Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Нольпаза 40мг №14


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d


14,500 ₮

Тоо хэмжээ:

Фармакодинамик: Ходоодны париетал эсийн Н+K+-АТФ-аза ферментийг (протоны шахуурга) хориглон давсны хүчлийн нийлэгжилтийн төгсгөлийн шатыг саатуулдаг. Үүний дүнд цочроогчийн төрлөөс хамааралгүйгээр суурь болон өдөөгдсөн давсны хүчлийн шүүрэл багасна. Пантопразолыг 20мг тунгаар 1 удаа ууж хэрэглэсний дараа бэлдмэлийн үйлдэл эхний 1 цагийн хугацаанд илрэх бөгөөд 2-2.5 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг. Хоол боловсруулах замын хөдөлгөөнд нөлөөлөхгүй. Пантопразолын эмчилгээг зогсоосны дараа ходоодны шүүрлийн идэвх 3-4 хоногийн дараа бүрэн эргэж сэргэдэг байна.

Фармакокинетик: Пантопразол хоол боловсруулах замаар түргэн шимэгдэнэ. Бэлдмэлийг ууж хэрэглэснээс хойш 2-2.5 цагийн дараа түүний цусан дахь концентраци дээд хэмжээндээ (Cmax 1-1.5мкг/мл) хүрэх бөгөөд энэ нь бэлдмэлийг олон удаа хэрэглэх үед тогтмол байдаг. Бэлдмэлийн биохүрэхүй 77%. Хоолтой хамт хэрэглэснээр бэлдмэлийн AUC, цусан дахь дээд концентраци, биохүрэхүй тус тус өөрчлөгдөхгүй бөгөөд харин бэлдмэлийн үйлдэл эхлэх хугацаа өөрчлөгдөнө. Цусны сийвэнгийн уурагтай ойролцоогоор 98% холбогдоно. Тархалтын эзлэхүүн нь дунджаар 0.15л/кг, клиренс нь 0.1л/ц/кг. Пантопразол элгэнд химийн хувиралд бүрэн ордог бөгөөд CYP2C19 ферментийн системийг дарангуйлна. Хагас ялгарлын хугацаа нь 1 цаг. Пантопразол ходоодны париеталь эсийн протоны шахуургатай өвөрмөцөөр холбогддог учир хагас ялгарлын хугацаа нь эмчилгээний үйлдлийн үргэлжлэх хугацаатай хамааралгүй. Ойролцоогоор 80% нь метаболит байдлаар бөөрөөр, үлдсэн хэсэг нь цөстэй гадагшилдаг. Цус болон шээсэнд тодорхойлогддог бэлдмэлийн үндсэн метаболит нь сульфаттай коньюгацлагддаг десметилпантопразол юм. Бэлдмэлийн үндсэн метаболит болох десметилпантопразолын хагас ялгарлын хугацаа нь (T1/2) пантопразолынхоос бага зэрэг илүү (ойролцоогоор 1.5 цаг) байна. Бөөрний архаг дутагдлын үед (ялангуяа гемодиализ-д байгаа өвчтөн) бэлдмэлийн тунг өөрчлөх шаардлагагүй. Хагас ялгарлын хугацаа нь эрүүл хүнийхтэй адил богино байдаг. Маш бага хэмжээний пантопразол диализаар гадагшилж болно. Элэгний хатууралтай өвчтөнд (Child-ын ангиллаар А ба В бүлэг) пантопразолыг хоногт 20мг тунгаар хэрэглэхэд хагас ялгарлын хугацаа нь (T1/2) нь 3-6 цаг болон уртсах ба эрүүл хүнийхтэй харьцуулахад AUC нь 3-5 дахин, цусан дахь дээд концентраци (Cmax) нь 1.3 дахин тус тус ихэсдэг. Настангуудын AUC ба Cmax нь залуу хүмүүсийнхээс бага зэрэг ихэсдэг боловч энэ нь эмнэлзүйн хувьд ач холбогдолгүй.

Гэдсэнд уусдаг бүрхүүлтэй шахмал бүрд: Шахмалын цөм: Үйлчлэгч бодис:пантопразолын натрийн сесквигидрат 22.55мг ба 45.10 (20мг ба 40мг пантопразол).

Туслах бодис: Маннитол, кросповидон, усгүй натрийн карбонат, сорбитол, кальцийн стеарат тус тус агуулагдана.

