Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Фурамаг 50мг №30


MANUFACTURER:
GENERIC: Калийн фуразидин


31,500 ₮

Тоо хэмжээ:

 

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эм хэрэглэх тухайн зааврыг анхааралтай уншина уу. Учир нь таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулна.

  • Эм хэрэглэх тухайн зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.
  • Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч болон эм зүйчээс асуугаарай.
  • Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.
  • Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд  эм хэрэглэх тухайн зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө хамаарна.  4-р хэсгийг үз.

 Эм хэрэглэх тухайн зааварт:

  1. Фурамаг гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
  2. Фурамаг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?
  3. Фурамаг  бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
  4. Илэрч болох гаж нөлөөний талаар
  5. Фурамаг бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
  6. Савлалтын агууламж  болон бусад мэдээлэл багтсан болно.
  • Үйлчлэгч бодис: уусдаг фурагин

  • Фурамаг 50мг хатуу бүрээст 50мг уусдаг фурагин агуулагдана

  • Туслах бодис: калийн карбонат, магнийн карбонат, тальк

  • Савлалтын агууламж ба дүрслэл:

  • Фурамаг 50мг хатуу бүрээс

  • Улбар шар-хүрнээс улаан-хүрэн нунтаг агуулсан шар өнгийн хатуу царцмаган бүрээс

  • Цагаан, шар, улбар шар буюу улбар шар-хүрэн хэсгүүд зөвшөөрөгдсөн

  • Бүрээсийн агууламж: царцмаг, өнгө оруулагч – титанийн хоёрч исэл Е171, хинолин шар Е172

  • Савлалт: 10 хатуу бүрээсийг блистертэй гаргах ба 3 блистерийг (30 хатуу бүрээс) эм хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд савлан гаргана

  • Фурамаг бэлдмэлийн үйлчлэгч бодис уусдаг фурагин нь нитрофураны уламжлалын бактерийн эсрэг бэлдмэл. Түүнийг уусдаг фурагинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн шээсний замын халдвар (цистит, уретрит, пиелонефрит), простатит, эмэгтэйчүүдийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ

  • Бэлдмэлийг бөөрний мэс засал, давсаг дурандах, гуурс тавих үед халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэхээс гадна мөн шээсний замын халдварын дахилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

  • Бэлдмэлийг эмчлэгч эмчийн зааврыг  нарийн баримтлан хэрэглэнэ

  • Хэрэв таньд ойлгомжгүй зүйл байвал эмчдээ мэдэгдэж шалгаарай

  • Бүрээсийг хоолны дараа бүтнээр нь хангалттай хэмжээний шингэнээр даруулж залгиж хэрэглэнэ

  • Хүүхэд болон өсвөр насныхны хэрэглээ:

  • 30кг-аас дээш жинтэй хүүхдэд 50мг тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ

  • Ээлж эмчилгээ 7-10 өдөр үргэлжилнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 10-15 хоногийн дараа давтаж болно.Урьдчилан сэргийлэх: Насанд хүрэгсэд болон 30кг-аас дээш жинтэй хүүхдэд 50мг тунгаар унтахын өмнө хэрэглэнэ

    • Насанд хүрэгсдэд 50-100мг тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ

  • Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ

  • Анхааруулга ба болгоомжлол!

  • Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй

  • Хэрэв таньд дээрх заалтаас аль нэг нь байгаа бол эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй

  • Фурамагийг удаан хугацаагаар хэрэглэснээр:

  • Захын мэдрэлийн эмгэг үүсэх шалтгаан болно (тухайн мэдрэлийн хэсгийн мэдрэхүй өөрчлөгдөх, өвдөх). Энэ

  • Бараг бүх бактерийн эсрэг эмийн эмчилгээний (нитрофураны уламжлалыг оролцуулаад) үед хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл илэрдэг боловч фурамагийн эмчилгээний үед хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсэл илэрсэн талаар мэдээлэгдээгүй

  • Бактерийн эсрэг эм хэрэглэх үед гэдэсний хэвийн бичил биетэн дарангуйлагдсаны улмаас суулгалт илэрч байсан өвчтөнд уг гаж нөлөө илэрч болохыг анхаарах хэрэгтэй. Антибиотикоос ялгаатай нь фурамаг нь гэдэсний микрофлорыгбага зэрэг өөрчилдөг. Хөнгөн явцтай хуурамч мембрант бүдүүн гэдэсний үрэвсийн үед бактерийн эсрэг эмийг зогсооно

