Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп

Хүргэлтийн утас:
1800-1883

Фурамаг 25мг №30


MANUFACTURER:
GENERIC: Калийн фуразидин


23,500 ₮

Тоо хэмжээ:

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эм хэрэглэх тухайн зааврыг анхааралтай уншина уу. Учир нь таньд хэрэгтэй чухал мэдээлэл агуулна.

  • Эм хэрэглэх тухайн зааврыг хадгалаарай. Учир нь түүнийг дахин унших шаардлага гарч болно.
  • Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч болон эм зүйчээс асуугаарай.
  • Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.
  • Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй. Үүнд  эм хэрэглэх тухайн зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө хамаарна.  4-р хэсгийг үз.
  • Эм хэрэглэх тухайн зааварт:
  • Фурамаг гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
  • Фурамаг бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу анхаарах вэ?
  • Фурамаг  бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
  • Илэрч болох гаж нөлөөний талаар
  • Фурамаг бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
  • Савлалтын агууламж  болон бусад мэдээлэл багтсан болно.

    Эмийн харилцан үйлчлэл:

    Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж байгаа, саяхан хэрэглэж дууссан, хэрэглэх гэж байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмч болон эм зүйчид мэдэгдээрэй.

    Бэлдмэлийг сульфаниламидын бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй. Учир нь цус төлжилтөнд сөрөг нөлөө үзүүлж болно.

    Бэлдмэлийг пенициллин, цефалоспорины бүлгийн антибиотиктой хамт хэрэглэвэл бактерийн эсрэг үйлдэл нь бага зэрэг нэмэгдэнэ.

    Фурамаг нь тетрациклин болон эритромицинтэй сайн хосолно.

    Шээсний орчинг шүлтлэг болгодог эмийн бэлдмэл нитрофураны үйлдлийг сулруулна. Харин шээсний орчинг хүчиллэг болгодог эмийн бэлдмэл нь (аскорбины хүчил, түүнчлэн кальцийн хлорид) фурамагийн үйлдлийг хүчжүүлэх боловч хортой нөлөө илрэх эрсдлийг нь ихэсгэнэ.

    Хинолины уламжлалын бэлдмэлтэй (налидиксын хүчил, норфлоксацин, оксолины хүчил) хамт хэрэглэхээс зайлсхийнэ.

    Фурамагийг шээсний хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг эмтэй (пробенецид, сульфинпиразон) хамт хэрэглэвэл хортой нөлөө нь нэмэгдэж болно.

    Фурамагийг хоол хүнс, ундаа, согтууруулах ундаатай хамт хэрэглэх нь:

    Хоол нь бэлдмэлийн шимэгдэлтийг сайжруулна. Эмчилгээний явцад согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс зайлсхийнэ. Учир нь уусдаг фурагин болон согтууруулах ундааны зүйлийг хамт хэрэглэвэл гаж нөлөө илэрч болно.

    Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

    Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхийг цээрлэнэ.

    Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

    Фурамаг нь жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй.

  • 5 нитро -2-фурил -аллилидена-миноги-дантон

  • Бэлдмэлийг эмчлэгч эмчийн зааврын дагуу хэрэглэнэ

  • Гаж нөлөө:Толгой эргэх, нойрмоглох

  • Дотор муухайрах, гэдэс дүүрэх бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэснээр уг гаж нөлөө багасна

  •  Захын мэдрэлийн эмгэг маш ховор илрэх

  • Цус төлжилтийн эмгэг агранулоцитоз, тромбоцитопени, цус төлжилгүйдлийн цус багадалт

  • Цочмог болон архаг явцтай уушгины урвал

  • Уушгины цочмог урвал түргэн илэрдэгНойр булчирхайн үрэвсэл бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэснээр уг гаж нөлөө багасна

  • Судас мэдрэлийн хаван, чонон хөрвөс, эксфолиатив дерматит,  олон хэлбэрийн улайрал, эргэх явцтай үс унах

  • Үений өвдөлт

  • Гавлын дотоод даралт бага зэрэг ихсэх

  • Биеийн хэм ихсэх, ядрах

  • Цөс зогсонгишлын шарлалт, элэгний үрэвсэл Эдгээр гаж нөлөөг багасгахын тулд бэлдмэлийг хангалттай хэмжээний шингэнээр даруулж уух ба В бүлгийн витамин, гистамины эсрэг эм хэрэглэнэ


Хамт худалдан авдаг бараа


Review