Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Диротон 10мг №28


MANUFACTURER: Gedeon Richter Plc


21,000 ₮

Тоо хэмжээ:

Шахмал: дөрвөн өнцөгт, гадарга нь гүдгэр, цагаан болон бараг цагаан өнгөтэй, диск хэлбэрийн нэг талдаа “10” гэсэн дардастай, голоороо хэрчистэй, шахмалын тойргийн хэмжээ: 6,6±6,9 мм.

  • Үйлчлэгч бодис: 1 шахмалд 10 мг лизиноприлыг агуулна (10,89 мг лизиноприл дигидрат хэлбэрээр)

  •  Туслах бодис: магнийн стеарат, тальк, маннит, эрдэнэшишийн цардуул, кальцийн гидрофосфат дигидрат

  • Жинхэнэ ба бөөрний гаралтай цусны даралт ихсэх эмгэгийн үед дан болон хавсарсан эмчилгээнд бусад төрлийн АД бууруулах бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ. Зүрхний дутагдалын үед шээс хөөх бэлдмэл, дигиталисын бэлдмэлтэй хамт нэмэгдэл зорилгоор хамт хэрэглэнэ. Тогтмол гемодинамикийн үзүүлэлттэй зүрхний цочмог шигдээсийн хүндрэл болох зүрхний зүүн ховдлын үйл ажиллагааны өөрчлөлт ба зүрхний дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мөн өвчтөнийг амьд байлгах зорилгоор эхний 24 цагийн дотор уг эмийг хэрэглэнэ. Шаардлагатай үед эмчилгээнд тромболитик, ацетилсалицилын хүчил болон блокаторыг хэрэглэнэ. Чихрийн шижингийн шалтгаант бөөрний эмгэг, хэвийн цусны даралттай боловч инсулин хамааралт альбуминуритэй цусны даралт хэвийн өвчтөнд хэрэглэнэ

