Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Лориста 100мг №28


MANUFACTURER: KRKA, tovarna zdravil, d.d
GENERIC: Лозартан кали


18,500 ₮

Тоо хэмжээ:

ddd

  • Лозартан 100 мг


  • Цээрлэлт: Лозартан буюу түүний найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөн болон жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэхгүй

  • Болгоомжлол ба тусгай анхааруулга: Эргэлдэх цусны эзлэхүүн багассан өвчтөнд (жишээ нь, шээс хөөх эм их тунгаар хэрэглэж буй тохиолдолд) артерийн даралт буулгах шинж тэмдэг үүсч болзошгүй
    Лозартан эмчилгээ эхлэхээс өмнө бага тунгаар эмчилгээ эхлэх үед илэрч байсан өөрчлөлтийг арилгах хэрэгтэй. Бэлдмэлийг ууж хэрэглэхэд хөнгөн болон дунд зэргийн хэлбэрийн циррозтой өвчтөнд лозартан болон түүний идэвхитэй метаболитын цусны сийвэн дэх концентраци эрүүл хүнийхээс өндөр байдаг. Тиймээс элэгний эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөнд эмчилгээг бага тунгаар явуулах нь зүйтэй. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд чихрийн шижинтэй болон үгүй үед нэгэн адилаар гипергликеми байнга үүсдэг байна. Хааяа карим тохиолдолд гиперкалиемийн улмаас эмчилгээг зогсоох шаардлага гардаг. Эмчилгээний үед цусан дахь калийн концентрацийн хэмжээг, ялангуяа өндөр настай болон бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд тогтмол хянаж байх шаардлагатай. Ренин-ангиотензины системд нөлөөт эмийн бэлдмэлүүд нь бөөрний хоёр талын артерийн буюу нэг бөөртэй өвчтөний нэг талын артерийн нарийсалтай өвчтөний цусны сийвэнд мочевин болон креатинины агууламжийг өндөрсгөж болзошгүй. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт нь эмчилгээг зогсоосны дараа эргэн арилдаг. Эмчилгээний явцад цусны сийвэнгийн креатинины концентрацийг тогтмол хянаж байх хэрэгтэй. Бэлдмэлийг хүүхэд ба 18 нас хүрээгүй өсвөр настанд хэрэглэдэггүй, учир нь насны эдгээр бүлгийн хүмүүст хэрэглэсэн талаар хангалттай туршлага байхгүй болно
  • Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх: Жирэмсэн эхэд лозартан калийг хэрэглэсэн туршлага хомс боловч амьтанд хийгдсэн судалгаагаар ураг болон нярайн гажиг үүсгэх боломжтой нь тодорхойлогдсон. Лозартаныг жирэмсний 2-р болон 3-р гурван сард хэрэглэвэл урагт үзүүлэх өртөмж нэмэгдэнэ. Жирэмсэн болох нь тогтоогдвол лозартан калийг цаашид хэрэглэхээ аль болох хурдан зогсоох хэрэгтэй. Локзартан хүний хөхний сүүгээр ялгарах эсэх нь тодорхойгүй, харин хархны сүүнд лозартан болон түүний идэвхитэй метаболит өндөр концентрациар илэрдэг байна. Хөхүүл хүүхдэд гаж нөлөө үүсч болох өртөмжтэйн улмаас эхэд зайлшгүй чухал хэрэгцээтэй эсэхийг тооцсоны үндсэн дээр лозартан эмчилгээ хийх хүүхдээ хөхөөр тэжээхээ зогсоох эсэхийг шийдэх нь зүйтэй

  • Жолоо барих болон осолтой машин техниктэй ажиллах чадварт нөлөөлөх: Бэлдмэл ердийн тунгаараа сэтгэц-хөдөлгөөний урвал болон анхаарал төвлөрөлтөнд нөлөөлөхгүй

  • Туслах бодистой хамаа бүхий тусгай анхааруулга: Лориста нь лактоз агуулах тул түүнийг дараах тохиолдлуудад хэрэглэхгүй. Үүнд: лазтаза-гийн дутмагшил, галактоземи, глюкоз буюу галактозын шимэгдэлтийн дутмагшлын хам шинж зэрэг болно

Хамт худалдан авдаг бараа


Review