Бүрхүүл: Гипромеллоза, повидон, титнийн хоёрч исэл, Е171, шар төмрийн ислийн будагч бодис, Е172, пропиленгликоль, метакрилийн хүчил ба этилакрилатын сополимер (1:1), 30% дисперси (Эудрагитийн дисперси L30D, метакрилийн хүчил ба этилакрилатын сополимер ба уснаас гадна цийдмэгжүүлэгч натрийн лаурилсульфат (0.7%, дисперсийн хуурай бодисоор тооцоолсон) ба полисорбат 80 (2.3%, дисперсийн хуурай бодисоор тооцоолсон)), тальк, макрогол 6000.

Пантопразолын эмчилгээг эхлэхийн өмнө хорт хавдар байгаа эсэхийг үгүйсгэнэ. (Ялангуяа ходоодны шархлааны үед дуран болон шаардлагатай үед эдийн шинжилгээ хийнэ.) Учир нь пантопразолын эмчилгээ нь өвчний шинжийг далдалж зөв онош тавих хугацааг уртасгаж болзошгүй. Хэрэв пантопразолын эмчилгээг эхэлснээс хойш 4 долоо хоногийн хугацаанд эмчилгээний үр нөлөө илрэхгүй байвал давтан шинжилгээ хийх шаардлагатай. Бэлдмэл протоны шахуургыг дарангуйлдаг бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар ходоодны хүчиллэг багассан суурин дээр цианокоболамины (витамин В12) шимэгдэлтийг багасгаж болно. Ялангуяа витамин В12-ын дутагдлын эрсдэл хүчин зүйлтэй өвчтөн болон бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед үүнийг анхаарна. Удаан хугацааны эмчилгээний үед, ялангуяа 1 жилээс удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед өвчтөнийг тогтмол хянах шаардлагатай. Бэлдмэл автомашин жолоодох, машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй.