  •  Хэрэглэх заалтаас хараамахгүй хоногт нэг удаа, тогтмол цагт ууж хэвшинэ. Хоол хүнс диротоны шимэгдэлтэнд нөлөөлдөггүй учир хамт хэрэглэж болно. Жинхэнэ цусны даралт ихсэх эмгэг АД бууруулах бэлдмэл хэрэглэдэггүй өвчтөнд эмчилгээний эхлэх тун хоногт 10мг байна. Ердийн эмчилгээний барих тун хоногт 20мг АД-ын хэмжээнээс хамаарч эмчилгээний хоногийн тунг 40мг хүртэл ихэсгэж болно. Эмийн эмчилгээний үйлдэл сул байвал АД бууруулах бусад төрлийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэж болно. Цусны даралт бууруулах бүрэн үйлдэл нь 2-4 долоо хоногийг шаарддаг учир эмийн тунг ихэсгэхдээ тооцоолох шаардлагатайг анхаар. Шээс хөөх бэлдмэл хэрэглэж байгаа өвчтөнд Лизиноприлыг уухаас 2-3 хоногийн өмнөөс шээс хөөх бэлдмэлийг хэрэглэхийг зогсоох шаардлагатай. Шээс хөөх эмийг зогсоох боломжгүй байгаа үед Лизиноприлын эмчилгээний хоногийн эхний тунг 5 мг-аас хэтрүүлэхгүйг анхаар. Учир нь 6 цагийн дараа гипотоний шинж тэмдэг илэрдэг учир Диротоны анхны тунг хэрэглэсний дараа эмчийн хяналтанд орох шаардлагатай. Бөөрний гаралтай даралт ихсэх эмгэг болон ренин-ангиотензин-альдостероны тогтолцооны идэвхжилтээс хамаарсан артерийн даралт ихсэх эмгэгийн үед эмчилгээнд зөвлөх анхны тун хоногт 2,5-5мг-аар уух бөгөөд артерийн даралт, бөөрний үйл ажиллагаа болон ийлдсэнд агуулагдах калийн хэмжээг тогтмол хянах шаардлагатай. Эмчилгээний барих тун нь цусны даралтын хэмжээнээс шууд хамаарах бөгөөд дээр дурьдсан хяналтын үзүүлэлтээс хамаарч эмийг хэрэглэнэ. Бөөрний дутагдал Лизиноприлын элиминаци нь бөөрөөр дамжин шээсээр гадагшилдаг учир бөөрний дутагдалтай өвчтөнд креатинины клиренсийг хянаж, эмчилгээний барих тун нь эмнэлзүйн шинж, бөөрний үйл ажиллагааны үзүүлэлт болон цусанд агуулагдах кали болон натригаас хамаарна. Зүрхний дутагдлын үед лизиноприлыг шээс хөөх эм болон хуруувчин цэцэг агуулсан бүлгийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ. Эмчилгээний явцад шээс хөөх бэлдмэлийн тунг бууруулах зарчмыг баримтлана. Диротоны эмчилгээний эхлэх тун 2,5мг-аар цаашид эмчилгээний ердийн барих тун 5-20 мг-д шилжинэ. Эмийн эмчилгээний явцад гипотони болон бөөрний дутагдлаас сэргийлэхийн тулд цусны даралт, бөөрний үйл ажиллагаа болон цусан дахь натри ба калийн хэмжээг байнга хянах шаардлагатайг анхаар. Чихрийн шижингийн гаралтай бөөрний үйл ажиллагаа алдагдал, цусны даралт хэвийн инсулин-хамааралт чихрийн шижинтэй өвчтөнд эмчилгээний хоногийн тун 10мг байна. Суугаа байдалд цусны даралтыг хэмжихэд диастолын даралтыг 75 мм.м.у.б-тай хүртэл бууруулах зорилгоор диротоныг хоногт 20мг хүртэл ихэсгэж хэрэглэнэ. Инсулин-хамааралгүй цусны даралт ихтэй чихрийн шижинтэй өвчтөнд эмийн эмчилгээнд дээр дурьдсан зарчмаар эмчилнэ. Гэхдээ диастолын даралт нь 90 мм.м.у.б-аас доошгүй байхыг анхаар. Зүрхний цочмог шигдээс, зүрхний шигдээсний дараа эхний 24 цагийн дотор лизиноприлын эмчилгээний эхний тунг 5мг дараагийн 24 цагт давтан 5мг 48 цагийн дараа 10 мг-аар хэрэглэж цаашид эмчилгээний барих тунг 10мг-д шилжинэ. Ээлж эмчилгээний хугацаа 6 долоо хоног үргэжилнэ. Шаардлагатай тохиолдолд эмчилгээнд тромболитик, ацетилсалицилын хүчил, блокатортай хавсарч хэрэглэнэ. Систолын даралт бага байгаа үед (120 мм.м.у.б) эмчилгээг бага тунгаар эхэлнэ (өдөрт 2,5мг). Гипотонийн үед өөрөөр хэлбэл систолийн даралт 100 мм.м.у.б-аас бага байх үед эмчилгээний барих тунг 5мг, цаашид шаардлагатай гэж үзвэл түр зуур эмчилгээний хоногийн тунг 2,5 мг хүртэл бууруулна. Гипотони удаан хугацаагаар үргэжилсэн, өөрөөр хэлбэл цагийн турш систолийн даралт 90 мм.м.у.б-аас бага байгаа тохиолдолд эмийн эмчилгээг зогсооно. Зүрхний дутагдлын шинж тэмдэг илэрвэл хэрэглэх арга ба эмийн тун хэмжээ гэсэн хэсгийн дагуу эмчилгээг удирдан явуулна

  • Жирэмсэн эх бусад АХФ-ийг хориглогчийн нэгэн адил лизиноприлыг жирэмсэн эхэд хэрэглэхийг цээрлэнэ. Жирэмсэнг тогтоосон даруй лизиноприлын хэрэглээг аль болох түргэн зогсооно. Гэхдээ эхийн эрүүл мэнд ургийн эрүүл мэндээс чухал гэж үзсэн тохиолдолд эмийн эмчилгээг үргэлжлүүлэн хэрэглэнэ. АХФ-ийг хориглогч, ялангуяа лизиноприл нь жирэмсний эхний хоёр ба гуравдахь гурван сард хэрэглэхэд урагт сөрөг нөлөө үзүүлнэ, зарим тохиолдолд үхэлд ч хүргэнэ. Жирэмсний 9-22 долоо хоногоос эхлэн жирэмсэн эхэд гипотони, бөөрний дутагдал болон гиперкалиеми үүсэх нь ургийн эрхтэний үйл ажиллаганд сөргөөр нөлөөлдөг. Ураг орчмын шингэний хэмжээ эрс багассанаар ургийн нүүр, гавал яс болон захын мөчдийн хөгжил саатаж улмаар үхэлд хүргэх магадлалтай. Харин жирэмсний эхний гурван сард дээр дурьдсан гаж нөлөө илрэхгүй. Жирэмсэн үед лизиноприлыг хэрэглэхээс өөр гаргагүй тохиолдолд ургийг хөгжлийн явцыг байнга эхо аппартын тусламжтайгаар хянах шаардлагатай. Хэрэв ургийн орчмын шингэний хэмжээ багасч, жирэмсэн эхийн амь насанд ноцтой байдалд хүргэхгүй гэж тооцвол эм хэрэглэхийг зогсооно. Учир нь эх ба эмчлэгч эмч энэ эмгэг байдал урагт сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг мэдэх шаардлагатай. Түүнчлэн эмчлэгч эмч уг эм нь урагт сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг жирэмсэн эхэд ойлгуулах ёстой. Лизиноприл хэрэглэсэн эхээс төрсөн нярайд гипотони, гиперкалиеми болон шээсний гарц бага байгаа эсэхийг сайн үзэж тогтоох шаардлагатайг анхаар

