Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Вальсакор 80мг №28


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d
GENERIC: Вальсартан


17,000 ₮

Тоо хэмжээ:

ddd

  • Вальсакор 160-ын  нимгэн бүрхүүлтэй шахмал бүрд: 160мг валсартан

  • Хэрэглэх арга, тун: Бэлдмэлийг хоолноос хамааралгүйгээр хоногт 1-2 удаа ууж хэрэглэнэ

  • Артерийн гилертөнзи: Өвчтөний нас, хүйс, үндэс угсаанаас хамааралгүйгээр хоногг 80мг-р 1 удаа хэрэглэнэ. Даралт бууруулах үйлдэл 2 долоо хоногийн хугацанд илэрч 4 долоо хоногийн дараа дээд хэмжээндээ хүрдэг. Хоногийн дээд тун 320мг

  • Цөс зогсонгишилгүй буюу цөсний бус гаралтай элэг эмгэг ба беерний үйл ажиллагааны алдагдал бүхий өвчтөнд бэлдмэлийн тунг өөрчлөх шаардлагагүй

  • Валсартаныг даралт бууруулах бусад эмтэй хавсарч хэрэглэж болно

  • Зүрхний архаг дутагдал: Эхлээд 40мг-р хоногт 2 удаа хэрэглэнэ. Тунг аажим 80мг хүртэл ихэсгэж болох бөгөөд зохимж сайн байвал 160мг-р хоногт 2 удаа (хоногийн дээд тун) хэрэглэх хүртэл нэмэгдүүлнэ. Хоногийн дээд тун 320мг бөгөөд 2 хувааж хэрэглэнэ

  • Шээс хөөх эмтэй хамт хэрэглэх болон зүрхний дутагдалтай өвчтөнд артөрийн даралт, бөөрний үйл ажиллагааг тогтмол хянах шаардлагатай. Артерийн гипотензийн эмнэлзүйн шинж илэрвэл тунг зайлшгүйбагасгана

  • Артерийн гипотензи, цөсний замын түгжрэл бүхий элэгний дутагдал, бөөрний дутагдал (креатининий клиренс 10мл/мин-с бага), ялангуяа гемодиализ-д байгаа өвчтөн, цусан дахь натрийн хэмжээ багасах, натри хязгаарласан хоолны дэглэм, цусны нийт эзлэхүүн багассан (бөөлжих суулгалт) бөөрний артерийн хоёр талын нарийсал буюу нэг бөөртэй өвчтөний бөөрний артерийн нарийсал зэрэгт тус тус болгоомжтой хэрэглэнэ

  • Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ

  • Валсартан ба бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
  • Жирэмсэн ба хөхүүл үе
  • 18 хүртлэх насны хүүхэд (бүрэн судлагдаагүй)
  • Лактоз зохидоггүй өвчтөн. галактоземи буюу глюкоз/галактозын шимэгдэлтийн алдагдлын хам шинж
  • Гаж нөлөө  :Бэлдмэлийг хэрэглэх үед толгой (өвдөх ба эргэх (ялангуяа байрлалаас хамаарч), нойргуйдэх, муужрах (зүрхний булчингийн шигдээсийн дараа хэрэглэх үед), ханиалгах змьсгалын дээд замын халдвар, залгиурын үрэлсэл хамрын салст  бүрхүүлийн үрэвсэл, дайвар хөндий үрэвсэл, артерийн даралт илэрхий багаса ортостатик гипотони, зүрхний дутагдал (зүрхвнй булчингийн шигдээсийн дараа хэрэглэх үед), дотор муухайрах, суулгах, хэвлий орчмоор өвдөх, арьс, тууралт, нуруугаар өвдөх. булчин ба үений өвдөлт, бэлгийн дур хүсэл буурах, бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдөх. судас мэдрэлийн хаван, арьс нь  тууралт, арьс загатнах. ийлдсийн өвчин ба судасны үрэвсэл зэрэг харшлын урвал, гемоглобии ба гематокрит багасах, нейтрофиль ба тромбоциын тоо цөөрөх, цусан дахь креатинин ба билирубины хэмжээ ихсэх, элэгний ферментийн идэвх ихсэх. цусан дахь азот мочевины хэмжээ нэмэгдэхцусан дахь калийн хэмжээ ихсэх. бие ерөнхийдөө сулрах, хаван, сульдах. ядрамтгай болох зэрэг шинж илэрнэ





 

Хамт худалдан авдаг бараа


Review