  • Фурамаг хэрэглэж байгаа өвчтөн шээсэнд глюкоз тодорхойлохдоо зэс багасгах аргачлал хэрэглэж байгаа бол уг шинжилгээний үр дүн хуурамчаар эерэг гарч болно. Харин шээсэн дэх глюкозын хэмжээг тодорхойлохдоо ферментийн арга ашиглаж байгаа бол фурамаг нь уг шинжилгээний үр дүнд нөлөөлөхгүй

  • Эмийн харилцан үйлчлэл:

  • Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, саяхан хэрэглэж дууссан, хэрэглэх гэж байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмч болон эм зүйчид мэдэгдээрэй

  • Бэлдмэлийг сульфаниламидын бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй. Учир нь цус төлжилтөнд сөрөг нөлөө үзүүлж болно

  • Бэлдмэлийг пенициллин, цефалоспорины бүлгийн антибиотиктой хамт хэрэглэвэл бактерийн эсрэг үйлдэл нь бага зэрэг нэмэгдэнэ

  • Фурамаг нь тетрациклин болон эритромицинтэй сайн хосолно

  • Шээсний орчинг шүлтлэг болгодог эмийн бэлдмэл нитрофураны үйлдлийг сулруулна. Харин шээсний орчинг хүчиллэг болгодог эмийн бэлдмэл нь (аскорбины хүчил, түүнчлэн кальцийн хлорид) фурамагийн үйлдлийг хүчжүүлэх боловч хортой нөлөө илрэх эрсдлийг нь ихэсгэнэ

  • Хинолины уламжлалын бэлдмэлтэй (налидиксын хүчил, норфлоксацин, оксолины хүчил) хамт хэрэглэхээс зайлсхийнэ

  • Фурамагийг шээсний хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг эмтэй (пробенецид, сульфинпиразон) хамт хэрэглэвэл хортой нөлөө нь нэмэгдэж болно

  • Фурамагийг хоол хүнс, ундаа, согтууруулах ундаатай хамт хэрэглэх нь:

  • Хоол нь бэлдмэлийн шимэгдэлтийг сайжруулна. Эмчилгээний явцад согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс зайлсхийнэ. Учир нь уусдаг фурагин болон согтууруулах ундааны зүйлийг хамт хэрэглэвэл гаж нөлөө илэрч болно

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

  • Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ

  • Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

  • Фурамаг нь жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй

  • Тусгай бүлэг өвчтөн:

  • Фурамагийг элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх ба эмчилгээний явцад элэгний үйл ажиллагааг хянахыг зөвлөнө

  • Фурамагийг бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх ба эмчилгээний явцад бөөрний үйл ажиллагааг хянахыг зөвлөнө

  • Фурамагийг настангуудад болгоомжтой хэрэглэнэ

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

  • Тун хэтэрсэн тохиолдолд яаралтай эмчид мэдэгдэнэ. Гаж нөлөө гэсэн хэсэгт дурьдсан шинж тэмдгийг анхаарна

  • Хэрэв та фурамагийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол

  • Хэрэв та бэлдмэлийн тунг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн бол дараагийн тунг ердийн хугацаанд нь хэрэглэнэ. Мартаж өнгөрөөсөн тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэхгүй.   Хэрэв та фурамагийн эмчилгээг зогсоох бол

  •  Эмчийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээг зогсоож болохгүй. Хэрэв та эмчлэгч эмчийн  бичсэн ээлж эмчилгээг дуусгалгүйгээр зогсоовол эмчилгээний үр нөлөө хүссэн хэмжээнд хүрэхгүй

  •  Хэрэв таньд бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмчлэгч эмчдээ хандаж асуугаарай

  • Бэлдмэлийг хэрэглэх үед бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар гаж нөлөө ажиглагдаж болно

  • Гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилсан

  • Байнга илрэх: (≥1/10);

  • Олонтаа илрэх: (≥ 1/100-с  < 1/10 хүртэл);

  • Хааяа илрэх: (≥ 1/1,000-с < 1/100 хүртэл);

  • Ховор илрэх: (≥ 1/10,000-с < 1/1,000 хүртэл);

  • Маш ховор: (< 1/10,000)

  • Олонтаа илрэх: толгой өвдөх

  • Хааяа илрэх: толгой эргэх нойрмоглох, дотор муухайрах, гэдэс дүүрэх(бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэснээр уг гаж нөлөө багасна)

  • Ховор илрэх: захын мэдрэлийн эмгэг, харааны өөрчлөлт, бөөлжих, хоолонд дургүй болох, суулгах, өтгөн хатах, хэвлийн өвдөлт (бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэснээр уг гаж нөлөө багасна),гөвдрүүт тууралт, загатнаа 

