Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Энхжин тайвшруулах №20


MANUFACTURER: Монос Хүнс ХХК


4,200 ₮

Тоо хэмжээ:

Хүний амьдралын өдөр тутамд нийгмийн сөрөг үзэгдэл, ажлын ачаалал, амьдралын янз бүрийн асуудлаас үүссэн стресс, бухимдал бий болж энэ нь удаан хугацааны турш явахад мэдрэлийн эсийг цочроож улмаар мэдрэлийн ядаргаа, сэтгэлийн хямрал, нойргүйдэлд хүргэдэг. “Энхжин” Тайвшруулах цайны найрлагад орсон ургамлууд нь олон янзын нийлмэл органик биологийн идэвхт нэгдлүүдийг агуулдаг тул төв мэдрэлийн системийг тайвшруулах, зүрхний хэм алдагдлыг  засах, агчил тавиулах, даралт бууруулах үйлдэл үзүүлнэ.
Иймд энэ цайг
- Даралт ихсэх
- Зүрхний хэм алдах
- Сэтгэл санааны тавгүйдэх
- Мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл
- Мэдрэлийн ачаалал ихсэх, анхаарал төвлөрөлт муудах үед ууж хэрэглэнэ.

Хотойн өвс , Бамбайн үндэс , Ганга өвс

1 уут цайг 200-250 мл буцлам халуун усанд дүрж сайтар хандлан ууна. Дээрх ургамлууд нь эфирийн тос агуулдаг тул уухад анхилам сайхан үнэр амттай.

Ургамлын харшилтай болон уг бүтээгдэхүүний найрлагад орсон ургамалд мэдрэг хүмүүс эмчтэй зөвлөж хэрэглэнэ үү.

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2016-11-21 04:06
өдөр бүр ууж хэрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2016-11-21 04:06
Сайн байна уу,Ургамлын гаралтай бүтээгдэхүүн тул өдөр тутамдаа хэрэглэж болно.Баярлалаа
Guest - 2017-06-30 03:45
толгойн өвчин намдаах уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-06-30 03:45
Сайн байна уу. Бага зэргийн хүчтэй толгойн өвдөлтийг намдаана.
Guest - 2017-08-25 00:56
Сайн байна уу. Жирэмсэн хүн ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-08-25 00:56
Сайн байна уу жирэмсэнд хийгдсэн судалгаа байхгүй байгаа. Баярлалаа
Guest - 2017-08-25 00:56
Сайн байна уу. Жирэмсэн хүн ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-08-25 00:56
Сайн байна уу жирэмсэнд хийгдсэн судалгаа байхгүй байгаа. Баярлалаа