүлсэн нүүрс, шүлтлэг ундаа, шээсний ялгаралтыг ихэсгэх, шинж тэмдгийн эмчилгээ хийнэ

  • Анхааруулга! Удаан хугацааны эмчилгээний үед захын цусны үзүүлэлтүүд, элэг ба бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай. Хэрэв ходоодны эмгэгийн шинж илэрвэл маш анхааралтай хянах бөгөөд улаан хоолой, ходоод ба 12 хуруу гэдсийг дурандах, цусны ерөнхий шинжилгээ (гемоглобин тодорхойлох), өтгөнд далд цус байгаа эсэхийг шалгах зэрэг арга хэмжээ авна. Шаардлагатай бол 17-кетостероид тодорхойлох бөгөөд шинжилгээнээс 48 цагийн өмнө эмчилгээг зогсооно. Анхаарал төвлөрүүлэлт ба сэтгэцийн болон хөдөлгөөний түргэн урвал шаардлагатай бүх төрлийн үйл ажиллагаанаас татгалзана. Мөн эмчилгээний үед спиртийн төрлийн зүйл хэрэглэхээс зайлсхийнэ

  • Эмийн ба бусад харилцан үйлчлэл: Нурофенийг ацетилсалицилын хүчил болон бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг бүлгийн эмүүдтэй хамт хэрэглэхгүй. Хамт хэрэглэж байгаа тохиолдолд ибупрофен нь ацетилсалицилын хүчлийн цус шингэлэх болон үрэвслийн эсрэг үйлдлийг нь сулруулдаг. Иймээс ацетилсалицилын хүчлийг цус шингэлэх зорилгоор бага тунгаар хэрэглэж байгаа титэм судасны дутагдалтай өвчтөнүүдэд титэм судасны цочимог дутагдал үүсэх давтамж ихсэж болзошгүй. Цус шингэлэх ба цусны бүлэгнэлтийг саатуулах эмүүдтэй (алтеплаза, стрептокиназа, урокиназа) хамт хэрэглэж байгаа үед цус алдах эрсдэл ихсэнэ. Цефамандол, цефаперазон, цефотетан, вальпроны хүчил, пликамицин зэрэг бэлдмэлүүд нь цусан дахь протромбины хэмжээ багасалтыг ихэсгэнэ. Циклоспорин ба алтны бэлдмэлүүд нь ибупрофены бөөрөн дэх простагландины нийлэгжилтэнд нөлөөлөх нөлөөг ихэсгэснээр бөөрөнд үзүүлэх хортой нөлөө нь хүчжинэ. Ибупрофен циклоспорины цусан дахь хэмжээг ихэсгэж түүний элэг хордуулах нөлөөг ихэсгэнэ. Сувганцрын шүүрлийг саатуулдаг эмүүд нь ибупрофений ялгаралтыг багасгаж цусан дахь концентрацийг нэмэгдүүлнэ. Микросомын исэлдэлтийг идэвхжүүлэгч эмүүд нь (фенитоин, этанол, барбитурат, рифампицин, фенилбутазон, 3 цагирагт бүтэцтэй сэтгэл уналын эсрэг эм) гидроксилжсэн идэввхтэй метаболитуудын ялгарлыг ихэсгэж элэг хордуулах хүнд явцтай эмгэг үүсэх эрсдлийг нэмэгдүүлнэ. Микросомын исэлдэлтийг саатуулдаг эмүүд нь элэг хордуудах эрсдлийг багасгана. Фуросемид, гидрохлортиазид зэрэг натри хөөж шээсний ялгаралтыг ихэсгэдэг эмүүд болон судас өргөсгөж даралт бууруулдаг эмүүдийн үйлдэл суларна. Шээсний хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг эмүүдийн үйлдэл суларч шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах эмүүд, тромбоцитын агрегацийг саатуулах эм, фибрин хайлуулах эмүүдийн үйлдэл хүчжинэ. Минералокортикостероид, глюкокортикостероид, эстрогенүүд, этанол зэргийн гаж нөлөө ихсэнэ. Цусан дахь сахарын хэмжээг багасгах ууж хэрэглэдэг эм, сульфонилмочевины уламжлалын эм, инсулины үйлдэл хүчжинэ. Ходоодны хүчил саармагжуулах эмүүд, холестирамин зэрэг бэлдмэлүүд нь ибупрофений шимэгдэлтийг саатуулна. Дигоскин, литийн бэлдмэл, метотрексатын цусан дахь концентраци нь ихсэнэ. Кофеин өвдөлт намдаах үйлдлийг нь хүчжүүлнэ

Орлуулах бүтээгдэхүүн

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2014-11-29 14:40
эмч 1,8 сартай 13 кг хүүд минь 8 цагаар өдөрт 3 удаа уухыг бичиж өгсөн. хүү минь хөвмөл хэлбэрийг нь ууж чаддагүй юм. энэ тун ихдэх үү яаралтай хариулаач
1800-1883 Лавлах төвийн эмч Р.Мөнхдаваа - 2014-11-29 14:40
200 мг шахмал эмийг таллаад ( 1/2 шахмал) өдөрт 3 удаа уулгана.