  • Маш ховор илрэх: цус төлжилтийн эмгэг (агранулоцитоз, тромбоцитопени, цус төлжилгүйдлийн цус багадалт), 

  • Цочмог болон архаг явцтай уушгины урвал. Уушгины цочмог урвал түргэн илэрдэг. Энэ нь хүнд явцтай амьсгаадах, халуурах,  цээжээр өвдөх, цэртэй болон цэргүй ханиалгах, эозинофилийн тоо олшрох зэрэг шинжээр илэрнэ. Уушгины цочмог урвалтай хамт чонон хөрвөс, загатнаа, тууралт, судасны хаван, булчингийн өвдөлт зэрэг шинж ажиглагдсан талаар тэмдэглэгдсэн. Уушгины цочмог урвал харшлын урвал дээр суурилж хэдэн цагийн дотор, ховор тохиолдолд хэдэн минутын дотор үүсдэг. Уушгины цочмог урвал эргэж хэвийн болох ба эмчилгээг зогсоосны дараа арилдаг. Архаг явцтай уушгины урвал нитрофураныг удаан хугацаагаар хэрэглэж  байгаад зогсоосны дараа илэрч болно. Энэ нь амьсгаадах шинж аажим дордох, амьсгал түргэсэх,  тогтворгүй халууралт, эозинофилийн тоо олшрох, даамжрах явцтай ханиалга, уушгины завсрын эдийн үрэвсэл, уушгины хатуурал зэрэг шинжээр илэрнэ
  • Нойр булчирхайн үрэвсэл (бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэснээр уг гаж нөлөө багасна)
  • Судас мэдрэлийн хаван, чонон хөрвөс, эксфолиатив дерматит,  олон хэлбэрийн улайрал, эргэх явцтай үс унах
  • Үений өвдөл
  • Гавлын дотоод даралт бага зэрэг ихсэх
  • Биеийн хэм ихсэх, ядрах
  • Цөс зогсонгишлын шарлалт, элэгний үрэвсэл
  • Эдгээр гаж нөлөөг багасгахын тулд бэлдмэлийг хангалттай хэмжээний шингэнээр даруулж уух ба В бүлгийн витамин, гистамины эсрэг эм хэрэглэнэ

