Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Нейромидин 20мг №50


MANUFACTURER:
GENERIC: Ипидакринум


58,000 ₮

Тоо хэмжээ:

Нейромидин бэлдмэлийн үйлчлэгч бодис ипидакрин нь холинэстераза ферментийг хориглогч бөгөөд түүнийг

  • захын мэдрэлийн системийн эмгэг (неврит, полиневрит, полинейропати, полирадикулонейропати, булчин сульдал, янз бүрийн шалтгаантай булчин сульдлын хам шинж),
  • бульбар саа саажилт,
  • хөдөлгөөний өөрчлөлт бүхий ТМС-ийн органик эмгэгийн дараах эргэн сэргэх үе,
  • мэдрэлийн системийн миелингүйжих өвчний бүрдэл эмчилгээ,
  • янз бүрийн шалтгаантай ой тогтоолтын эмгэгийн (Альцгеймерийн өвчин, өтлөлтийн  болон тэнэгрэлийн бусад хэлбэр) эмчилгээ,
  • гэдэсний атонийн эмчилгээ зэрэгт тус тус хэрэглэдэг.
  • Үйлчлэгч бодис: Ипидакриний гидрохлорид 20мг

  • Булчин сульдлын кризтэй өвчтөнд хүнд явцтай мэдрэл булчингийн сэрэл дамжилтын өөрчлөлтөөс сэргийлэх зорилгоор Нейромидиний 15мг/мл тарилгын уусмалыг 15-30мг (1-2 ампул) тунгаар богино хугацаагаар хэрэглэнэ. Эмчилгээг нейромидиний 20мг шахмал хэрэглэн үргэлжлүүлэх ба тунг 20-40мг хүртэл хоногт 5-6 удаа хэрэглэхээр ихэсгэнэ

  • Янз бүрийн шалтгаантай ой тогтоолтын эмгэг (Альцгеймерийн өвчин, өтлөлтийн болон тэнэгрэлийн бусад хэлбэр): Бэлдмэлийн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацааг хүн бүрт өвөрмөц тогтооно

  • Гэдэсний атонийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлтэнд 20мг тунгаар хоногт 2-3 удаа 1-2 долоо хоног хэрэглэнэ

  • Хэрэв таньд бэлдмэлийн үйлдэл хэт хүчтэй, эсвэл хэт сул санагдвал эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй

  • Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчдээ мэдэгдээрэй. Хэрэв та ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа, тиреотоксикоз, зүрх судасны системийн эмгэг, амьсгалын замын өвчтэй болон тухайн эмгэгээр өвдөж байсан бол эмчлэгч эмчдээ мэдэгдэнэ

  • Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй. Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч бодис болон туслах бодист (6-р хэсэгт жагсаасан) хэт мэдрэг хүмүүс, эпилепси, гиперкинез бүхий экстрапирамид системийн эмгэг (хэл, нүүр, хүзүү, нурууны булчингийн агчил) , зүрхний бах (цээж болон зүрх орчмын хурц өвдөлт) , брадикарди (эмчилгээг эхлэхээс өмнө тайван үед судасны цохилт минутанд 50-с цөөн цохих) , бронхын багтраа, гэдэсний болон шээсний замын бөглөрөл, тэнцвэрийн эмгэг, ходоод ба 12 хуруу гэдэсний шарх сэдрэх, хөхүүл үе, жирэмсэн үе 

Хамт худалдан авдаг бараа


Review