Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Клопи-Денк 75мг №30


MANUFACTURER:
GENERIC: Клопидогрел


29,000 ₮

Тоо хэмжээ:

  • Клопидогрел нь аденозин дифосфатын (АДФ) тромбоцитын гадаргуу дээр байрлах рецептортэйгээ холбогдохыг хориглож АДФ-ын үйлчлэлээр идэвхжих GP IIb/IIIa комплексийг саатуулна. Үүний дүнд АДФ хамааралт тромбоцитын бөөгнөрөл дарангуйлагдана. Түүнчлэн бусад цочроогчийн үйлчлэлээр идэвхжих тромбоцитын бөөгнөрөл дарангуйлагдах ба идэвхжсэн тромбоцитын ялгаруулдаг АДФ-ын бусад тромбоцитын бөөгнөрлийг идэвхжүүлэх үйлдэл багасна. Клопидогрелын үйлдэл тромбоцитын бүх амьдралын туршид үргэлжлэх бөгөөд тромбоцитын үйл ажиллагаа эмчилгээг зогсоосноос хойш 7-10 өдрийн дараа эргэж сэргэнэ

  • Бэлдмэлийг эмчилгээний тунгаар (хоногт 75мг) удаан хугацаагаар хэрэглэх үед тромбоцитын бөөгнөрөх чанарыг дарангуйлах мэдэгдэхүйц үйлдэл эмчилгээний эхний өдөр гэхэд илрэх бөгөөд цаашдаа аажим ихсэж бэлдмэлийг тогтмол хэрэглэж байгаа үед 3-7 дахь өдөр дээд хэмжээндээ хүрнэ

  • Эмчилгээний тунгаар удаан хугацаагаар хэрэглэх үед дарангуйлах үйлдэл дунджаар 40-60% байна. Эмчилгээг зогсоосны дараа клопидогрелын тромбоцитын бөөгнөрөмтгий чанарт нөлөөлөх үйлдэл ба цус алдах хугацаа 5 өдрийн турш багасгана

  • Үйлчлэгч бодис: Клопидогрел 75мг

  • Артерийн судасны хатуурал( атеросклероз)

  • Зүрхний булчингийн шигдээс, титмийн хурц хам шинж, тогтворгүй зүрхний бах

  • Зүрхний хэм алдагдал, тосгуурын фибриляци 

  • Эсрэг заалт: Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс 

  • Тархины цусархаг цус харвалт, ходоодны шархлаа гэх мэт цус алдах эрсдэлтэй өвчтөн

  • Хүнд явцтай элэгний эмгэг

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2018-05-21 08:55
Өглөө уухад үр дүнтэй юу орой уух уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-05-21 08:55
сайн байна уу та 10-11 уагийн хооронд уугаарай.баяралалаа