  • Хөхүүл эх лизиноприл нь хөхний сүүгээр гадагшилдаг эсэх нь бүрэн судлагдаагүй. Иймд хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно

  • Автотээвэр болон хүнд механизмтай ажиллах чадварт нөлөөлөх байдал: Лизиноприл нь автотээвэр жолоодох, бэртэл гэмтэлд орох эрсдэлт ажил гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлдөг учир эмийн эмчилгээний эхний өдрүүдэд хувь хүнд тохирсон эмийн тун хэмжээ, хэрэглэх аргыг эмчийн зааврын дагуу хэрэглэх шаардлагатайг анхаар

  • ЦЭЭРЛЭЛТ

  • Бэлдмэлийн найрлаганд орсон бодист харшилтай; асуумжинд ангиодемийн эмгэгтэй; АХФ-ийг хориглогч эмэнд харшилдаг; удамшлын болон олдмол идиопатик ангиодемтай өвчтөнд; аортын нарийсалттай ба митраль хавхлагын дутагдалтай болон гипертрофик кардиомиопатитай; жирэмсэн ба хөхүүл эхэд; зүрхний шок  болон зүрхний цочмог шигдээсийн дараах цусны эргэлтийн тогтворгүй байдал  зэрэгт хэрэглэхийг цээрлэнэ

  •  ТУСГАЙ ЗААЛТ

  • Шээс хөөх бэлдмэл, тусгай хоолны дэгмэл баримтласан, ямар нэгэн шалтгаанаас бие махбод үсгүйжсанаас (их хэмжээгээр хөлрөх, давтан суулгалт ба бөөлжих, диализид орох) шалтгаалж гипонатремитай, эсвэл эргэлдэх цусны хэмжээ багатай өвчтөнд  цусны даралт буурч симптоматик гипотензи үүсэх магадлалтай

  • Энэ үед авах арга хэмжээ: шинж тэмдэгийн эмчилгээ, хэвтрийн дэглэм, шаардлагатай гэж үзвэл судсаар физиологийн шингэн тарина. Түр зуурын гипотонийн үед Диротоныг хэрэглэхгүй гэсэн үг биш, гэвч эмчилгээг түр хугацаагаар зогсоож эсвэл эмчилгээний тунг багасгаж хэрэглэнэ

  • Лизиноприлийг эмчилгээнд хэрэглэх үед зэрэгцээд ус-электролитийн алдагдлыг тэнцвэржүүлэх, эргэлдэх цусны хэмжээг нөхөх эмчилгээ хийхийн зэрэгцээ эмийн анхны тунг хэрэглэсэн тохиолдолд цусны даралтын хэмжээг заавал хянах шаардлагатай

  •  Тархины судасны эмгэг, зүрхний шигдээсийн үед цусны даралтыг илэрхий бууруулснаар тархинд цус харвах болон миокардын инфаркт үүсгэдэгийг анхаар

  • Систолын даралт 100мм.м.у.б-аас бага байхад судас өргөсгөх бэлдмэлийг хэрэглэснээр цусны гемодинамик өөрчлөгдөг учир зүрхний шок болон зүрхний цочмог инфарктын үед Лизиноприлыг хэрэглэхийг цээрлэнэ. Зүрхний шигдээсийн үед систолын даралт 120 мм.мубнаас хэтрээгүй тохиолдолд, эхний 3 хоногт лизиноприлыг багасгасан тунгаар хэрэглэнэ, тодруулбал хоногт 2,5мг. Харин гипотензийн үед эмчилгээний барих тун хоногт 5мг эсвэл түр хугацаанд 2,5мг хүртэл багасгаж хэрэглэнэ. Гипотензи удаан хугацаагаар, ялангуяа систолийн даралт 90мм.м.у.б-аас бага байвал лизиноприлыг хэрэглэхгүй

