Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Канефрон №60


MANUFACTURER:
GENERIC: Нийлмэл найрлагатай


28,000 ₮

Тоо хэмжээ:

Эмийн эмчилгээний бүлэг:

Бөөрний мэс заслын эмгэгийн үед хэрэглэнэ.

Фармакологийн үйлдэл:

Фармакокинетик

Нийлмэл найрлагатай бэлдмэл тул фармакокинетикийн судалгаа байхгүй

Фармакодинамик

Канефрон Н-д агуулагдаж байгаа идэвхтэй бодисууд нь гөлгөр булчин агшааж шээс хөөх, үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг, цусны ерөнхий эргэлтийг сайжруулах зэрэг үйлдэлтэй. Эфирийн тос (Levisticum үндэс, Rosmarinus навч), фенолын хүчил (Rosmarinus навч, Levisticum үндэс, Centáurium өвс), фталид (Levisticum үндэс) гореч (Centáurium өвс) зэрэг найрлагатай бөгөөд эмийн идэвхтэй  үйлдлийг үзүүлдэг.

Levisticum үндэс ба Centáurium өвс зэрэгт орсон  фталидийн (бутилидин ба лигустилида) нөлөөгөөр гөлгөр булчинг агшаах үйлдэл үзүүлнэ. Судас өргөсгөх үйлдэл нь давсагны судасны хана ба шээсний замын тонусыг  багасгаснаар шээсний ялгаралтыг ихэсгэдэг. Розмарины найрлаганд ордог фенилкарбоны хүчлийн нөлөөгөөр осмос даралт ихсэж шээс хөөх үйлдэл үзүүлдэг.

Розмарины хүчлийн нөлөөгөөр липооксигеназагийн  өвөрмөц бус нэмэлт идэвхжилийг саатуулж, үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Ингэснээр  үрэвслийн процесст оролцдог лейкотрины нийлэгжилт дарангуйлагдана. Уг бэлдмэлийн найрлаганд орсон ургамлын гаралтай бодисууд нь нянгийн эсрэг үйлдэлтэй.

  • Эмийн хэбэр : Гадуураа бүрхүүлтэй шахмал 

  • Найрлаганд :Нэг шахмал дахь идэвхтэй бодис:                                                   

  •   Centáurium өвс                 18 г

  •   Levisticum үндэс              18 г

  •   Levisticum үндэс              18 г

  • Туслах бодис: лактоза моногидрат, магни стеарат, эрдэнэ шишийн цардуул, повидон К25, кремний диоксид усгүй коллоид

  • Шахмалын гадаргуу: кальции корбонат, касторовын тос, глюкозын сироп, улаан (Е172) төмрийн оксид, эрдэнэ шишийн цардуул декстрин, гликолин монтаны лав, повидон К30, рибофлавин (Е101), шеллак, сахароза, тальк, титан диоксид (Е171)

  • Эмийн гадаад байдал:Улбар шар өнгөтэй, 2 тал руугаа гүдгэр, бөөрөнхий, гадуураа бүрхүүлтэй шахмал


  • Тусгай анхааруулга: Бөөрний үрэвсэл, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөэ эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ. Мөн бөөр ба зүрхний дутагдалтай өвчтөнүүдэд шингэний хэрэглээг эмч тохируулна

  •  Удамшлын галактоз, лактозын дутагдал, глюкоз, галактозын шимэгдэлтийн эмгэгтэй хүмүүст тохиромжгүй. Фруктоз, сахароз-изомальтазын дутагдалтай өвчтнүүдэд хэрэглэхгүй. 1 долоо хоногийн                 дараа шинж тэмдэг арилахгүй бол эмчид хандах хэрэгтэй

  • Чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэхэд 1 шахмал нь 0.02 талхны нэгжтэй тэнцүү

  • Жирэмсэн ба хөхүүл үед:Хөхүүл эх ба нярайд болзошгүй эрсдлийг нэмэгдүүлэхгүй бол жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэж болно 

