Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Магни сульфат 25%-10мл No.10


MANUFACTURER: Дальхимфарм ОАО


3,500 ₮

Тоо хэмжээ:

Тарьж хэрэглэсэн магнийн сульфат төв мэдрэлийн системд тайвшруулах үйлдэл үзүүлэх ба хэрэглэж байгаа тун хэмжээнээс шалтгаалан нойрсуулах буюу наркоз үүсгэх үйлдэл ч үзүүлж болно.магнийн сульфатыг ууж хэрэглэхэд гэдэсний ханаар цусанд муу шимэгдэх тул мэдрэлийн системд төдийлөн нөлөөлхгүй.Харин гэдэсний доторх агууламжийн зүйлийн концентрацийг ихэсгэсэнээс шингэний шимэгдэлт багасч,хуримтлагдсан шингэн гэдэсний салстын рецепторыг цочроож гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэн өтгөн гадагшлах явцыг түргэсгэн туулгана. Ууж хэрэглэсэн магний сульфат 12 хуруу гэдэсний салстыг цочроосоноос цөс хөөх үйлдэл үзүүлнэ.Энэ бэлдмэлийн өөр нэг онцлог нь тарьж хэрэглэхэд мэдрэл-булчингийн сэрэл дамжилтыг саатуулах ба их тунгаараа курарь төст үйлдэл үзүүлдэг явдал юм.Түүнэс гадна магний сульфат цусны даралтыг бууруулж, амьсгалын төвийн сэрэх чанарыг багасгана. Кальцийн ион, магний ионы эсрэг үйлдэлтэй байх тул биемахбодод калцийн ион багассан үед магний сульфат хүчтэй үйлчилнэ.

Магни сульфат

Гаж нөлөө:Магнийн сульфатыг тариагаар хэрэглэж байхад амьсгал зогсох, бөөлжис хүрэх, ойр ойрхон шээх, ууж хэрэглэх үед жирэмслэл задрах, хоол боловсруулах замын үрэвсэлт өвчнүүдэд хурцдах зэрэг гаж нөлөө илэрч болно. Амьсгал зогсох гаж нөлөөний үед кальцийн бэлдмэлийг судсанд тарих хэрэгтэй.

Цээрлэлт: Магний сульфатыг хэт тураал, цусны даралт багасах үед хэрэглэхйиг цээрлэнэ. Мөн ходоод гэдэснйи цочмог үрэвсэлт өвчнүүд, жирэмсэн, биений юм ирж байгаа үед хэрэглэхийг хориглоно.

Хамт худалдан авдаг бараа


Review