  •  Гадагшлуулах судасны бөглөрөлтийг үүсгэдэг учир аортын нарийсалтай, кардиомиопатийн томролттой өвчтөнд АХФ-ийн ингибитор болон судас өргөсгөх эмийг маш болгоомжтой хэрэглэнэ

  • Хоёр талын бөөрний болон нэг бөөртэй хүний артерийн судасны нарийсалтай, лизиноприлээр үүсгэгдсэн  гипонатриеми эсвэл эргэлдэх цусны хэмжээ багассан, цусны эргэлтийн дутагдлаас үүссэн гипотензи нь бөөрний үйл ажиллагааг дарангуйлж бөөрний цочмог дутагдалд хүргэх  боловч энэ нь эргэх үйлдэлтэй (бэлдмэлийг зогсоосноор). Түр хугацаагаар тодорхой хэмжэгээр цусанд агуулагдах мочевины ба креатинины  хэмжээ ихсэх нь бөөрний судасны эмгэгийг оношлож чаддаггүй, ялангуяа шээс хөөх бэлдмэлийг хавсарсан тохиолдолд. Бөөрний үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр буурахад (креатинины клиренсийн хэмжээ <30 мл/мин) бөөрний үйл ажиллагааг сайн хянах шаардлагатайг анхаар

  • Миокардын инфаркт нь бөөрний үйл ажиллагаа дарангуйлагдсан эмгэгтэй (креатинины клиренсийн хэмжээ ˃177µмоль/л эсвэл протеинури >500мг/24 цаг байвал лизиноприлыг хэрэглэхийг хориглоно. Лизиноприлын эмчилгээния явцад бөөрний дутагдал (КК>265μмол/л эсвэл хэвийнхээсээ 2 дахин ихэссэн) хавсарсан тохиолдолд эмийн эмчилгээг эмч шууд зогсоох шаардлагатай

  • Ангиодерм

  • АХФ-ийг хориглогч, ялангуяа лизиноприлээр эмчилэх явцад хэт мэдрэг хариу урвал ам, уруул, тагнай, хэл, төвөнх, үе мөчийн хэлбэрийн  ангиодемаар илэрнэ. Эмгэг урвал эмчилгээний аль ч үед үүсч нийт өвчтөний 0,1% тохиолдох магадлалтай. Энэ тохиолдолд эмчилгээг зогсоож эмнэлзүйн шинж тэмдэг арилтал эмч өөрийн хяналтандаа байлгана. Харшлын эсрэг бэлдмэлийг хэрэглэхэд нүүр, уруул болон мөчдийн хаван богино хугацаанд арилна

  • Төвөнхийн ангиодем нь үхэлд хүргэж болзошгүй. Хэл, тагнай болон төвөнхийн хаван нь амьсгалын замыг бөглөх аюулд хүргэдэг учир яаралтай арга хэмжээ авах шаардлагатай. Үүнд: 0,1%-ийн адреналины (эпинефрин) уусмалыг 0,3-0,5мл-ийг (0,3-0,5мг) арьсан дор эсвэл 0,1мл (0,1мг) глюкокортикостероид ба харшлын эсрэг бэлдмэлийг судсанд аажим тарина

  • Мэс заслын ажилбар ба мэдээгүйжүүлэлт

  • Хүнд хагалгаа болон даралт бууруулах үйлдэлтэй наркозын бүлгийн бэлдмэлийг хэрэглэхэд лизиноприл нь ренинаас ангиотензин II үүсэлтийг дарангуйлдаг. Дээр дурьдсан шалтгааны дагуу  эргэлдэх цусны хэмжээ хэвийн болсноор гипотони арилдаг

  • Гемодиализын үед өндөр нэвчимтгий чанартай полиакрил-нитрилоны ялтас болох AN 69-ыг хэрэглэснээр АХФ-ийг хориглогч хэрэглэдэг өвчтөнд анафилаксийн шокийг үүсгэдэг. Иймээс энэ хоёрыг цуг хэрэглэхээс зайлсхийх, эсвэл даралт бууруулдаг өөр бэлдмэл болон эсвэл диализийн өөр ялтасыг сонгох шаардлагатай

