Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Нольпаза 20мг №28


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d


14,600 ₮

Тоо хэмжээ:

Ходоодны париетал эсийн Н+K+-АТФ-аза ферментийг (протоны шахуурга) хориглон давсны хүчлийн нийлэгжилтийн төгсгөлийн шатыг саатуулдаг. Үүний дүнд цочроогчийн төрлөөс хамааралгүйгээр суурь болон өдөөгдсөн давсны хүчлийн шүүрэл багасна. Пантопразолыг 20мг тунгаар 1 удаа ууж хэрэглэсний дараа бэлдмэлийн үйлдэл эхний 1 цагийн хугацаанд илрэх бөгөөд 2-2.5 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг. Хоол боловсруулах замын хөдөлгөөнд нөлөөлөхгүй. Пантопразолын эмчилгээг зогсоосны дараа ходоодны шүүрлийн идэвх 3-4 хоногийн дараа бүрэн эргэж сэргэдэг байна.

  •  Пантопразолын натрийн сесквигидрат 22.55мг ба 45.10 (20мг ба 40мг пантопразол)

  • Туслах бодис:

  • Маннитол

  • Кросповидон

  • Усгүй натрийн карбонат

  • Сорбитол

  • Кальцийн стеарат тус тус агуулагдана

  • Бүрхүүл:

  • Гипромеллоза

  • Повидон

  • Титнийн хоёрч исэл

  • Е171

  • Шар төмрийн ислийн будагч бодис

  • Е172

  • Пропиленгликоль

  • Метакрилийн хүчил ба этилакрилатын сополимер (1:1)

  • 30% дисперси (Эудрагитийн дисперси L30D, метакрилийн хүчил ба этилакрилатын сополимер ба уснаас гадна цийдмэгжүүлэгч натрийн лаурилсульфат (0.7%, дисперсийн хуурай бодисоор тооцоолсон) ба полисорбат 80 (2.3%, дисперсийн хуурай бодисоор тооцоолсон))

  • Тальк

  • Макрогол 6000

    • Ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчин, ялангуяа улаан хоолойн улайлтат шархлаат сөөргөөт үрэвсэлХодоод ба улаан хоолойн сөөргөөт өвчний шинж (цээж хорсох, хүчиллэг зүйлээр гулгих, залгих үед өвдөх) бүхий эмгэгСтероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотой үүссэн ходоод ба 12 хуруу гэдэсний улайлтат шархлаат гэмтэл

    • Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт Helicobacter pylori-ын эмчилгээнд 2 антибиотиктай хавсарч хэрэглэнэ

    • Золлингер-Эллисоны хам шинж болон ходоодны шүүрэл ихэссэнтэй холбоотой бусад эмгэгийн үед хэрэглэнэ

    • Шахмалыг бүтнээр нь зажилж бутлалгүйгээр бага хэмжээний шингэнээр даруулж хоолны өмнө (өглөөний цайны өмнө) залгиж ууна. Өдөрт 2 удаа хэрэглэж байгаа үед сүүлийн тунг оройн хоолны өмнө ууна. Ходоод ба улаан хоолойн сөөргөөт өвчин, ялангуяа улаан хоолойн улайлтат шархлаат сөөргөөт үрэвсэл ба цээж хорсох, хүчиллэг зүйлээр гулгих, залгих үед өвдөх шинж бүхий эмгэг: Хөнгөн хэлбэрийн эмгэгийн үед бэлдмэлийг хоногт 1 шахмал (20мг)-р хэрэглэнэ. Хүнд ба дунд зэргийн явцтай эмгэгийн үед 40мг шахмалыг хоногт 1-2 ширхгээр (хоногт 40-80мг) хэрэглэнэ. 2-4 долоо хоногийн эмчилгээний үед өвчний шинж тэмдэг хөнгөвчлөгдөнө. Ээлж эмчилгээ 4-8 долоо хоног үргэлжилнэ

    • Урьдчилан сэргийлэх зорилгоор болон түүнчлэн удаан хугацааны барих эмчилгээнд хоногт 20мг тунгаар хэрэглэх ба шаардлагатай үед хоногийн тунг 40-80мг хүртэл ихэсгэнэ.Өвчний шинж илрэх үед түүнийг намдаах зорилгоор хэрэглэж болно.Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотой үүссэн ходоод ба 12 хуруу гэдэсний улайлтат шархлаат гэмтэл: Бэлдмэлийг хоногт 40-80мг тунгаар хэрэглэх бөгөөд ээлж эмчилгээ 4-8 долоо хоног үргэлжилнэ.Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмийг удаан хугацаагаар хэрэглэх үед улайлтат гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлдмэлийг 20мг тунгаар хэрэглэнэ

    • Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт: Бэлдмэлийг хоногт 40-80мг тунгаар хэрэглэх ба ээлж эмчилгээ 12 хуруу гэдэсний шархлааны хурцдалын үед 2 долоо хоног, ходоодны шархлааны хурцдалын үед 4-8 долоо хоног тус тус үргэлжилнэ. Шаардлагатай үед эмчилгээний үргэлжлэх хугацааг уртасгана