  • Машин механизмыг жолоодох үед:Машин жолоодох ба хүнд механизмтай ажиллах үед ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй

  • Тунгийн хэтрүүлэг:Тунгийн хэтрэлт илрээгүй

  • Бүтээгдэхүүний савлалтын хэмжээ:Поливинилхлорид, полиэфир, поливинилдихлорид хальс бүхий 20 ширхэг шахмал нь хөнгөн цагаан тугалган тасалгаатай хайрцагт савлагдсан. 3 тасалгаатай хайрцагтай бэлдмэлийг олон улс ба орос хэл дээрх зааврын хамт савласан. Гадуураа тайлбар бүхий шошготой

  • Хадгалах нөхцөл:Тасалгааны температурт, гэрлийн шууд тусгалгүй, хуурай нөхцөлд, хүүхдийг гар хүрэхгүй газар хадгална

  • Хадгалах хугацаа:4 жил, Хугацаа дууссан эмийг хэрэглэхгүй

Хамт худалдан авдаг бараа


Review


Guest - 2017-07-27 01:03
Төрөөд 1cap болж байган хөхүүл хүн ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч А.Солонго - 2017-07-27 01:03
Сайн байна уу? Эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа
Guest - 2017-03-10 18:34
Kanefron bgaa iu ?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ариунзаяа - 2017-03-10 18:34
Сайн байна уу,Канефрон дусал шахмалаараа моносын эмийн сангаар зарагдаж байна.Баярлалаа
Guest - 2017-04-02 21:07
Энэ эм нь антибиотик уу мөөгөнцөр үүсгэдэг үү
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-04-02 21:07
Сайн байна уу энэ эм антибиотик биш байгаа. Ургамлын гаралтай үрэвслийн эсрэг эм байгаа. Мөөгөнцөр үүсгэхгүй. Баярлалаа
Guest - 2017-04-02 22:04
Энэ эм нь антибиотик уу мөөгөнцөр үүсгэдэг үү
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-04-02 22:04
Сайн байна уу энэ эм антибиотик биш байгаа. Ургамлын гаралтай үрэвслийн эсрэг эм байгаа. Мөөгөнцөр үүсгэхгүй. Баярлалаа
Guest - 2017-05-19 20:22
Жирэмсэний эхний саруудад ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-05-19 20:22
Сайн байна уу. Эмчийн зааврын дагуу хэрэглэж болно.
Guest - 2017-07-22 19:20
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-07-22 19:20
Сайн байна уу.
Guest - 2017-07-22 19:21
Жирэмсэн хүн ууж болох уу?
1800-1883 Лавлах төвийн эмч Т.Туул - 2017-07-22 19:21
Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэгоэнэ.
Guest - 2017-09-23 22:54
Дусал шахмал ялгаатай болов уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Г.Бадамгарав - 2017-09-23 22:54
сайн байна уу ялгаа байхгүй ээ. Дуслаар:Насанд хүрэгчидэд хоногт 3 удаа 50 дуслаар 6-с дээш нас хүүхдэд хоногт 3 удаа 25 дуслаар 1-ээс 6 насны хүүхдэд хоногт 3 удаа 10-15 дуслаар Хурц шинж тэмдэг арилсны дараа эмчилгээг 2-4 долоо хоног үргэлжлүүлж эмчилгээний үр дүнг хангана. Шахмалаар :Насанд хүрэгчидэд хоногт 2 шахмалаар 3 удаа 6-с дээш нас хүүхдэд хоногт 1 шахмалаар 3 удаа 1-ээс 6 насны хүүхдүүдэд хоногт 3 удаа 10-15 дуслаар Хурц шинж тэмдэг арилсан ч гэсэн эмчилгээг 2-4 долоо хоног үргэлжлүүлэх.
Guest - 2017-11-14 22:43
tsistiitiin ued avj uuj bsn mash sain uilchilsen. kanefron dusal n hed gj bga ve? haguur zaragdaj bga ve
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Ж. Давааболор - 2017-11-14 22:43