  • Үе хөлтөний аллергены эсрэг мэдрэлжилтыг бууруулах зорилгоор хэрэглэдэг бэлдмэлийг АХФ-ийг хориглогчтой хамт хэрэглэхэд анафилаксийн урвал үүсгэдэг. Энэ эрсдэлээс зайлхийхийн тулд түр зуур АХФ-ийг хориглогчийн хэрэглээг зогсоох шаардлагатай

  • Дээр дурьдсан тунгаар өндөр настанд лизиноприлыг хэрэглэхэд цусанд агуулагдах эмийн концентраци өндөр байдаг учир энэ тохиолдолд бөөрний үйл ажиллагаанаас хамаарч эмийн тунгийн зохицуулалт хийх шаардлагатайг анхаар

  • ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ

  • Лизиноприлыг дараах эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхийг анхаарна уу

  • Кали хадгалагч шээс хөөх бэлдмэл (спиронолактон, триамтерен, амилорид), мөн кали болон калийг агуулсан давс орлуулагч бэлдмэл. Хамт хэрэглэх үед бөөрний үйл ажиллагаа алдагдсанаас гиперкалиеми үүсэх эрсдэлтэй учир байнга бөөрний үйл ажиллагаа болон цусанд агуулагдах калийн хэмжээг хянах шаардлагатай

  • Дараах бэлдмэлтэй болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:

  •  ЖИРЭМСЭН БОЛОН ХӨХҮҮЛ ЭХ

  • Жирэмсэн эх

  • Бусад АХФ-ийг хориглогчийн нэгэн адил Лизиноприлыг жирэмсэн эхэд хэрэглэхийг цээрлэнэ

  • Жирэмсэнг тогтоосон даруй лизиноприлын хэрэглээг аль болох түргэн зогсооно. Гэхдээ эхийн эрүүл мэнд ургийн эрүүл мэндээс чухал гэж үзсэн тохиолдолд эмийн эмчилгээг үргэлжлүүлэн хэрэглэнэ

  • АХФ-ийг хориглогч, ялангуяа лизиноприл нь жирэмсний эхний хоёр ба гуравдахь гурван сард хэрэглэхэд урагт сөрөг нөлөө үзүүлнэ, зарим тохиолдолд үхэлд ч хүргэнэ. Жирэмсний 9-22 долоо хоногоос эхлэн жирэмсэн эхэд гипотони, бөөрний дутагдал болон гиперкалиеми үүсэх нь ургийн эрхтэний үйл ажиллаганд сөргөөр нөлөөлдөг. Ураг орчмын шингэний хэмжээ эрс багассанаар ургийн нүүр,  гавал яс болон захын мөчдийн хөгжил саатаж улмаар үхэлд хүргэх магадлалтай. Харин жирэмсний эхний гурван сард дээр дурьдсан гаж нөлөө илрэхгүй

  • Жирэмсэн үед лизиноприлыг хэрэглэхээс өөр гаргагүй тохиолдолд ургийг хөгжлийн явцыг байнга эхо аппартын тусламжтайгаар хянах шаардлагатай. Хэрэв ургийн орчмын шингэний хэмжээ багасч, жирэмсэн эхийн амь насанд ноцтой байдалд хүргэхгүй гэж тооцвол эм хэрэглэхийг зогсооно. Учир нь эх ба эмчлэгч эмч энэ эмгэг байдал урагт сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг мэдэх шаардлагатай. Түүнчлэн эмчлэгч эмч уг эм нь урагт сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг жирэмсэн эхэд ойлгуулах ёстой

  • Лизиноприл хэрэглэсэн эхээс төрсөн нярайд гипотони, гиперкалиеми болон шээсний гарц  бага байгаа эсэхийг сайн үзэж тогтоох шаардлагатайг анхаар.

  • Хөхүүл эх

  • Лизиноприл нь хөхний сүүгээр гадагшилдаг эсэх нь бүрэн судлагдаагүй. Иймд хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно

  • Автотээвэр болон хүнд механизмтай ажиллах чадварт нөлөөлөх байдал

  • Лизиноприл нь автотээвэр жолоодох, бэртэл гэмтэлд орох эрсдэлт ажил гүйцэтгэх чадварт сөргөөр нөлөөлдөг учир эмийн эмчилгээний эхний өдрүүдэд хувь хүнд тохирсон эмийн тун хэмжээ, хэрэглэх аргыг эмчийн зааврын дагуу хэрэглэх шаардлагатайг анхаар.