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2015-11-10 10:20
Amnaas ewgui vner vnerteed bgaa tohioldold hereglej bolohuu?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Э.Нэргүй - 2015-11-10 10:20
Сайн байна уу ходооны хүчил бууруулах эм . Та хеликобактерийн шинжилгээ өгч байж хавсарссан эмчилгээнд хэрэглэж болно,
Guest - 2016-03-13 12:52
Hohuul hun hereglej bolhuu
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-03-13 12:52
Сайн байна уу ,Эмчийн заавраар хэрэглэнэ .Баярлалаа
Guest - 2016-04-19 16:39
Сайн байна уу, Жирэмсэн хүн хэрэглэж болох болов уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-04-19 16:39
Сайн байна уу,Эмчийн заалтаар хэрэлэж болно.Баярлалаа
Guest - 2016-09-14 04:22
Энэ эмийг хувь хүн авахдаа бөөний үнээр өгөх үү
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-09-14 04:22
Сайн байна уу,бөөний төвөөс авахдаа бөөний төвтэй албан байгууллагууд гэрээ хийж авдаг байгаа.Хувь хүн эмийн сангаар жижиглэнгийн үнээр авах боломжтой Баярлалаа
Guest - 2017-08-16 09:08
Une hed we
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-08-16 09:08
Сайн байна уу, 14000
Guest - 2017-08-16 09:08
Heden shirhegtei we
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-08-16 09:08
Сайн байна уу, 14 ширхэгтэй
Guest - 2017-02-13 05:07
Сайн байнуу? Энэ эмийг шууд залгиж ууна биздээ манай эмээ жижиглэж бгахд уугаад байх юм болдог юм боловуу?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч А.Солонго - 2017-02-13 05:07
Сайн байна уу? Усаар даруулан шууд ууж хэрэглэнэ.
Guest - 2017-09-21 04:18
Pantoprazole 40mg em yamar unetei ve?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч А. Солонго - 2017-09-21 04:18
Сайн байна уу? 14 ширхэг 37500төг гэж байгаа. Баярлалаа
Guest - 2018-01-29 20:27
пантопрозолыг yag yamar ued uuh we hol gazar hodood owdood bgaa uuj bolohuu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-01-29 20:27
Сайн байна уу ходоодны хүчил шүлтийн тэнцвэрт байдал алдагдсан үед ууж болноо
Guest - 2018-02-28 18:07
Ношпа-гаас юугаараа давуу юм бэ?
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-28 18:07
Сайн байна уу Нольпаза нь ходоод хамгаалах бэлдмэл. Ношпа нь өвчин намдаах эм шүү
Guest - 2018-03-21 23:11
Энэ эмийг удаан хугацаагаар ууж болдог уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-03-21 23:11
Сайн байна уу. Ямар өвчний үед хэрэглэж байгаагаас хамаарч 2-8 долоо хоног хүртлэх хугацаагаар ууж болно. Баярлалаа.
Guest - 2018-03-21 23:12
Энэ эмийг удаан хугацаагаар ууж болдог уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-03-21 23:12
Сайн байна уу. Ямар өвчний үед хэрэглэж байгаагаас хамаарч 2-8 долоо хоног хүртлэх хугацаагаар ууж болно. Баярлалаа.
Guest - 2018-06-20 17:46
no-shpa gej emiig uvchin namdaah em gej badamgarav emch tailbarlasan bh yum. arai bishee. meddeggui yumuu. humuust zuv tailbarlaj uguuch
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-06-20 17:46
сайн байна уу но-шпа эм нь гилгэр булчингийн агчил тавиулах үйлдэлтэй эм байгаа.мөн манайхаас шалгаад залруулах болно.баярлалаа
Guest - 2018-05-10 14:09
Guest - 2018-05-13 05:58
Партопрозол эмийн өлөн дээрээ уух нь зөв үү
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч М.Булган - 2018-05-13 05:58
Сайн байна уу. Хоолны өмнө бүтнээр нь залгиж ууж хэрэглэнэ. Заавал өлөн гэхгүй ээ Баярлалаа.
Guest - 2018-05-15 02:56
Сайн байна уу би жиирэмсэн юмаа тэгээд горойгоод байгаа юмаа энэ эмийг ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-05-15 02:56
Сайн байна уу,ууж болно оо.Баярлалаа.
Guest - 2018-05-15 03:39
Сайн бна уу pantoprazole 40 энэ эмийг жирэмсний үед уувал урагт маань ямар нэгэн гаж нөлөө үзүүлэх үү
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-05-15 03:39
Сайн байна уу,урагт ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй.Баярлалаа.
Guest - 2018-06-20 05:34
Энэ эм хөхний сүүгээр ялгардаг уу төрөөд хэдхэн хонож байгаа юмаа ээж нь ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-06-20 05:34
Сайн байна уу,жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхгүй.Баярлалаа.
Guest - 2018-08-16 21:15
sn bnu.omeprazoloos yalgaa ni yu be
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-08-16 21:15
Сайн байна уу,адилхан бүлгийн эм ээ арай сайжруулсан хувилбар дараа нь гарсан.Баярлалаа.
Guest - 2018-09-21 14:27
Би өмнө нь ранитидин хэргэлдэг байсан. Энэ эм ойрд тасраад байгаа. Тэгээд пантопразол гэдэг эмийг авлаа. Энэ эм аль улсад үйлдвэрлэсэн нь тодорхойгүй КRKA гэсэн байх юм. Энэ талаар мэдээлэл өгнө үү
1800-1883 Лавлах төвийн эмч эмч М.Дэлгэрцэцэг - 2018-09-21 14:27
сайн байна уу? Словань улсын эм байна аа баярлалаа
Guest - 2018-10-18 19:47
Энэ эмийг өдөрт нэг ширхэгийг уух у. Хоёроор нь уух юм у. Би ultic kit долоо хоног уусан. Одо үргэлжлүүлж уу гэсэн юма
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-10-18 19:47
сайн байна уу дотрын эмчийн заавраар уугаарай.баярлалаа
Guest - 2018-11-25 07:58
Сайн бна уу. Пантопразол эмийг уухын өмнө Лив52 ууж болох уу пантопразол эм нь бөөр болон элэгнд гаж нөлөөтэй болов уу
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-11-25 07:58
Сайн байна уу,шаардлагагүй дээ.Баярлалаа.
Guest - 2018-12-16 17:30
энэ эм Дэ Нолоос ямар ялгаатай вэ? Нойр булчирхай үрэвсэл хурцадсан үед ууж болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-12-16 17:30
Сайн байна уу Эмийн бодис болон үйлчилгээ нь өөр. Хурц үрэвсэлийн үед зөвхөн эмчийн заалтаар эмчилгээ хийнэ. Баярлалаа
Guest - 2018-12-17 00:08
Нойр булчирхай үрэвсэл хурцадсан үед ямар эм уувал зүгээр мэ?
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Идэрбат - 2018-12-17 00:08
Сайн байна уу Та дотрын эмчид үзүүлж эмчилгээ бичүүлж аваарай. Баярлалаа