Сайн байна уу, Канефрон H 100 мл Дусал-24000 моносын салбараар зарагдаж байгаа, Баярлалаа
Guest - 2017-11-30 03:37
Цистит яаж эмчлэх бна. 11 жил өвдөж бна эмчлэгддэг үү
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Баярмаа Д - 2017-11-30 03:37
сайн байна уу эмчид үзүүлж зөвөлгөө аваарай.
Guest - 2017-11-30 19:08
Цистит яаж эмчлэх бна. 11 жил өвдөж бна эмчлэгддэг үү
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Золжаргал - 2017-11-30 19:08
Сайн байна уу дахилттай цистит өвчнийг удаан хугацааны системтэй эмчилгээ хэрэгтэй. Та эмчид хандаарай. Баярлалаа
Guest - 2017-12-25 09:49
Sain b.a uu emch nar shahmaliig 1r udurt 3 udaa bichij ugsun. Avahdaa tanaihaas asuusan chin bas tegej uuna gesen. Door 2r 3udaa gesen b.a ali ni zuv be?
1800-1883 Лавлах төвийн эмч Б.Ган-Өлзий - 2017-12-25 09:49
Сайн байна уу. Та эмчийн заавраар хэргэлнэ үү.
Guest - 2018-04-01 03:51
Сайн бна уу төрсөний дараа ууж болох уу
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-04-01 03:51
сайн байна уу дархлаа дэмжих тариа / булчин болон судсанд тарьдаг/ хөхүүл үед хэрэглэж болох эсэх судалгаа байхгүй байна гаж нөлөө мөн судлагдаагүй байна баярлалаа
Guest - 2018-05-07 07:36
Boornii urecseltri bol uuj bolohgui yu
1800-1883 Лавлах төвийн эмч эмч Э.Цэрэнчимэд - 2018-05-07 07:36
сайн байна уу Тусгай анхааруулга: Бөөрний үрэвсэл, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөн эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэнэ. Мөн бөөр ба зүрхний дутагдалтай өвчтөнүүдэд шингэний хэрэглээг эмч тохируулна баярлалаа
Guest - 2018-06-28 10:14
Sain bnu odoo 9 sartai jiremsen yumaaa shees vrewseltei garaad emch ene emchiin bichij ogson jiremsnii svvlin Sard uuj boloh uu
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч.Дэлгэрцэцэг - 2018-06-28 10:14
Сайн байна уу? жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэж болно
Guest - 2018-07-15 12:30
Sain bna u? zadlaad 6sar boltson dusalaar uudag kanefroniig odoo hereglevel uilchilgee ni muu bolson bolovuu esvel ymarch uurchlult ordoggui yu? urd ni 6 sariin umnu uuj baigaad uldeetsen ym
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Мандах - 2018-07-15 12:30
сайн байна уу Флаконыг нээснээс хойш 6 сар хэрэглэнэ. одоо хэрэглэх боломжгүй.баярлалаа
Guest - 2018-07-15 12:30
Sain bna u? zadlaad 6sar boltson dusalaar uudag kanefroniig odoo hereglevel uilchilgee ni muu bolson bolovuu esvel ymarch uurchlult ordoggui yu? urd ni 6 sariin umnu uuj baigaad uldeetsen ym
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Мандах - 2018-07-15 12:30
сайн байна уу Флаконыг нээснээс хойш 6 сар хэрэглэнэ. одоо хэрэглэх боломжгүй.баярлалаа
Guest - 2018-07-15 12:30
Sain bna u? zadlaad 6sar boltson dusalaar uudag kanefroniig odoo hereglevel uilchilgee ni muu bolson bolovuu esvel ymarch uurchlult ordoggui yu? urd ni 6 sariin umnu uuj baigaad uldeetsen ym
1800-1883 Лавлах төвийн эмч Эмч Б.Мандах - 2018-07-15 12:30
сайн байна уу Флаконыг нээснээс хойш 6 сар хэрэглэнэ. одоо хэрэглэх боломжгүй.баярлалаа