  • ГАЖ НӨЛӨӨ

  • Ердийн, хөнгөн, түр зуурын болон цөөн тохиолдолд эмийн эмчилгээг зогсоох гаж нөлөөгөөр илэрнэ

  • Элбэг тохиолдох гаж нөлөөнд: толгой эргэх, толгой өвдөх (5-6%), бие сулрах, суулгах, хуурай ханиалгах (3%), огиулах, бөөлжих, ортостатик даралт буурах, арьсан дээр тууралт гарах, цээжээр өвдөх (1-3%) гэсэн гаж нөлөөнүүд орно

  • Бусад гаж нөлөө <1%

  • Хэт мэдрэг харшлын ангиодем тохиолддог бөгөөд эмнэлзүйд нүүр, захын мөчүүд, уруул, хэл, тагнай болон төвөнхий хаван 0,1% тохиолдоно. Энэ тохиолдолд эмийн эмчилгээг шууд зогсоож эмнэлзүйн шинж тэмдэг арилтал эмчийн хяналтанд байлгана

  • Инфаркт миокард, гипотони болон бөөрний үйл ажиллагаа алдагдсан хяналтын эмчилгээний бүлгийн өвчтөнд эм хэрэглээгүй бүлэгтэй харьцуулахад гаж нөлөө элбэг тохиолддог

  •  Лабораторийн үзүүлэлт өөрчлөгдөх нь

  •  АХФ-ингибиторыг хэрэглэх явцад зарим тохиолдолд агранулоцитоз илэрсэн бөгөөд эмийг хэрэглэх үед илэрсэн байж болохыг үгүйсгэхгүй

  • Лизиноприлыг удаан хугацаагаар хэрэглэхэд гематокрит ба гемаглобины хэмжээ   бага зэрэг буурна

  • Асуумжинд бөөр, бөөрний гаралтай даралт ихсэх эмгэг болон чихрийн шижинтэй өвчтөнд гиперкалиеми, азотеми, гипербилирубинеми, креатинин болон элэгний трансаминазын идэвхжилт ихэсдэг

  • Ховор тохиолдох гаж нөлөө:

  • Зүрх судасны тогтолцооны талаас: зүрх дэлсэх, тахикарди, инфаркт миокард, гипотони, эрсдэлт хүчин зүйлтэй өвчтөнд тархинд цус харвах, энэ нь илэрхий гипотонитэй холбоотой байх магадлалтай (тусгай заалтаас үзнэ үү)

  • Хоол боловсруулах тогтолцооны талаас: ам хуурайших, хэвлийгээр өвдөх, панкреатит, гепатоцеллюляр эсвэл цөс зогсонгшилтын шарлалт, гепатит

  • Арьсны талаас: Чонон хөрвөс, арьс загатнах, үс унах, үс унах

  • Шээс ялгаруулах тогтолцооны талаас: бөөрний үйл ажиллагаа алдагдах, олигури, анури, бөөрний цочмог дутагдал, уреми, протейнури, бэлгийн дур хүсэл буурах

  • Дархлалын тогтолцооны талаас: улаан эсийн тунах хурд ихсэх, артралги болон антинуклеар эсрэг бие илрэх

  • Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд

  • Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шинж тэмдэгийн эмчилгээ, хэвтрийн дэглэм, судсаар шингэн юүлэх болон цусны даралт ба ус-электролитийн тэнцвэрийг нөхөх арга авахын зэрэгцээ  гемодиализ хийлгэж  болно (тусгай заалтаас үзнэ үү)

    Шээс хөөх бэлдмэл (лизиноприлыг шээс хөөх бэлдмэлтэй хамт хэрэглэхэд даралт бууруулах үйлдэл хүчжин нэмэгдсэнээс цусны даралт буурна)

  • Даралт бууруулах бусад бүлгийн бэлдмэл (даралт буулгах хүчжин ихэснэ)

  • Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл (даралт бууруулах үйлдэл суларна)

  • Литийн давс  (литийн бие махбодиос удаан ялгардаг учир цусанд агуулагдах литийн хэмжээг хянах шаардлагатай).

  • Шээс хөөх эмийн кали ялгаруулах үйлдлийг сулруулна

Хамт худалдан авдаг бараа


Review