    • Helicobacter pylori-ын эмчилгээнд 2 антибиотиктай хавсарч хэрэглэх: Нольпаза бэлдмэлийг 40мг-р хоногт 2 удаа 2 антибиотиктой хавсарч хэрэглэх бөгөөд ээлж эмчилгээ 7-14 хоног үргэлжилнэ.Золлингер-Эллисоны хам шинж болон ходоодны шүүрэл ихэссэнтэй холбоотой бусад эмгэг:Пантопразолыг удаан хугацааны эмчилгээнд эхлээд хоногт 80мг тунгаар 2 хувааж хэрэглэнэ. Цаашдын хоногийн тун ходоодны шүүрлийн хэмжээнээс хамаарна. Ходоодны булчирхайн шүүрлийг найдвартай хянах зорилгоор пантопразолын хоногийн тунг түр зуур 160мг хүртэл ихэсгэж болно. Эмчилгээний үргэлжлэх хугацааг хүн бүрийн онцлогт тохируулж сонгоно.Хүнд явцтай элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд хэрэглэх пантопразолын хоногийн тунг 40мг-аас хэтрүүлэхгүй бөгөөд элэгний ферментийн идэвхийг тогтмол (ялангуяа удаан хугацааны эмчилгээний үед) хянана. Хэрэв элэгний ферментийн идэвх ихэсвэл пантопразолын эмчилгээг зогсооно.Настай хүмүүс болон бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд хэрэглэх пантопразолын хоногийн дээд тун 40мг. Настай өвчтөнд Нelicobacter pylori-ын эмчилгээнд пантопразолыг 7 хоногоос удаан хугацаагаар хэрэглэхгүй.   Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн үед пантопразолыг хэрэглэсэн судалгаа хязгаарлагдмал байдаг. Жирэмсэн ба хөхүүл үед бэлдмэлийг зөвхөн эхэд үзүүлэх эмчилгээний үр нөлөө нь ураг болон хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай үед л хэрэглэж болно. Пантопразолын хөхний сүүтэй ялгардаг талаар мэдээлэл тэмдэглэгдээгүй

    • Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ

    • Пантопразолд болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, бэлдмэл сорбитол агуулдаг учир түүнийг удамшлын шалтгаантай фруктоз зохидоггүй хүмүүст хэрэглэхгүй

    • Мэдрэлийн шалтгаантай хоол боловсруулах үйл ажиллагааны хямрал  18 хүртлэх насны хүүхэд (судлагдаагүй)

    • Жирэмсэн ба хөхүүл үе

    • Элэгний дутагдал

    • Цианокоболамин (витамин В­12)-ын дутагдал үүсгэх эрсдэл хүчин зүйл (ялангуяа давсны хүчил багассан сурин дээр) зэргийн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ

    • Гаж нөлөө: Гаж нөлөөг ДЭМБ-ын ангиллаар ангилсан

    • Цус төлжүүлэх эрхтний зүгээс: Маш ховор тохиолдолд лейкоцит ба тромбоцитын тоо цөөрөх

    • Хоол боловсруулах замын зүгээс: Байнга - хэвлий орчмоор өвдөх, суулгах, өтгөн хатах, гэдэс дүүрэх хааяа  дотор муухайрах, бөөлжих ховор  ам хатах,   маш ховор  элэгний трансаминаз ба гамма-глутаминтрансфераза (ГГТ)-ын идэвх ихсэх, шарлалт үүсгэх элэгний хүнд гэмтэл (элэгний дутагдалтай болон дутагдалгүй)

    • Дархлалын систем: Маш ховор анафилаксын урвал, анафилаксын шок

    • Тулгуур-хөдөлгөөний аппаратын зүгээс: Ховор - үе өвдөх ,маш ховор  булчин өвдөх

    • Төв ба захын мэдрэлийн системийн зүгээс: Байнга толгой өвдөх хааяа толгой эргэх, хараа өөрчлөгдөх (хараа муудах)

    • Сэтгэцийн өөрчлөлт: Маш ховор  сэтгэл унал

    • Шээс бэлгийн системийн зүгээс: Маш ховор - бөөрний завсрын эдийн үрэвсэл    Харшлын урвал: хааяа - загатнах, тууралт гарах маш ховор - чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван Стивенс-Джонсоны хам шинж, олон хэлбэрт улайрал, Лайеллын хам шинж, гэрэлд мэдрэгших

    • Ерөнхий өөрчлөлт: Маш ховор - зах хязгаарын хаван, халуурах, ядарч сульдах, хөхний булчирхай хөндүүрлэх, триглицеридийн хэмжээ ихсэх пантопразолын эмчилгээний явцад хүнд явцтай гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсооно

    • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Хордлогын үед хүнд илрэх шинж тэмдэг тодорхойгүй