Guest - 2014-11-29 12:20
баярлалаа өчигдөрөөс эхлээд 4 ширхэгийг бүтнээр нь өгцөн зүгээр байгаа да
1800-1883 Лавлах төвийн эмч Р.Мөнхдаваа - 2014-11-29 12:20
Тун хэтэрсэн үед дараах шинж тэмдэг илэрч болно. Үүнд: дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, толгой өвдөх, чих шуугих. Эдгээр шинж тэмдэг хүүхдэд илэрч байвал яаралтай эмчид үзүүлээрэй.
Guest - 2016-01-07 11:51
Сайн байна уу. Ибупрофен эмийг 14-с доош, Нурофен эмийг 12-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй гээд заавар дээр нь байх юм. Гэтэл эмч нар халуурвал энэ эмнүүдийг уулгаж болно гэсэн, яах ёстой юм болоо? Аль нь зөв бэ, зөвөлгөө өгөөч.
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2016-01-07 11:51
Сайн байна уу эмчийн заалтаар тунг тааруулж хэрэглэнэ
Guest - 2016-02-02 03:15
sain baina uu. shahmal bolon siropn em ylgaatai yu. 2 nastai huuhded ogoh gd. aliin ogwol zugeer bol,
1800-1883 Лавлах төвийн эмч None - 2016-02-02 03:15
сайн байна уу та, 2 настай хүүхдэд сироп нь тохиромжтой .
Guest - 2016-02-19 01:46
Sain bnuu? Ohin maani 1.5 sartai siropoor umnu ni 1 uuhad tuuralt ugch bsiin. Chiheriin harshiltai yuma. Bas baas ni shingerch bsan. Saya urhiin emch udriin 3r tallaad uugaarai gesen. Baas adilhan shinger vv
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б. Одгэрэл - 2016-02-19 01:46
Сайн байна уу шахмал хэлбэрээр байгаа. Баярлалаа
Guest - 2016-11-16 22:39
Сайн бхйн уу жирэмсэн эх шүд нь өвдөөд ууж хэрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-11-16 22:39
Сайн байна уу,Хэдэн сартай жирэмсэн бэ том хүн 400мг ууна 200мгтай нь хүүхдийн тун байгаа .Эхний 3 сард хэрэглэхгүй тэрнээс хойш эмчийн заалтаар хэрэглэнэ.Баярлалаа
Guest - 2016-11-16 18:31
Сайн бхйн уу жирэмсэн эх шүд нь өвдөөд ууж хэрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2016-11-16 18:31
Сайн байна уу. Жирэмсэн эмэгтэй зайлшгүй эмчид үзүүлж байж шаардлагатай тохиолдолд эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Guest - 2017-01-19 04:34
Сайн байна уу Эмч нурофен 200мг тайг уулга гэсэн. 3 нас 6 сартай яаж уух бэ халуураад байгаа
1800-1883 Лавлах төвийн эмч Д.Баярмаа - 2017-01-19 04:34
сайн байна уу 5мл -р хоногт 3 удаа ууна.
Guest - 2017-05-10 19:15
Сайн бна уу? Манай хүүхэд 1сар 22хоногтой. 1)2/1-ээр өдөрт 3-удаа ухаар эмч бичсэн. 1) Йим бага сартай хүүхдэд өгч болох уу? 2) 2-дох удаагаа өглөө өгтөл уунгуут хэсэг хугацаанд нүд нь солир хараад сандаргаллаа. 3) сироп нь эмнээсээ ялгаатай юу? хариулж туслаач.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-05-10 19:15
Сайн байна уу бага насны хүүхдэд сироп хэлбэртэй өгөх хэрэгтэй. Баярлалаа
Guest - 2017-05-20 05:01
9sartai huuhed omno siropoor uugad harshil ogdon odo tabletaar uuj bgmaaa 200mg taig 12tsagiin zaitai odort 2xon uuhar bsn zow boluuu haluun n buuhgui ih zowiurlaaad bna
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-05-20 05:01
Сайн байна уу,хэдэн градус хүртэл халуурч байгаа вэ? 200 мг 2ний 1-ээр хуваагаад 8 цагийн зайтай өгч болно.Тэгээд хүүхэдээ эмчид үзүүлэх хэрэгтэй яагаад халуураад байгааг нь тогтоох хэрэгтэй.Халуун бууруулах эмэндээ намдахгүй бол эмчийн заалтаар эмчид үзүүлж антибиотик болон бусад эмийг эмчийн заалтаар хэрэглэх хэрэгтэй.