    Фурамагийг хэрэглэх үед шээсний өнгө шар буюу хүрэн болж болно

    Хэрэв ямар нэгэн гаж нөлөө хүнд явцтай болох, эсвэл уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө илэрвэл эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2018-06-19 13:17
Sn bnuu. Nuhur ene emiig uuj bga. Ene ued n huuhed olvol gaj nuluu bii yu emchee
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-06-19 13:17
сайн байна уу байхгүй ээ.дэлгэрэнгүй мэдээлэл 1800-1883 аас асуугаарай. баярлалаа
Guest - 2018-06-19 09:58
hi. Голмерулонефрит оноштой шээсээр уураг+3 гарч байгаа хүн ууж болох уу.
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-06-19 09:58
сайн байна уу болохгүй ээ баярлалаа
Guest - 2018-02-23 10:12
Жирэмсэн хүн хэрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-02-23 10:12
сайн байна уу болохгүй
Guest - 2018-02-23 06:42
Жирэмсэн хүн хэрэглэж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-02-23 06:42
сайн байна уу болохгүй
Guest - 2018-02-23 10:28
Өрхийн эмч уугаарай гэж бичиж өгсөн одоо би 8сартай
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-02-23 10:29
сайн байна уу 8 сартай жирэмсэн юмуу жирэмсэн, хөүүл үед хэрэглэхгүй байхыг зөвлөдөг эм байгаа
Guest - 2018-02-24 18:29
Ууж эхэлснээс хойш шээсний өнгө өөрчлөгдөөд ойр ойрхон шээгээд байгаа ялангуяа шөнө
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-24 18:29
Сайн байна уу Шээс өтгөрч. ялгарал ихсэж болно
Guest - 2018-02-24 18:28
Ууж эхэлснээс хойш шээсний өнгө өөрчлөгдөөд ойр ойрхон шээгээд байгаа ялангуяа шөнө
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-24 18:28
Сайн байна уу Шээс өтгөрч ялгарал ихсэж болноо
Guest - 2018-02-24 18:28
Одоо яанаа зөндөө уусан урагт нөлөөлдөг үү Уухаа шууд зогсоочихуу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-24 18:28
Сайн байна уу Одоо уухаа зогсоогоорой. Жирэмсэн үед хяналтын эмчийн зааваргүй дур мэдэн эм уухгүй байна уу
Guest - 2018-02-24 18:27
Одоо яанаа зөндөө уусан урагт нөлөөлдөг үү Уухаа шууд зогсоочихуу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-02-24 18:27
Сайн байна уу Одоо уухаа зогсоогоорой. Жирэмсэн үед хяналтын эмчийн зааваргүй дур мэдэн эм уухгүй байна уу
Guest - 2018-02-25 03:20
Хяналтын эмч бичиж өгсөн
1800-1883 Лавлах төвийн эмч м.Дэлгэрцэцэг - 2018-02-25 03:20
манай сайтанд хандсанд баярлалаа.
Guest - 2018-02-25 03:19
Хяналтын эмч бичиж өгсөн
1800-1883 Лавлах төвийн эмч м.Дэлгэрцэцэг - 2018-02-25 03:19
сайн байна уу? жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг хориглох заалттай байгаа. баярлалаа.
Guest - 2018-02-26 18:24
Өнөөдөр үзүүлсэн чинь жирэмсэн хүн уух заалттай гээд уурлаад бхын яах бэ
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Мандах - 2018-02-26 18:24
сайн байна уу эмийнхээ заавар дээр Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.баярлалаа
Guest - 2018-02-26 18:24
Өнөөдөр үзүүлсэн чинь жирэмсэн хүн уух заалттай гээд уурлаад бхын яах бэ
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Мандах - 2018-02-26 18:24
сайн байна уу эмийнхээ заавар дээр Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.баярлалаа
Guest - 2018-03-04 05:59
Шээсний ногоон өнгөтэй гараад байна. Тэгдгийн болуу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2018-03-04 05:59
сайн байна уу. гаж нөлөө хүн бүрт өөр өөрөөр илэрч болох талтай. Тиймээс нарийн мэгрэжлийн эмчид хандана уу
Guest - 2018-03-27 10:48
Nitrofurantoin gedeg antibiotik mun uu ene em? Antibiotik bish yumu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-03-27 10:48
сайн байна уу бишээ гэхдээ антибиотиктой адил үйлчилгээтэй арай өөр бүлгийн эм
Guest - 2018-04-11 14:59
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Б.Мандах - 2018-04-11 14:59
сайн байна уу манай сайтанд хандсанд баярлалаа
Guest - 2018-04-14 18:08
Хамгийн ихдээ хэдэн хоног ууж болох вэ? 21 хоног уу гээд байх юм. Дундаа завсар хшаардлашатай юу. Хамгийн багадаа хэдэн цагийн зайтай уух вэ.
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-04-14 18:08
Сайн байна уу,хүн хүний эмчилгээ өөр тул эмчлэгч эмчийн зааврын дагуу л ууна.Баярлалаа
Guest - 2018-05-02 12:44
Бөөрний үрэвсэлтэй суналттай хүн ууж болох уу. Даралт багасахад нөлөөлөх үү
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-05-02 13:34
сайн байна уу хэрэглэх заалт: шээсний замын халдвар: цистит, уретрит, пиелонефрит простатитын үед хэрэглэнэ. том хүг 50-100 мг хоногт 3 удаа хэрэглэнэ. баярлалаа
Guest - 2018-05-11 04:42
sain bnuu bi boornii xurts urewslee emlegt xewteed emchluuled garsan ymaa emchlegch emch furamag 50mg.g ogloo 2 oroi 2 shirxeg odort niit 4 shirxeg em uugarai gsn yma 1 sar 120 shirxegig uu gsn ene emiig uuxaar shees ulaan xuren ongotei garad gar badaaraad xawagnaad bas dooshoo tsagan ym ix garad bnaa em toxiroxgui bn gj bx uu /jiremsen bish/ ene emiig orig xulxiig yaj mdx we
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Энхцолмон - 2018-05-11 04:42
Сайн байна уу,хулхи гэж байхгүй нэг л компани оруулж ирдэг.Шээс улаан хүрэн өнгөтэй гарч байгаа нь бөөрний үрэвсэлтэй нь холбоотой байж болзошгүй эмчдээ дахин хандаж асуугаарай.Баярлалаа.
Guest - 2018-06-19 14:17
Сайн байна уу эмчээ. Энэ эмийг нөхөр маань мидокалм эмтэй давхар ууж байгаам. Энэ үед нь жирэмсэлвэл урагт гаж нөлөө бий юу.
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Риймаа - 2018-06-19 14:17
сайн байна уу байхгүй ээ.
Guest - 2018-08-14 08:38
Sain bna uu.jiremsen yumaa.5 sartai.emch bichij ogsiin .uuj bolohiin boloh uu.
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2018-08-14 08:38
Эмчийн заалтаар хэрэглэу болно.