    • Эмчилгээ: Өвөрмөц антидот байхгүй. Бэлдмэлийн тун хэтрэх үед хордлогын ерөнхий шинж илрэх бөгөөд энэ үед хордлого тайлах арга хэмжээ авна. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ

    • Эмийн харилцан үйлчлэл:

    • Нольпаза нь биохүрэхүй нь ходоодны рН-аас хамаардаг болон рН хүчиллэг орчинд шимэгддэг бэлдмэлийн (кетоконазол) шимэгдэлтийг багасгана

    • Пантопразол цитохром Р450 ферментийн системийн тусламжтайгаар элгэнд метаболизмд орно. Бэлдмэл уг системээр метаболизмд ордог бэлдмэлтэй харилцан үйлчлэлцэж болохыг үгүйсгэхгүй.

    • Дигоксин, диазепам, диклофенак, этанол, фенитоин, глибенкламид, карбамазепин, кофеин, метопролол, ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл напроксен, нифедипин, пироксикам, теофиллин зэрэг бэлдмэлтэй харилцан үйлчилдэггүй болохыг эмнэл зүйн судалгаагаар тогтоосон

    • Эмнэлзүйн фармакокинетикийн судалгаагаар бэлдмэлийг варфаринтай хамт хэрэглэхэд илэрхий харилцан үйлчлэл ажиглагддаггүй боловч олон улсын хэвийн харьцааны өөрчлөлт илэрсэн талаар тэмдэглэгдсэн байдаг

    • Пантопразолыг кумарины бүлгийн цусны бүлэгнэлтийг саатуулах бэлдмэлтэй хамт хэрэглэж байгаа тохиолдолд протромбины хугацаа болон олон улсын хэвийн харьцааг тогтмол хянах шаардлагатай

    • Бэлдмэлийг ходоодны хүчил саармагжуулах бэлдмэлтэй хамт хэрэглэхэд ямар нэгэн харилцан үйлчлэл илрээгүй байна

    • Онцгой анхааруулга!

    • Пантопразолын эмчилгээг эхлэхийн өмнө хорт хавдар байгаа эсэхийг үгүйсгэнэ. (Ялангуяа ходоодны шархлааны үед дуран болон шаардлагатай үед эдийн шинжилгээ хийнэ.) Учир нь пантопразолын эмчилгээ нь өвчний шинжийг далдалж зөв онош тавих хугацааг уртасгаж болзошгүй

    • Хэрэв пантопразолын эмчилгээг эхэлснээс хойш 4 долоо хоногийн хугацаанд эмчилгээний үр нөлөө илрэхгүй байвал давтан шинжилгээ хийх шаардлагатай

    • Бэлдмэл протоны шахуургыг дарангуйлдаг бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар ходоодны хүчиллэг багассан суурин дээр цианокоболамины (витамин В12) шимэгдэлтийг багасгаж болно. Ялангуяа витамин В12-ын дутагдлын эрсдэл хүчин зүйлтэй өвчтөн болон бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед үүнийг анхаарна

    • Удаан хугацааны эмчилгээний үед, ялангуяа 1 жилээс удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед өвчтөнийг тогтмол хянах шаардлагатай

    • Автомашин жолоодох, бусад машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Бэлдмэл автомашин жолоодох, машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй

    Орлуулах бүтээгдэхүүн

    Хамт худалдан авдаг бараа


    Review


    Guest - 2016-05-21 15:42
    Жирэмсэн хүн хэрэглэж болох уу? Хориглох заалттай юу?
    1800-1883 Лавлах төвийн эмч Р. Мөнхдаваа - 2016-05-21 15:42
    Сайн байна уу, Жирэмсэн үед эмчийн зааврын дагуу урагт үүсэх эрсдэлийг сайтар тооцсоны дүнд болгоомжтой хэрэглэнэ.
    Guest - 2018-06-11 05:57
    Хоолны өмнө хэрэглэх нь зөв үү? Гэдэс дүүрээд сонин болод байх юм
    Guest - 2018-02-10 23:23
    Одистон гэдэг цөс хөөх эмийг хоолны өмнө 30 мин-н өмнө мөн нольпаза-г хоолны өмнө уу гэж эмч зөвлөсөн. Нольпазаг хоолноос хэдэн мин-н өмнө уух хэрэгтэй вэ? Одистоны өмнө уух уу дараа уух уу?
    1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-10 23:23
    Сайн байна уу Нольпаза эмийг хоолноос 30 минутын өмнө уугаарай
    Guest - 2018-02-10 23:27
    Одистон гэдэг цөс хөөх эмийг хоолны өмнө 30 мин-н өмнө мөн нольпаза-г хоолны өмнө уу гэж эмч зөвлөсөн. Нольпазаг хоолноос хэдэн мин-н өмнө уух хэрэгтэй вэ? Одистоны өмнө уух уу дараа уух уу?
    1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-10 23:27
    Сайн байна уу Нольпазаг хоолноос 30 минутын өмнө уугаарай Баярлалаа