Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Аскорбины хүчил 5%-2мл №10


MANUFACTURER: Нахиа импекс ХХК /ЭХНТ/


3,600 ₮

Тоо хэмжээ:

Аскорбины хүчил хүчтэй ангижруулагч тул амьд бие мах бодын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэна. С витамин бие махбодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судсуудын нэвчимтгий чанар, цусны бүлэгнэлт, эд эсийн төлжилтийн процессын тохируулга, стеройд бүтэцтэй гормоны нийлэгжилт, дезоксирибонуклеин болон рибонуклеины хүчлийн үүсэлт зэрэгт оролцохын зэрэгцээ бие махбодын иммунобиологийн шинж чанарыг ихэсгэдэг байна.

  • Аскорбины хүчил 5%


  • Цээрлэлт:Аскорбины хүчлийг цусны бүлэгнэлт ихэссэн хүмүүс, тромбоз, тромбофлебитын үед их тунгаар хэрэглэхийг цээрлэнэ. Бөөрний өвчнүүд болон шижин өвчний үед болгоомжтой хэрэглэнэ.

  • Гаж нөлөө:С витамныг удаан хугацаагаар хяналтгүй хэрэглэвэл нойр булчирхайн Лангерсын арал гэж нэрлэгдэх тэр хэсгийн үйл ажиллагаа дарангуйлагдсанаас чихрийн шижин үүсэх ба бөөрний дээд дайвар булчирхайн гормонууд хэт ихэссэнээс бөөр гэмтэх, артерын даралт нэмэгдэх зэрэг гаж нөлөө илэрч болно

Хамт худалдан авдаг бараа


Review