Guest - 2017-09-14 19:27
10 сартай хүүхдэд 200мгтайг яаж өгөх үү? Түргэнээс асуухад бүтнээр өг гэсэн. Ихдэхгүй юу? Сиропноос харшилдаг юм
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-09-14 19:27
Сайн байна уу? 1/2р уулгаарай. Баярлалаа
Guest - 2017-10-07 08:33
Сайн бна уу. Хоолой эхэлж овдод одоо ханиалгад толгой овдож бна. Ямар эм уувал хурдан эдгэх уу
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-10-07 08:33
Сайн байна уу. Та эмчид хандаарай.
Guest - 2017-10-30 19:47
панадолын оронд энийг өгч болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Баярмаа Д - 2017-10-30 19:47
сайн байна уу өгч болно.
Guest - 2017-11-27 07:00
sain bnuu ene em haluun buuruulah uilchilgeetei yu mon 100ml siropiig odort 3udaa gesen yumaa ingj uuh n zow uu 1.2sartai
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч БаярмааД - 2017-11-27 07:00
сайн байна уу?халуун бууруулах 8н цагийн зайтай өгөөрэй баярлалаа
Guest - 2017-12-18 05:33
Сайн байна уу, 2 нас 8 сартай хүүхдэд 200мг шахмалыг хагаслаад өгөхөд хэдэн цагийн зайтай өгөх вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2017-12-18 05:33
Сайн байна уу. энэ эмийг 10-15мг/кг гэж бодож өгнө. эмчилгээг халуурсан үед эсвэл 6-8н цагийн зайтай хэргэлж болно.
Guest - 2017-12-18 05:33
Сайн байна уу, 2 нас 8 сартай хүүхдэд 200мг шахмалыг хагаслаад өгөхөд хэдэн цагийн зайтай өгөх вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2017-12-18 05:33
Сайн байна уу. энэ эмийг 10-15мг/кг гэж бодож өгнө. эмчилгээг халуурсан үед эсвэл 6-8н цагийн зайтай хэргэлж болно.
Guest - 2017-12-18 05:21
Сайн байна уу, 2 нас 8 сартай хүүхдэд 200мг шахмалыг хагаслаад өгөхөд хэдэн цагийн зайтай өгөх вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2017-12-18 05:21
Сайн байна уу. энэ эмийг 10-15мг/кг гэж бодож өгнө. эмчилгээг халуурсан үед эсвэл 6-8н цагийн зайтай хэргэлж болно.
Guest - 2017-12-18 08:06
Сайн байна уу, 2 нас 8 сартай хүүхдэд 200мг шахмалыг хагаслаад өгөхөд хэдэн цагийн зайтай өгөх вэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2017-12-18 08:06
Сайн байна уу. энэ эмийг 10-15мг/кг гэж бодож өгнө. эмчилгээг халуурсан үед эсвэл 6-8н цагийн зайтай хэргэлж болно.
Guest - 2017-12-19 22:49
Сайн байна уу? 3настай хүүхдэд ибупорпин 400мл -г таллан уулгаж болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2017-12-19 22:49
Сайн байна уу. 1 кг-д 10 мг байхаар бодож өгнө өө.
Guest - 2018-01-24 18:31
SAIn bnu siropon nurofeniig 6sarta huuhded 5mg biluu 2,5mgraar uguh biluu bichgee haychlaa haniad hurtsen hooloi ulaalttai haluuntai bga bas ene antibiotekuu??
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2018-01-24 18:31
Сайн байна уу? 2,5мл өгөөрэй. Халуун бууруулах, өвдөлт намдаах,үрэвслийн эсрэг үйлдэлтэй. Баярлалаа
Guest - 2018-05-26 18:59
Sain baina u. 1 nas 5 sartai hvvhded emch n ibuprofen 1/2.r 3 udaa uuna gesen baina. Ibuprofen.ii orond ene nurofen.g n ogj boloh u? Esvel 200tai ibumon.iig n ch yumu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-05-26 18:59
Сайн байна уу. Нурофен, ибумон ууж болно оо. Нэр нь л өөр болохоос үйлчлэгч бодис нь бүгдээрээ ибупрофен шүү. Баярлалаа.